Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 131/2017ШШ/00175

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Шинэжинст 2 дугаар багт оршин суух, ВС71101905 регистрийн дугаартай, Шөл овогт Лүндэгийн Гантулгын Б.Чойжилсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Л.Гантулга шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Л.Гантулга нь 2001 оны 10 дугаар сард Б.Чойжилсүрэнтэй танилцаж, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багт мал маллаж хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 10 сарын 14-ний өдөр охин Ч.Ганцоожмаа төрсөн. 2001 оны 02 сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл Б.Чойжилсүрэнтэй 16 жил хамтран амьдарч байгаад 2017 оны 01 сарын 03-ны өдөр миний нөхөр Б.Чойжилсүрэн нь өвчний улмаас нас барж, охин Ч.Ганцоожмаад тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай болсон тул Б.Чойжилсүрэнтэй хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү? гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Л.Гантулгын төрсөн хүүхэд юм. Миний ээж Л.Гантулга нь 2000 онд Б.Чойжилсүрэнтэй танилцаж хамтран амьдарч байсан. Б.Чойжилсүрэн нь 2017 оны 01 сарын 03-ны өдөр нас барсан. Л.Гантулга, Б.Чойжилсүрэн нарын дундаас 2006 онд нэг хүүхэд төрөөд эндсэн юм. Улмаар 2010 онд Ч.Ганцоожмаа төрсөн. Тэр хоёр гэр бүлээ батлуулаагүй байсан тул одоо хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар Л.Гантулгын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 25, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 31 дугаар тодорхойлолтууд, нас барсны бүртгэлийн 0000171385 дугаар гэрчилгээ, Ч.Ганцоожмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Б.Цэдэвийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

           ҮНДЭСЛЭХ нь:

Л.Гантулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

ТД62022479 регистрийн дугаартай Бэсүд овогт Бямбажавын Чойжилсүрэн нь 2017 оны 01 сарын 03-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 0000171385 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.

Улмаар хүсэлт гаргагч Л.Гантулга нь Б.Чойжилсүрэнтэй  2001 оны 02 сараас  2017 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байж, гэр бүлээ батлуулаагүй байх үедээ 2010 оны 10 сарын 14-ний өдөр охин Ч.Ганцоожмааг төрүүлж, эцэг Б.Чойжилсүрэнгээр овоглож өсгөсөн болох нь Л.Гантулгын иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 25, 2017 оны 03 сарын 06-ны өдрийн 31 дугаар тодорхойлолтууд, нас барсны бүртгэлийн 0000171385 дугаар гэрчилгээ, Ч.Ганчоожмаагийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч Б.Цэдэвийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Шөл овогт Лүндэгийн Гантулга, Бэсүд овогт Бямбажавын Чойжилсүрэн нарын хамтын амьдралтай байсныг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан  Шөл овогт Лүндэгийн Гантулга, Бэсүд овогт Бямбажавын Чойжилсүрэн нарыг 2001 оны 02 сараас  2017 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Л.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ