| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-05-11 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********д холбогдох эрүүгийн 2138000000152 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байх үедээ иргэн ***********видео дуудлага хийх явцад авсан задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл болох нүцгэн зургуудыг тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байх үедээ иргэн ***********видео дуудлага хийх явцад авсан задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл болох нүцгэн зургуудыг тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000152 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би цахим хэрэгсэл ашиглаж ***********ийн нүцгэн шалдан зургийг ашиглаж олон нийтэд тавина гэж сүрдүүлсэн нь үнэн болно...Би ***********ийг усанд орж байхад нь видео чат хийгээд скрийн шот хийж авсан…Мөнгөө авах гэхээр өгөхгүй байгаа болохоор би зургийг нь өөр рүү нь болон ах, аав, ээж рүү чинь явуулж сошиал цахим орчинд тавина гэж сүрдүүлсэн. Би “Anka Anu” гэх нэртэй аккаунт 2 удаа нээсэн, мөн Baaska Baaska гэх нэртэй аккаунт хаягийг 2 удаа нээсэн. Тэгээд Mundelger Moogii гэх хуурамч аккаунт хаягуудыг нээсэн. Миний өөрийн ашигладаг фейсбүүк хаяг бол De Mon гэсэн хаяг. ***********ийг сүрдүүлж айлгахдаа пизда, янхан, гичий гэх мэт муухай үг хэлж доромжилсон. Мөн миний мөнгийг өгөхгүй бол зургийг чинь сошиал орчинд болон Дорнодын зар дээр тавьж, аав, ээж рүү чинь зургийг чинь явуулна гэж заналхийлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид хоёр чатаар видео дуудлага хийдэг байсан. *********** би чамайг хүсээд байна. Чамайг нүцгэнээр чинь хармаар байна гээд байдаг байсан. Тэгээд би Д.***********тэй хааяа видео дуудлага хийх үед миний зурагнуудыг sgreen shot хийж авдаг байсан юм байна лээ. Тэгээд сүүлийн 3 сарын хугацаанд тэдгээр миний нүцгэн зурагнуудыг олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүк цахим орчинд тавьж эхэлсэн. *********** нь миний өөрийн *********** гэсэн цахим хаягийн кодыг мэддэг байсан учраас нүүр зураг болгоод тавьчихдаг байсан. ***********д миний царай төрх харагдаж байгаа 3 ширхэг нүцгэн зураг байгаа өөр зураг байгаа эсэхийг мэдэхгүй байна...Одоо *********** надаас мөнгө нэхээд байгаа. Миний өгсөн бүх мөнгийг өгөөрэй гэж хэлсэн тэгээд хэлсэн. Хэрэв мөнгө өгөхгүй бол чиний бүх зургийг өөр хүний зурагтай нийлүүлээд олон нийтийн сүлжээнд тавина гэсэн. Мөн нэрээр хуурамч аккаунт нээгээд чиний бүх зургийг энэ хаягаар тавина шүү гэж хэлсэн...Сүүлийн үед намайг айлган сүрдүүлэх болсон. Би чамайг тамлаж байгаад чамаас бүх мөнгөө гаргаж авна хотын хэдэн дүүрэгт надад таньдаг хүн байдаг гэх зэргээр айлган сүрдүүлээд байгаа учраас би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54, 61-62-р хуудас),
Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-17-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-48-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87, 90, 91-92-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000152 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байх үедээ иргэн ***********видео дуудлага хийх явцад авсан задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл болох нүцгэн зургуудыг тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч ***********ийн (хх-ийн 53-54, 61-62-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 12-17-р хуудас),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 26-48-р
хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлэх гэмт хэргийг шүүгдэгч *********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********** нь хохирогч ***********ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн бөгөөд хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *********** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт
хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********г 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2138000000152 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР