| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0157/И |
| Дугаар | 131/ШШ2017/00174 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 131/ШШ2017/00174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******н *******ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1957 онд төрсөн, 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагтай болсон. Би Баянговь сумын сургуульд 1978 оны 09 сарын 03-ны өдрөөс 1982 оны 02 сарын 30-ны өдрийг хүртэл галчаар, 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 сар хүртэл ногоочин, 1986 оны 03 сараас тариа бригадын тракторчноор, 1989 оноос 1992 оны 03 сарын 1-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд тракторчаар ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү? гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.*******ын эхнэр нь миний эгч юм. Тэрээр Баянговь суманд байгаа тул хүрэлцэн ирээгүй юм. Н.*******ын ажилласан байдлын баримт нь бүрэн гарахгүй байна. Гэр нь шатаж байсан юм гэсэн. 1978 оны 09 сараас 1992 оныг дуустал Баянговь сумын сургуульд галч, нэгдэлд ногоочин, номгон хоршоонд жолоочоор тус тус ажиллаж байсан. 1978 онд ажиллаж байсан талаар гэрч нар мэдүүлсэн бол 1990 оноос 1992 онд
хүртэл Номгон хоршоонд ажиллаж байсан талаар баримт олдохгүй байна. Холбогдох баримтыг үндэслэн дээрх хугацаануудыг тасралтгүй тогтоож өгнө үү, ажиллаж байсан нь үнэн билээ..гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуралдаанаар Н.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 03 сарын 01-ний өдрийн 11 дугаар тогтоол, 1983 оны 02 сарын 25-ны өдрийн илтгэл, 1984 оны 10 сарын 14-ний өдрийн 08 дугаар протокол, 1985 оны 10 сарын 23-ны өдрийн зөвлөгөөний протокол, Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1989 оны 05 сарын 29-ний өдрийн 32 дугаар тушаал, гэрч *******, *******нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Н.******* нь 1978 оны 09 сарын 03-ны өдрөөс 1982 оны 03 сарын 01-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд галч, 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд ногоочноор
1985 оны 10 сарын 23-ны өдрөөс 1989 оны 05 сарын 29-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд тракторын жолоочоор
1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Номгон Хоршооолд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн Зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 03 сарын 01-ний өдрийн 11 дугаар тогтоол, 1983 оны 02 сарын 25-ны өдрийн илтгэл, 1984 оны 10 сарын 14-ний өдрийн 08 дугаар протокол, 1985 оны 10 сарын 23-ны өдрийн зөвлөгөөний протокол, Баянхонгор аймгийн Номгон хоршооллын даргын 1989 оны 05 сарын 29-ний өдрийн 32 дугаар тушаал, гэрч *******, *******нарын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Харин хүсэлт гаргагч нь нотлох баримт гаргаж өгөх үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс зарим хугацааны ажилласан байдал нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд ******* овогт *******н *******ын хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******н *******ын 1978 оны 09 сарын 03-ны өдрөөс 1982 оны 03 сарын 01-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын сургуульд галч, 1982 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд ногоочноор
1985 оны 10 сарын 23-ны өдрөөс 1989 оны 05 сарын 29-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд тракторын жолоочоор
1989 оны 05 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Номгон Хоршооолд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ