| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 182/2017/00710/и |
| Дугаар | 910 |
| Огноо | 2017-04-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 910
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би Чингэлтэй дүүргийн 12-р хороо, Булгийн 16-р гудамж 727 тоот хаягт оршин суух А.Очирхуягт холбогдох Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза хаягт оршин байх “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй гэрээний үүрэгт 361,638 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК: А.Очирхуяг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 12 сарын 04-ний өдөр дараа төлбөрт Постпайд БиСи үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91922345 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл А.Очирхуяг нь гэрээний үүргээ үл биелүүлж 91922345 дугаарын 2015 оны 4 сарын байдлаарх төлбөр 407,638 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.6-д заасны дагуу үйлчилгээг хаасан. А.Очирхуягт төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд А.Очирхуягаас төлбөрийн үлдэгдэл болох 407,638 төгрөг үүнээс гэрээний 5.1.7-д заасны дагуу барьцаа 50,000 төгрөгийг хасч үлдэгдэл 357,638 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг нийт 361,638 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Очирхуяг: 361,538 төгрөгийн төлбөр байгааг хүлээн зөвшөөрч байна. /2017 оны 4 сарын 05-ны өдөр 80,000 төгрөг, 2017 оны 05 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 6 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 7 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 8 сарын 05 өдөр 35,638 төгрөгийг төлнө/” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч А.Очирхуягаас 361,638 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Очирхуяг 2017 оны 4 сарын 05-ны өдөр 80,000 төгрөг, 2017 оны 05 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 6 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 7 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 8 сарын 05 өдөр 35,638 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ,хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж ,хэргийг хэрэгсэхгүй болгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-р зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А.Очирхуяг нь 361,638 /2017 оны 4 сарын 05-ны өдөр 80,000 төгрөг, 2017 оны 05 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 6 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 7 сарын 05 өдөр 82,000 төгрөг, 2017 оны 8 сарын 05 өдөр 35,638 төгрөг/ төгрөгийг “Скайтел” ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.999 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6.499.5 төгрөгийг А.Очирхуягаас, 6.499.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 дугаартай данснаас гаргуулж “Скайтел” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг А.Очирхуяг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захиармжид зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ