Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 131/ШШ2017/00149

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би   

Нэхэмжлэгч: ******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн *******д холбогдох “Үндсэн зээлийн төлбөр 2.201.894 төгрөг, хүү 965.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.705 төгрөг, нотариатын төлбөр 5.400 төгрөг нийт 3.288.369 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар  сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

             ТОДОРХОЙЛОХ нь:

Зээлдэгч Б.******* нь 2015 оны 01 сарын 13-ны өдөр тус банкнаас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар малчны зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээсээ 1.298.105 төгрөг, хүүнд 541.734 төгрөгийг тус тус төлсөн. Гэвч Б.******* нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, банкны зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний 2.3, 3.1 дэх хэсгийн заалтуудыг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Б.*******гээс үндсэн зээлийн төлбөр 2.201.894 төгрөг, хүү 965.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.705 төгрөг, нотариатийн төлбөр 5.400 төгрөг, тэмдэгтийн хураамж 64.325.69 төгрөг, нийт 3.352.694 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдалай шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.******* нь 2015 оны 01 сарын 13-ны өдөр ******* банкнаас 3.500.000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээлийн мөнгийг Б.Эрдэнэдалай миний бие түр хугацаанд зээлсэн боловч эргэн төлөх хугацаанд нь төлж амжаагүй. Уг зээлийг Б.Эрдэнэдалай би бүрэн төлж барагдуулна. Хуулийн дагуу итгэмжлэл хийлгэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээж байна.. гэжээ.         

                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХХК нь Б.*******д холбогдуулан “Үндсэн зээлийн төлбөр 2.201.894 төгрөг, хүү 965.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.705 төгрөг, нотариатын төлбөр 5.400 төгрөг нийт 3.288.369 төгрөг гаргуулах” ыг хүсэн шаарджээ.

Хариуцагч Б.******* нь 2015 оны 01 сарын 13-ны өдөр ******* банк ХХК-тай гэрээ хийж 3.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдалай нь ******* банк ХХК-аас Б.*******гийн нэрээр авсан зээлийг өөрөө авч ашигласан болохоо мэдүүлж, нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 2.201.894 төгрөг, хүү 965.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.705 төгрөг, нотариатын төлбөр 5.400 төгрөг нийт 3.288.369 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдалай нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 2.201.894 төгрөг, хүү 965.368 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.705 төгрөг, нотариатын төлбөр 5.400 төгрөг нийт 3.288.369 төгрөгийг нэхэмжлэгч ******* банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамж 32.162 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдалайгаас 32.162 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ