Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/98

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Н

Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н-с Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-д холбогдох эрүүгийн 2021005680087 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны .... дүгээр сарын ...-ний өдөр Булган аймгийн ...............төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот ......дүүрэг, .... дугаар хороо, .......тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н /РД: ГЗ........../

 

Шүүгдэгч Н  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн .............сумын нутаг дэвсгэр Хилийн ...... дугаар ангийн хариуцсан хэсэг хилийн ...... дугаар тэмдгийн зүүн талаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв.

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ ...2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутад Отрядын шуурхай жижүүр, ахмад М-с анх сонсож мэдсэн. ... Отрядын даргаас өгсөн үүргийн дагуу бүлгийн даргаар томилогдон хилийн ..... дугаар салбар /.................. /-ын чиглэлд 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 22 цаг 15 минутад хөдөлгөөн үйлдэж, хилийн зөрчлийн газарт ажиллан, хил зөрчигчийг Оросын Холбооны Улсын талтай Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт хийж хүлээж авах зорилгоор оролцсон. ...Короновирус /Covid-19/-ээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлж, хил зөрчигчтэй уулзаж, байцаалт аваагүй. Хил зөрчигчийг .................сумын Хүн эмнэлгийн дарга Д , их эмч Л  нар хүлээн авч ариутгал хийгээд Дорнод аймаг руу тусгаарлах зорилгоор авч явсан. ... Би хил зөрчигчийг хүлээж авч газар оронд нь ул мөрийг хүлээлцсэн. Тус хил зөрчигч нь Улаанбаатар хотоос амралтаа тэмдэглэж явсан гэх бөгөөд согтуу тасраад улмаар Хилийн ...... дугаартай тэмдгийн зүүн талаар 40 м газраар ОХУ-н хилийн боомтын хаалганы хажууд саатуулагдсан байсан. ...гэжээ. /хх-ийн 11-13, 45-46 тал/

            Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Миний багийн найз болох Н түүний эхнэр С, мөн З, Н нар 2020 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө ирсэн. Тэгээд эндээс би, Б нийлээд зургуулаа ...............суманд очиж амрахаар явсан. Тэгээд ........... суманд 10,11 цагийн үед очиж ..................боомтын ойролцоо модны захад сууж, ...Н..........согтоод эхнэртэйгээ муудаад Баатарзориг салгаад ойн захад байсан тэгээд хаашаа ч хамаагүй явчихсан байсан. Тэгээд бүрэнхий болоод бид өөрсдөө хайж цаг гаруй хугацаанд явсан ба олдоогүй болохоор цагдаад мэдэгдсэн. ...Хилийн заставд очоод байж байтал ОХУ-н талаас Н-г саатуулсан тухай мэдсэн. Н согтуу төөрөөд хил давж гарсан байсан. ... Ямар нэгэн байдлаар хил нэвтрэх зорилго байгаагүй. ... хилийн бүс зурваст зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулсан. Бид нар бүгд торгуулиа төлж холбогдох баримтуудыг нь өгсөн байгаа ... гэжээ. /хх-ийн 36-37тал/                                              -Хил хамгаалах Ерөнхий Газрын 2020 оны .... дүгээр сарын ...-ны өдрийн ............ тоот албан тоот /хх-ийн 08 тал/

            -Улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт /хх-ийн 14-18тал/

            -Иргэн Н-г хүлээлцэх акт /хх-ийн 22 тал/

            -Захиргааны эрх зүйн зөрчлийн хэргийн тогтоол /хх-ийн 27-30 тал/

            -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсралт /хх-ийн 31-33/

            -Хил зөрчин саатуулагдсан Н-н саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч /хх-ийн 52-53 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч Н нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ...............сумын нутаг дэвсгэр Хилийн ..... дугаар ангийн хариуцсан хэсэг хилийн .... дугаар тэмдгийн зүүн талаар Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б, Б, С, Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .............тоот албан тоот, Улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт, иргэн Н хүлээлцэх акт, Захиргааны эрх зүйн зөрчлийн хэргийн тогтоол, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хавсралт, хил зөрчин саатуулагдсан Н-н саатуулсан үеийн ажиллагааны бүдүүвч зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Н-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н-н зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н-н Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н-н ................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-г 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг  5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Н-д ГЗ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.                                           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ