Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2017/00146

 

Зохигчдын эвлэрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******ийн *******т холбогдох “Зээлийн төлбөр 4000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2016 оны 01 сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 сарын 08-ны өдрийн хооронд 5 сарын хугацаатай, 4.000.000 төгрөг зээлсэн. Гэрээний хугацаанд ******* хүүгээ төлөхгүй байсан, гэрээний хугацаа дууссан ч зээлийг төлөхгүй байгаа бөгөөд одоог хүртэл итгэл алдаж, хүндрэл учруулж байна. Иймд 4.000.000 төгрөгийг зээлийн гэрээний 5 сарын хүү 2.000.000 төгөрг, түүнээс хойшхи 210 хоногийн алданги 8.400.000 төгрөг, нийт 10.400.000 төгрөг болж байгаа боловч хуулинд нийцүүлэн, үндсэн зээлийн 50 хувиас хүү, алдангийг хэтрүүлэхгүйгээр 2.000.000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй. Д.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь З.*******ы нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч З.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролоцож Д.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үндсэн зээл болох 4.000.000 төгрөг, түүний хүү, алданги болох 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлд хариуцагч талаас ирүүлсэн тайлбар болоод хариуцагч Д.*******тэй ярилцсаны үндсэн дээр нийт нэхэмжлэлийн шаардлага болох 6.000.000 төгрөгийн зарим хэсэг болох 2.000.000 төгрөгөөс татгалзаж, зээлийн үндсэн төлбөр болох 4.000.000 төгрөгийг авахаар харилцан тохиролцож, эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:

Д.******* миний бие иргэн *******аас 2016 оны 01 сарын 08-ны өдөр 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, 4.000.000 төгрөг авсан нь үнэн. Иргэн ******* нь хүүгийн хамт 6.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал нь 2.000.000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 4.000.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны өдөр бүрэн барагдуулахаар Д.******* миний бие эвлэрлээ гэжээ.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь Д.*******ээс “Зээлийн төлбөр 4000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулах”ыг хүсэн шаарджээ.

З.******* нь 2015 оны 01 сарын 08-ны өдөр 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 4.000.000 төгрөгийг хариуцагч Д.*******т зээлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Улмаар хариуцагч Д.******* нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 2.000.000 төгрөгөөс татгалзаж, 4.000.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Д.******* нь 4.000.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123  дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч З.******* нь “Зээлийн төлбөр 4000.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.******* нь 4.000.000 төгрөгийг 2017 оны 04 сарын 20-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 55.475 төгрөг, хариуцагч Д.*******ээс 39475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч З.*******д олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч Д.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.     

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ