Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2017/00148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт *******гийн*******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.                                                        

   ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1957 оны 03 сарын 23-нд Баянлиг суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт гарах гэхэд бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Иймд 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдлийн 4-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?гэв

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* нь манай ах бөгөөд хөдөө малтай учир хүрэлцэн ирээгүй. 1973 оноос 1990 он хүртэл нэгдэлд мал малласан түүнээс хойш 1994 он хүртэл сургуульд болон бусад газар ажиллаж байсан юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү?1990 оноос хойших байдлыг тогтоолгох эсэхийг би сайн мэдэхгүй байна. Шаардлагатай бол баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд хандах болно..гэв. 

 Шүүх хуралдаанаар *******ын иргэний үнэмлэхний хуулбар,  Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 855 дугаар албан бичиг, *******ын 1973, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь  Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 855 дугаар албан бичиг, *******ын 1973, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин ******* нь 1990 оноос 1994 он хүртэл ажиллаж байсан талаархи нотлох баримтаа хангалттай бүрдүүлээгүй, дээрх онуудад хаана ямар ажил хийж байсан болохоо хүсэлтдээ тодорхой бичээгүй байна. Иймд 1990-1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иймд******* овогт *******гийн*******ын хүсэлтийн заримыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6-д заасныг баримтлан******* овогт *******гийн*******ын 1973 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянлиг сумын Улаан-Оч нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990-1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д  тус тус заасныг баримтлан *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ