Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/136

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********холбогдох эрүүгийн 2138000000145 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **********нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 18-08 тоотод хашааны гаднаас иргэн **********эзэмшлийн “Румион” загварын 18-83 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч **********нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 18-08 тоотод хашааны гаднаас иргэн **********эзэмшлийн “Румион” загварын 18-83 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000145  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **********мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…1-р хороонд айлд очих гэж тэр машиныг унаж явсан. Тэрнээс биш хулгайлах зорилго надад байгаагүй...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр бид 2 гэрийн гадаа ирээд машинаа хашааны үүдэн дээр тавьсан юм. Тухайн үед түгжээд гэр лүүгээ орсон. Тэгээд гэртээ орохдоо гэрийнхээ үүдний цоожноос түлхүүрээ сугалж авахаа мартсан байсан...Тэгээд манай нөхрийг унтаж байтал манай нөхрийн утас руу цагдаагаас залгаад машин чинь нэгдүгээр хороонд явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр хашааны гадаа гарч хартал миний машин байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

Гэрч **********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед өөрийн гэр болох 13-18-08 тоотод хашааныхаа гадаа машинаа тавьсан юм. Миний машины түлхүүр, гэрийн түлхүүр нь цугтаа байдаг юм. Би гэрийнхээ хаалгыг онгойлгоод хаалгандаа түлхүүрээ үлдээсэн байсан. Унтаж байтал танихгүй дугаараас залгаад та машинаа хүнд өгч явуулсан байна гэхэд нь би машинаа хүнд өгч явуулаагүй гэхэд надтай утсаар ярьж байсан хүн та машинаа хардаа гэсэн. Би босоод өөрийн машинаа харахад хашааны гадаа байхгүй болсон байсан...гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

Гэрч **********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид хоёр хашааны гадаа гараад харахад улаан өнгийн машин байсан. Тулгаа надад энэ машиныг би унаж яваа гэсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байна. Согтуу байж хэний машин унасан юм бэ гэж хэлээд тэр улаан машины жолооч талын хаалгыг татахад онгорхой байсан... Тулгаа гүйж ирээд хавчуулсан байсан түлхүүрээ аваад жолооч талын хаалгаар ороод тэр улаан машиныг асаасан. Тэгээд би Тулгааг татаж буулгаад тэр улаан машиныг түгжсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),

Гэрч **********мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Баттулга

манайд ирэхдээ согтуу ирсэн. Баттулга гаднаас машины түлхүүр барьсан орж

ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-р хуудас),

Авто машины үнэлгээний тайлан (хх-ийн 27-28-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 43-45, 47-49-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000145 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **********нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 18-08 тоотод хашааны гаднаас иргэн **********эзэмшлийн “Румион” загварын 18-83 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **********мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **********(хх-ийн 11-р хуудас), гэрч **********(хх-ийн 18-р хуудас), гэрч **********(хх-ийн 22-р хуудас), гэрч **********(хх-ийн 24-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Авто машины үнэлгээний тайлан (хх-ийн 27-28-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг шүүгдэгч **********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгогүйгээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **********нь **********“Румион” загварын 18-83 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг буцаан өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

    Шүүгдэгч **********нь 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 45, 47-49 дугаар хуудас)-аар тогтоогдож байна.

    Шүүгдэгч **********нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

     Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй

байна.

Эрүүгийн 2138000000145 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч **********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **********нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

            4. Эрүүгийн 2138000000145 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР