Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 11

 

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа би “М” ХХК-ий нэхэмжпэлтэй Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо, Архангай аймгийн Засаг даргад холбогдох

“Г” ХХК-ий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажпын гэрээг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжпэгч “М” ХХК-ий 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 19/914 дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагын тухайд, хавтаст хэргийн 168 дугаар хуудсан дахь ТОӨЗ-ын 5.3(г)-д “Ерөнхий инженер (барилгын инженер байх)-1, барилгын инженер-2, халаалт салхивчийн инженер-1 .цахилгааны инженер-1, холбоо дохиоллын инженер-1, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженер-1-тэй байх. Ерөнхий инженерээс бусад ИТА-чид мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх.” гэж заасан. Гэтэл “Г” ХХК-ийн бэлтгэж ирүүлсэн тендерт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн туршлага нь 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангасан талаарх нотлох баримтыг ирүүлээгүй. (“Г” ХХК-н ирүүлсэн тендерийн 33-38 хуудас) Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн мэргэжпийн сургалтанд хамрагдсан сертификат нь 2018 онд олгогдсон байснаас үзэхэд мэргэжпээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй нь харагдаж байна. Хавтаст хэргийн 168 дугаар хуудсан дахь ТОӨЗ-ын 5.3(г)-д “Инженер техникийн ажилтнуудын диплом, цахим үнэмлэхний хуулбарыг тус тус нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Гэрээгээр ажиллах бол гэрээний эх хувийн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирнэ гэж заасан. Гэтэл “Г” ХХК-ийн бэлтгэж ирүүлсэн тендерт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн сертификатын дүнгийн хуулбарыг нотариатаар баталгаажуулаагүй, тус инженертэй байгуулсан Хөдөлмөрийн болон Хөлсөөр ажиллах гэрээний аль алиныг ирүүлээгүй.

Хавтаст хэргийн 165, 168 дугаар хуудас дахь ТОӨЗ-ын 5.2(в), “ИТА болон мэргэжлийн ажилчдын тоо судалгааг ирүүлэх, төсөл арга хэмжээн дээр голлон ажиллах ИТА болон мэргэжилтэй ажилчид тухайн байгууллагад 6-аас дээш сар буюу үндсэн ажилтнаар тасралтгүй ажилласан байх /НД 7, НД 8-аар баталгаажуулах/”, 5.3(г)-д “Мэргэжилтэй ажилчдын судалгаанд ирүүлсэн ажилчдын 70%-с доошгүй нь НД 8 маягтын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухайн компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангасан байх ба мэргэжпийн үнэмлэх, сертификатын хуулбарыг хавсарган ирүүлнэ” гэж заасан. “Г” ХХК-ий бэлтгэж ирүүлсэн тендерт ИТА болон мэргэжилтэй ажилчдын тооны судалгаанд 75 ажилтан гэж ирүүлсэн. ИТА чадвар туршлагын тодорхойлолтод 13 ажилтны жагсаалт ирүүлсэн бөгөөд мэргэжилтэй ажилчдын тоог ИТА-ыг оруулахгүй тооцоход 63 ажилтан байх бөгөөд 70-аас доошгүй хувь буюу 44-өөс доошгүй ажилтан нь тус компанийн үндсэн ажилтан байхаар байна. Гэтэл мэргэжилтэй ажилчдын жагсаалтад нийт 52 нэрс байгаагаас (“Г” ХХК-н ирүүлсэн тендерийн “9. Ажилчид, төсөв, талбайн зохион байгуулалт, АГГраф” иж бүрдлийн 1-3 хуудас) 7 ажилтан нь нь ИТА бөгөөд “Г” ХХК-ий хавсралтаар ирүүлсэн сертификат, гэрчилгээ нь 32 хүнийх байгаагаас үзэхэд тус компани ТОӨЗ-д заасан уг шаардлагыг мөн хангаагүй байна.

Хавтаст хэргийн 169 дүгээр хуудсан дахь ТОӨЗ-ын 14.1 (ж)-д “Ажпын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна” гэж заасан. Манай компанийн зүгээс тендерийн баримт бичиг болон ажлын тоо хэмжээний талаар тодруулгын хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 24, 2019 оны 4 дүгээр сарын 26, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрүүдэд захиалагчид хүргүүлсэн бөгөөд захиалагчаас тодруулгын хариуг 2019 оны 4 дүгээр сарын 29, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд тендер шалгаруулалтын цахим системд байршуулсан байдаг. “Г” ХХК нь тендерийн материал боловсруулж ирүүлэхдээ дээрх тодруулгаар оруулсан өөрчлөлтийг дараах байдлаар тусгаагүй байна. Үүнд: Хөөсөнцөр дулаалгатай төмөр сендвич хавтангаар дээвэр хийх тоо хэмжээ зөрсөн. 2019 оны 5 дугаар сарын 01-нд орсон тодруулгаар хөөсөнцөр дулаалгатай дээврийн ажпын тоо хэмжээ 826.2м2 гэж өгөгдсөн боловч “Г” ХХК-н ирүүлсэн тендерийн төсөвт тус ажлын тоо хэмжээг 781 м2 гэж зөрүүтэй тусгасан. Хавтгай дээврийн ажлын тоо хэмжээ зөрсөн. 2019 оны 5 дугаар сарын 01-нд орсон тодруулгаар хавтгай дээврийн ажпын тоо хэмжээ 1575 м2 гэж өгөгдсөн боловч “Г” ХХК-н ирүүлсэн тендерийн төсөвт тус ажлын тоо хэмжээг 705.7 м2 гэж зөрүүтэй тусгасан. Буулгалтын ажлын тоо хэмжээ дутуу өгөгдсөн. 2019 оны 4 дүгээр сарын 29-ний тодруулгаар буулгалтын ажлын нарийвчилсан тоо хэмжээ өгөгдсөн боловч “Г” ХХК-н ирүүлсэн тендерийн төсөвт зөвхөн барилгын талбайгаар тооцсон буюу 7500м2 гэжтооцсон байна.

Хавтаст хэргийн 167 дугаар хуудсан дахь ТОӨЗ-ийн 5.3(б)-д “Ижил төстэй ажлыг ядаж нэгудаа гүйцэтгэсэн байвал зохих хугацаа өртөг: 2 жил (2017, 2018 онуудад), Төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх” гэж заасан.

Гэтэл “Г” ХХК-ий бэлтгэж ирүүлсэн тендерийн 49 дүгээр хуудсанд байгаа ижил төстэй ажпын жагсаалтад "Архангайд үйлдвэрлэв" Худалдааны төвийн барилгын төсөвт өртгийг 3,154 сая төгрөг гэж оруулсан боловч, тендерийн материалын 189 дүгээр хуудсанд байгаа 2017 онд гүйцэтгэсэн ажлын жагсаалтад тус ажлын төсөвт өртгийг 950 сая төгрөг, мөн тендерийн 113 дугаар хуудсанд байгаа 2018 онд гүйцэтгэсэн ажлын жагсаалтад тус ажпын өртгийг 1200 сая төгрөг нийт 2150 сая төгрөг байгаа нь төсөвт өртгийн 30%-иас багагүй гэсэн шаардлага хангахгүй байхад үнэлгээний хороо ямар үндэслэлээр тус ажлын төсөвт өртгийг шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Үнэлгээний хороо нь дээр дурдсан “Г” ХХК-ий “тендерийн баримт бичигт заасан нөхцел, шаардлага”-ыг хангаагүй тендерийг “хамгийн сайн" үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна:” гээд 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах" гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиалагч нь хамгийн сайн тендерээр шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт болох бие даасан захиргааны актыг үндэслэн буюу үнэлгээний хорооноос урьдчилан зөвшөөрлийг авсны үндсэн дээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахаар байна. Өөрөөр хэлбэл, захиалагч үнэлгээний хорооны дүгнэлтгүйгээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, үнэлгээний хорооны дүгнэлтээр “хамгийн сайн” тендерээр шалгаруулсан гүйцэтгэгчээс өөр этгээдтэй гэрээ байгуулах боломжгүй. байна. Иймд Үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болсноор Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр мөн адил хүчингүй болохоор байна.

Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын гэрээ ”-г хүчингүй болгуулах шаардлагын тухайд,

Захиргааны эрх зүйн хувьд захиргааны гэрээ нь захиргааны акт гарсны үндсэн дээр байгуулагдах тохиолдол цөөнгүй байдаг. Үүний жишээ нь төрийн худалдан авах ажиллагааны үндсэн дээр байгуулагдаж байгаа тендерийн гэрээ нь үнэлгээний хорооны шийдвэр, түүнийг үндэслэж гарсан захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр дээр үндэслэж байгуулагддаг. Иймд “Г" ХХК-ий тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр, уг шийдвэрийг үндэслэж гарсан Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсон тохиолдолд эдгээр шийдвэрийг дагаж байгуулагдсан тендерийн гэрээ болох Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсалтын ажпын гэрээ” хүчингүй болно.

Мөн Сангийн яамны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/3408 тоот албан бичгээр худалдан авах ажиллагааг түдгэлзүүлж энэ талаар захиалагчид мэдэгдсээр байхад захиалагч дээд шатны байгууллагын шийдвэрийг үл биелүүлэн “Г” ХХК-тай гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа болсон.

Тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгуулах тухайд, Сангийн яамны 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/3408 тоот шийдвэрээр худалдан авах ажиллагааг түдгэлзүүлсэн, энэ шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагууд хангагдаж дээрх үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр, тендерийн гэрээ хүчингүй болсноор үнэлгээний хороо зохих журмын дагуу хуульд нийцүүлэн тендерийн үнэлгээг дахин хийх учиртай.

Иймд “Г” ХХК-ий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай "Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын гэрээ”-г хүчингүй болгож, тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд хэрэгжүүлэх 8.7 тэрбум төгрөгийн батлагдсан өртөг бүхий Сургуулийн барилга 960 суудал /Архангай Эрдэнэбулган сум 2 дугаар сургууль/-БСШУСЯ/201902073 дугаартай барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргад шилжүүлсэн.

Аймгийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажпын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороо тухайн тендерийн худалдан авах ажиллагааг цахим системээр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс зарлаж, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг хүртэл хүлээн авч, 11 цаг 30 минутад тендерийг нээхээр тендерийн баримт бичиг, урилга, ажлын зураг, тоо хэмжээг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим системээр олон нийтэд ил тод байршуулан зохион байгуулсан.

Тендерийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 30 минутад нээхэд 2 компани тендер ирүүлсэн. Үүнд: “Г” ХХК 8.699.900.000 төгрөг, “М” ХХК” ХХК 8.259.000.000 төгрөгийн тус тус үнийн саналтай тендерүүдийг илгээсэн байсан. Тендер шалгаруулалтыг үнэлгээний хорооны гишүүд холбогдох хуулийн дагуу зохион байгуулж, үнэлгээг гүйцэтгэн шаардлагад нийцсэн ажиллах хүчний давуу эрх тооцсон хамгийн бага үнийн саналаар “Г” ХХК шалгаруулах тухай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг Захиалагчид хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/246 тоот захирамжаар “Г” ХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Г” ХХК-д, тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг “М” ХХК-д тус тус хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасны дагуу тендерт “Г” ХХК- тай Сургуулийн барилга 960 суудал БСШУСЯ/201902073 дугаартай барилга угсралтын ажлын гүйцэтгэх гэрээг захиалагч 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан байна.

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сангийн яамнаас Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилгын ажпын тендерт оролцогч “М” ХХК” ХХК- иас гомдол гаргасан тухайг утсаар мэдэгдсэн бөгөөд хариуд нь ажил гүйцэтгэх тухай гэрээбайгуулагдсан, шинэ сургуулийн барилгын шав тавих ажиллагаа эхлэх гэж байгааг хэлсэн. Сангийн яамнаас тендерт оролцогч гомдол гаргасан тул тендерийг түр түдгэлзүүлэн, холбогдох баримт бичгийг ирүүлэх тухай 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6-1/3408 тоот албан бичиг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар ирсэн. Сангийн яамны албан тоотын хариуг тухайн өдөртөө багтаан Орон нутгийн өмчийн газрын 307 тоот албан бичгээр холбогдох хуульд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан тухай Сангийн яаманд явуулсан. Сангийн яамнаас 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6- 1/3740 дугаартай албан тоотоор “М” ХХК-д хүргүүлсэн гомдлын хариуг мөн манайд ирүүлсэн болно.

Манай газар уг тендерийг зохион байгуулахдаа дотоодын давуу эрхийн зөрүүг тооцох нөхцөлийг тендерийн баримт бичигт тусгасан. Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТОӨЗ 5.6-д Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримтыг ирүүлнэ, ТОӨЗ 33.1-д Дотоодын давуу эрхийн зөрүү: “тооцно" Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, (Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлал”-ын дагуу давуу эрх тооцно.) Энэ төсөл арга хэмжээ нь ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу дотоодын давуу эрх тооцно гэсэн нөхцөл шаардлагуудыг тусгасны дагуу давуу эрхийн зөрүүг тооцсон.

Тендерт шалгарсан “Г” ХХК нь манай аймгийн орон нутгийн аж ахуйн нэгж Эрдэнэбулган сумын оршин суугч 60 гаруй иргэн үндсэн ажилтнаар ажилладаг, тэдгээр хүмүүст нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг компани юм. Тус компани тендерт оролцохдоо ажиллах хүчний давуу эрх тооцуулах тухай албан хүсэлт, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах тухай аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргатай байгуулсан Орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулах гэрээ болон, ажиллуулах 22 иргэний үнэмлэх зэрэг нотлох баримт, мөн өөрийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнд барааны давуу эрх тооцуулах тухай албан бичиг, холбогдох нотлох баримтыг ирүүлсэн. Үнэлгээний хорооны гишүүд тус тендер ажил гүйцэтгэх тендер шалгаруулалт тул зөвхөн ажиллах хүчний давуу эрх тооцох саналыг үндэслэн тооцсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.2-д заасныг үндэслэн Монгол улсын Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогч нарт давуу эрх олгох тухай аргачлал”-ын дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Г” ХХК-ий 8.699.900.000 төгрөгийн тендерийн үнийн саналыг 7.5%-иар хийсвэрээр бууруулан тооцоход /8.699.900.000-652.492.500/ 8.047.407.500 төгрөгийн үнийн саналыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д заасны дагуу “М” ХХК-ий ирүүлсэн тендерийн үнийн саналтай /8.259.000.000/ харьцуулан үзээд “Г” ХХК-ий тендерийн үнэ хамгийн бага харьцуулах үнэ болж байгаа тул хуулийн дагуу “Г” ХХК-тай гэрээ байгуулахаар Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн болно.

“М” ХХК нь тус тендерийн чадавхын шаардлагыг хангаж байгаа боловч давуу эрх тооцсон хамгийн бага үнийн саналаар шалгарах боломжгүй байна. Тус компанийн тендерийн материалд 350.738.496 төгрөгийн бараа бүтээгдэхүүнд давуу эрх тооцуулах саналыг ирүүлсэн. Давуу эрх тооцуулах нотлох баримтыг авч үзэхэд дараах нэр бүхий “Т” ХХК, “Э” ХХК, “Н” ХХК, “Х” ХХК, “Д” ХХК, “Г” ХХК, “Б” ХХК-иудаас бараа бүтээгдэхүунийг авах тухай үнийн саналыг ирүүлсэн боловч тухайн компаниуд дотоодод бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эсэх, барилгын материал эрхэлдэг, үйлдвэрлэдэг тухай холбогдох газрын тусгай зөвшөөрөл болон тохирлын гэрчилгээг ирүүлээгүй байсан.

Иймд тус компаниас тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “М” ХХК-ий нэхэмжпэлтэй аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо болон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд хэрэгжүүлэх 8,7 тэрбум төгрөгөөр батлагдсан өртөг бүхий сургуулийн барилга 960 суудал БСШУСЯ/201902073 дугаар барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 388 дугаар тогтоолоор аймгийн Засагдаргад шилжүүлсэн байдаг. Үүний хүрээнд аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажпын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Үнэлгээний хороо тухайн тендерийн худалдан авах ажиллагааг цахим системээр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс зарлаж, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг хүртэл хүлээн авч, 11 цаг 30 минутад тендерийг нээхээр тендерийн баримт бичиг, урилга, ажпын зураг, тоо, хэмжээг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим системээр олон нийтэд ил тод байршуулан зохион байгуулж, тендерт “М” ХХК “Г” ХХК гэсэн 2 компани үнийн саналтай тендерүүдийг илгээсэн байдаг.

Тендер шалгаруулалтыг үнэлгээний хорооны гишүүд холбогдох хуулийн дагуу зохион байгуулж, үнэлгээг гүйцэтгэн шаардлагад нийцсэн ажиллах хүчний давуу эрх тооцсон хамгийн бага үнийн санал бүхий “Г” ХХК-ийг шалгаруулах тухай хурлын тэмдэглэл, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.4 дэх заалтад заасныг үндэслэн Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогч нарт давуу эрх олгох тухай аргачлал”-ын дагуу шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Г” ХХК-ий 8.699.900.000 төгрөгийн тендерийн үнийн саналыг 7.5%- иар бууруулан тооцоход /8.047.407.500 төгрөг/, “М” ХХК-ий ирүүлсэн тендерийн үнийн санал /8.259.000.000 төгрөг/- ийн үнэ бүхий санал ирүүлснийг харьцуулан үзэхэд “Г” ХХК-ий үнийн санал хамгийн бага байсан тул гэрээ байгуулахаар Үнэлгээний хорооноос шийдвэрлэсэн байдаг.

Хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-дэх хэсэгт заасны дагуу Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар тухайн сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Г” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болно.

Иймд нэхэмжпэгч “М” ХХК-ий хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарласан улсынтөсвийн хөрөнгөөр сургуулийн 960 хуүхдийн /Архангай Эрдэнэбулган сум 2-р сургууль/ БСШУСЯ/201902073 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцож тендерийн материалыг тендер шалгаруулалтад оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгагдсан шаардлагын дагуу бүрдүүлэн оролцсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байгаа тухай Үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар гэрээ байгуулах эрх олгож байгааг мэдэгдье гэсэн албан бичгийг 2019 оны 5 дугаар сарын 21-нд хүлээн авсан.

Энэ төсөл арга хэмжээ нь ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.2-т заасны дагуу дотоодын давуу эрх тооцно гэж заасны дагуу 2 төрөлд давуу эрх тооцуулахаар материалаа бүрдүүлэн хүргүүлсэн.

Компанийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 85/19 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.2-т заасны дагуу 10.1.4 дэх заалтаар орон нутгаас хамгийн их ажиллах хүч авахаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Мөнхбаттай орон нутгаас ажиллах хүч авч ажиллуулах гэрээ байгуулж одоогоор ажил эрхлээгүй 22 хүний материал бүрдүүлж тендерийн үнийн дүнгээс 7.5%-иар хийсвэрээр тооцуулахаар хүргүүлсэн.

Компанийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 92/19 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу 10.1.3 дахь заалтаар БМҮ125/17 тусгай зөвшөөрөлтэй хөнгөн дүүргэгч бүхий дуу дулаан тусгаарлагч гулдмай үйлдвэрлэх /хүрмэн блок/ 868.817мЗ, 1мЗ үнэ нь 135000 төгрөг нийт 117425295 төгрөг, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд үйлдвэрлэдэг ДБ05/18 тохирлын гэрчилгээтэй хуванцар хаалга, цонх /вакуум хаалга цонх/ 510.037м2, 1м2-ийн үнэ 280000 төгрөг 3 давхар шилтэй 142810360 төгрөг, нийт 260235655 төгрөгийн материал эдлэлд үнийн дүнгээр 10% тооцуулахаар бүтээгдэхүүн нь 960 хүүхдийн сургуулийн төсөв зардалд заасан байгаа. Манай компани нь Архангай аймгийн Татварын хэлтэст бүртгэлтэй зөвхөн Архангай аймгийн иргэдээс бүрдсэн ажиллах хүчтэй, манай компанийн барьсан барилгаас ашиглагч, захиалагч нараас ямар нэгэн гомдол гараагүй. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын Үнэлгээний хорооны гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн үнэн зөв шударгаар шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М” ХХК нь Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо, Архангай аймгийн Засаг дарга нарт холбогдох “Сургуулийн барилга 960 сандал /Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2-р сургууль/”-БСШУСЯ/201902073” тендерийн маргаанд 2019 оны 6 дугаар сарын 10- ны өдөр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан.

Манай гаргасан нэхэмжпэлийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн ба анхан шатны шүүх хуралдааны тов 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан.

Манай компани гуравдагч этгээд “Г” ХХК-ий төслийн талбайтай танилцахад 1 давхрын баганыг цутгасан, хучилт дам нурууны хэв, тулаас хийгдсэн, цутгахад бэлэн байсан ба цаашлаад шүүх хуралдааны шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд барилга угсралтын ажил дуусах хурдтай баригдаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 66 дугаар зүйлдзаасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжпэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “М” ХХК-иас Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас томилсон үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх, мөн тендерийн гэрээг хүчингүй болгох” тухай шаардлага бүхий нэхэмжпэлийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. /1-р х.х-н 1-2/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “ ... “Г” ХХК-ий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын гэрээг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах” гэж тодруулан, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн болно. /1-р х.х-н/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо, Архангай аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Монгол Улсын Засгийн газрын 388 дугаар тогтоолоор аймаг, нийслэлд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 960 суудалтай барилга барих тухай тусгажээ.

Архангай аймгийн Засаг даргын тамгын гарын 2019 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 06/430 дугаар албан бичгээр “Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургууль 960 суудалтай сургуулийн барилгын ажпыг 8700000,000 төгрөгт багтаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тендер шалгаруулж өгнө үү. ...” гэх хүсэлтийг Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлсэн байна. /1х.х-н 69-89/

Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/157 дугаар албан бичгээр Улсын төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд хэрэгжүүлэх Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 960 суудалтай сургуулийн барилгын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үнэлгээний хорооны дарга Х.Г /Орон нутгийн өмчийн газрын дарга/, Ш.Ц /Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн/, Д.Д /Захиалагчийн хяналтын инженер/, З.Б /Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн/, Б.Э /иргэний төлөөлөл/ нар гэж тусгажээ. /1х.х-н 90/ Дээрх Үнэлгээний хорооны гишүүд Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрч, мэдүүлэг бөглөж, үнэлгээний хорооны хурлын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дүгээр тэмдэглэлд “ ... тендерийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цахим системээр зарлаж 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт тендерийн хүлээн авч мөн өдрийн 11.30 минутад тендерийг нээхээр шийдвэрлэв ...” гэж тэмдэглэсэн байна. /х.х-н 91-95, 96-98/

Улмаар Монголын үнэн сонины 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №066 дугаарт тендерийн урилгыг нийтэд мэдээлж, тендер сонгон шалгаруулалтад “М” ХХК, “Г” ХХК нар оролцох талаар баталгаа гаргаж, үнийн саналаа ирүүлжээ. /х.х-н 99, 100-108/

Тендерт оролцогч “М” ХХК-иас 8.699.840.747 төгрөгийн, “Г” ХХК-иас 8.699.900.000 төгрөгийн үнийн саналыг тус тус ирүүлсэн байна. /х.х-н 100/

Үнэлгээний хорооны гишүүд 2019 оны 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг баталгаажуулж, үнэлгээ хийжээ. /х.х-н 109-122/

Ийнхүү Үнэлгээний хорооны хурлын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №02 дугаар хурлын тэмдэглэлд “ ... Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Сургуулийн барилга 960 суудал /Архангай аймаг, Эрдэнэбулган сумын 2 дугаар сургууль/ “БСШУСЯ/201902073 дугаартай ажлын гүйцэтгэгчээр “Г” ХХК-ий 8.699.900.000 /найман тэр бум зургаан зуун ерэн есөн сая есөн зуун мянга/ төгрөгийн үнийн саналтай тендерийг сонгон шалгаруулах тухай үнэлгээний хорооны дүгнэлт зөвлөмжийг Захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв ...” гэж тэмдэглэсэн байна. /х.х-н 130-133/

Улмаар Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №01 дүгээр зөвлөмжөөр “... “Г” ХХК, “М” ХХК -ийн ирүүлсэн тендерүүд тендерийн нөхцөл, шаардлагыг бүрэн хангахуйц тендер бөгөөд хуульд заасны дагуу ажиллах хүчний дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах санал ирүүлсний дагуу тендерийг 7,5 хувиар хийсвэрээр бууруулан тооцоход “Г” ХХК-ий үнийн санал 8.047.407.500 төгрөгөөр тооцоологдсон харьцуулах хамгийн бага үнийн саналтай тул гүйцэтгэгчээр сонгох тухай үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэгдсэн “Г” ХХК- тай 8.699.900.000 /найман тэр бум зургаан зуун ерэн ерөн сая есөн зуун мянган/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох ...” гэж мэдэгджээ. /х.х-н 129/

Архангай аймгийн Засаг дарга 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2019-2020 онд хэрэгжүүлэх Эрдэнэбулган сумын 960 суудалтай сургуулийн барилгын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах БСШУСЯ/201902073 дугаартай ажлын гүйцэтгэгчээр “Г” ХХК-ийг шалгаруулж, 8.699.900.000 /найман тэр бум зургаан зуун ерэн есөн сая есөн зуун/ мянган төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгожээ. /х.х-н 134/

Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 268 дугаар албан бичгээр “ ... Үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжаар гэрээ байгуулах эрх олгож байгаа ...” талаар “Г” ХХК-д, мөн өдрийн 269 дүгээр албан бичгээр дотоодын давуу эрх /ажиллах хүч/-ийн зөрүүг тооцсон харьцуулах хамгийн бага үнийн саналаар танай тендерийг шалгаруулах боломжгүй байна ...” гэх мэдэгдлийг “М” ХХК-д тус тус хүргүүлсэн байна. /х.х-н 135,136/Ийнхүү захиалагч Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, гүйцэтгэгч “Г” ХХК нар 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажпын захиалагч гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээ” Дугаар №БСШУСЯ/201902073 гэрээ байгуулжээ. /х.х-н 137-140/

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 .Захиалагч тендерийн үнэлгээ хийхдээ дараахи этгээдэд давуу эрх олгоно. 10.1.4. орон нутгаас хамгийн их ажиллах хүч авсан., Ю.З.Энэ хуулийн 10.2-т заасны дагуу нийлүүлэх бараа, гүйцэтгэх ажлын тендерийн үнийг хийсвэрээр тооцон үнэлсэн нь энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.6, 10.1.7-д заасан этгээдийн тендерийн үнийг бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй., 10.4.Тендерийн үнэлгээ хийхдээ энэ хуулийн 10.1-д заасан этгээдэд давуу эрх олгох бол энэ тухай тендерийн баримт бичигт тодорхой заах бөгөөд давуу эрх эдлэхийг хүссэн тендерт оролцогч барааны гарал үүсэл, өртгийн талаарх мэдээлэл, эсхүл энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.6, 10.1.7-д заасныг нотлох баримтыг ирүүлнэ., 10.5. Давуу эрх олгох аргачлал, зааврыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.

Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралтын 1.1. Энэхүү аргачлалын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид “хууль” гэх/-ийн дагуу тендерт оролцогчид давуу эрх олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино., Гурав. Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох 3.5. Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын үед хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дахь заалтад заасан этгээдэд хуулийн 10.2 дахь хэсэгт заасан давуу эрх олгохдоо дор дурдсан аргачлалыг мөрдөнө. 3.5.1. Шаардлагад нийцсэн тендерүүдийг дараах байдлаар хоёр ангилна:

а) А ангилал - Орон нутгаас хамгийн их ажиллах хүч авахаар санал болгосон тендер (тендерт оролцогч тухайн орон нутгаас ажиллах хүчин авахыг нотлох баримт ирүүлсэн байна); б) Б ангилал - Бусад.

3.6. А ангиллын тендерүүдийн харьцуулах үнийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 7.5 хувиар хийсвэрээр бууруулан Б ангиллын тендерүүдтэй харьцуулан үнэлнэ., 3.7. Энэхүү аргачлалын 3.6-д заасны дагуу харьцуулан үнэлэхэд А ангиллын тендерийн харьцуулах үнэ нь Б ангиллын үнээс бага байгаа тохиолдолд түүнд гэрээ байгуулах эрхийг олгоно., 3.8. Ажлын тендер шалгаруулалтын үед тендерт оролцогч нь орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материалыг хамгийн ихээр ашиглахаар санал ирүүлсэн тохиолдолд тухайн санал болгосон барааны хэсгийн үнийг 10 хувиар хийсвэрээр бууруулан харьцуулж үнэлнэ гэж заасан байна.

Сургуулийн барилга 960 суудал /Архангай Эрдэнэбулган сум, 2 дугаар сургууль/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн ТОӨЗ 5.6 Тендерт оролцогчид дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Давуу эрхийн зөрүү тооцно, Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримтыг ирүүлнэ. , ТОӨЗ 33.1 Дотоодын давуу эрхийн зөрүү: “тооцно”, Тендерт оролцогч нь давуу эрх эдлэх хүсэлтэй бол албан хүсэлт, дэлгэрэнгүй нотлох баримт ирүүлэх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, (Сангийн сайдын 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдод давуу эрх олгох аргачлал”-ын дагуу давуу эрх тооцно.) Энэ төсөл арга хэмжээ нь ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10.2-т заасны дагуу дотоодын давуу эрх тооцно гэжээ. /х.х-н 142-210/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. дахь хэсэгт “Шаардлагад нийцсэн тендөрүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28 дугаар зүйлийн 28.7.3,-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харыдуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.7.4.-т “хамгийн бага / *харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1.дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ" гэж хуульчилсан байна.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө нэхэмжпэгч “М” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагаасаа татгалзах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.4 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгаж, “М” ХХК-ий нэхэмжлэлтэй Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Г” ХХК-ий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын гэрээг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28 дугаар зүйлийн 28.7 дэх хэсгийн 28.7.3, 28.7.4 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ий нэхэмжлэлтэй Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо, Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Г” ХХК-ий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн “Г” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай А/246 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг дарга болон “Г” ХХК-ий хооронд 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан БСШУСЯ/201902073/10 дугаартай “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн барилга угсралтын ажлын гэрээг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжпэлийн шаардлагаасаа нэхэмжпэгч “М” ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, хариуцагч Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Үнэлгээний хороо, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Б.ОДОНТУЯА