Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/284

 

 

 

 

 

 

 

2021          04             28                                      2021/ШЦТ/284

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0274/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч, хяналтын прокурор Я.Мөнхзаяа,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 2109... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, Б.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Гал Унтраах ангийн орчимд хохирогч А.М тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Гал Унтраах ангийн орчимд хохирогч А.М тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед “зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12 тал/

-    Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед найз Мөнхтэмүүлэн залгаад “хаана байгаа юм” гэж асуухад "гэртээ байна” гэхэд “гараад ирээ” гээд би гэрээс гарахад Мөнхтэмүүлэн, Б.Ц  2 байсан. ...Мөнхтэмүүлэнгийн үүрч явсан цүнхнээс 2.5 литртэй Нийслэл нэртэй том пиво 2 ширхэгийг гаргаж ирээд бид 3 хувааж уусан. ...Орой 21 цагийн үед ууж байсан пиво дуусч манай гудамжны дээд буланд байдаг дэлгүүр орохоор болсон.... “Голд чингис” нэртэй 0.75 литртэй архи авсан байсан. Тэгээд бид 3 архиа хувааж ууж дуусаад Б.Ц  миний утсаар хүмүүс рүү залгаад нэг хүнд архи захисан. ...тэр машинд нэг залуу, эмэгтэй 2 байсан. Тэгээд би шээх гээд машинаас буухад араас Б.Ц  нөгөө залуу 2 бууж ирсэн. ...Араас нэг нь боож унагаагаад Б.Ц  миний дээр суугаад намайг цохиод байсан. ..миний хамрын зүүн хажуу зөрүүтэй бяцарсан хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана, зүүн хоншоорын хөндийн доод хана, баруун хоншоорын доод хананд нягтралтай полип төст голомтот өөрчлөлттэй гэсэн. Хамар тэгшилж болохгүй хагалгаанд орно гэсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Хохирогч А.М ын дахин өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гэмтлийг тухайн үед манай найз Б.Ц- надад учруулсан. ...Би Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар хоолойн эмнэлэгт үзүүлсэн. Мөн Мэд Траума болон лазер мэд эмнэлэгт компьютер томографик зураг авхуулсан. Улсын нэгдүгээр эмнэлэгт хамрын хугарлаа янзлуулсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Ямартаа ч намайг нэг хүн татаж унагаах шиг санагдсан юм. ...намайг Б.Ц ээс өөр хүн цохиж зодоогүй...би эмчилгээнд зарцуулсан баримт мөнгөө гаргуулчих юм бол гомдол санал гэх үйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх- ийн 22-25-р тал/,

Гэрч Б.Мөнхтэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...машинд нь бид 3 орж суугаад тэндээ авчирсан нэг шил архийг нь машинд нь уусан. Тэгээд Б.Ц , Мэнд-Амар 2 юм ярина гээд машинаас буусан. Буусанаас хойш би хэсэг муудаад сууж байсан. Сууж байхад Бат-Эрдэнэ машинаас буусан. Удалгүй буцаж орж ирээд урд сууж байсан эмэгтэйтэй юм яриад сууж байсан. Мэнд-Амар машины хаалга онгойлгоод би цохиулчихлаа аав ээжийг эсхүл Содоог дуудаад өг гээд байсан. Бат-Эрдэнэ машинаас гараад буцаж орж ирээд “энэ 2 муудалцаад байна, чи нэг сэргээтэхдээ” гээд байсан. Би машинаас бууж харахад Б.Ц , Мэнд-Амар 2 барьцалдсан зогсож байсан. Би очиж салгаад Б.Ц ийг Бат-Эрдэний машинд суулгаж явуулах хооронд Мэнд-Амар гэрлүүгээ алхаж байсан. ...машин дотор хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэр гурвыг суулгаж машиндаа уулгасан. Амраа гэж өөрийгөө танилцуулсан залуу нь ууж байгаад Б.Ц  болон түүний ахын талаар яриад хүндэлж явах хэрэгтэй гэх зэрэг зүйл ярьж байсан. Тэгээд миний машинаас буугаад гадаа бөөлжөөд байсан. Буцаж ирээд машинд суухгүй, Б.Ц тэй яриад байсан. Б.Ц ийг “буугаад ирээч юм ярья” гээд Б.Ц ийг машинаас буулгасан. ...Б.Ц , Амараа 2 бууснаас хойш 5 минутын дараа машинаас бууж тэр 2-г харахад хоорондоо зүгээр юм яриад зогсож байсан. Би яриан дундуур нь ороод яахав гээд хамт ирсэн эмэгтэйтээгээ машиндаа юм яриад суусан. ...орж ирэхгүй байхаар нь дахиад гарч харахад зууралдаад нэгнийгээ түлхэх маягтай байсан. Тэгээд хүрч ирээд 2 лаа машинд сууж архинаасаа ахиад Б.Ц  ганцаараа уусан, Амраа нь уухгүй гээд уугаагүй. Би “одоо болсон байх шиг байна, гэр гэрт нь буулгачихаад би харьж амрах хэрэгтэй байна, өглөө ажилтай” гэсэн. Тэгэхэд Б.Ц  Амраа 2 “за шээгээдхье” гэж хэлээд дахиад буусан. Гадаа дахиад юм яриад зогсож байсан. Б.Ц ийн ахын талаар яриад байх шиг байсан. Нэгнийгээ түлхээд машин налаад байхаар нь Мөнхтэмүүлэнг дуудаж босгох гэхэд Мөнхтэмүүлэн босохгүй байсан. Тэр 2-г харахад нэгнийгээ түлхээд газарт унагаад байсан. Амраа Б.Ц ийг үсдээд Б.Ц  нь тавь гээд байсан. Би цонхоо хаагаад хаалга онгойлготол Б.Ц  дээр нь гараад суусан Амрааг цохиж байсан. ...Амраа Б.Ц  2-г салгахад Амраагийн нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р тал/,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №1339 дугаартай “...А.М-ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл нь хэрэг учрал болсон хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

Шүүгдэгч Б.Ц-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Ц-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаартай албан бичигт: Болд овогтой Б.Ц  нь тус хорооны Дамбадаржаагийн 61-р гудамжны 834 тоотод ам бүл 4 бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тодорхойлов гэжээ. /хх-ийн 51 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 52 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн гэрлэлт бүргэлтгүй тухай лавлагаа /хх-ийн 54 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн урьд ял шийтгэл эдлэж байсан талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах тал /хх-ийн 55 тал/
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5а/292, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/7667 тоот албан бичгүүд /хх-ийн 57, 94 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1458 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн талаарх /хх-ийн 61-65 тал/
  • Шүүгдэгч Б.Ц-ийн иргэний дэлгэрэнгүй цагдаагийн газрын лавлагаа, Зөрчлийн хэрэгт холбогдож байсан талаарх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 66-68 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц-  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон ба гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Ц-  нь согтуурсан үедээ иргэн А.М тай үл ялих’ зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүрхэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний зовхи, алимны салст, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. А.М  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /хх-ийн 72 тал/, шүүхийн мэдэгдэх хуудаст өгсөн хариу тайлбар зэрэг хавтаст хэрэгт авсагдсан баримт зэргээс шүүгдэгч Б.Ц-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, шүүгдэгчийн хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1458 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас биелээгүй үлдсэн 400.000 төгрөгийн торгох ялаас тусад нь эдлүүлье ” гэснийг, шүүгдэгчийн “цаг үеийн байдлаас болж торгуулиа төлж чадаагүй, төлж барагдуулна” гэснийг тус тус харгалзан үзээд шүүгдэгчийн хувийн байдал зэрэг ар гэрийн байдал мөн түүний ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж энэ шийтгэх тогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1458 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 400.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг  1 хоногт шилжүүлэн 26 хоног нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, нэмж нэгтгэн эдлэх ялыг 326 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1458 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 400.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг  1 хоногт шилжүүлэн 26 хоног нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 326 /гурван зуун хорин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 326 /гурван зуун хорин зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ