| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0104/И |
| Дугаар | 131/ШШ2017/00153 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2017/00153
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ******* овогт *******ийн *******д холбогдох “Үндсэн зээл 9.701.334 төгрөг, хүү 3.748.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127.603 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 13.583.456 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Капитал банк нь *******ийн *******тай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр №ЗГ/2051000224 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн жижиг дунд бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн Монос дэлгүүрийн баруун урд талд орших хувийн сууц, үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрхтэй газрын хамт барьцаалсан. Гэвч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 298.666 төгрөг, зээлийн хүүнээс 1.459.960 төгрөг төлсөн ба 2015 оны 07 сараас эхлэн үндсэн зээл 9.701.334 төгрөг, зээлийн хүү 3.748.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127.6003 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 13.583.456 төгрөгийг төлөөгүй байна. Иймээс хариуцагчийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос дээрх мөнгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүхэд гаргасан тайлбартаа:
*******би 2015 оны 04 сард Г.*******тай хамтран Капитал банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ зээлийн 8.000.000 төгрөгийг би авсан болно. Зээлийг 3 сар төлж яваад үлдсэнийг төлж чадаагүй өдий хүрсэн. Одоо банкнаас нэхэмжилсэн 13.583.456 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Г.*******д холбогдуулан “Үндсэн зээл 9.701.334 төгрөг, хүү 3.748.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127.603 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 13.583.456 төгрөг гаргуулах”-ыг хүсэн шаарджээ.
Хариуцагч Г.******* нь 2015 оны 04 сарын 21-ний өдөр Капитал банк ХХК-тай №ЗГ/2051000224 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 /арван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.2 хувийн хүүтэй зээлж, гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь Г.*******гийн Капитал банкнаас зээлсэн 10 сая төгрөгийн 8 сая төгрөгийг өөрөө авч ашигласан болохоо тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 9.701.334 төгрөг, хүү 3.748.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127.603 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 13.583.456 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлгчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******нь үндсэн зээл 9.701.334 төгрөг, хүү 3.748.019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 127.603 төгрөг, нотариатын зардал 6.500 төгрөг, нийт 13.583.456 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк ХХК-д төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 112.917 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дайриймаагаас 112917 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ