Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...******* гээд нэг “а” үсэгтэй байсны нэрийг  2011 онд 45 насны шинэчилсэн  иргэний үнэмлэх дээр Б. Дариймаа гэдэг нэр дээр нэг “а” үсэг нэмж ******* болгож бичсэн байсан. Уг  ******* гэдэг нэр дээр нэг  “а” үсэг нэмж ******* болгосон нэрний нэг “а” үсгийг хасч ******* болгож өгнө үү гэж хүсэлт гаргасан.  Мөн Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн  8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр 1986 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 20 хүртэл ажиллаж байсан жилийн архивийн баримт шатсан учраас энэ ажиллаж байсан жилийг тогтоолгох тухай хүсэлт гаргасан...” гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь хөдөлмөрийн дэвтрийн болон ажилд орсон гарсан тушаалын эзэмшигч болохыг, Увс аймагт ажилласан 10 жилийг тогтоолгох хүсэлт гаргажээ.

Шүүх хуралдаанд оролцсон *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ шаардлагыг “ 1974 оны 07-р сарын 01-ний өдөр нээсэн ******* гэх хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох, 1986 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1988 оны 09-р сарын 20-ний өдөр хүртэл Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн 8 жилийн сургуульд ажиллаж байсан байдлыг тогтоолгох, ажилд орсон гарсан тушаалын эзэмшигч болохыг тогтоолгох, ажилласан жилээс үлдэх 07 жил 11 сарын хугацааг тогтоолгох хүсэлтээсээ татгалзаж байна гэсэн тул *******гийн хүсэлтийг багасгаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ******* нь 1966 оны 01-р сарын 13-ны өдөр төрсөн бөгөөд 2011 онд 45 нас хүрч иргэний үнэмлэхээ сунгуулахад шинэ иргэний үнэмлэх дээр *******г ******* гэж бичсэнээс болж хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч биш болоод байна гэж тайлбарлаж байна.

 1974 оны 07-р сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт  бичсэн ******* гэх нэрийг Даариймаа болгож өөрчилж бичсэн нь Иргэний бүртгэлийн ажилтны хууль бус ажиллагаатай холбоотой байна. Иймд Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст өргөдлөө гаргаж иргэний үнэмлэхээ дахин авах нь зүйтэй юм. Ингэж иргэний үнэмлэхний нэрээ зөв бичүүлж дахин авснаар 1974 оны 07-р сарын 01-ний өдрийн Буянгийн Дариймаа гэх  хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчийг тогтоох шаардлагагүй болно. 

Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 08-р сарын 20-ны өдрөөс  1988 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираа сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан болох 1971 оны 07-р сарын 01-ний өдөр нээсэн 075751 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 05-д бичигдсэн 1986 оны 08-р сарын 20-ны өдрийн “Хархираа сумын 8 жилийн сургуульд хичээлийн байрны үйлчлэгчээр ажиллуулав”, 06-д бичигдсэн “1988 оны 09 сарын 20-нд Улаангомд шилжин суурших  болсон тул хичээлийн байрны үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв” гэх хэсгийг нь гэрч С.Дуламжавын “*******тай 1988 онд цуг ажиллаж байсан, сургуулийн 3 давхарт үйлчлэгчийн ажил хийдэг байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Алтангийн “ Дариймаатай хамт ажиллаж байсан ******* сургуульд үйлчлэгч хийдэг байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд *******гийн ирүүлсэн нотлох баримтууд болох хавтаст хэргийн 6-17 дугаар хуудсанд цугларсан баримтууд болон 1966 оны 01-р сарын 13-ны өдөр төрсөн төрсний гэрчилгээ зэргээр ******* болох нь хангалттай тогтоогдож байна.

Дээрх байдлуудыг дүгнээд *******г 1986 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1998 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс үлдэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянн шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******г 1986 оны 08-р сарын 20-1998 оны 09-р сарын 20-ны өдөр хүртэл Увс аймгийн Хархираа тэжээлийн аж ахуйн 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч *******гийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авахыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.НАРАНТУЯА