Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2017/00177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт ******* *******ийн ажиллаж байсан хугацааг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1964 оны 02 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн. Жинст сумын 8 жилийн дунд сургуулийн ерөнхий боловсролын 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд тус сумын Дөл нэгдлийн даргын тушаалаар МХЗЭвлэлийн илгээлтээр МАА-д гарч 1981 онд гэр бүл болж, заводын үхэр маллаж, 1990 он хүртэл ажилласан. 2014 оны 02 сард 50 нас хүрч ажиллсан жилээ тогтоолгохоор архив шүүлгэхэд 1981 оноос 1982 онуудын ажилласан жил гараагүй, шүүх хуралд гэрчийн хэрэггүй гэсэн боловч миний ажилласан жил дутуу тогтоогдож би дахин шүүхэд хандаж байна.Одоо миний 1981, 1982 онуудад ажиллаж байсан талаархи баримт болох МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэл олдсон тул гэрчийн мэдүүлэгт үндэслэн дээрх хугацааг тогтоож өгнө үү..гэжээ.

Шүүх хуралдаанаар Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 1979 оны 10 сарын 15-ны өдрийн МХЗЭ гишүүний бат илэрхийлэх, гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Д.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 1979 оны 10 сарын 15-ны өдрийн МХЗЭ гишүүний бат илэрхийлэх, гэрч *******ын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд ******* овогт Даарийгийн *******ийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Даарийгийн *******ийн 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын  31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Жинст сумын Дөл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ