| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0440/Э |
| Дугаар | 466 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 466
2021 04 05 2021/ШЦТ/466
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч А.Амарсанаа,
Шүүгдэгч Ц.У,
Шүүгдэгч С.Б,
Шүүгдэгч Я.У,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ут, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б, Б, У нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн холбогдох эрүүгийн 2106 00000 0614 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Чингүүн” ХХК-д заслын инженер ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо цахлайн 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран уулын өвөр 8-3423 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хархорин зах дээр худалдагч ажилтай, ам бүл 6, ээж 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 28 дугаар байр 43 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо 01 дүгээр хэсэг 10-461 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 709 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.У нь С.Б, А.Б нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр гудамж 7 тоотод иргэн Я.Уийг зодсоны улмаас биед зулайн хуйх, зүүн гуянд шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт баруун шуунд зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч С.Б нь Ц.У, А.Б нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж 7 тоотод иргэн Я.Уийг зодсоны улмаас биед зулайн хуйх, зүүн гуянд шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахв хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Б нь Ц.У, С.Б нартай бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж 7 тоотод иргэн Я.Уийг зодсоны улмаас биед зулайн хуйх, зүүн гуянд шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахв хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Я.У нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж 7 тоотод иргэн А.Бг зодсоны улмаас биед баруун өвдөгний урд болон арын чагтан холбоосын суналт, баруун өвдөгт шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч, яллагдагч Я.Уийн өгсөн мэдүүлэг /хх-7-8/, хохирогч, яллагдагч А.Бгийн мэдүүлэг /хх-57-58/, яллагдагч Ц.Уийн өгсөн мэдүүлэг /хх-10-11/, яллагдагч С.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2256 дугаартай дүгнэлт /хх-21-22/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2255 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-60-61/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.У, С.Б, А.Б нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 9 дүгээр гудамж 7 тоотод иргэн Я.Уийг зодсоны улмаас биед зулайн хуйх, зүүн гуянд шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт баруун шуунд зулгаралт гэмтлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Я.У нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр гудамж 7 тоотод иргэн А.Бг зодсоны улмаас биед баруун өвдөгний урд болон арын чагтан холбоосын суналт, баруун өвдөгт шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, яллагдагч Я.Уийн өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 20 цагийн үед 16-ын тэнд караокед найз У, Б танихгүй Бямбаа гэх хүмүүстэй ороод 1 шил 0,75 литрийн хэмжээтэй Соёрхолыг дөрвүүлээ хувааж уусан. Ууж дуусаад “би харьлаа” гээд түрүүлээд явсан. Би тэндээс гараад найз Отгонтуяагийн гэрт очсон. Тэдний гэр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 9-7 тоотод байдаг. Шөнө 02 цагийн үед манай найзын гэрт У, Б /Эмүжин хочтой/. Бямбаа нар согтуу ирээд намайг түрүүлж орхиж явлаа гээд Ука /У/ гаднаас шил хагалж барьж орж ирээд зүүн хөлний гуя хэсэг рүү 2 удаа зоосон. Эмүжин ягаан бариултай, жижиг хайчтай гаднаас орж ирээд толгойн орой хэсгийг хамруулаад 3 удаа зоосон. Бямбаа нв гаднаас чулуутай орж ирээд миний толгой руу хэд хэдэн удаа цохиод миний толгойг хагалчихсан. Намайг зодож дуусаад шууд манай найзын гэрээс гараад тэр гурав шууд зугтчихсан. Гэрийн эзэн найү маань болиулах гээд чадаагүй, зугтахаар нь ардаас нь гарч гүйгээд барьж чадаагүй. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод цагдаа дээр ирсэн юм.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллгаанд хохирогч, яллагдагч А.Бгийн өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 09-ны өдөр У над руу залгаад Отгонтуяагийн гэрт байна хүрээд ир гэхээр нь би яваад очтол У, Отгонцэцэг, У нар архи уучихсан сууж байсан. Би замдаа дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи авч очсон. Уг архийг бид нар нийлээд хувааж уусан. Орой 19 цагийн караокед У, У, Отгонтуяа бид 4 ороод 0.75 литрийн Соёрхол нэртэй архийг дөрвүүлээ хувааж ууж байтал гаднаас Б орж ирээд “Яах гэж Уийг дуудсан юм бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаж зодолдож байгаад гараад явсан. Гараад такси барих гээд зогсож байтал миний хөлнөөс цус гараад байхаар нь бид 4 буцаж ороод У нь шил бариад, би чулуу барьж ороод Уийн би толгой руу чулуугаар цохиод У хөл рүү нь шилээр зүссэн. Б нь Уийн үснээс зулгааасан.” /хх-57-58/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.Бат-Эрдэнийн өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Б над руу залгаад “Отгонтуяа, У, У бид нар байна хүрээд ирээч” гэхээр нь “би ажилтай байна тараад яваад очье” гэж хэлсэн . Тэгээд зам түгжрэлтэй байсан тул 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр хотхоны доор үйлчилгээний төвд байрлах караокед ортол Бямбасурэн, Отгонтуяа.У, У нар нэлээн согтсон сууж байсан. Намайг ирэхэд Б 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад бид нар тэр архийг хувааж ууцгаасан. Удалгүй У миний цүнхийг ухаад байхаар нь би “чи яагаад хүний цүнх ухаад байгаа юм” гэтэл У “энэ миний цүнх юу яриад байгаа юм” гээд цүнхээ авсан. Тэгсэн У намайг элдвээр хараагаад байхаар нь би “над руу битгий дайраад бай” гэж хэлсэн. Тэгтэл Б надад хандаж маргалдаад байгаа юм чинь Отгонтуяа би явахгүй Уийг явуулчих гэж хэлэхээр нь би Ут хандаж Отгонтуяа явахгүй гэж байна чи явж байх уу гэтэл У уурлаад хөөгөөд байна гээд таксины мөнгө аваад гарахаар нь Б таксинд суулгаж өгөөд явуулсан. Удалгүй караоке хаагаад бид нар Отгонсүрэнг хүргэж өгөх гээд гэрт очтол У газраар унтаж байсан. Тэгэхээр нь би Отгонсүрэн чинь хартай шүү дээ чи гэртээ хонохгүй яагаад айлд унтаж байгаа юм гэтэл У чамд ямар хамаатай юм гээд үснээс зулгаахаар нь би бас үснээс нь зулгаагаад бид хоёр хоорондоо зууралдаад байж байтал тэнд зодоон болоод салгаад Б, У бид гурав харихаар Отгонтуяагийн гэрээс гарцгаасан. Гараад таксинд суутал Бгийн баруун хөлөөс цус гараад байсан. Тэгсэн Б уурлаад миний хөлийг У нь гэмтээчихлээ гээд буцаж ороод чулуугаар толгойг цохичихсон. Удалгүй У нь Бг өмөөрөөд Уийн зүүн хөлийг шилээр зүссэн.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ц.Уийн өгсөн “Б 0,75 литрийн соёрхол нэртэй архи авч ирээд тэр архийг Отгонтуяа, түүний нөхөр Бямба, У, Б бид нар хувааж уусан. Отгонтуяа, У, Б бид нар караоке орохоор болоод 19 цагийн үед Баянзүрх дүүргийн Саруул тэнгэрийн доор байрлах караокед орж 0,75 литрийн 2 шил архи аваад уугаад сууцгааж байтал Б гаднаас орж ирээд сууж, байтал У нь Бат-Эрдэний цүнхийг ухаад байхаар нь Б уурлаад цүнхээ аваад явтал У нь Бат-Эрдэнийг “гичий, нохой” минь гээд хараагаад тэр хоёр хоорондоо маргалдаад байсан тул Б нь мөнгө өгөөд Уийг таксинд суулгаж өгөөд “гэртээ хариарай” гээд явуулсан. Тэгээд Отгонтуяа, Б, Б бид нар караокед үлдсэн. Отгонтуяа нилээн согтсон тул бид нар гэртээ харьцгаая гээд караокенаас гараад Отгонтуяаг түрүүлж гэрт буулгахаар болоод гэрт ортол У нь тэдний гэрт газар ор засчихсан унтаж байсан. Бид нар Уийг “яагаад энд унтаж байгаа юм гэртээ харихгүй юм уу” гэтэл У нь босож ирээд “гичийнүүд минь янханууд минь” гээд орилоод босоод ирснээ Бат-Эрдэнийг үснээс зулгаагаад бид нар салгатал Бгийн үснээс зулгаасан. Б бид гурав гараад таксинд суутал Бгийн баруун гуянаас цус гоожоод байхаар нь Б, Б бид гурав буцаад Отгонтуяагийн гэр рүү ороод болсон зүйлийн талаар хэлтэл У “би тэгээгүй гичий минь” гээд хараал хэлээд дайраад байхаар нь Б нь Уийн толгой руу нэг юмаар цохисон яг юугаар цохисныг мэдэхгүй байна. Би гадагшаа гараад хашаанд байсан хогийн савны хажууд байсан архины шилээр баруун гуя руу зүсчихсэн. Б, У нар нь хоорондоо зодолдоод дээр доороо ороод зодолдоод байсан.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2256 дугаартай “1.Я.Уийн биед зулайн хуйх, зүүн гуянд шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зулайн хуйхны няцарсан шарх, зүүн бугалганы цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-1-Т.Шинэбаяр зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-21-22/ гэх дүгнэлт,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2255 дугаартай шинжээчийн “1. А.Бгийн биед баруун өвдөгний урд болон арын чагтан холбоосын суналт, баруун өвдөгт шарх зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.” /хх-60-61/ гэх дүгнэлт зэрэг болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Иймд шүүгдэгч Ц.У, С.Б, А.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Я.Уийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Я.У, С.Б, А.Б, Ц.У нар нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Я.Уийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Б, А.Б, Ц.У нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч нар сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ
Шүүгдэгч Я.У, С.Б, А.Б, Ц.У нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Б, Б, У нарыг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Уийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, А.Б, Ц.У нарыг тус тус 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.У нь шүүхээс оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн, шүүгдэгч С.Б, А.Б, Ц.У нар нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.У, С.Б, А.Б, Ц.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Я.У, С.Б, А.Б, Ц.У нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.У, С.Б, А.Б, Ц.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.У, С.Б, А.Б, Ц.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА