Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/284

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч А.Оюунгэрэл

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч С.Батнасан

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ......... дугаартай, хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны ....... дугаар сарын ...........-нд .......... төрсөн, ......... настай, эмэгтэй, .......... боловсролтой, ............. мэргэжилтэй, “........ ......” ХХК-д хүлээн авагч ажилтай, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт ........... дүүргийн ......... дугаар хороо, .......... байр, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

.......... дугаарын регистртэй, Б овогт Б.Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Х 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цаг 30 минут орчимд ........ дүүргийн ......... дугаар хороо, “..........” ХХК-ны баруун урд уулзварын замд “..........” маркийн, ......... УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч В.Аийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би цагдаа дээр шалгагдаж байхдаа хэргийн талаар үнэн ярьсан тул дахин ярихгүй. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан гэв.

                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч В.А “... 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед гэрээсээ гарч, салхинд алхаад .......... уулзварын урд явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь баруунаасаа урагшаа чиглэлтэй эргэж байсан 3 машиныг өнгөрөөгөөд гарцаар гараад алхаад явтал тас хийгээд яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн чинь нэг хүн намайг сэрээж байсан. Жолооч гэх эмэгтэй уйлаад байсан. Би амьсгалж чадахгүй, юм ярьж чадахгүй байхад түргэний эмч ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Толгойн баруун тал хавдсан, баруун талын мөр, гар, тохой нилэнхүйдээ хөхөрч хавдсан баруун дээш хэвлий хэсгээр зовиуртай, нуруу хөдлөхгүй, хоёр бөөр өвдөнө, баруун хөлийн гуя, өвдөг шилбэ хөхөрсөн, зүүн талын өвдөг гэмтсэн” /хх-н 19-20/ гэж,

гэрч Х.Т “... тухайн ослыг хараагүй. Би гар утсаа оролдоод .......... уулзварын урд явган хүний гарцаар гарах гээд явж байтал хэдэн хүн цугласан жолооч гэх эмэгтэй уйлсан, нэг хөгшин настай эмэгтэй хүнийг мөргөсөн байдалтай, тэр хөгшин эмэгтэй зам дээр бөгсөөрөө суусан байдалтай байж байхаар нь өөрийн ......... дугаараас 102, 103 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирээд эмч тэр эгчийг үзээд авч явна гэхээр нь тэр хүнийг түшиж суулгаж өгөөд явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй” /хх-н 29/ гэж,

яллагдагч Б.Х “... би 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 16 цаг 30 минутын орчим ажлаасаа гэр рүүгээ харихаар өөрийн нөхөр Э.Б эзэмшлийн .......... маркийн, ........ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод .......... ХХК-ийн баруун урд уулзварын замаар ертөнцийн зүгээр баруунаас урагшаа чиглэлтэй эргэх үйлдэл хийж байгаад уулзварын урд явган хүний гарцаар гарч байсан хүнийг машиныхаа урд хэсгээр мөргөж зам дээр унагасан. Би машинаасаа буугаад тухайн хүнд тусламж үзүүлж түргэний эмчтэй хамт Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ... Эргэх үйлдэл хийж байх үедээ тухайн хүнийг тулж ирсэн үед нь харсан. Зөвшөөрсөн ногоон гэрэл асаж байхад би уулзвар руу орсон.

Хохирогч А эм тарианд баримтаар 370.430 төгрөг, дансаар 720.000 төгрөгийг шилжүүлсэн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна. Би уг үйлдэл гаргаж хүний биед хохирол учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хх-н 80/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор В.Аийн биед зүүн өвдөгний дотор коллатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, урд, ард чагтан холбоосны суналт, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, баруун гуя, тахим, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, цээж, бүсэлхийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй гэсэн 2575 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 46-48/

 

 

Энэ хэрэгт иргэн Э.Б-ийг иргэний хариуцагчаар татсан нь хуулийн үндэслэл бүхий бөгөөд тэрээр “... би болсон хэргийн талаар хараагүй. Миний тээврийн хэрэгсэлд эвдрэл учраагүй, үнэлгээ хийлгэхгүй. Би иргэний хариуцагч болж байгаагаа хүлээн зөвшөөрч байна. Бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна” /хх-н 24/ гэж мэдүүлснээс гадна

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 8/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 12/, “Жолоочийн үнэмлэх”-ийн хуулбар /хх-н 14/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-н 15/, Б.Хгийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 34/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 36/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул

шүүгдэгч Боржигон овогт Б.Хг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзав.

 

Хохирол төлбөрийн хувьд 370.470 төгрөгийн хохирлын баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Б.Х 720.000 төгрөг нэмж өгч нийт 1.090.470 төгрөг төлөгдсөн байна. /хх-н 92, 93/

 

Шүүх хуралдааны явцад улсын яллагч А.Оюунгэрэл “... хохирогч В.Ат хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар мэдэгдсэн, хэргийн материалтай танилцуулж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн” гэсэн тайлбар хэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Б.Хгийн гэх “Жолоочийн үнэмлэх”, бусад баримт бичиг шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Б.Хг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Хг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Х торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Б.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, Б.Хгийн гэх “Жолоочийн үнэмлэх”, бусад баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               О.ЖАНЧИВНЯМБУУ