Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 917

 

Зохигчийн эвлэрснийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Гандирс цогцолборын 703 тоот хаягт оршин байх “Каритас Чех Репаблик” ТББ-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй хугацааны нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, шүүхтэй холбоотой гарсан зардал гаргуулах тухай Б.Болорын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Болор нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилдаа эгүүлэн томилуулан энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүх хурал болох өдрийг хүртэл хугацаагаар тооцуулан гаргуулах мөн шүүхтэй холбоотой гарсан зардлыг хариуцагч талаас төлүүлэх хүсэлтэй байна” гэжээ.

“Каритас Чех Репаблик” ТББ: “...1.Ажил олгогч “Каритас Чех Репаблик” ТББ болон ажилтан Б.Болорын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн, 2.Гомдол гаргах хуулийн хугацаа дуусгавар болсноос хойш гомдлоо гаргасан дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Болор, хариуцагч “Каритас Чех Репаблик” ТББ-ийн төлөөлөгч Д.Оргил нар 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...1.Б.Болорын ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилдаа эгүүлэн томилуулан энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх шаардлагын хүрээнд “Каритас Чех Репаблик” ТББ нь Б.Болорын хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаж, түүнийг ажилд эгүүлэн авч байна. Мөн “Каритас Чех Репаблик” ТББ нь Б.Болорын 2017 оны 1,2,3,4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлнө. 2.Болор нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүх хурал болох өдрийг хүртэл хугацаагаар тооцуулан гаргуулах шаардлагаасаа татгалзана. 3.Б.Болорын шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал болох хуулийн зөвлөгөө авах хөлс, баталгаат орчуулгын хөлс, нотариат гэх мэт зардлыг хариуцагчаар төлүүлэх шаардлагын хүрээнд “Каритас Чех Репаблик” ТББ нь 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс ажлын 3 хоногт багтаан төлнө. Ингэхдээ Б.Болорын Хаан банк дахь 5058249498 тоот дансанд гэрээнд заасан дүнгээр шилжүүлнэ. 4.2018 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Б.Болор нь хүүхэд асрах чөлөөтэй байх ба энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр төлнө. 5.Б.Болор нь Эвлэрэлийн гэрээний хугацаанд өөр ажилд орсон тохиолдолд “Каритас Чех Репаблик” ТББ-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно. 6.Б.Болор нь Эвлэрэлийн гэрээнд заасны дагуу өөр ажилд орсон тохиолдолд энэ тухайгаа нэн даруй “Каритас Чех Репаблик” ТББ-д мэдэгдэх үүрэгтэй. 7.Гэрээ нь 2018 оны 4 сарын 30-ны өдөр дуусах, Б.Болор нь өөр ажилд орох тухайгаа “Каритас Чех Репаблик” ТББ-д мэдэгдсэнээр дуусгавар болно, 8.“Каритас Чех Репаблик” ТББ нь Б.Болорын ур чадвар, мэдлэг, боловсрол, хандлага зэргийг үнэлсэн тодорхойлолтыг хүсэлт гаргаснаас хойш ажлын 7 хоногт багтаан олгоно гэж харилцан тохиролцож байгаа тул  бидний эвлэрлийг баталж  өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Болор нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй хугацааны нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, шүүхтэй холбоотой гарсан зардал гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Б.Болор нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүх хурал болох өдрийг хүртэл хугацаагаар тооцуулан гаргуулах шаардлагаасаа татгалзаж, Б.Болорын ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилдаа эгүүлэн томилуулан энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх шаардлагын хүрээнд “Каритас Чех Репаблик” ТББ нь 1.Б.Болорын хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаж, түүнийг ажилд эгүүлэн авч, 2.Б.Болорын 2017 оны 1,2,3,4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлнө. 3.Б.Болорын шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд 500,000 төгрөгийг нэхэмжлэгчид шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс ажлын 3 хоногт багтаан Б.Болорын Хаан банк дахь 5058249498 тоот дансанд шилжүүлж, 4.2018 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Б.Болор нь хүүхэд асрах чөлөөтэй байх ба энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр төлж, 5.Б.Болор нь Эвлэрэлийн гэрээний хугацаанд өөр ажилд орсон тохиолдолд “Каритас Чех Репаблик” ТББ-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг дуусгавар болж,  6.Б.Болор нь Эвлэрэлийн гэрээнд заасны дагуу өөр ажилд орсон тохиолдолд энэ тухайгаа нэн даруй “Каритас Чех Репаблик” ТББ-д мэдэгдэх үүрэгтэй. 7.Гэрээ нь 2018 оны 4 сарын 30-ны өдөр болон Б.Болор нь өөр ажилд орох тухайгаа “Каритас Чех Репаблик” ТББ-д мэдэгдсэнээр дуусгавар болно, 8.“Каритас Чех Репаблик” ТББ нь Б.Болорын ур чадвар, мэдлэг, боловсрол, хандлага зэргийг үнэлсэн тодорхойлолтыг хүсэлт гаргаснаас хойш ажлын 7 хоногт багтаан олгоно” гэж харилцан тохиролцсон байна.  

Зохигч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123  дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Болор нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө анхан шатны шүүх хурал болох өдрийг хүртэл хугацаагаар тооцуулан гаргуулах шаардлагаасаа татгалзаж, “Каритас Чех Репаблик” ТББ нь 1.Б.Болорын хөдөлмөрийн гэрээг 2018 оны 4 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаж, түүнийг ажилд эгүүлэн авч, 2.Б.Болорын 2017 оны 1,2,3,4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлөлт хийж, 3.Б.Болорын шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд 500,000 төгрөг Б.Болорын Хаан банк дахь 5058249498 тоот дансанд шилжүүлэх, 4.2018 оны 4 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Б.Болор нь хүүхэд асрах чөлөөтэй байх ба энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож, ажил олгогчийн төлөх хувь хэмжээгээр төлж, 5.Б.Болор нь Эвлэрэлийн гэрээний хугацаанд өөр ажилд орсон тохиолдолд “Каритас Чех Репаблик” ТББ-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг дуусгавар болж,  6.Б.Болор нь Эвлэрэлийн гэрээнд заасны дагуу өөр ажилд орсон тохиолдолд энэ тухайгаа нэн даруй “Каритас Чех Репаблик” ТББ-д мэдэгдэх, 7.Гэрээ нь 2018 оны 4 сарын 30-ны өдөр болон Б.Болор нь өөр ажилд орох тухайгаа “Каритас Чех Репаблик” ТББ-д мэдэгдсэнээр дуусгавар болгож, 8.“Каритас Чех Репаблик” ТББ нь Б.Болорын ур чадвар, мэдлэг, боловсрол, хандлага зэргийг үнэлсэн тодорхойлолтыг хүсэлт гаргаснаас хойш ажлын 7 хоногт багтаан олгоноор  зохигч эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4,  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Болороос улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, “Каритас Чех Репаблик” ТББ-аас 7,825 төгрөгийг  гаргуулан Б.Болорт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг “Каритас Чех Репаблик” ТББ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид  зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                  

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ