Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С, 

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч Х.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Х-ын У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2125000000165 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Х.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэнгис паб-д 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр салсан эхнэр Э.Ө хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Х.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Э.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө манай ажил дээр охин, хүү хоёртойгоо Ууганбаяр уулзсан, “хүүхдүүдийнхээ төлөө ярилцья” гэсэн зорилгоор би дуудсан, ирэхдээ согтуу ирсэн. ...бид хоёр пиво уусан, ярилцаад хоорондоо ойлголцохгүй маргалдсан. ...Ууганбаяр жаахан байж байгаад “гарлаа” гэхээр нь би “цуг гарна” гээд гаргаагүй, сүүлдээ намайг үсдэж аваад сав суулга руу өшиглөсөн. Заамдаж боож унагааж байгаад толгой тархи цохисон, миний шүд үйрсэн, нүд, хацар, дух, гар, хөл бүх зүйл минь хавдсан. Баруун гарын ядам хуруу, зүүн гарын чигчий хуруунуудын хумс уначихсан. Миний үснээс зулгаасан, үс их уначихсан байсан, цагдаа дуудах гэж байсан чинь гар утас авч шидсэн, ээж нь гар утсаар залгаж намайг доромжилж, “тэнгэрийн хүмүүсээр оролдох ямар байдгийг чи үзнэ” гэж заналхийлсэн. Намайг “ямар овоо гичий, пизда гөлөг вэ” гээд балиар том хар гутлаараа өшиглөсөн, манай ажлын намхан тайзан дээрээс зүүгдэж байгаад өшиглөсөн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. ...Миний бие одоо зүгээр байгаа, өвдсөн зүйл байхгүй, хагарсан хоёр цонх байсан тэрийгээ шиллэж өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-7-8, 14, 16/,

Гэрч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Э.Ө-ийн үс нь сэгсийсэн, “намайг зодож толгойруу цохиж, улмаар баруун талын араа үйрсэн байгаа.” гэж байсан. ...Ө-ийн зүүн нүд нь дотор талаасаа цус хурсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-18-19/,

Гэрч Х.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Х.У нь миний хүү байгаа юм, Э.Ө нь манай бэр, хүү Х.У-ын эхнэр нь байсан юм. Энэ хоёр 2014 оны 7 дугаар сард салсан дундаасаа хоёр хүүхэдтэй. Тухайн үед салсан байж байгаад 2016 онд буцаж нийлээд удалгүй дахиад салчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-24-25/,

Х.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 03.30 цагт би ажлаасаа буугаад такси дуудлага хүлээгээд байж байтал 95345611 дугаар залгаад байхаар нь авсан чинь Өгөөмөр байсан. Тэгсэн намайг “чи Энэл дэлгүүрийн хажууд хүрээд ир, хоёр хүүхдийнхээ талаар ярих юм байна” гэхээр нь би яваад очсон. Тэгээд намайг “ийшээ орьё” гээд хоёр давхарын лоунжид орсон. Бид хоёр амьдралаа ярьж хөөрөөд нэг хүний гурав, гурван пиво уусан, сууж байгаад би “5 цаг өнгөрч байна, харьлаа” гэсэн чинь намайг “явуулахгүй” гээд уурлаад байсан, ...би 5 цаг 34 минутад 102 луу залгасан, би байгаа газрынхаа хаягийг хэлээд “гарах гэсэн чинь намайг гаргахгүй байна” гэж хэлээд дуудлага өгсөн. ...Өгөөмөр ардаас гарч ирээд намайг “явуулахгүй” гээд “гудамжинд шившиг болох гээгүй бол эргэж орьё” гээд орилж, хашхираад байхаар нь би эргээд цуг орсон. ...Тухайн үед өглөөний 6 цаг болж байсан тэгээд ороод юм яриад сууж байтал над руу уурлаад “чи тусгай зөвшөөрөл хураалгачихлаа, яах гэж цагдаа дуудаж байгаа юм, гарахын хооронд” гээд надад агсам тавьж эхэлсэн, орилж чарлаад намайг өшиглөөд л байсан, ...гал тогооноосоо заазуур гаргаж ирээд “би энд чинь үхнэ, амиа хорлолоо шүү” гээд хүзүүн дээрээ тулгаад байсан. Тэгснээ над руу заазуураа шидтэл заазуур нь хана руу цохигдоод газар унахаар нь би өшиглөөд орон доогуур хийчихсэн, ...би нэлээн тайвшруулах гэж үзээд болохгүй болохоор нь юм барьж байсан гараас нь бариад гарыг нь мушгиад, доош нь дараад унагасан юм. Тэгээд би дээр нь гарч суугаад үснээс нь бариад тохойгоороо дараад суучихсан, би дахиад цагдаа дуудсан иртэл дээр нь суусан. ...Хэл амаар доромжлон, зодсон зүйл байхгүй, барьж аваад унагаахад гар, мөр бугалга нь хөхөрсөн байх, газар дараад хэвтэхэд шүд нь үйрсэн байх.” гэсэн мэдүүлэг /хх-9-10, 31-32, 39, 41/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаартай “...1.Э.Ө-ийн биед нэг шүдний хугарал, хоёр нүдний алимны салст, баруун нүдний зовхи, зүүн гарын бугалга, баруун мөр, бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. 4.Нэг шүдний хугарал, хоёр нүдний алимны салст, баруун нүдний зовхи, зүүн гарын бугалга, баруун мөр, бугалга, шуу, баруун хөлийн шилбэнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6.Шинэ гэмтэл байна. 7.2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээнд умай зүүн тийш хазайсан, хоёр өндгөвчийн цэгт эмзэглэл ихтэй гэснийг гэмтлийн улмаас үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хх-27/,

Х.У 99053525 дугаараас 2 удаа Цагдаагийн газарт хандан дуудлага өгснийг бүртгэсэн Орхон аймаг дахь Цагдаагийн газар Шуурхай удирдлагын тасгийн “Иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах дэвтэр”-ийн хуулбар /хх-43-44/,

Х.У-аас хохирогч Э.Ө-т 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 700.000 төгрөгийг /хх-46/, 5 дугаар сарын 09-ний өдөр 230.000 төгрөгийг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-47/,

Хохирогч Э.Ө-өөс гаргаж өгсөн эмнэлгийн баримтууд /49-50/,

Х.У эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/,

Хохирогч Э.Ө-ийн “Х.У-аас эмчилгээний зардал болох 700.000 төгрөгийг авсан, эвдэж хэмхэлсэн зүйлээ засаж, янзалж өгсөн. Миний бие одоогоор өвдөж байгаа зүйл алга, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-68/,

Яллагдагч Х.У-ын “Э.Ө-ийн биед гэмтэл учруулсан хэргээ хүлээж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хх-69/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Х.У нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Тэнгис паб-д 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр салсан эхнэр Э.Ө-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.У-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны үед болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Ө-ийн “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө манай ажил дээр охин, хүү хоёртойгоо Ууганбаяр уулзсан, “хүүхдүүдийнхээ төлөө ярилцья” гэсэн зорилгоор би дуудсан, ирэхдээ согтуу ирсэн. ...бид хоёр пиво уусан, ...намайг үсдэж аваад сав суулга руу өшиглөсөн. Заамдаж боож унагааж байгаад толгой тархи цохисон, миний шүд үйрсэн, нүд, хацар, дух, гар, хөл бүх зүйл минь хавдсан. Баруун гарын ядам хуруу, зүүн гарын чигчий хуруунуудын хумс уначихсан. Миний үснээс зулгаасан, үс их уначихсан байсан. ...Намайг “ямар овоо гичий, пизда гөлөг вэ” гээд балиар том хар гутлаараа өшиглөсөн, манай ажлын намхан тайзан дээрээс зүүгдэж байгаад өшиглөсөн.” гэх,

гэрч М.А-ийн “...Э.Ө-ийн үс нь сэгсийсэн, “намайг зодож толгойруу цохиж, улмаар баруун талын араа үйрсэн байгаа” гэж байсан. ...Ө-ийн зүүн нүд нь дотор талаасаа цус хурсан байсан.” гэх,

Х.У-ын “...2021 оны 4 дүгээр сарын 05-ны шөнө 03.30 цагт би ажлаасаа буугаад такси дуудлага хүлээгээд байж байтал 95345611 дугаар залгаад байхаар нь авсан чинь Өгөөмөр байсан. ...Бид хоёр амьдралаа ярьж хөөрөөд нэг хүний гурав, гурван пиво уусан, ...надад агсам тавьж эхэлсэн, ...би юм барьж байсан гараас нь бариад гарыг нь мушгиад, доош нь дараад унагасан юм. Тэгээд би үснээс нь бариад тохойгоороо дараад дээр нь гараад суучихсан...цагдаа дуудсан иртэл дээр нь суусан.” гэх мэдүүлгүүдээр,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-ийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 256 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Х.У нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Э.Ө нь “Х.У эмчилгээний зардал, эвдэж хэмхэлсэн эд зүйлийн хохирол, төлбөрт нийт 700.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг хэрэгт баримтаар өгсөн,

мөн Х.У-аас хохирогч Э.Ө 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 700.000 төгрөг, 5 дугаар сарын 09-ний өдөр 230.000 төгрөг нийт 930.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 46, 47 дугаар талд авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

          Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,

          шүүгдэгч Х.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх шүүгдэгч Х.У-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Х.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Х.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухай зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлын талаар;

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ц овогт Х-ын У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.У-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 100.000 төгрөгийг төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

          5.Шүүгдэгч Х.У-т торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э