| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0247/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/273 |
| Огноо | 2021-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/273
2021 05 18 2021/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч, хохирогч Ш.Т , түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
шүүгдэгч, хохирогч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгин овгийн Б.Б , Лангандай овгийн Ш.Т нарт холбогдох эрүүгийн 2011018550186 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Лангандай овгийн Ш.Т , 1998 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баялаг ундраа дэлгүүрт кассчин хийдэг гэх, ам бүл 6, өвөө, эмээ, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 183 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр суллагдсан, регистрийн дугаар
Боржгин овгийн Б.Б , 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилдаг гэх, ам бүл 6, хадам эцэг, эх, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5-128 тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29 дүгээр гудамжны 361 тоотод “өвөөгөө зодлоо” гэх шалтгаанаар Ш.Т ыг гараараа болон мах шардаг төмрөөр хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ш.Т нь 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдөр 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29- дүгээр гудамжны 61 тоотод Б.Ж ийн гэрээс заазуур авч гаран хүргэн ах Б.Б ыг заазуураар хэд хэдэн удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “дагз, баруун чихний дэлбэн, зүүн шуу, баруун бугуйд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-28/,
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадам ахын найр болоод тараад 2020 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод 01 цагийн үед хадам аав Буянзаяа, манай баз Жүгдэр, хадам эгч Шүрэнбагана, хадам дүү Төмөрбаатар нарын хамт Жүгдэр ахын гэрт архи уусан юм. Тэгээд 1 шил Соёрхол гэх нэртэй 0.75л савлагаатай архи хувааж уугаад байж байтал хадам аав Буянзаяа нь Төмөрбаатарт хандаж миний хүү одоо том болсон, одоо ингэж архи дарс уухаа боль гээд хэлж байсан энэ хооронд би гэрээс гараад тамхи татчихаад буцаад гэр лүү ортол дүү Төмөрбаатар нь өөрийн өвөө буюу Буянзаяагийн нүүр лүү цохиод зогсож байсан. Миний уур хүрээд Төмөрбаатарыг салгаж аваад орон дээр нь дараад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод дээрээс нь дараад хэвтэж байтал Жүгдэр, Шүрэнбагана эгч хоёр дундуур орж намайг салгаад байж байтал Төмөрбаатар гэрээс гараад гүйсэн. Би араас нь гартал Төмөрбаатар манай гэрээс гарч ирээд бид хоёр хашаан дотор зодолдсон тэгээд би цаашаа сайн санахгүй байгаа юм гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 32-33/,
Хохирогч Ш.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...ээжийн гэрт ороод хойд аав Жүгдэр, хүргэн ах Батсайхан, өвөө Буянзаяа бид дөрөв 1 л савлагаатай нэг шил архи хувааж уусан. Тэгээд би хүргэн ах Батсайхантай маргалдсан чинь хүргэн ах намайг гараараа боогоод газар унагаасан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар үнэхээр юу ч санахгүй байна, нэг сэрсэн чинь найз Мөнхбилгүүний гэрт хэвтэж байсан. Би эхлээд өвөөтэй маргалдаж байсан дараа нь Батсайхан ахтай маргалдсан. Миний биед учирсан гэмтлийг Батсайхан ах учруулсан гэж бодож байна. Батсайханы биед учирсан гэмтлийг би учруулсан байх. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 36-37/,
Гэрч Б.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 10 сарын 20-ны өдөр миний дүү Энхбаяр байшингийн найр хийж байсан юм. Тэгээд 2020 оны 10 сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод гэртээ аав Буянзаяа, нөхөр Жүгдэр, хүргэн Батсайхан, хүү Төмөрбаатар бид нар ирсэн. Тэгээд Ээдэн нэртэй 1 литрийн савлагаатай архи ууж байгаад аав Буянзаяа зээ хүү Төмөрбаатарыг чи их эрхийн тэнэг, хайр даадаггүй шүү гээд хэд хэд цохиод авсан. Тэгтэл Төмөрбаатар та намайг яагаад цохиж байгаа юм гээд босож ирээд өвөөгөө нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгэхээр нь Жүгдэр аавыг Батсайхан Төмөрбаатарыг салгаад Батсайхан чи яаж байгаа юм өвөөгөө зодоод байхдаа яадаг юм гэтэл Төмөрбаатар би өвөөг цохисон юм уу гэсэн. Батсайхан аавыг аваад гарсан, удалгүй Батсайхан эргэж орж ирээд чи өвөөгөө зоддог хэн юм гэж Төмөрбаатарыг цохиод авсан, тэгээд Батсайхан гэрээс гараад яваад өгсөн. Төмөрбаатар уурлаад араас нь шүүгээн дээрээс заазуур аваад гарсан. Тэгээд Жүгдэр бид 2 араас нь гартал Батсайхан, Төмөрбаатар хоёр гадаа хашаанд зодолдож байсан тэгээд Жүгдэр, Төмөрбаатарыг чи заазуур авчихсан байна шүү дээ гэж байсан.Төмөрбаатар тэгээд шууд хашаанаас гараад зугтаачихсан. Өвөө нь Төмөрбаатарыг чи эрхийн тэнэг шүү гэж хэлснээс болж маргалдсан. Өмнө нь өвөөтэйгөө маргалддаг байсан. Жүгдэр, Буянзаяа, Төмөрбаатар, Батсайхан гээд бүгд согтуу байсан, би архи уугаагүй байсан..., ...Батсайхан орж ирж таараад чи өвөөгөө яаж байгаа юм гээд Жүгдэр, Батсайхан хоёр Төмөрбаатарыг ор луу дарж унгаагаад хоолойг нь боогоод Төмөрбаатар хэсэг дуугүй болоод ухаан алдах шиг болсон тэгээд тайвшраад сууж байтал Батсайхан аав хоёр гадаа тамхи татаж байгаад гэнэт гаднаас Батсайхан мах шардаг хавтгай төмөр барьж орж ирээд Төмөрбаатарыг орон дээр сууж байхад нь нүүр лүү нь мах шардаг төмрөөр цохисон тэгтэл Жүгдэр гараас нь төмрийг нь булаагаад автал гараараа Төмөрбаатарын нүүр лүү нэлээн хэдэн удаа цохисон тэгээд Төмөрбаатар Батсайхан хоёрыг салгах гэж Жүгдэр бид хоёр оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд арай гэж Батсайханыг салгаад холдуултал Төмөрбаатар үүдэнд байсан шүүгээнээс юм аваад гараад зугтаасан Жүгдэр бид хоёр гараад иртэл Төмөрбаатар байшингаас гарч ирээд Батсайхантай машины ард сүүдэр хэсэгт зодолдоод байсан тэгээд салгатал Төмөрбаатар заазуур барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 50, 55-56/,
Гэрч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...хүргэний гэрт хүргэн Жүгдэр, хүргэн Батсайхан, охин Шүрэнбагана нарын хамт байж байтал гаднаас Төмөрбаатар нь нилээн согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь миний хүү арай ч дээ гэж хэлээд ингэж архи дарс уумааргүй байна гэж хэлсэн юм. Тэгсэн Төмөрбаатар нь миний нүүр хэсэг рүү шууд цохиод авсан. Тэгээд Батсайхан, Жүгдэр хоёр салгаад аваад гарсан. Тэгэхээр нь миний бие араас нь гартал Батсайханы дээр нь гарчихсан зодож байсан ба тэгтэл Жүгдэр салгах гээд очсон. Тэгээд цагдаа дуудлаа гэсэн чинь хашаанаас гараад гүйгээд яваад өгсөн. Батсайхан ухаан алдаад уначихсан хэвтэж байхаар нь түргэн дуудсан. Төмөрбаатар нь Батсайхан болон Жүгдэр нарын толгой руу заазуураар цохисон байсан. Төмөрбаатар нь миний биеийн нүүр хэсэг рүү нэгээс хоёр удаа цохисон бөгөөд баруун нүд хөхөрч хавдсан. Би Төмөрбаатарыг цохиж зодсон зүйл огт байхгүй. Төмөрбаатар нилээн согтуу байсан. Төмөрбаатар ер нь архи уухаараа агсам тавьж, хутга, заазуур бариад ална энэ тэр гээд дайраад байдаг юм...”,“...Би Төмөрбаатарыг нэг удаа алгадсан өөрөө бол цохиогүй дараа нь Батсайхантай гадаа зодолдсон байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 46-48/,
Гэрч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...эхнэр бид хоёр гэртээ орж ирээд би хадам аав, баз хоёрыгоо манай гэрт орж жоохон суугаач гээд хамт нэг шил архи уугаад байж байтал гаднаас Төмөрбаатар халамцуу ороод ирсэн. Тэгээд бид нартай хамт суугаад жоохон архи уугаад байж байтал манай хадам аав Буянзаяа нь Төмөрбаатарт хандаж чи архи дарс уухаа боль энэ тэр гээд сургаалын үг хэлээд байж байтал Төмөрбаатар өвөөтэйгөө хэрэлдээд унасан тэгэхээр нь би гараад 00 орчхоод гэртээ ороод иртэл хадам аав Буянзаяа нь Төмөрбаатарын нүүр лүү алгадсан. Тэгсэн Төмөрбаатар нь өвөөгийнхөө нүүр лүү цохиод авсан. Тэгээд энэ хэд маргалдахаа болиод тамхилахаар гарсан тэгээд гадаа маргаан болоод байх шиг байхаар нь би гэрээсээ гартал Төмөрбаатар, Батсайхан хоёр зодолдож байсан...”, “...Намайг гэрээс гарахад хашаанд зогсож байсан хоёр машины ард Батсайханы дээр Төмөрбаатар гарчихсан цохиж байсан харанхуй байсан болохоор би шууд гүйгээд салгах гээд дундуур нь ортол нэг юмаар миний толгой руу цохих шиг болсон тэгээд би Төмөрбаатарт чи намайг цохичихлоо гэтэл Төмөрбаатар гүйгээд яваад өгсөн. Би бодохдоо намайг цохих гэж заазуур авсан гэж бодохгүй байна. Батсайханыг цохих явцад би цохиулсан байх. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, Төмөрбаатар миний дагавар хүү байгаа юм одоо миний шарх эдгэрчихсэн үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна...”гэх мэдүүлэг /хх 42-44/,
Шүүгдэгч Ш.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод архи ууж согтуурсан үедээ хохирогч Б.Б ыг толгой, гар, чих, цээж зэрэг газарт нь олон удаа заазуураар зүсэж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Гэхдээ би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх 83-84/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12177 дугаар дүгнэлтэд: “...Б.Б ы биед дагз, баруун чихний дэлбэн, зүүн шуу, баруун бугуйд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 60/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12190 дугаар дүгнэлтэд: “...Ш.Т ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салст язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал, 2 талын хацрын дотор салстын язарсан шарх, доод уруулын дотор салст, баруун чихний дэлбээ, баруун хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт, дух, баруун хацрын төвгөр, зүүн шилбэний зулгаралт, баруун гарын ядам хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 64-66/,
Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 102-103/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 97-98/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 108-109/, шүүгдэгч Ш.Т т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 114-118, 124-126, 130-136/, шүүгдэгч Б.Б д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 137-140/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 53 дугаар тогтоол /хх 47/, шүүгдэгч Ш.Т , Б.Б нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 145-146/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29 дүгээр гудамжны 361 тоотод “өвөөгөө зодлоо” гэх шалтгаанаар Ш.Т ыг гараараа болон мах шардаг төмрөөр хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Ш.Т нь 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдөр 01 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29- дүгээр гудамжны 61 тоотод Б.Ж ийн гэрээс заазуур авч гаран хүргэн ах Б.Б ыг заазуураар хэд хэдэн удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь “дагз, баруун чихний дэлбэн, зүүн шуу, баруун бугуйд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 23-28/, хохирогч Б.Б ы “...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хадам ахын найр болоод тараад 2020 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод 01 цагийн үед хадам аав Буянзаяа, манай баз Жүгдэр, хадам эгч Шүрэнбагана, хадам дүү Төмөрбаатар нарын хамт Жүгдэр ахын гэрт архи уусан юм. Тэгээд 1 шил Соёрхол гэх нэртэй 0.75л савлагаатай архи хувааж уугаад байж байтал хадам аав Буянзаяа нь Төмөрбаатарт хандаж миний хүү одоо том болсон, одоо ингэж архи дарс уухаа боль гээд хэлж байсан энэ хооронд би гэрээс гараад тамхи татчихаад буцаад гэр лүү ортол дүү Төмөрбаатар нь өөрийн өвөө буюу Буянзаяагийн нүүр лүү цохиод зогсож байсан. Миний уур хүрээд Төмөрбаатарыг салгаж аваад орон дээр нь дараад нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохиод дээрээс нь дараад хэвтэж байтал Жүгдэр, Шүрэнбагана эгч хоёр дундуур орж намайг салгаад байж байтал Төмөрбаатар гэрээс гараад гүйсэн. Би араас нь гартал Төмөрбаатар манай гэрээс гарч ирээд бид хоёр хашаан дотор зодолдсон тэгээд би цаашаа сайн санахгүй байгаа юм гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 32-33/, хохирогч Ш.Т ын “...ээжийн гэрт ороод хойд аав Жүгдэр, хүргэн ах Батсайхан, өвөө Буянзаяа бид дөрөв 1 л савлагаатай нэг шил архи хувааж уусан. Тэгээд би хүргэн ах Батсайхантай маргалдсан чинь хүргэн ах намайг гараараа боогоод газар унагаасан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар үнэхээр юу ч санахгүй байна, нэг сэрсэн чинь найз Мөнхбилгүүний гэрт хэвтэж байсан. Би эхлээд өвөөтэй маргалдаж байсан дараа нь Батсайхан ахтай маргалдсан. Миний биед учирсан гэмтлийг Батсайхан ах учруулсан гэж бодож байна. Батсайханы биед учирсан гэмтлийг би учруулсан байх. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 36-37/, гэрч Б.Ш ы “...2020 оны 10 сарын 20-ны өдөр миний дүү Энхбаяр байшингийн найр хийж байсан юм. Тэгээд 2020 оны 10 сарын 21-ний шөнө 01 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод гэртээ аав Буянзаяа, нөхөр Жүгдэр, хүргэн Батсайхан, хүү Төмөрбаатар бид нар ирсэн. Тэгээд Ээдэн нэртэй 1 литрийн савлагаатай архи ууж байгаад аав Буянзаяа зээ хүү Төмөрбаатарыг чи их эрхийн тэнэг, хайр даадаггүй шүү гээд хэд хэд цохиод авсан. Тэгтэл Төмөрбаатар та намайг яагаад цохиж байгаа юм гээд босож ирээд өвөөгөө нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгэхээр нь Жүгдэр аавыг Батсайхан Төмөрбаатарыг салгаад Батсайхан чи яаж байгаа юм өвөөгөө зодоод байхдаа яадаг юм гэтэл Төмөрбаатар би өвөөг цохисон юм уу гэсэн. Батсайхан аавыг аваад гарсан, удалгүй Батсайхан эргэж орж ирээд чи өвөөгөө зоддог хэн юм гэж Төмөрбаатарыг цохиод авсан, тэгээд Батсайхан гэрээс гараад яваад өгсөн. Төмөрбаатар уурлаад араас нь шүүгээн дээрээс заазуур аваад гарсан. Тэгээд Жүгдэр бид 2 араас нь гартал Батсайхан, Төмөрбаатар хоёр гадаа хашаанд зодолдож байсан тэгээд Жүгдэр, Төмөрбаатарыг чи заазуур авчихсан байна шүү дээ гэж байсан.Төмөрбаатар тэгээд шууд хашаанаас гараад зугтаачихсан. Өвөө нь Төмөрбаатарыг чи эрхийн тэнэг шүү гэж хэлснээс болж маргалдсан. Өмнө нь өвөөтэйгөө маргалддаг байсан. Жүгдэр, Буянзаяа, Төмөрбаатар, Батсайхан гээд бүгд согтуу байсан, би архи уугаагүй байсан..., ...Батсайхан орж ирж таараад чи өвөөгөө яаж байгаа юм гээд Жүгдэр, Батсайхан хоёр Төмөрбаатарыг ор луу дарж унгаагаад хоолойг нь боогоод Төмөрбаатар хэсэг дуугүй болоод ухаан алдах шиг болсон тэгээд тайвшраад сууж байтал Батсайхан аав хоёр гадаа тамхи татаж байгаад гэнэт гаднаас Батсайхан мах шардаг хавтгай төмөр барьж орж ирээд Төмөрбаатарыг орон дээр сууж байхад нь нүүр лүү нь мах шардаг төмрөөр цохисон тэгтэл Жүгдэр гараас нь төмрийг нь булаагаад автал гараараа Төмөрбаатарын нүүр лүү нэлээн хэдэн удаа цохисон тэгээд Төмөрбаатар Батсайхан хоёрыг салгах гэж Жүгдэр бид хоёр оролдоод дийлэхгүй байсан. Тэгээд арай гэж Батсайханыг салгаад холдуултал Төмөрбаатар үүдэнд байсан шүүгээнээс юм аваад гараад зугтаасан Жүгдэр бид хоёр гараад иртэл Төмөрбаатар байшингаас гарч ирээд Батсайхантай машины ард сүүдэр хэсэгт зодолдоод байсан тэгээд салгатал Төмөрбаатар заазуур барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 50, 55-56/, гэрч А.Б гийн “...хүргэний гэрт хүргэн Жүгдэр, хүргэн Батсайхан, охин Шүрэнбагана нарын хамт байж байтал гаднаас Төмөрбаатар нь нилээн согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь миний хүү арай ч дээ гэж хэлээд ингэж архи дарс уумааргүй байна гэж хэлсэн юм. Тэгсэн Төмөрбаатар нь миний нүүр хэсэг рүү шууд цохиод авсан. Тэгээд Батсайхан, Жүгдэр хоёр салгаад аваад гарсан. Тэгэхээр нь миний бие араас нь гартал Батсайханы дээр нь гарчихсан зодож байсан ба тэгтэл Жүгдэр салгах гээд очсон. Тэгээд цагдаа дуудлаа гэсэн чинь хашаанаас гараад гүйгээд яваад өгсөн. Батсайхан ухаан алдаад уначихсан хэвтэж байхаар нь түргэн дуудсан. Төмөрбаатар нь Батсайхан болон Жүгдэр нарын толгой руу заазуураар цохисон байсан. Төмөрбаатар нь миний биеийн нүүр хэсэг рүү нэгээс хоёр удаа цохисон бөгөөд баруун нүд хөхөрч хавдсан. Би Төмөрбаатарыг цохиж зодсон зүйл огт байхгүй. Төмөрбаатар нилээн согтуу байсан. Төмөрбаатар ер нь архи уухаараа агсам тавьж, хутга, заазуур бариад ална энэ тэр гээд дайраад байдаг юм...”,“...Би Төмөрбаатарыг нэг удаа алгадсан өөрөө бол цохиогүй дараа нь Батсайхантай гадаа зодолдсон байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 46-48/, гэрч Б.Ж ийн “...эхнэр бид хоёр гэртээ орж ирээд би хадам аав, баз хоёрыгоо манай гэрт орж жоохон суугаач гээд хамт нэг шил архи уугаад байж байтал гаднаас Төмөрбаатар халамцуу ороод ирсэн. Тэгээд бид нартай хамт суугаад жоохон архи уугаад байж байтал манай хадам аав Буянзаяа нь Төмөрбаатарт хандаж чи архи дарс уухаа боль энэ тэр гээд сургаалын үг хэлээд байж байтал Төмөрбаатар өвөөтэйгөө хэрэлдээд унасан тэгэхээр нь би гараад 00 орчхоод гэртээ ороод иртэл хадам аав Буянзаяа нь Төмөрбаатарын нүүр лүү алгадсан. Тэгсэн Төмөрбаатар нь өвөөгийнхөө нүүр лүү цохиод авсан. Тэгээд энэ хэд маргалдахаа болиод тамхилахаар гарсан тэгээд гадаа маргаан болоод байх шиг байхаар нь би гэрээсээ гартал Төмөрбаатар, Батсайхан хоёр зодолдож байсан...”, “...Намайг гэрээс гарахад хашаанд зогсож байсан хоёр машины ард Батсайханы дээр Төмөрбаатар гарчихсан цохиж байсан харанхуй байсан болохоор би шууд гүйгээд салгах гээд дундуур нь ортол нэг юмаар миний толгой руу цохих шиг болсон тэгээд би Төмөрбаатарт чи намайг цохичихлоо гэтэл Төмөрбаатар гүйгээд яваад өгсөн. Би бодохдоо намайг цохих гэж заазуур авсан гэж бодохгүй байна. Батсайханыг цохих явцад би цохиулсан байх. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй, Төмөрбаатар миний дагавар хүү байгаа юм одоо миний шарх эдгэрчихсэн үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна...”гэх мэдүүлэг /хх 42-44/, шүүгдэгч Ш.Т ын сэжигтнээр өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29-361 тоотод архи ууж согтуурсан үедээ хохирогч Б.Б ыг толгой, гар, чих, цээж зэрэг газарт нь олон удаа заазуураар зүсэж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед маш их согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Гэхдээ би ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх 83-84/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12177 дугаар “...Б.Б ы биед дагз, баруун чихний дэлбэн, зүүн шуу, баруун бугуйд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 60/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12190 дугаар “...Ш.Т ын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын зүүн талын дотор салст язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний сулрал, 2 талын хацрын дотор салстын язарсан шарх, доод уруулын дотор салст, баруун чихний дэлбээ, баруун хөхлөг сэртэнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы цус хуралт, дух, баруун хацрын төвгөр, зүүн шилбэний зулгаралт, баруун гарын ядам хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 64-66/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч нар нь хэн хэндээ “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ш.Т , Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Т , Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Ш.Т ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, төлбөл зохих хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Ш.Т , Б.Б нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см, иш 12.7 см урттай, шар иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгин овгийн Б.Б , Лангандай овгийн Ш.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т , Б.Б нарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас хасаж төлбөл зохих торгох ялыг 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т , Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ш.Т , Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 см, иш 12.7 см урттай, шар иштэй заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т , Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН