| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 182/2017/01071/и |
| Дугаар | 1058 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 1058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, 44-р байр, 64 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Оюунсүх /РД:ЧС85031063/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 15-209 тоотод оршин суух, Боржигон овогт Амарсайханы Анхманлай /РД:ШЗ87012375/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунсүх, хариуцагч А.Анхманлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Оюунсүх миний бие нь 2006 онд А.Анхманлайтай танилцан, гэр бүлийн харьцаатай болж 2006 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ батлуулсан. Охин Номин-Эрдэнэ 2006 оны 8 дугаар сарын 15-нд төрсөн. Бид хадмындаа амьдарч байгаад зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2006 оныхоо сүүлээр би өөрийн ээжийндээ очиж амьдарсан. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байгаа. Одоо охины аав Анхманлай нь тусдаа амьдралтай.
Энэ бүх байдлыг харгалзан үзэж, хуулийн дагуу шүүхийн журмаар гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...Чингэлтэй дүүргийн 15-р хорооны нуурын 15-209 тоотод оршин суух Амарсайхан овогтой Анхманлай би амьдардаг. Г.Оюунсүхтэй 2006 онд гэрлэлтээ батлуулан охин Номин-Эрдэнийн хамт амьдарч байгаад 2008 оноос Оюунсүхтэй харьцаа холбоо таарамжгүй болсоноор тусдаа амьдрах болсон. Г.Оюунсүхийн гаргасан өргөдөлтэй уншиж танилцлаа. Оюунсүхтэй гэрлэлтээ цуцлуулан охин Номин-Эрдэнэд хүүхдийн тэтгэмж олгоход татгалзах зүйлгүй. Одоогоор Замын цагдаагийн албанд ажиллаж байгаа сарын 810.000 төгрөгийн цалинтай эхнэр 3 хүүгийн хамт амьдарч байгаа тул миний талыг тодорхой хэмжээгээр харгалзаж үзнэ үү. Хуульд заасан хэмжээгээр тогтоож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Оюунсүх нь хариуцагч А.Анхманлайд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Гэрлэгчид 2006 онд гэр бүл болж, 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2006 оны 08 дугаар сарын 15-ний өдөр охин А.Номин-Эрдэнэ төрсөн болох нь гэрлэлт бүртгэлийн 0041573 тоот гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 8 дахь тал/, А.Номин-Эрдэнийн төрсний гэрчилгээ /хх-ийн 7 дахь тал/ болон гэрлэгчдийн тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид 2006 оны сүүлээс хойш тусдаа амьдарч байгаа ба А.Анхманлай шинээр амьдрал зохиож, 3 хүүдийн эцэг болсон, эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болж элвэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон /хх-ийн 9 дэх тал/, хэн аль нь цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж талууд тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тул шүүх тэдэнд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлав.
Гэрлэгчид охин А.Номин-Эрдэнийн асрамжийн тал дээр маргахгүй байх тул охин А.Номин-Эрдэнийг өөрийнх нь санал /хх-ийн 17 дахь тал/ болон талуудын хүсэлтээр түүнийг эх Г.Оюунсүхийн нь асрамжид үлдээж, эцэг А.Анхманлайгаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг, түүнчлэн гэрлэлт хэдийгээр цуцлагдсан боловч хүүхдийн хувьд Г.Оюунсүх, А.Анхманлай нар эцэг, эх байх эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Амарсайханы Анхманлай, Боржигон овогт Ганбаатар Оюунсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнэнийг эх Г.Оюунсүхийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнэнийг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Анхманлайгаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ