Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 436

 

 

 

 

 

 

2021           03          31                                  2021/ШЦТ/436

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаа, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Ирээдүй,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Зд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 3032 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн З, 1996 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар байрны 517 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, /

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг 5-517 тоотод 14 нас 3 сартай М.Сүнжидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би гаж донтой этгээд шиг хүч  хэрэглээгүй. Бид хоёр нэг хашаанд амьдардаг байсан. Бид хоёр бие биеэ хоёр жилийн өмнөөс мэддэг байсан. Хохирогч болон түүний дүү Лхагва-Очир бид нар хамт хөзөр тоглодог байсан. Би бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалтай бэлгийн харьцаанд орсон. Би хохирогчийг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй. Би 16. 17 настай байх гэж л бодсон”  гэв.

Насанд хохирогч М.Сүнжидмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдээүлэхдээ: “Би зөвшөөрөөгүй. Над руу хүчээр дайраад л байсан. Миний гарнаас барьж аваад намайг ор руу түлхсэн. Миний хоёр гарнаас барьчихаад намайг босгохгүй миний хувцсыг тайлаад байсан. Миний хоёр гарыг нэг гараараа барьчихаад нэг гараараа миний амыг таглаад байсан. Хөлөөрөө цээж, гэдэс рүү нь өшиглөх гэсэн боловч дээрээс дарчихаад би хөдөлж чадаагүй. Тэгээд л тийм юм болсон. Би цагдаад хэлье, гомдол гаргая гэж бодоогүй байсан. Ээж л цагдаад хандаад энд ирээд ингээд сууж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хэсэг 5-517 тоотод аав дүүгийн хамтаар амьдардаг. Манай аав Мөнх-Ирээдүй, ээж Дугармаа нар нь 2 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон ба энэ жил буюу 2020 онд шүүхээр орж албан ёсоор салсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би аавыгаа хүлээгээд гэртээ өнжсөн ба гэртээ ганцаараа байсан. Тухайн өдрийн орой манай аав ирнэ гэсэн тул би мөн адил гэртээ хүлээсэн. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ байж байгаад унтах гээд бие засаад орж ирээд байж айтал гаднаас манай хашаан дотор байдаг 2 айлын хойд талын манай найз Энэржаргалын ах нь орж ирсэн. Би гаднаас дөнгөж орж ирсэн тул хаалгаа түгжиж амжаагүй байсан. Тухайн ах нь манай найз Энэржаргалын хамаатны ах ба хамт амьдардаг юм. Би тэр ахыг сайн мэдэхгүй ба дүүтэй нь найзалдаг учраас царайгаар нь бол мэддэг. Тэр ах орж ирэхдээ гартаа нэг ширхэг лаазтай пиво болон хөзөр барьчихсан байсан ба архи үнэртэж байсан. Гэхдээ согтуу бол байгаагүй. Тэр ах орж ирээд намайг хөзөр тоглоё гэхээр нь би унтах гэж байна гээд зөвшөөрөөгүй ба надаас дахиж асуугаад байхаар нь би айгаад зөвшөөрсөн. Тухайн ах нь ер нь аймар ууртай муухай царайтай болохоор би тэр хүнээс айдаг байсан бас архи уусан байсан болохоор айгаад зөвшөөрсөн. Тэгээд тэр ах тоглож байхдаа орж ирсэн лаазтай пивоо задалж уусан ба тоглож дуусаад намайг пиво ууж үзсэн үү энэ пивог уучих гэсэн. Тэгэхээр нь би үгүй уудаггүй гээд цааш нь тавьсан ба тэр ах надаас чи найз залуутай юу хүнтэй үерхэж байсан у гээд янз бүрийн юм асуугаад байсан. Тэгээд удалгүй гараад явсан ба би гарсных нь дараа унтах болоод хаалга түгжих гээд хаалга руу очиход тэр ах өөдөөс гэнэт ороод ирсэн. Орж ирээд шууд миний гарнаас барьж аваад намайг ор руу түлхсэн. Би та яаж байнаа гээд босох гэтэл миний хоёр гарнаас барьчихаад намайг босгохгүй миний хувцсыг тайлаад байсан. Тэгээд би болиоч гээд хашгирах гэтэл миний хоёр гарыг нэг гараараа барьчихаад нэг гараараа миний амыг таглаад байсан. Тухайн үед би хашгирах гэсэн боловч ам тагласан тул хашгирч чадаагүй ба хөлөөрөө хөл хэсэгт өшиглөх гэсэн боловч дээрээс дарчихаад би хөдөлж чадаагүй. Тэгээд тэр ах миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн ба  надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед миний бэлэг эрхтэнээс шингэн юм гараад байсан ба тухайн ах надтай 10 орчим минут бэлгийн харьцаанд орсон байх. Тэгээд дуусаад шууд хувцсаа өмсөөд гараад явчихсан. Би гарсных нь дараа бэлэг эрхтэнээ үзэхэд миний бэлэг эрхтэнээс цус гарсан байсан би тухайн цусыг ариун цэврийн цаасаар арчаад хаясан. Тухайн үед миний сарын тэмдэг ирээгүй байсан ба хүчээр бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. яагаад гэвэл би айгаад уйлсан байсан болохоор анзаараагүй. Тэгээд тэр ахыг гарснаас хойш 1 цаг орчмын дараа манай аав гаднаас орж ирсэн. Би энэ талаар аавдаа хэлж чадаагүй ба тэр ахаас болон ааваас айгаад байсан тул хэлээгүй. Тэрнээс хойш миний бэлэг эрхтэнээр хатгаж өвдөөд бэлэг эрхтэн дээр юм гарч загатнаад байсан тул ээждээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Гэрч Б.Мөнх-Ирээдүй мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би энэ талаар Сүнжидмаагийн ээжээс мэдсэн ба Сүнжидмаа нь энэ талаар ээждээ хэлсэн байна лээ. Дараа нь би охиноосоо асуухад намайг Улаанбаатар хотод ирдэг өдөр гэртээ ирчихсэн галлах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би эмээлт дээр хоносон ба маргааш өдрийнх нь орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед ийм асуудал болсон гэж надад хэлсэн. Би 2020 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод ирсэн ба 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед тийм асуудал болсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Яллагдагч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид хоёр хамт гэрийн баруун талд байх орон дээр хэвтсэн ба хэвтэж байгаад үнсэлцсэн. Тэр үед Сүнжидмаагийн гар утас нь дуугараад аав нь залгаж байсан Сүнжидмаа утсаа аваад ярьсан ба аав нь ирж байна гэсэн. Тэгэхээр нь би аав чинь ирж байгаа юм уу гэхэд тийм ээ ирж байгаа гэхдээ арай болоогүй гэж хэлээд үнсээд байсан. Тэгэхээр нь би зүгээр үү ахын дүү аав чинь ирэх гэж байна ш дээ гэхэд Сүнжидмаа зүгээр гэсэн. Тэгэхээр нь би тэгвэл би хамгаалалт аваад ирэх үү гэхэд тэг тэг гээд би гэр рүүгээ ороод гэрт цүнх дотор байсан хамгаалалтаа аваад эргэж орж ирээд Сүнжидмаатай бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр бэлгийн харьцаанд ороод 1-2 минут үргэлжилсэн ба гар утас нь дуугарахаар нь би аав нь ирж байгаа юм байлгүй гэж бодоод больсон. Би тухайн үед дур тавиагүй ба эргээд гараад явсан. Тухайн үед би архи согтууруулах удаа зүйл хэрэглээгүй байсан ба тэр үед ковид-19 гээд архи согтууруулах ундааны зүйл зардаггүй өдөр байсан. Би тэр үед Сүнжидмааг 16 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй ба надад жилийн өмнө 16 настай гэж хэлж байсан. Би тухайн үедээ 17-18 настай юм болов уу гэж боддог байсан. Тогтоолыг уншиж танилцахад Сүнжидмаа нь худлаа мэдүүлсэн байна. Би бэлгийн харьцаанд орсон гэхдээ хүч хэрэглэсэн асуудал байхгүй. Тухайн охиныг  гэрээрээ хүн авч ирдэг гэдгийг манай хойд талын айлын хүмүүс мэднэ. Би шүүх эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13320 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. М.Сүнжидмаа нь бэлгийн бойжилт бүрэн олоогүй байна.

2. 3. М.Сүнжидмаагийн охин хальс хуучин урагдалтай байна.

4. 5 2020-11-12-нд болсон гэх хэрэгт одоо биологийн шинжилгээ хийх шаардлагагүй.

6. М.Сүнжидмаад тэмбүү, заг хүйтэн, ДОХ, трихомониазын халдварууд илрээгүй байна.

7. М.Сүнжидмаа нь гуравдугаар бүлгийн цустай байна. гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн хүний биед хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 521 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Б.Зын биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Б.З нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна.

3. Б.З нь хурьцал үйлдэх чадвартай байна.

4. Б.З нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 26-27/,

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 34/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.З нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хэсэг 5-517 тоотод 14 нас 3 сартай М.Сүнжидмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон болох нь

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаагийн: “...Би Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хэсэг 5-517 тоотод аав дүүгийн хамтаар амьдардаг. Манай аав Мөнх-Ирээдүй, ээж Дугармаа нар нь 2 жилийн өмнөөс тусдаа амьдрах болсон ба энэ жил буюу 2020 онд шүүхээр орж албан ёсоор салсан. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би аавыгаа хүлээгээд гэртээ өнжсөн ба гэртээ ганцаараа байсан. Тухайн өдрийн орой манай аав ирнэ гэсэн тул би мөн адил гэртээ хүлээсэн. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ байж байгаад унтах гээд бие засаад орж ирээд байж айтал гаднаас манай хашаан дотор байдаг 2 айлын хойд талын манай найз Энэржаргалын ах нь орж ирсэн. Би гаднаас дөнгөж орж ирсэн тул хаалгаа түгжиж амжаагүй байсан. Тухайн ах нь манай найз Энэржаргалын хамаатны ах ба хамт амьдардаг юм. Би тэр ахыг сайн мэдэхгүй ба дүүтэй нь найзалдаг учраас царайгаар нь бол мэддэг. Тэр ах орж ирэхдээ гартаа нэг ширхэг лаазтай пиво болон хөзөр барьчихсан байсан ба архи үнэртэж байсан. Гэхдээ согтуу бол байгаагүй. Тэр ах орж ирээд намайг хөзөр тоглоё гэхээр нь би унтах гэж байна гээд зөвшөөрөөгүй ба надаас дахиж асуугаад байхаар нь би айгаад зөвшөөрсөн. Тухайн ах нь ер нь аймар ууртай муухай царайтай болохоор би тэр хүнээс айдаг байсан бас архи уусан байсан болохоор айгаад зөвшөөрсөн. Тэгээд тэр ах тоглож байхдаа орж ирсэн лаазтай пивоо задалж уусан ба тоглож дуусаад намайг пиво ууж үзсэн үү энэ пивог уучих гэсэн. Тэгэхээр нь би үгүй уудаггүй гээд цааш нь тавьсан ба тэр ах надаас чи найз залуутай юу хүнтэй үерхэж байсан у гээд янз бүрийн юм асуугаад байсан. Тэгээд удалгүй гараад явсан ба би гарсных нь дараа унтах болоод хаалга түгжих гээд хаалга руу очиход тэр ах өөдөөс гэнэт ороод ирсэн. Орж ирээд шууд миний гарнаас барьж аваад намайг ор руу түлхсэн. Би та яаж байнаа гээд босох гэтэл миний хоёр гарнаас барьчихаад намайг босгохгүй миний хувцсыг тайлаад байсан. Тэгээд би болиоч гээд хашгирах гэтэл миний хоёр гарыг нэг гараараа барьчихаад нэг гараараа миний амыг таглаад байсан. Тухайн үед би хашгирах гэсэн боловч ам тагласан тул хашгирч чадаагүй ба хөлөөрөө хөл хэсэгт өшиглөх гэсэн боловч дээрээс дарчихаад би хөдөлж чадаагүй. Тэгээд тэр ах миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийсэн ба  надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр үед миний бэлэг эрхтэнээс шингэн юм гараад байсан ба тухайн ах надтай 10 орчим минут бэлгийн харьцаанд орсон байх. Тэгээд дуусаад шууд хувцсаа өмсөөд гараад явчихсан. Би гарсных нь дараа бэлэг эрхтэнээ үзэхэд миний бэлэг эрхтэнээс цус гарсан байсан би тухайн цусыг ариун цэврийн цаасаар арчаад хаясан. Тухайн үед миний сарын тэмдэг ирээгүй байсан ба хүчээр бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. яагаад гэвэл би айгаад уйлсан байсан болохоор анзаараагүй. Тэгээд тэр ахыг гарснаас хойш 1 цаг орчмын дараа манай аав гаднаас орж ирсэн. Би энэ талаар аавдаа хэлж чадаагүй ба тэр ахаас болон ааваас айгаад байсан тул хэлээгүй. Тэрнээс хойш миний бэлэг эрхтэнээр хатгаж өвдөөд бэлэг эрхтэн дээр юм гарч загатнаад байсан тул ээждээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Мөнх-Ирээдүйгийн: “...би энэ талаар Сүнжидмаагийн ээжээс мэдсэн ба Сүнжидмаа нь энэ талаар ээждээ хэлсэн байна лээ. Дараа нь би охиноосоо асуухад намайг Улаанбаатар хотод ирдэг өдөр гэртээ ирчихсэн галлах гэж байна гэж хэлсэн. Тэгээд би эмээлт дээр хоносон ба маргааш өдрийнх нь орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед ийм асуудал болсон гэж надад хэлсэн. Би 2020 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод ирсэн ба 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн оройн 23 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед тийм асуудал болсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.З хохирогчтой зөвшилцөн тохиролцож бэлгийн харьцаанд орсон хүч хэрэглээгүй гэх боловч насанд хохирогч М.Сүнжидмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хүч хэрэглэсэн” гэх агуулга бүхий мэдүүлгээр няцаагдаж байна.

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Б.Зыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Ирээдүй нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Насанд хүрээгүй хохирогч М.Сүнжидмаа, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Ирээдүй нар нь хохирол төлбөрийн талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүгдэгч Б.Зд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.Зд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Зд 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Зд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Ирээдүй нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ    

 

                                    ШҮҮГЧ                                   М.ТҮМЭННАСТ