| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/218 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 12.1.2.7., |
| Улсын яллагч | Э.Энх-Амгалан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/218
2021 03 29 2021/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0145/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Иргэдийн төлөөлөгч Н.Нямжав,
Улсын яллагч, хяналтын прокурор Ж.Энх-Амгалан,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Содномдаржаа,
Шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-т холбогдох эрүүгийн 2009000001083 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол улсын иргэн, Н. М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.М нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлж, ялаа эдлэж дууссаны дараа 2020 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын 39-462 тоотод хохирогч С.Т-ын хүсэл зоригийн эсрэг уруул дээр нь үнсэх, хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дүүтэйгээ 2-уулаа унтах гээд байж байсан чинь тэр Мөнх-Эрдэнэ гэдэг ах /цагдаа дээр ирээд нэрийг нь мэддэг болсон/ хаалга тогшсон. Тэгээд би гарахад “манай нийтийн байрны тог тасарчихсан байна, чамд шитний түлхүүр байна уу” гэж асуусан. Би түлхүүр байхгүй гэж хэлээд гэртээ ороход тэр ах намайг дагаж ороод түлхүүр чинь чамд байгаа ш дээ гэж хэлээд намайг тэвэрч аваад үнссэн, цамцан дотуур хийгээд хөхнөөс бариад базаад үнсээд хөхөн дээр үнссэн. Тэгээд миний өмдийг шувтлаад өөрийнхөө өмдийг шувтлаад эрхтэнээ гаргаж ирээд миний бөгс рүү хийсэн. Тэгэхээр нь “аймар евдөөд та болиоч ээ, ээждээ хэлнэ" шүү гэхэд гараад явсан. Тэгж байж байгаад удалгүй дахин орж ирээд хөхнөөс бариад үнсээд миний боожгоо руу гараа хийсэн, тэгээд өмд шувтлах гээд байхаар нь би өөрөө хүчээр өмдөө татсан. Тэгсэн уруул дээр нь үнсэж, цамцан дотуур минь гараа хийж байгаад гараад явсан. Тэгээд би айгаад найз Бадмаараг руу өөрийнхөө дугаараас залгаад нэг ах намайг оролдоод байна, хүрээд ир гээд уйлаад хэлсэн. Тэгээд манай найз гэрээ дотроос нь түгжээд хөшигнүүдээ хаагаад байж бай гээд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид 2 дотроосоо түгжээд байж байсан чинь нөгөө ах дахиж ирээд хаалга тогшсон. Тэгээд хаалгаа онгойлгож өгөөгүй болохоор яваад өгсөн. Тэгээд манай найз Бадмаараг ээжийнхээ утсаар цагдаад дуудлага егсөн. ...Тухайн үед би маш их айсан байсан. Мөн ээжээс айгаад бас тэр хүн манай гэрийн хажуугийн Нийтийн байранд амьдардаг болохоор дахиж орж ирээд намайг хүчиндэх байх гэж айгаад хэлж чадаагүй. ...Огт харж байгаагүй, танихгүй хүн. ...Одоо бол өвдөхгүй байгаа. Тэр хэрэг болсон өдрийн маргааш нь баахад бөгс аймар өвдөөд цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40-41, 22-23, 121-122, 132-134 тал/
- Насанд хүрээгүй гэрч П.Бадмаарагийн мөрдөн шалгахажиллагаанд өгсөн: “...миний 88815120 гэсэн дугаар луу найз Тамир нь 86120617 гэсэн дугаараас залгаад хоолой нь уйлсан байдалтай манайх руу гялс хүрээд ир, намайг танихгүй хүн орж ирээд оролдоод байна" гэж ярьсан. Над руу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23.25 минутад залгасан. Над руу залгахаар нь шууд хувцсаа өмсөөд гүйгээд очсон. Гэрт нь явж ороод хаалгаа түгжээд С.Т аас юу болсон талаар асуултал “2 ах хашаанд орж ирээд 1 ах нь гэр лүү орж ирээд түлхүүр асуусан, тэгснээ шууд намайг оролдсон” гэж хэлсэн. Гэрт нь бид 2 байж байтал гэнэт хүн хаалгыг нь цохиод “гэрт чинь ороё” гээд байхаар нь би “оруулахгүй” гээд хэлчихсэн чинь нөгөөх нь яваад өгсөн. Би тэгээд Тамирын гэрт нь хоносон. ...биеийн нууцлаг хэсгүүдэд хүрээд байсан гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 тал/
- Гэрч Б.Саранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа тарж ирээд мэдсэн. Надад хэлэхдээ үүдний өрөөнд оруулаад ..хүчээр миний бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн гэж ярьсан. ..Эх нялхсын мэдрэлийн эмчийн хяналтад байсан. Бага байхдаа татаад уначихдаг хүүхэд байсан. ...миний охины хүчиндсэн гээд байгаа хүн нэг гудамжинд байгаа, дахин ийм зүйл болохоос айж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
- Гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн шалгахажиллагаанд өгсөн: “...би гэртээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сувиллаас ирээд хэрэг гарсан талаар сонссон. ...надад анх хэлэхдээ огт намайг оролдож бэлгийн харьцаанд ороогүй гэж хэлээд байсан. Өнөөдөр юу болсон талаар дахин асуухад ээжээс айгаад намайг оролдсон гэж хэлсэн. Яг үнэндээ эмээ бэлгийн харьцаанд орсон гээд уйлаад хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйл, баримт бичиг, баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 98 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4789 тоот:“...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоожин дээр эр бэлгийн эс илэрсэн. Биологийн гаралтай усад ул мөр илрээгүй. ...Дотоожин дээр илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. ...Ц.Бямбадорж” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4656 тоот: “...шинжилгээнд ирүүлсэн 00-ын цаасны хэсэг дээр цус илэрсэн. Эр бэлгийн эс болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. ...00-ын цаасны хэсэг дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 125-126 тал/
Хохирогч С.Т-аар хүчиндсэн гэх этгээдийг таньж олуулах зорилгоор ижил төстэй 1-4 хүнийг дугаарлаж таниулахад шүүгдэгч Н.М-ыг хуруугаараа заасан талаарх Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-51, 129-130 тал/,
-Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 131-138 тал/
-Шүүгдэгчаар Н.М-ын мөрдөн шалгах ажиллаанд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ийм гэмт хэрэг үйлдээгүй. Би өглөө 6 цагт ажилдаа яваад орой 23 цагт гэртээ ирдэг ..../хх-ийн 7-8 тал/
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-ын мэдүүлсэн: Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, намайг өмнө ийм гэмт хэрэг үйлдэж байсан гэж энэ хэргийг үйлдсэн гэж байна. Надаас байцаалт авахдаа тулгаж авч байсан. Миний бэлэг эрхтэн 2 хугаралтай учир тийм ажил хийж чадахгүй, миний бэлэг эрхтэн босдоггүй гэв.
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9558 тоот: Хамтран амьдрагчтайгаа амьдардаг. Анх бэлгийн харьцаанд 17 настайдаа орсон. Сүүлд 2021.08.17 өдөр хамтран амьдрагчтайгаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд тогтмол ордог. Бэлгийн харилцаанд орох чадвартай... /дүгнэлтийн асуумж хэсгээс/ Н.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.М-нь бэлэг эрхтэнд массаж хийхийг татгалзсан тул бэлгийн чадвартай эсэх талаар тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 87-88 тал/
-Гэрч Ц.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллаагаанд өгсөн: ....Би 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад орой 23 цагт 6-н буудлын Оргил худалдааны төвийн буудал Н.М-тай уулзаад зам хөндлөн гарч дэлгүүрээс банш сүү, тамхи, цэвэр ус аваад нийтийн байрандаа ортол тоггүй байсан. Нийтийн байрны эзэн гэх хүн Мөнхбаатар руу залгаад тог залгачих гээд хэлсэн юм байна лээ. Эхлээд Н.М-тай бид хоёр цуг гараад нөгөө талын айлын хашаанд ороод байж байтал байрны эзэн ахиж яриад цоожны сул байдаг доош нь татчих гэсэн. Тэгээд өөдөөс харсан өрөөний залуутай хамт хашаа руу орсон. Би гэртээ үлдсэн. Тэгээд буцаад ороод ирсэн. Тэгсэн гэнт л цагдаа хүрээд ирсэн.... Н.М-ын бэлгийн чиг хандлага хэвийн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/
- Хохирогч С.Т ын биед хийсэн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлгийн 9557 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 93-94 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М-нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын 39-462 тоотод байрлах нийтийн байранд хохирогч С.Т ын хүсэл зоригийн эсрэг уруул дээр нь үнсэх, хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн болох нь:
- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 36-37/
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-59, 129-130 тал/
- Хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 60 тал/
- Хохирогч С.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би дүүтэйгээ 2-уулаа унтах гээд байж байсан чинь тэр Мөнх-Эрдэнэ гэдэг ах /цагдаа дээр ирээд нэрийг нь мэддэг болсон/ хаалга тогшсон. Тэгээд би гарахад “манай нийтийн байрны тог тасарчихсан байна, чамд шитний түлхүүр байна уу” гэж асуусан. Би түлхүүр байхгүй гэж хэлээд гэртээ ороход тэр ах намайг дагаж ороод түлхүүр чинь чамд байгаа ш дээ гэж хэлээд намайг тэвэрч аваад үнссэн, цамцан дотуур хийгээд хөхнөөс бариад базаад үнсээд хөхөн дээр үнссэн. Тэгээд миний өмдийг шувтлаад өөрийнхөө өмдийг шувтлаад эрхтэнээ гаргаж ирээд миний бөгс рүү хийсэн. Тэгэхээр нь “аймар евдөөд та болиоч ээ, ээждээ хэлнэ" шүү гэхэд гараад явсан. Тэгж байж байгаад удалгүй дахин орж ирээд хөхнөөс бариад үнсээд миний боожгоо руу гараа хийсэн, тэгээд өмд шувтлах гээд байхаар нь би өөрөө хүчээр өмдөө татсан. Тэгсэн уруул дээр нь байгаад гараад явсан. Тэгээд би айгаад найз Бадмаараг руу өөрийнхөө дугаараас залгаад нэг ах намайг оролдоод байна, хүрээд ир гээд уйлаад хэлсэн. Тэгээд манай найз гэрээ дотроос нь түгжээд хөшигнүүдээ хаагаад байж бай гээд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд бид 2 дотроосоо түгжээд байж байсан минь нөгөө ах дахиж ирээд хаалга тогшсон. Тэгээд хаалгаа онгойлгож өгөөгүй болохоор яваад өгсөн. Тэгээд манай найз Бадмаараг ээжийнхээ утсаар цагдаад дуудлага егсөн. ...Тухайн үед би маш их айсан байсан. Мөн ээжээс айгаад бас тэр хүн манай гэрийн хажуугийн Нийтийн байранд амьдардаг болохоор дахиж орж ирээд намайг хүчиндэх байх гэж айгаад хэлж чадаагүй. ...Огт харж байгаагүй, танихгүй хүн. ...Одоо бол өвдөхгүй байгаа. Тэр хэрэг болсон өдрийн маргааш нь баахад бөгс аймар өвдөөд цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 тал/
- Насанд хүрээгүй гэрч П.Бадмаарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...миний 88815120 гэсэн дугаар луу найз Тамир нь 86120617 гэсэн дугаараас залгаад хоолой нь уйлсан байдалтай манайх руу гялс хүрээд ир, намайг танихгүй хүн орж ирээд оролдоод байна" гэж ярьсан. Над руу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23.25 минутад залгасан. Над руу залгахаар нь шууд хувцсаа өмсөөд гүйгээд очсон. Гэрт нь явж ороод хаалгаа түгжээд С.Т аас юу болсон талаар асуултал “2 ах хашаанд орж ирээд 1 ах нь гэр лүү орж ирээд түлхүүр асуусан, тэгснээ шууд намайг оролдсон” гэж хэлсэн. Гэрт нь бид 2 байж байтал гэнэт хүн хаалгыг нь цохиод “гэрт чинь ороё” гээд байхаар нь би “оруулахгүй” гээд хэлчихсэн чинь нөгөөх нь яваад өгсөн. Би тэгээд Тамирын гэрт нь хоносон. ...биеийн нууцлаг хэсгүүдэд хүрээд байсан гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 тал/
- Гэрч Б.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Надад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажлаасаа тарж ирээд мэдсэн. Надад хэлэхдээ үүдний өрөөнд оруулаад ..хүчээр миний бөгс рүү бэлэг эрхтнээ хийсэн гэж ярьсан. ..Эх нялхсын мэдрэлийн эмчийн хяналтад байсан. Бага байхдаа татаад уначихдаг хүүхэд байсан. ...миний охины хүчиндсэн гээд байгаа хүн нэг гудамжинд байгаа, дахин ийм зүйл болохоос айж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
- Гэрч Ц.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...би гэртээ 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр сувиллаас ирээд хэрэг гарсан талаар сонссон. ...надад анх хэлэхдээ огт намайг оролдож бэлгийн харьцаанд ороогүй гэж хэлээд байсан. Өнөөдөр юу болсон талаар дахин асуухад ээжээс айгаад намайг оролдсон гэж хэлсэн. Яг үнэндээ эмээ бэлгийн харьцаанд орсон гээд уйлаад хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
- Эд зүйл, баримт бичиг, баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл 2020-08-20 /хх-ийн 98 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4789 тоот дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоожин дээр эр бэлгийн эс илэрсэн. Биологийн гаралтай усад ул мөр илрээгүй. ...Дотоожин дээр илэрсэн эр бэлгийн эсийн бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68 тал/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 4656 тоот дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн 00-ын цаасны хэсэг дээр цус илэрсэн. Эр бэлгийн эс болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. ...00-ын цаасны хэсэг дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 125-126 тал/
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол: Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 08 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн... /хх-ийн 136-138 тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 9558 тоот: Н.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.М-нь бэлэг эрхтэнд массаж хийхийг татгалзсан тул бэлгийн чадвартай эсэх талаар тодорхойлох боломжгүй... гэх дүгнэлт /хх-ийн 87-88 тал/
- Гэрч Ц.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллаагаанд өгсөн:.... Н.М-ын бэлгийн чиг хандлага хэвийн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 тал/
- Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 136-138 тал/,
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорих ял эдлүүлэх албаны Нэргүй овогтой хоригдол Мөнхбаатарын хувийн байдал, засрал хүмүүжлийн тодорхойлолт /хх-ийн 139 тал/
- Сэлэнгэ аймаг мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгдэгч Н.М-ын ялыг дүйцүүлэн хассан тухай шүүгчийн захирамж, Н.М-ын хорих ялын хугацаа дуусч суллагдсан талаарх Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Суллагдсан хүмүүст олгодон тодорхойлолт: /хх-ийн 140 тал/
- Шүүгдэгч Н.М-ын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүрэг дэх иргэний бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1089 дугаартай албан тоот /хх-ийн 141 тал/,
- Шүүгдэгч Н.М-ын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 142-147 тал/,
- Шүүгдэгч Н.М-ын тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээ авч байгаагүй болохыг тодорхойлсон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/682 дугаартай албан бичиг /хх-ийн 151 тал/,
- Шүүгдэгч Н.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153 тал/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Шүүгдэгч нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, яллах дүгнэлт гардуулаагүй гэх боловч хавтаст хэргийн 61-62, 84, 86, 89, 96, 104, 109, 111, 115, 116, 173, 202 дугаар хуудсуудаар танилцуулах ажиллагаа, яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хийсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг би үйлдээгүй, миний бэлэг эрхтэн 2 хугаралтай учир ажиллагаагүй зэргээр мэтгэлцэж байх боловч хохирогч С.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... намайг тэвэрч аваад үнссэн, цамцан дотуур хийгээд хөхнөөс бариад базаад үнсээд хөхөн дээр үнссэн. Тэгээд миний өмдийг шувтлаад өөрийнхөө өмдийг шувтлаад эрхтэнээ гаргаж ирээд миний бөгс рүү хийсэн. Тэгэхээр нь “аймар өвдөөд та болиоч ээ, ээждээ хэлнэ" шүү гэхэд гараад явсан. Тэгж байж байгаад удалгүй дахин орж ирээд хөхнөөс бариад үнсээд миний боожгоо руу гараа хийсэн, тэгээд өмд шувтлах гээд байхаар нь би өөрөө хүчээр өмдөө татсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4789 тоот:...Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дотоожин дээр эр бэлгийн эс илэрсэн... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68 тал/, насанд хүрээгүй гэрч П.Бадмаараг, гэрч Б.Саранчимэг, Ц.Бямбасүрэн, “Хамтран амьдрагчтайгаа амьдардаг. Сүүлд 2021.08.17 өдөр хамтран амьдрагчтайгаа бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд тогтмол ордог. Бэлгийн харилцаанд орох чадвартай... /дүгнэлтийн асуумж хэсэгт/ шинжээчийн дүгнэлтүүд, зэргээр няцаагдаж байна.
Хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан баримтуудад үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүчиндэх гэмт хэргийг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, ...бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” гэжээ.
Мөн хуулийн тайлбарт “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно” гэжээ.
Иймд шүүгдэгч Н.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэргийг урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ
Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14-р хороо Хандгайтын 39-462 тоот нийтийн байранд хохирогч С.Т ын хүсэл зоригийн эсрэг уруул дээр нь үнсэх, хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” үйлдсэн байна.
Шүүгдэгч Б.М-нь 2015 онд өөрийн төрсөн охин бага насны М.Мөнххүслэг “цагаан хорхойг чинь эмчилж өгий” гэж хэлээд өмдийг нь тайлж бөгс рүү нь өөрийн дунд хуруугаа хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж урьд нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-д заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдлыг зөрчин хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хор уршигт зориуд хүргэж, хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэгийг, ганцаараа, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах сэдэл, зорилгыг агуулж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд, шүүх хуралдааны явц, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үндэслэн шүүгдэгч Н.М-ыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн санал нь хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай тохирч байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, өөрийн бэлгийн үйл ажиллагааг зөв удирдан жолоодоогүй, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд ял эдлэхдээ засарч хүмүүжээгүй, зохих байгууллагаас шүүгдэгчид засрал хүмүүжил олгоогүй, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагаа, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Н.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Т , түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Саранчимэг нар нь шүүхэд хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Н.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн “Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ”-ын нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байх тул шүүхэд ирүүлсэн баримтуудыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтны болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.М-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлалт огт гуйгаагүй, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдлийг үгүйсгэж байгаа байдал болон бусад нөхцөл байдалыг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-т оногдуулж буй хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113 тал/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 140 тал/-аар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал хохирсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгчийн хандаж буй хандлага, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, цагдан хоригдсон хоног, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн дахин хохирогч С.Т ын хүсэл зоригийн эсрэг уруул дээр нь үнсэх, хөхийг нь барих, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийх, шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгчид “9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, шүүгдэгчийн “бага ял оногдуулж өгөөчээ” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хорих ялыг багасгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч гэмт хэргийн хор уршиг, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээхгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж....болно” гэх хуулийг хэрэглэх болмжгүй юм.
Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл 217 /хоёр зуун арван долоо/ цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 217 /хоёр зуун арван долоо/ хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2009000001083 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж” хүчиндэх гэмт хэргийг “урьд энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж байсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.М-ыг 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т оногдуулсан 09 /ес/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.М-ын 217 /хоёр зуун арван долоо/ хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Хохирогч С.Т , түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Н.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хуульс ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж залдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.М-т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Х.ИДЭР