Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

                                          

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч ****************, ****************нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч ****************ын өмгөөлөгч Д.Буяндалай,

Хохирогч ****************, ****************,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************, ****************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************** нарт холбогдох эрүүгийн 2038005340403 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************, ****************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ****************ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

 Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ****************ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж зүүн доод 3 дугаар үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****************, ****************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ****************ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

 Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ****************ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж зүүн доод 3 дугаар үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан шүүгдэгч ****************, **************** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч ****************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 20380205340403 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************ын  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Би гэртээ байж байтал гараад ир гэж хоёр гурван удаа хашхирсан. Би түр үед хоёр жижиг хүүхэдтэй гал дээр цайгаа буцалгаж байсан болохоор гарч чадахгүй байсан учир ороод ирэх байх гэж бодсон боловч орж  ирээгүй. Тэгээд би гэрээсээ гартал шууд ирээд намайг цохисон. Тэгээд ****************ирээд ****************ийг та  байж бай гэж хэлээд миний цамцнаас барьж аваад шууд шанаа руу цохиж эхэлсэн. Би банз авахыг хараагүй тойроод эргэж байх хооронд толгой дундуур цохиж би ухаан алдсан. Явахдаа буудаж ална гэх зэргээр хэлж байгаад явсан. Би эдгээр хоёр хүнийг санаатай намайг зодох гэж ирсэн гэж бодож байна...Эцэг хүү хоёр намайг санаатайгаар зодсон. Өмнө нь чамайг ална гэж заналхийлж байсан...Би **************** шүдийг цохиж гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ****************ийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай эхнэрийг малаа маллаад явж байхад нь **************** очиж зодож хэл амаар доромжилсон байсан. Тэрийг нь би сонсоод  хажууханд нь малаа усалж яваад ****************ынд очсон. Эхнэрийг минь доромжилсон явдлаас болж маргалдаад улмаар зодолдсон. Зодолдож байх үед ****************салгах үед би газар байсан банзаар толгой руу нь цохисон... Би банзаар цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч ****************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэрийнх нь гадаа очоод гараад ир Ганбаа гэхэд гарч ирсэн. Тэгээд энэ хоёр барьцалдаж аваад би мотоциклио данхраадчихаад салгах гэтэл намайг түлхэж цохисон. Тэгээд байж байтал аав хажуугаас орж ирээд банзаар цохисон. Тухайн үед **************** толгойгоо дараад доошоо унасан... Би ****************ыг цохисон зүйл байхгүй байж ял хүлээх нь хэцүү байна.  Би залуу хүн  энэ хүнийг зодоогүй байж ял хүлээнэ гэдэг байх боломжгүй зүйл шиг  санагдаж байна. Хүн салгаж байгаад ийм хэрэгт орсон тул би хүлээн зөвшөөрөхгүй байна...”

Шүүгдэгч ****************ын  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нагац ах ****************хүү ****************ын хамт манай гадаа ирээд гараад ир пизда минь гэхээр би хэсэг байж байгаад гараад очсон ****************пизда минь гээд миний толгойн тус газар хоёр цохисон тэгээд салсан. Тэгээд та нар яагаад байгаа юм бэ гэж асуухад **************** хажуугаас ирж намайг барьж аваад миний зүүн талын шанаа нь тус газар хоёроос гурван удаа цохисон. ****************хүүгээ толгой руу нь битгий цохь элэг рүү нь цохь гээд миний баруун талын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл ****************газраас банз аваад миний толгойн тус газар нэг цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гоожиж би газар унасан. Тэгээд би хэсэг ухаан алдсан...Би Болдхуягийг цохисон, үгүйгээ санахгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15, 39-р хуудас),

Шүүгдэгч ****************ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************ын гэрт нь хүү ****************ын хамт очоод гэрийн гаднаас нь ****************ыг дуудаж гаргаж ирээд чи яахаараа миний эхнэрийг зодож хэл амаар доромжилдог юм бэ гэсэн. **************** яадаг юм гэхээр нь би очоод барьж аваад толгой руу нь 2-3 удаа цохисон. **************** миний шүдийг булга цохисон байсан. Тэгээд манай хүү ****************барьж аваад хоорондоо ноцолдоод байж байхад нь газар байсан банзыг аваад ****************ын толгой руу нь нэг цохисон. **************** тэр үед газар унасан. Эхнэр нь тугалын зэлнээс ирж явсан. Тэгээд би хүүгээ аваад мотоциклоороо гэр лүүгээ явсан. Би ****************ыг цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17, 41-р хуудас),

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************ын гэрт аав **************** хамт очоод гэрийнх нь гаднаас нь ****************ыг дуудаж гаргаж ирээд аав **************** ахыг чи яахаараа миний эхнэрийг зодож хэл амаар доромжилдог юм гэсэн. **************** яадаг юм гэхээр нь аав ****************барилцаж аваад хоорондоо цохилцоод байсан. Яг сайн анзаарч хараагүй. Би мотоциклоо данхраадаж байгаад очоод салгах гэсэн **************** надтай барилцаж аваад аав намайг ****************ыг толгой руу битгий цохь элэг рүү цохь гэж байсан. Гэтэл аав ****************газраас банз аваад ****************ын толгойн тус газар руу нь нэг цохисон. **************** толгойгоо дараад унасан...Тэгтэл эхнэр нь тугалын зэлэн дээрээс ирээд та яаж байгаа юм ах дүү хүмүүс ингэж болохгүй биз дээ гэж байсан. Тэгээд аав бид хоёр мотоциклоо асаагаад гэр лүүгээ явсан...Би гаргасан үйлдлээ буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” мэдүүлэг (хх-ийн 18-19, 43-р хуудас),

Хохирогч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нагац ах ****************хүү ****************ын хамт манай гадаа ирээд гараад ир пизда минь гэхээр би хэсэг байж байгаад гараад очсон. ****************пизда минь гээд миний толгойн тус газар хоёр цохисон тэгээд салсан. Тэгээд та нар яагаад байгаа юм бэ гэж асуухад **************** хажуугаас ирж намайг барьж аваад миний зүүн талын шанаа нь тус газар 2-3 удаа цохисон. ****************хүүгээ толгой руу нь битгий цохь элэг рүү нь цохь гээд миний баруун талын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл ****************газраас банз аваад миний толгойн тус газар нэг цохисон. Тэгэхэд миний толгойноос цус гоожиж би газар унасан... Зүгээр гэртээ байж байгаад зодуулсандаа гомдолтой байна...Малчин хөлсөлж малаа харуулсны зардалд 1,200,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...**************** миний шүдийг булга цохисон байсан. Тэгээд манай хүү ****************барьж аваад хоорондоо ноцолдоод байж байхад нь газар байсан банзыг аваад ****************ын толгой руу нь нэг цохисон...**************** миний шүд рүү цохисонд гомдолтой байна...нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************хүүтэйгээ хамт миний хажуугаар гараад манай гэрийн үүдэнд очиж зогсож байсан. ****************гуай хөөе пизда гараад ир гээд орилоод байсан. Нэлээн удаж байгаад манай нөхөр **************** гэрээс гараад ирсэн. ****************мотоциклийн араас буугаад манай нөхөртэй барилцаад авсан. Тэгээд намайг наанаас нь яваад очих хооронд **************** хүүхэд **************** манай нөхөр ****************ыг барьж аваад толгой руу нь цохиж харагдсан. Гэтэл ****************газраас банз аваад манай нөхрийн толгойн тус газар нэг цохисон. Манай нөхөр газар унасан. Гэтэл **************** гэдэг залуу ****************ын нүүрэн тус газар нэг өшиглөсөн. Би хажууд нь очоод боль та нар ах дүү хүмүүс байж ямар муухай хүмүүс вэ гэж хэлсэн. Нэлээн хэрүүл хийж байгаад ******************************** хоёр мотоциклоо асаагаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт: 

  1. ****************ийн биед зүүн доод 3-р үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
  3. ****************ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хх-ийн 23-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт: 

  1. ****************ын биед баруун, зүүн ухархайн хана, хамар ясанд хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ.
  3. ****************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт (хх-ийн 26-р хуудас),

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 51-54, 56-60, 61-64-р хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038005340403 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч **************** нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:“...Би **************** шүдийг цохиж гэмтэл учруулаагүй тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Шүүгдэгч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр өгсөн “...**************** миний шүдийг булга цохисон байсан...” гэх мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт (хх-ийн 23-р хуудас) зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би **************** шүдийг цохиж гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би ****************ыг цохисон зүйл байхгүй байж ял хүлээх нь хэцүү байна...Хүн салгаж байгаад ийм хэрэгт орсон тул би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж мэдүүлж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: Шүүгдэгч Б.****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “... Би гаргасан үйлдлээ буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй...” мэдүүлэг (хх-ийн 18-19, 43-р хуудас), шүүгдэгч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр өгсөн “...****************хүүгээ толгой руу нь битгий цохь элэг рүү нь цохь гээд миний баруун талын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн... ****************ирээд ****************ийг та  байж бай гэж хэлээд миний цамцнаас барьж аваад шууд шанаа руу цохиж эхэлсэн...” гэх мэдүүлгүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...**************** хүүхэд **************** манай нөхөр ****************ыг барьж аваад толгой руу нь цохиж харагдсан. Гэтэл ****************газраас банз аваад манай нөхрийн толгойн тус газар нэг цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-р хуудас) зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.****************ын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би ****************ыг цохисон зүйл байхгүй байж ял хүлээх нь хэцүү байна...Хүн салгаж байгаад ийм хэрэгт орсон тул би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

  Мөн шүүгдэгч ****************ын өмгөөлөгч Д.Буяндалай нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч ****************ын үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцож өгнө үү...” гэжээ. 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг. Бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй ба шүүгдэгч ****************, **************** нарын маргаан нь ****************ийн эхнэрийг **************** зодож хэл амаар доромжилсон байсан гэснээс үүссэн болох нь шүүгдэгч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчээр өгсөн “...Манай эхнэрийг **************** зодож хэл амаар доромжилсон байсан...” гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Б.****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн “...аав **************** ахыг чи яахаараа миний эхнэрийг зодож хэл амаар доромжилдог юм гэсэн...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч ****************, **************** нарын маргааныг бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж харилцан бие биедээ гэмтэл учруулсан байх тул шүүгдэгч ****************ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч ****************ын өмгөөлөгч Д.Буяндалайн шүүх хуралдаанд гаргасан ****************ын үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцуулах тухай саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч ****************, ****************нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ****************ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч **************** нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн ****************ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж зүүн доод 3 дугаар үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.****************, **************** нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хохирогч ****************, **************** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Гэрч ****************(хх-ийн 20-21-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт (хх-ийн 23-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт (хх-ийн 26-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ****************, ****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “... урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно..” гэж зааснаар шүүгдэгч Б.****************, **************** нар нь  үйлдлээрээ нэгдсэн байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж, шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************, ****************нар нь ****************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч **************** нь малчин хөлсөлж малаа харуулсны зардалд 1,200,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүх хуралдаанд ****************ын  өмгөөлөгч Д.Буяндалай нь хохирол гаргуулахтай холбогдуулж иргэн С.Батбаяр нь 1,200,000 төгрөгөөр хохирогч ****************ын малыг малласан талаарх тодорхойлолтыг гаргасан боловч уг тодорхойлолтыг үндэслэж хохирлыг гаргуулах боломжгүй байна. Учир нь **************** нь тухайн хугацаанд эмчлүүлсэн болон иргэн С.Батбаяртай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************, ****************нараас 1,200,000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч **************** нь хохирогч ****************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд **************** нь хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч ****************ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************, ****************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд гэм буруутайд,

Шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дугаар хэсэгт зааснаар эрх хязгаарлах арга хэмжээ авч байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56-59, 63-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.****************, **************** нар нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 62, 64-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.****************, **************** нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038005340403 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч ****************, **************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд, шүүгдэгч ****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****************, **************** нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************, Б.****************, **************** нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 2038005340403 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч **************** нь малчин хөлсөлж малаа харуулсны зардал 1,200,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ****************, ****************нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************, Б.****************, **************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ХҮРЭЛБААТАР