Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3 дугаар баг, эмнэлгийн байранд оршин суух Ямаан Ус ******* /РД: ДП-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн *******д холбогдох ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нийт 2 475 677 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Байгалмаа, хариуцагч Сэлэнгэ аймгийн *******ийн эрхлэгч Г.Бүдрагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0966/, гэрч *******,*******,*******,*******,*******,*******,*******, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч П.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлаа хүлээж авсан. 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Би ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болох  1 875 677 төгрөг, илүү цагийн цалин болох 600 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Би ажилгүй байсан хугацааны цалингаа 3 сар гаруй хугацаагаар бодож  1 875 677 төгрөг, илүү цагийн цалингаа сарын 200 000 төгрөгөөр бодож нийт 3 сарын 600 000 төгрөгөөр бодсон байгаа.  Дүн бүртгэгч Ү.Саранчимэг  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цаг 00 минутаас  хуралтай гэж хэлсэн. Би тус хуралд ороход Г.Бүдрагчаа нь П.Байгалмаа эмчид гомдол ирсэн. Энэ гомдлыг ажилчдын хурлаар авч хэлэлцэнэ гэж хэлсэн. Өмнө нь надад ирсэн ажилчдын гомдлыг танилцуулж байгаагүй.  Намайг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар давтан сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн. Надад давтан гаргасан сахилгын шийтгэл байхгүй бөгөөд давтан сахилгын шийтгэл авсан гэсэн тушаал хэргийн материалд байхгүй байгаа. Би Сэлэнгэ аймгийн *******ийн одоогийн дарга Г.Бүдрагчаатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Өмнө нь Сэлэнгэ аймгийн *******ийн дарга байсан Түвшин гэдэг хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна. Мөн тушаалд Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 гэсэн заалт байна. Энэ нь Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагын эрүүл мэндийн мэргэжилтэн болон Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороо, Аймаг, нийслэлд хяналтын хороо байгуулах талаар заасныг миний ажлаас халсан тушаалын үндэслэл болгосон байна. Уг заалт нь хяналтын хороо байгуулаад түүнийгээ Засгийн газраар батлуулна гэсэн байна. Энэ нь миний ажлаас халсан тушаалын үндэслэл болох ямар ч үндэслэлгүй байна гэж үзэж байна.  Сэлэнгэ аймгийн *******ийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9.8 дахь хэсэгт зааснаар буюу энэ нь байгууллагын тайланг хоцроосон. Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл оногдуулсан гэсэн байна. Миний жилийн эцсийн тайланг хоцроогоогүй гэдэг нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон. Мөн хэрэгт авагдсан баримт болон жилийн эцсийн тайлангаар нотлогдож байгаа.  Сэлэнгэ аймгийн ******* нь жилийн эцэст 48 төрлийн тайлан гаргадаг. Уг 48 төрлийн тайлангийн 15 орчим тайланг нь дүн бүртгэгч Ү.Саранчимэг, 6 төрлийн тайланг нь нягтлан бодогч, 6 орчим төрлийн тайланг сувилагч Батлхагва, бусад тайланг нь ахлах сувилагч болон сувилагч нар гаргадаг байгаа. Эмч******* 4 төрлийн тайланг хариуцан гаргадаг бөгөөд үүнд осол гэмтлийн тайлан, 0-5 насны хүүхдийн тайлан гэх мэтчилэн тайланг гаргадаг. Хэргийн газрын үзлэгээр энэ нь нотлогдсон байгаа.  Тайланг хэн бичсэн гэхээр*******, Ү.Саранчимэг гэсэн байгаа. Эдгээр ажилчдын гаргасан тайланг би батлаад гарын үсгээ зурах ёстой байсан. Тайлангаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс өмнө надад өгсөн бол би батлаад гарын үсэг зурах ёстой байсан. Надад тайлангаа гаргаж өгөөгүй гэдэг нь үүгээр нотлогдож байгаа. Би 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагаас хойш манай ажилчид тайлангаа  гаргаж өгсөн гэж бодож байгаа. Энэ нь юугаар нотлогдож байгаа гэхээр Сэлэнгэ аймгийн *******ийн даргаар одоо ажиллаж  байгаа Г.Бүдрагчаа нь  2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагаас хойш ажлаа хүлээж авсан байгаа.  Үүнээс хойш манай ажилчдын тайлан батлагдаж гарын үсэг зурагдсан байдаг. Үүгээр нотлогдож байгаа. Сэлэнгэ аймгийн *******ийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.9.8 нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Үйл ажиллагааны тайлан гэдэг нь үзлэгээр нотлогдсон. Эдгээр ажилчдын тайланг нэгтгэж аваад үүнээс гол, гол хэсгийг нь авч нэгтгэхийг үйл ажиллагааны тайлан гэдэг. Үйл ажиллагааны тайланг нэгтгээд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Од гэдэг хүнд хүлээлгэж өгдөг байгаа. Ажилчид хариуцан гаргадаг тайлангаа надад гаргаж өгөөгүй учраас надад үйл ажиллагааны тайланг нэгтгэх ямар ч боломж байхгүй байсан. Мөн намайг чанарын тайлан өгөөгүй гэж байгаа. 2016 оны чанарын төлөвлөгөө хэргийн материалд авагдсан байгаа. Тэр чанарын төлөвлөгөөн дээр 5 баг байгаа. Эдгээр таван баг нь тус бүртээ гишүүнтэй байгаа. Багийн гишүүдийн нэрсийн талаарх баримт хэргийн материалд авагдсан байгаа. Эдгээр 5 баг тайлангаа надад жил,  улирал, сараар гаргаж өгөх ёстой байсан. Тэр тайлангаа надад өгсөн бол би чанарын тайлангаа бичих байсан.  Ажилчид цаг хугацаандаа тайлангаа надад өгөөгүй байсан учраас би үйл ажиллагааны болон чанарын тайланг бичих боломжгүй байсан. Би гаргах ёстой халдварт бус өвчний тайлан байгаа. Би тэр тайлангаа гаргаж өгсөн. Стандарт шаардлагыг хангасан эсэх нь мэдэхгүй би уг тайлангаа бичиж өгсөн байдаг. Тушаал дээр дотоод журмын 1.9.13.4  хамт олны дунд харшлах үйл ажиллагаанд уруу татах, хамт олны дунд эвсэг бүтээлч бус уур амьсгал төрүүлэх гэсэн заалт байна. Би хамт олны дунд харшлаагүй. Эд нар өөрсдөө харшилсан гэж үздэг. Би эмнэлгийн нэр хүндэд харшлах үйлдэл хийгээгүй гэж үзэж байна. Сосорбарам гэдэг өвчтөний  хүүхдийн гаргасан гомдлын талаар ярихад 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргатай хамт малчдаар үзлэг хийж явсан. Айлуудаар явахдаа ээлжийн тариаг  хийж өгөөд гарчихаад орж ирэхдээ миний ээжийн тариаг  хийгээгүй гэж уурласан гэсэн утгатай гомдол бичсэн байна. Энэ гомдлын он, сар, өдөр нь хуурамч байдаг. Би энэ талаар Засаг даргаас нь зохих хэмжээний тайлбар авсан байгаа.  Бид нар 2017 оны 01-р сарын 07-ны өдөр айлуудаар явсан нь үнэн. Тэр хүнд тариаг нь хийж өгөөд явуулаад явсан учраас дараагийн айл руу үзлэгээр явж байхад сумын Засаг даргын утас руу яриад сумын Засаг дарга надад хэлээд бид нар очиж тариаг нь хийж өгчихөөд явсан. Гэтэл хүүхдүүд нь гарчихаад ороод ирсэн гэж яриад байдаг. Нэг ёсондоо намайг гарч, орж ирээд миний ээжийн тариаг хийгээгүй  гэж хэлсэн гэдэг. Гэтэл Сэлэнгэ аймгийн *******ийн дарга Г.Бүдрагчаа шүүхэд өгсөн тайлбартаа хүнд өвчтөнийг эргэлтээр очоод судас тариаг хийлгүй хаяж явсан. Тэр хүний тариа нь хагараад ахиад  дуудахад би хийгээгүй гэж уурласан  гэсэн утга санаатай тайлбарыг бичиж өгсөн байдаг. Г.Бүдрагчаа намайг утсаар дуудсан юм уу, хүнээр дуудуулсан юм уу, өөрөө дуудсан юм уу гэдгийг тодруулж асуумаар байна. Намайг юугаар дуудсан нь тодорхойгүй байдаг. Засаг дарга, Г.Бүдрагчаа нарын хоорондоо ярьсан яриа нь хоорондоо зөрүүтэй байдаг. Үүнийг нь нотлохын тулд би засаг дарга Ганпүрэвээс тайлбар авсан. Намайг юугаар дуудсан гэхээр Засаг дарга Ганпүрэвийн утсаар дуудсан. Би ахиж очиж тариаг нь хийж өгөөд явсан. Үүгээр нотлогдож байгаа.  Дараагийн нэг баримт нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний орой Халиунаагийн  хүү Баатарыг би дуудлагаар авчраад эмнэлэгт хэвтүүлсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 11-ний оройны сувилагч Буянхишиг үзлэг хийгээгүй, шөнө хүүхэд 38-39.5 хүрч халуурахад хэмжээгүй. Хүүхдийн халууныг хэмжиж истор дээр халууныг тэмдэглээгүй байгаа.   2017 оны 01 дүгээр сарын 12-ны сувилагч Батлхагва рингер хийж чадаагүй. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны  оройны сувилагч Юра хүүхдийн рингер судас тариаг хийж чадаагүй байдаг. Энэ хэргийн газрын үзлэгээр истор дээрээс нотлогдсон байгаа.  Ингээд 09 сартай хүү Баатарын ээж  өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарсан. Ээж нь надад танай сувилагч нар мэргэжлийн ур чадваргүй муу байна. Цаашид сувилагч нарынхаа ур чадвар, хариуцлагыг дээшлүүлж, сайжруулах тал дээр анхаараарай. Би өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарлаа гэж хэлээд гарсан. Эрүүл мэндийн сайдын тушаалтай иргэн өөрийн хүсэлтээр гарах хуудас гэж байдаг. Үүнийг нотлох баримт болгож хэргийн материалд өгсөн. Иргэн өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарсан бол эмчлэгч эмч болон эмнэлэгт буцаж гомдол гаргах эрхгүй байдаг. Гэтэл иргэний хүүхэд нь 5 хоногийн дараа гүйлгэсэн, халуурсан, хатгаа авсан гэсэн оноштойгоор манай багийн бага эмч*******д үзүүлж эмнэлэгт хэвтсэн байдаг. Багийн бага эмч******* нь  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ажилчдын хурлаас харахад Баатарын ээж Халиунаатай   уулзахад гомдол бичиж өгсөн гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Баатарын ээж Халиунаа намайг буруутгасан гомдолдоо өрөөндөө суулгаж байгаад бичүүлсэн гэж бичсэн байдаг. Уг гомдолд “сувилагч нар эмчээс эмчилгээ хийх  шаардлагатай юм уу гэж асуухад эмч хий гэж хэлсэн” гэж бичсэн байдаг. Би эмчилгээ хий гэж хэлсэн бол сувилагч нартаа эмчилгээ хий гэж шаардах эрхтэй. Намайг буруутгаж өгсөн гомдолдоо сувилагч нарт эмчлэгч эмч тариагаа заавал хийлгэ гэж хэлсэн учраас сувилагч нарт гомдол гаргасан гэсэн байгаа нь Халиунаа  гомдлоо өөрөө бичсэнийг нотолж байгаа.  Дотоод журмын 1.9.13.4 дэх хэсэгт зааснаар хамт олны дунд эвсэг, бүтээлч бус ажилласан гэж байгаа. Би Г.Бүдрагчаа шиг эвсэг бүтээлч ажиллах гэж байна гээд ирээд 10 хоноогүй ажилчидтайгаа хамт архидан согтуураад яваагүй. Би Г.Бүдрагчаа шиг ажилчидтайгаа архидан согтуураад явахыг эвсэг бүтээлч гэж үзэхгүй байх гэж бодож байна. Ямар ч байгуулагад ажлын талбарт архи уух,  ажил таслахыг ноцтой зөрчил гэж үздэг.  Энэ байдал нь цагийн бүртгэл болон үзлэгээр нотлогдож байгаа. Намайг байхад батлагдаж ирсэн 2017 оны орон тоо бол  эмч-4, дүн бүртгэгч-1, нийгмийн ажилтан-1, эх баригч-1, ахлах сувилагч-1, сувилагч-4, лаборант-1, ариутгагч, халдваргүйтэл-1, вакцин-1, эмийн санч-1, тогооч-1, асрагч-1, жолооч-1 гэсэн 19 орон тоо батлагдаж ирсэн байсан. Би тогоочийн туслахыг хасах уу, асрагчийг 2 болгох уу гэдэг дээр эргэлзэж байсан. Гэтэл  Г.Бүдрагчаа  2017 оны баталсан орон тоон дээр   вакцин, ариутгал хоёрыг хассан байдаг. Ингээд Л.Батлхагва, лаборант Баасансүрэн хоёрт 15% өгөөд байгаа. Хоёр гол орон тоог нь хасч тушаал батлаад энэ хоёр хүнд 15% өгч байгаа шалтгаан үндэслэл юу юм. Ийм будлиантай зүйл хийж эвсэг хамт олон гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Уг батлагдсан орон тоон дээр багийн бага эмч гэж байдаггүй. Миний хэргийн материалд өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тушаал дээр  багийн бага эмч-3 гээд*******,*******, Л.Батгэрэл гэсэн гурван багийн бага эмч байдаг. Багийн бага эмч гэсэн орон тоо байхгүй байгаа. Энэ хүн хулгайгаар таван хүн ажиллуулж байна. Үүнийгээ эвсэг, бүтээлч хамт олон гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Сувилагч лицензтэй хүнийг их эмчээр ажиллуулж, жижүүрт гаргадаг. Сувилагч гэдэг нь сувилахуйн үйл ажиллагааг хэлнэ гэж Эрүүл мэндийн тухай хуульд заасан байдаг. Тушаалын тайлбар дээр дотоод журмын 1.9.4 гэдэг нь хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, дотоод журам  зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулсан гэж байгаа.  Мөн тушаалдаа эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн алдаа гаргасан  гэж байгаа.  Үүн дээр би  2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэлийг тайлбарлая энэ хурлын тэмдэглэл дээр******* гэдэг хүн намайг группэд ор гэж доромжилсон гэж гомдол хэлсэн байгаа. Энэ хүн Түвшин эмчийг байхад судсанд хийх тариаг булчинд хийж сахилгын шийтгэл авч байсан. Энэ хүн нүд нь юм үзэхгүй байгаа гэж хэлсэн. Би та нүдээ үзүүл таны эмчлэх эрх сувилахуй байгаа учраас  таныг  ингэж шаардах шаардлагатай болж байна гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу ур чадвар, мэргэжлийн алдаа гаргах юм бол ажлаас чөлөөлөх эрх байдаг. Би таныг чөлөөлнө гэж хэлээгүй та нүдээ үзүүл гэж хэлж байсан. Үүнийг хуулийн дагуу хэлсэн гэж бодож байгаа. Энэ хүн сувилагч лицензтэй  байж эмчилгээ  хийж, онош тавьж байсан нь хууль зөрчиж байсан. Дараагийн хүн нь ахлах сувилагч Юра гэдэг хүн манай сувилагч нар ур чадвартай гэж хэлж байгаа. Чадваргүй, мэдлэггүй, судсаа олж чадахгүй байгаа нь үзлэгийн истороос нотлогдсон. Мөн дараагийн хүн нь лаборант Баасансүрэн гэдэг хүнд ямар ч ач холбогдолгүй зүйл байсан. Би ажлаа аваад Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Од гэдэг хүнтэй уулзаад ирсэн нь үнэн. Тэр Од гэдэг хүн намайг хүлээж авахгүй төрийн албан хаагчийн ёс зүйгүй зан гаргаж над руу хэлэх, хэлэхгүй үгээр дайраад байсан. Бид нар гараад явж байхад их эмч******* гэдэг хүн утсаар яриад хүнтэй уулзана гээд уулзсан. Бид нар явж байхад жолооч*******ын утас дуугарсан. Утсаа аваад  мэргэжлийн хяналтын албаны дарга байна тантай яръя гэж байна гэж хэлсэн. Би ярихгүй гэж хэлээд яриагүй. Тэгээд манай эх баригч*******тай ярьсан. Бид нарын явсан өдөр гурав дахь өдөр байсан. Мөнхтунгалаг утсаар яриад  дөрөв дахь, тав дахь өдөр мэргэжлийн хяналтын алба  эмэгтэйчүүдийн талаар сургалт хийнэ гэж байна гэж хэлээд үлдсэн.  Манай дүн бүртгэгч маргааш нь миний өрөөнд орж ирээд эх баригч******* семинартай гэж яваагүй юм байна. 2017 оны амралтын тушаалаа нэхээд байна энэ хүн өөр ажлаар явсан юм байна гэж хэлсэн. Би мэдэхгүй гээд Сэлэнгэ аймгаас  ирж байхад болсон үйл явдлыг хэлсэн.  Энэ явдлыг ярьж байна лээ.  Би хоорондоо ярьж байгаа зүйлийг сонсоод явж байсан. Бид нартай юм яриагүй, ёс зүйгүй зан гаргасан хамтарч ажиллахгүй гэж хэлсэн. Эх баригч******* ёс зүйгүй залилангийн зан гаргасан. Энэ хүн 1 сард Солонгос яваад 3 сарын сүүлээр ирсэн. Тэр хүн Солонгос руу явах ажлаа хөөцөлдөж явсан болохоос мэргэжлийн хяналтын албанаас эмэгтэйчүүдийн талаар сургалт хийгээгүй байсан. Энэ хүн залилан хийж явсан. Энэ нь надад хамаагүй би энэ хүмүүсийн яриаг сонсоод явж байсан.  Дараагийн гомдол гаргасан хүн нь манай Эрүүл мэндийн төвийн  асрагч******* гэдэг хүн байгаа.  Би *******ын ээжид амралтын өдөр 13А өгсөн. Би энэ хүнд 13А өгөхдөө харж үзсэн гэж боддог. Би ээжийгээ авч ир, заавал шинжилгээ авчир гэж хэлээгүй. Би шаардлага тавиагүй хамт ажилладаг хүн гэж үзээд өөрийнх нь хүсэлтийн дагуу 13А өгч явуулсан. Тэр хурал дээр намайг 13А өгсөн гэж хэлж байсан. Намайг 13А өгөхдөө удаж гарч ирсэн, шаардлага тавиагүй гэж хэлж байгаа юм уу би хэлж байгаа үгийг нь ойлгоогүй. Дараагийн хүн нь нягтлан бодогч Эрдэнэтуяа, тогооч  Бямбасүрэн нар  зуух яндангаа надаас нэхсэн. Би өмнөх Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Түвшингийн  хэрэглэж байсан зуух, янданг авч хэрэглэж байсан. Би Эрүүл мэндийн төвөөс зуух, яндан хулгай хийж ирээд хэрэглээгүй. Мөн жолооч******* энэ хүнийг ажлаас нь чөлөөлнө шүү. Од дарга энэ хүнийг  болохгүй гэсэн манайхан энэ хүнийг ажлаас нь чөлөөл гэж хэлж байсан.  Бага эмч******* шүүхэд өгсөн өргөдөл дээр бичсэн гомдлоо хэлсэн. Энэ хүний өргөдөл дээр байсан зүйл нь нэгдүгээрт Цистит өвчтэй хүнд намайг рингер  бичиж өгсөн гэж хэлсэн би гомдолтой байна гэж хэлсэн. Тухайн  үед орж ирсэн нь үнэн. Надад 400 мл рингер хийж өгсөн ерөөсөө зүгээр болохгүй зовиур хэвээрээ байна гэж хэлсэн.  Циститэд   рингер хийж  болохгүй гэж хэлж байгаа юм биш. Эмгэг жамын эмчилгээ яагаад аваагүй  юм бэ? гэдгийг*******эс асууж байгаа. Би 2017 оны  1 дүгээр сарын 02-ны өдрийн хурал дээр*******эс рингер яагаад хийсэн юм бэ? Давхар хавсарсан онош байсан юм уу? гэж хэлсэн. Гэвч тэр  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл хөтлөгдөөгүй байна.   Эмын жор хуурамчаар хавтаст хэрэгт авагдсан байна. Би тус тусад нь оношийг нь бичиж өгсөн. Тус тусад нь  эмчилгээг нь бичиж өгсөн. Гэтэл хэргийн материалд хуурамч бичиг баримт ирсэн. Рингер, цефазолин, цистон гурвыг  нэг эмийн жор дээр бичсэн орж ирж байна. Энэ нь миний тус тусад нь бичсэн эмийн жороос  нэгтгэл хийж хуурамч баримт хэрэгт өгсөн байна гэж хэлмээр байна.******* эмчийн хоёр дахь гомдол гаргасан зүйл нь халдварт өвчтэй хүүхэд байсан гэж байгаа. Тэр нь  2016 оны  12 дугаар сарын 27-ны өдөр  надад үзүүлсэн. Тэр хүүхдийн бөгсөн биеэр нь хатги гарсан байсан би антибиотик бичиж өгөөд явуулсан. Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тайлангийн хуралтай семинарт суух гээд явсан байсан. Тэр хүүхдийг салхин цэцэгтэй гээд халдвартад хэвтүүлсэн байсан. Намайг ирэхэд халдвартад хүүхэд хэвтсэн та үзээрэй гэж хэлж байсан. Тэр хүүхэд нь миний хатги гэж оношилсон   хүүхэд салхин цэцэгтэй гээд халдвартын өрөөнд хэвтсэн байсан. Тэр хүүхдийн биеэр нь гарсан уу гэхэд биеэр гарсан зүйл байдаггүй. Ээж нь надад манай хүүхдийн биеэр нь тууралт гаргахгүй байна. Манай хүүхэд халуураагүй халдвартын өрөө хүйтэн байна бид хоёр эмнэлгээс гаръя гэж  хэлсэн. Хажууд нь аав нь байсан. Салхинцэцэг байсан бол манай хүүхдийн биеэр юм туурч гарах байсан. Биеэр нь юм гарахгүй байна гаръя гэж хэлээд би гар гар гэж хэлээд гаргасан. Би Г.Бүдрагчаа болон*******эд Цэлмүүн гэдэг  хүүхдийн исторыг харъя гэж хэлсэн гаргаж өгөөгүй.  Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурал дээр*******эд яг оношоо нотолж байж халдвартын тасагт өвчтөнөө хэвтүүлье  гэж хэлээд*******эс оношоо нотолсон уу? гэж асуухад онош  нотлогдоогүй байсан. Биеэр нь юм туурч гараагүй учраас ээж , аав нь салхинцэцэг биш байна гээд гарсан. Үүн дээр******* гомдолтой гэж үзэж байгаа. Дараагийн гомдол гаргасан хүн нь дүн бүртгэгч Ү.Саранчимэг байгаа. Намайг 2016 оны 12 дугаар сарын 28-ны  өдөр тайлангийн хуралд очиход Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Од гэдэг хүн намайг тайлангийн хурал дээр чамайг хэн ир гэж хэлсэн юм гэж хэл амаар доромжилсон. Үүнийг ярьсан. Тэр нь Од даргын ёс зүйгүй үйлдэл үү? Миний ёс зүйгүй үйлдэл үү? гэдгийг дүгнэх ёстой. Энэ хүн өнөөдөр Од гэдэг хүний өмнөөс ажиллаж байгаа юм уу? Энэ сумд дүн бүртгэгч хийж байгаа юм уу? гэдэг ажил үүргээ мэдэж байж ярих ёстой гэж үзэж байна.  Би ёс зүйгүй зан гаргаагүй тэр Од дарга ёс зүйгүй зан гаргасан байх гэж хэлмээр байна. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурал дээр ийм асуудлууд яригдаж намайг ёс зүйгүй гэж үзэж байгаа. Надад ёс зүйгүй хандсан үйлдэл байхгүй гэж үзэж байна.  Намайг хүн дуудлаганд удаа дараа яваагүй гэж байгаа. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр эмч******* жижүүр эмчээр ажиллаж байсан. Энэ өдөр толгой хагарсан дуудлага ирсэн байгаа. Энэ хүн дуудлагандаа очоод анхны тусламжаа үзүүлээгүй. Өвчтөнөө  үнэлээгүй байхдаа намайг дуудсан. Би өвчтөн дээрээ очоод өвчтөнөө үнэл, эмчилгээгээ хий, эмчилгээнийхээ үр дүнг надад буцаагаад хэлээрэй гэж хэлсэн. Тэр хүнд жижүүр эмчийн үүрэг гэж байгаа. Жижүүр эмч бөгөөд, эмнэлгийн хүн ажлын байрны тодорхойлолтод зааснаар амь тэнссэн үед хэн ч анхны тусламж үзүүлнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн стандартын дагуу байдаг.  Чи үз гэсэн байдалтай хандсан. Энэ хүн ажлын байрны тодорхойлолтоо биелүүлээгүй, тангаргаа биелүүлээгүй ажилласан. Би өвчтөн дээрээ очоод анхны тусламжаа үзүүлээд эмчилгээгээ хийгээд эмчилгээний үр дүнгээ надад хэл гэж хэлсэн. Өвчтөн дээрээ оч гэхэд би өвчтөн дээрээ очихгүй гэсэн. Жижүүр эмч гэдэг бол тэр өдрийн бүхэл зүйлийг дааж ажиллах ёстой.  Тэр өвчтөн дээр сувилагч лицензтэй******* хамт очсон байсан. Эмч******* эмчлэх эрхгүй сувилагч лицензтэй байж ямар учраас очсоныг нь би ойлгохгүй байгаа. Тэр хүнийг хэргийн материал дээрх яаралтай тусламжийн тэмдэглэл дээрээс харахад хоёр оёо тавиулсан байсан. Хамт олны хурал дээр дуудлаганд хамт очсон******* эмч тэр хүнээс мэлийсэн цус гарсан байсан гэж хэлсэн. Тэр хүнээс мэлийсэн цус гарсан юм бол тэд нар яагаад цус тогтоох тариагаа хийгээгүй юм. Яагаад цус нөхөх эмчилгээ хийгээгүй юм. Хоёрхон оёо тавиулахад мэлийсэн цус гарах уу, хэр үнэмшилтэй ярьж байна вэ гэдэг нь харагдаж байгаа. Надтай барьцаж дуудаж байгаа болохоос тэр дуудлага дээр үнэхээр их эмч хэрэг байсан уу гэвэл байгаагүй. Эд нар өмнө нь ийм дуудлага дээр явдаг байсан. Г.Бүдрагчаа шүүхэд өгсөн тайлбартаа оношлох эрхгүй, хүн эмчлэх эрхгүй хүнийг дуудлаганд явуулсан гэж тайлбар бичсэн. Миний өмнө ажиллаж байсан Түвшин эмч болон одоо ажиллаж байгаа Г.Бүдрагчаа эдгээр эмч нарыг дуудлаганд явуулж байгаа. Г.Бүдрагчаа сувилагч лицензтэй хүнийг бага эмчийн, жижүүр эмчийн ажил хийлгээд явж байгаа. Энэ нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдож байгаа. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр жижүүр байсан Н.Мөнхтунгалаг эмч дээр хоёр толгой нь хагарсан дуудлага ирсэн байгаа. Үүрээр нэг дуудлага ирэхэд нь би очсон. Би үүргээ гүйцэтгэж очоод оёог нь тавиулсан.  2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр******* эмч дээр нэг яаралтай дуудлага ирсэн байсан. Үүнийг хэргийн материалаас харахад нас барсан хүний дуудлага байна лээ. Тэр нас барсан хүн дээрээ очихгүй намайг дуудсан. Би хүн дээр очоод хүнээ үнэлээдэх  тэр хүн нас барсан байна уу? эсвэл  зүрхний цохилт доошлоод амьсгал зүрхний дутагдалд ороод байгаа юм уу? зүрхэнд массаж  хийгээд амин тариагаа хий чамд  эмчлэх эрх нь байгаа. Эмч*******, Мөнхтунгалаг  нарт эмчлэх эрхийн лиценз байгаа.  Очоод хүнд тусламж үзүүлээд амь тариа хийх эрх нь байгаа.******* намайг очоогүй  гэсэн гомдол гаргаж байгаа. Шүүхэд гаргасан тайлбартаа эмчлэх эрхгүй хүнийг дуудлаганд явуулсан гэсэн байгаа.  Энэ хүн өнөөдөр ч гэсэн энэ хүмүүсийг жижүүрт хонуулж байгаа. Энэ нь хэргийн материалд байгаа жижүүрийн хувиараар нотлогдож байгаа.  Тэр хүн очиход нь нас барсан байсан юм байна лээ. Ар гэрээс нь гомдол гаргаагүй. Тэр хүнийг нас барсан үгүйг нь тодорхойлоод өгөөч гэж дуудлага өгсөн байна лээ. Ар гэрээс нь эмнэлгийн хүн ирээгүй байж байгаад нас барсан, эмнэлгийнхэн хожуу ирсэн, удаж ирсэн, амин тариа хийгээгүй байж байгаад нас барсан гэсэн гомдол ар гэрээс гаргаагүй. Зөвхөн хууч өвчин нь нилээн хүндэрсэн. Нас  барсан үгүйг нь эмнэлгийнхэн ирээд тодорхойлоод өгөөч гэж хүсч дуудлага өгсөн байсан. Ажлаас халсан тушаал дээр иргэн ажилтныг гүтгэсэн, ноцтой зөрчил гаргасан гэж байгаа. Би эмийн жорын талаар ярьсан. Энэ нь хэргийн материалд авагдсан байгаа. Миний тус тусад нь байсан эмийн жорыг нэгтгээд өөрөө цистит гэсэн онош бичээд рингер  биччихээд намайг гүтгээд байгаа. Миний тус тусад нь бичиж өгсөн эмийн жорыг эд нар нэгтгэж  эд нар хуурамч баримт бүрдүүлж өгсөн байна...” гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын эрхлэгч Г.Бүдрагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймгийн *******д их эмчээр  ажиллаж байсан П.Байгалмааг  Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  131.1.3 дахь хэсгийг үндэслэн ажлаас халсан. Хөдөлмөрийн дотоод журмын 1.9.8, 1.9.13.4, 1.9.4 дэх хэсэг,  Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан байгаа.  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн төвийн даргад гаргасан 12 хүний гарын үсэгтэй  П.Байгалмаа эмчтэй хамт ажиллахгүй гэсэн үндэслэлтэй өргөдөл орж ирсэн. Сэлэнгэ аймгийн *******ийн багийн бага эмч*******, жолооч*******, бага эмч*******, хэвтэн эмчлүүлэгчийн эх Халиунаа, эргэлтээр явж байгаад үзүүлсэн Сосорбарам гэдэг хүний хүүхэд Эрдэнэболор нарын өргөдлийн дагуу байгууллагын бүх ажилчдын хурал хийсэн. Бүх ажилчдын хурал нь байгууллагын дотоод журамд заасан эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээг ажилтан нэг бүр мөрдөж ажиллах, зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчил гаргасны нэг адил тооцож тэдгээрт үзүүлэх, шагналт урамшуулал, нийгмийн халамжийн үйлчилгээнээс татгалзах, ажилтны  гаргасан үйлдэл нь байгууллага хамт олонд  ноцтой хохирол учруулахаар байвал хамт олны хурлаар хэлэлцдэг байх ёстой гэж Хөдөлмөрийн дотоод журмын 1.3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн байгууллагын  бүх ажилчдын хурал хийсэн. Энэ хурлаар авч хэлэлцсэн сахилгын зөрчлөөс дурдвал амь насанд нь аюултай байсан өвчтөний дуудлаганд өөрөө явахаас татгалзсан. Тухайн тохиолдолд өвчтөнийг үзэж, онош  тавьж эмчилгээ хийх эрхгүй  бага эмч явуулсан.  Явна, явахгүй гэсэн маргаан үүсгэж  хугацаа алдахад хүргэж өвчтөн нас барсан байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүрэг, эмчийн тангарагаа зөрчиж Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан.  2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр  68 настай эрэгтэй, Даваа нас барчих шиг боллоо гэж дуудлага ирсэн. Энэ үед бага эмч******* ээлжтэй ажиллаж байсан. Амь нас тэнссэн үед дуудлаганд заавал их эмчтэй хамт явдаг.******* эмч П.Байгалмаа эмчтэй утсаар ярихад урдаас нь доромжилсон. Гэрт нь очиход хаалгаа онгойлгож өгөөгүй.******* эмч арга буюу өөрөө өвчтөнөө үзэхээр очиход өвчтөн нас барсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  Туул гэдэг эмэгтэй толгойгоо хагалуулчих шиг боллоо цус нь тогтохгүй байна гэж дуудлага ирсэн. Тэр үед бага эмч*******  дуудлагын хуваарьтай ажиллаж байсан.******* эмч толгой нь том хагарсан юм шиг байна гээд тухайн үед  П.Байгалмаа Эрүүл мэндийн төвийн дарга, эмчлэгч  эмчийн ажил ганцаараа хийж байсан.******* П.Байгалмаа эмч рүү утсаар ярихад урдаас нь загнасан. Гэрийнх нь хаалгыг нүдэхэд онгойлгож өгөөгүй, гарч ирээгүй.******* гэдэг бага эмчтэй хамт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан. Мөн энэ 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Бумзаяа, 36 настай, эрэгтэй, хүнд зодуулсан эмнэлэг дээр ирсэн гэсэн дуудлага******* эмч гэртээ дөнгөж ороход дуудлага ирлээ гээд буцаж ажил дээрээ ирсэн.  Тэр хүн маш их цус алдсан байсан. Их эмч П.Байгалмаагийн утас руу залгахад утсаа авахгүй байсан учраас эмнэлгийн жолооч эмнэлгээс  50 метрийн зайтай  эмнэлгийн байранд байдаг гэр лүү нь очиж хаалгыг нь тогшиход 30-40 минутын дараа гарч ирсэн. Хүлээн авахад ирээд гараа зөрүүлж бариад гадуур хувцастайгаа зогсож та нар оёдолоо тавь гэсэн байдалтайгаар  энэ хүнд тусламж үзүүлээгүй байсан. Дараа нь хөдөө эргэлтээр Сумын засаг даргатай явж байгаад Сосорбарам гэдэг хүнд дусал залгаж өгөөд гараад явсан. Явсан хойгуур нь судас нь  хагарсан.  Араас нь дуудлага өгөхөд П.Байгалмаа эмч орж ирээд  би энэ дуслыг залгаагүй гэж хэлсэн. Дусал залгаж байхад нь байсан Эрдэнэболор гэдэг хүүхэд нь орж ирэхэд  би залгасан бил үү? залгасан  юм байна гэж хэлсэн. Энэ байдлыг намайг яаж мэдсэн юм гэж П.Байгалмаа асуусан. Сосорбарам гэдэг хүнээс 2017 оны 01 дүгээр  сарын 11-ний өдөр дуудлага ирсэн байдаг. Сувилагч орж танилцуулаад өнөөдөр хэн эмчийн дуудлагатай өдөр юм гэхэд нь П.Байгалмаа эмчийн дуудлагатай өдөр гэхэд Сосорбарам гэдэг хүн би П.Байгалмаа эмчид  үзүүлэхгүй гэж байна. Яах вэ гэж тухайн үеийн ээлжийн сувилагч надад орж ирж хэлсэн. Би юу болсон юм бол гээд өөрөө тэр дуудлаганд очиход гэрийн хүмүүс нь  П.Байгалмаа эмч эргэлтээр явахдаа дусал тариа залгачихаад залгаагүй гэж хэлсэн. Энэ ямар учиртай эмч ирсэн юм бэ? би энэ хүнээр дуудлаганд ахиж үзүүлэхгүй гэж хэлсэн гэж өвчтөн хэлсэн. Дараа нь Эрүүл мэндийн төвд хэвтсэн Х.Баатар гэж хүүхдийн ээжийг нь өрөөндөө дуудаж оруулж ирсэн. П.Байгалмаа эмч истор дээр хүүхдэд  дусал залгах эмчилгээ бичсэн байсан. Эхний сувилагч нь Л.Батлхагва гэж сувилагч байсан. Тэр сувилагч уг дуслын талыг нь хийгээд тал нь судас нь хагараад явахгүй байна гэж П.Байгалмаа эмчид танилцуулахад  та нар хийх ёстой гэж хэлээд гаргасан. Дараагийн 8 цагийн сувилагч Л.Юра ирээд дусал тариаг залгаад тэр дуслаа хийж чадаагүй. Үүний дараа 16 цагт Буянхишиг гэдэг сувилагч  ээлжийн ажилтай байсан мөн дусал тариаг нь залгасан боловч дусал тариагаа хийж чадаагүй.   Энэ гурван сувилагч П.Байгалмаа эмчид дусал нь залгагдахгүй байна гэхэд  та нар хийх ёстой гэсэн шаардлага тавьсан. Эмчлүүлэгчийн ээж Халиунаа  дусал тариа байн байн залгаад байна. Эмч нь дусал тариа хий гэж хэлсэн дусал нь байнга хагараад байна гэж гомдол гаргасан байдаг. Халиунаа гэдэг өвчтөнөөс асуухад намайг дуудаж оруулж ирээд миний бичсэн дуслыг сувилагч нар хийхгүй байгаа учраас эд нарт гомдол бич гээд Эрүүл мэндийн төвийн дарга, Сумын тамгын газарт, нэгийг нь надад бич гээд ноорог бичиж өгөөд гурван өргөдөл бичүүлсэн гэж Халиунаа гэдэг хүн ярьсан. Хамт олны хурал хийж байхад Баатарын ээж Халиунааг  эмнэлэгт хэвтэж байхад нь дуудаж оруулж ирээд болсон явдлыг асуухад П.Байгалмаа эмч гурван ноорог бичүүлж байгаад өргөдөл бичүүлсэн гэж хэлсэн. Үүнийг эмнэлгийн ажилчдын эсрэг турхирсан, ёс зүйн алдаа гаргасан гэж үзэж байгаа. Өөрийнхөө бичсэн эмийн жорыг бага эмч*******эг бичсэн гэж ярьж байгаа. Хавтаст хэрэгт өгсөн байгаа нэг эмийн жор дээр гурван эм бичсэн байгаа. Үүний эх хувийг нь П.Байгалмаа эмч өөрөө авсан байгаа. Өөрийнх нь ярьж байгаагаар нэг цаасан дээр гурван эм бичээд дараа нь хоёр цаасан дээр рецевт  хийж бичсэн гэж байгаа. Эхний цаасны эх хувь нь олдохгүй канондсон хувийг нь******* эмч олсон. Энэ  эмчилгээ, үйлчилгээн  дээр нь яриагүй. Энэ жорыг П.Байгалмаа эмч өөрөө биччихээд******* эмчийг бичсэн  гэж байгаа. *******эг ийм жор бичсэн улмаас Энхтуяа гэдэг хүн гомдол бичсэн гэж ярьсан.  Энхтуяа гэдэг хүнийг******* эмч үзээгүй,  ийм жор бичээгүй зөвхөн П.Байгалмаа эмч өөрөө үзээд бичсэн жороо******* эмчийг бичсэн гэж ор үндэслэлгүй гүтгэсэн байгаа. Халиунаа гээд халдвартад хэвтсэн өвчтөний ар гэрээс нь******* эмчид гомдол ирсэн хурал дээр ярьсан гэж байгаа. Энэ хурал дээр ярьсан хурлын тэмдэглэл нь бичигдээгүй байхгүй байдаг. Халиунаа гэдэг хүүхдийн ээжид нь******* эмчид гомдол ирсэн гэсэн байдаг.******* эмч  ямар гомдол гаргасан юм гэхээр Халиунаа нь би тийм гомдол гаргаагүй гэж хэлсэн. Халиунаа гэдэг хүн П.Байгалмаа эмчтэй уулзуулаад тийм гомдол гаргаагүй гэхэд тийм үү гэсэн байдлаар өнгөрөөсөн байдаг. Тайлан мэдээг хугацаанд нь гаргаж хүргүүлээгүй хугацаа хоцроосон  зөрчил гаргасан. Энэ тайлан мэдээний зөрчил нь манай Эрүүл мэндийн төв жилийн эцсийн тайлангаа 12 дугаар сарын  31-ний байдлаар байгууллага дээрээ гаргаж нэгтгээд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  01 дүгээр сарын 06-ны хооронд бүх сумд хувиараараа Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт очиж хамгаалдаг.  П.Байгалмаа эмч тухайн үед Эрүүл мэндийн төвийн дарга байсан.  Энэ хүн тайлан мэдээгээ гаргаагүй байсан. Би хурал дээр яагаад гаргаагүй юм бэ? гэхэд энэ хүмүүс гаргаж өгөөгүй болохоор би гаргаагүй гэж хэлсэн. Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй.  Ажлын байрны дарамт, шахалтыг байнга үзүүлдэг гэж ажилчид байнга орж ирж амаар гомдол гаргадаг байсан.******* эмчийн бичгээр гарсан гомдол дээр цуг өрөөнд сууж байхдаа өрөөнөөс гар гэж хөөсөн байдаг.  Алтаа сувилагчийг коридор цэвэрлэж явахад нь намайг яагаад рекламдаад байна. Та нар яагаад ажлаа хийхгүй байна гэж хэлсэн байдаг. Л.Батлхагва сувилагчийг даралт их байна чамайг группэд гаргана гэж хэлээд 2 өдөр уйлсан гэсэн гомдол байдаг. ******* эмчийг нүдний хараа муу байна группэд гаргана гэж хэлсэн. Би 2 жилийн дараа тэтгэвэрт гарна гэж гуйхад тэр чинь хамаагүй гэж хэлээд даралт нь ихсээд 2, 3 өдөр ажилдаа ирж чадаагүй гэсэн гомдлууд байдаг. Хамт олны хурал тарсны дараа өрөөндөө ороод өрөөнийхөө түлхүүрийг ширээн дээрээ шидээд  өөрийнхөө өмсөж байсан мэсийн хувцсыг хогийн саванд хийсэн. Эмч хүнд байхааргүй ёс зүйн  зөрчил гаргасан байдаг.  Сэлэнгэ аймгийн *******ийн  эмнэлгийн тусламж үзүүлэх өдөр тутмын болон байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж ноцтой зөрчлүүдийг давтан гаргасан учраас П.Байгалмааг  бүх ажилчдын хурлаар хэлэлцэж, ажилчдын  100 хувийн саналаар ажлаас халсан байгаа...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Сэлэнгэ аймгийн *******ийн их эмчээр ажиллаж байсан П.Байгалмааг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан байдаг. Хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Учир нь их эмч хүний гол үүрэг нь эрүүл мэндийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх. Эмнэлгийн байгууллага иргэд хоорондын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх гэсэн Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн гол үүрэгтэй. Гэтэл өвчтөнд тусламж үзүүлэхээс удаа дараа татгалзсан асуудал нотлон тогтоогдож байна гэж үзэж байна. Нас барсан үхлийн байдалтай  амин үзүүлэлтүүд нь унасан байгаа хүнд их эмч очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэтэл тухайн үед их эмчээр ажиллаж байсан ганц хүн нь яваагүй байдаг. Бага эмчийн  тусгай зөвшөөрөлтэй, их эмчийн тангараг өргөсөн хүн биш учраас энэ хүн бүрэн хэмжээгээр онош тавиад эмчлэх тэр амин үзүүлэлтүүд нь унасан байгаа хүнд тусламж үзүүлэх үүрэг байхгүй. Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний MNS20135081 гэсэн стандартын дагуу их эмч энэ үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ хүн уг дуудлаганд очоогүй байгаа нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно.  Өвчтөнд эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх үүргээ зөрчиж байгаа үйлдэл болно. Мөн ослын яаралтай дуудлагуудад их эмч явах ёстой. Осол гарсан хүн гэмтсэн байгаа тохиолдолд бага эмч  энэ стандартын дагуу бүрэн оношлоод, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх эрхгүй байгаа. Энэ үүргүүдийг зөрчсөн байгаа нь нотлох баримтуудаар нотлон тогтоогдож байна. Эмнэлгийн бүртгэлүүд болон гэрч нарын гаргасан тодорхойлолтуудаар нотлон тогтоогдож байна. Тиймээс хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан  гарсан байна гэж үзэх үндэслэл бүрэн байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Энэ хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдгээ сая өөрөө хэлсэн. Би өмнө нь Эрүүл мэндийн төвийн дарга байсан их эмч Түвшинтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Г.Бүдрагчаатай  хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж хэлж байгаа. Энэ нь Г.Бүдрагчаа даргыг ирэхээс өмнөх асуудал яригдаж байна. Байгууллага бүр хүний нөөцийн хувийн хэрэг гэж байдаг. Энэ хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй мөн эмчлэх эрхийн лицензийг энэ хүний хувийн хэрэгт нь хавсаргасан байх ёстой. Энэ хүний хувийн хэрэг Сэлэнгэ аймгийн *******д байдаггүй. Ийм учраас энэ хүнийг хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ хүнтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн  гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Эхлээд тухайн байгууллагад мөрдөж байгаа хөдөлмөрийн гэрээний нөхцөл, ажлын байрны тодорхойлолтоор ямар эрх үүрэгтэй ажиллах юм. Ямар үүрэг хүлээж ямар эрхийг эдэлж ажиллах, үүний улмаас ямар хөнгөлөлт урамшуулал, ямар цалин хөлс авах гэдэг асуудлууд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогдож гарч ирдэг. Тухайн байгууллагад мөрдөж байгаа дотоод журмын зохих заалтуудыг зөвшөөрснөөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаад тушаал гардаг. Энэ хүнийг эмчлэх эрхийн лицензтэй юу гэдэг дээр эргэлзээ төрж байна. Эмчлэх эрхийн лицензээ авчирч өг гэж удаа дараа шаардсан өгөөгүй гэсэн асуудал яригддаг. Энэ хүнийг хөдөлмөрийн харилцаатай байна. Хөдөлмөрийн гэрээтэй, ажлын байрны тодорхойлолттой байна. Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа бол Сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулах ёстой. Энэ хүнд энэ үр дүнгийн гэрээ байхгүй байгаа учраас энэ хүнд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэхгүй.  Хөдөлмөрийн хуульд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч тухайн хүнийг ажиллуулсан бол тухайн хүний цалин хөлсийг олгоно гэсэн заалт байдаг. Ийм учраас цалин хөлс нь олгогдоод явж байсан байдлууд байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт зааснаар эмчилгээ үйлчилгээний олон төрлийн судалгааг гаргадаг. Энэ судалгаагаа тухайн сарынхаа эцэст гаргаад Эрүүл мэндийн төв тайлангаа нэгтгээд улсын хэмжээнд стандартанд орсон мэдээ тайлангуудаа гаргадаг. Гэтэл мэдээ тайлангаа хоцроож байгаа үйлдэл бол Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Энэ  мэдээ тайлан нь улсын хэмжээнд нэгтгэгдэж явдаг. Тухайн орон нутагт өвчлөлт ямар байгаа болон эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л байдлыг энэ хүн нэгтгэж гаргаж өгөх үүрэгтэй. Энэ хүн ажилчид хариуцан гардаг судалгаануудаа гаргаж өгөөгүй гэж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтоороо энэ хүн үйл ажиллагааны тайлангаа Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт нэгтгэж гаргаж өгөх ёстой. Энэ хүн холбогдох ажилчдаасаа аваад нэгтгэж явуулах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хөдөлмөрийг сахилгын зөрчил гэж үзэж байна. Тухайн хүнд ажлын байрны тодорхойлолт байсан бол ажлын байрны тодорхойлолт дээр үйл ажиллагааны тайлан мэдээг гаргаж хүргүүлэх гэж тусгагдсан байгаа. Энэ хүн ажлын байрны тодорхойлолтгүй ажилласан учраас тэр үүрэг нь байхгүй байгаа. Хамгийн гол нь их эмч, бага эмч эмнэлгийн бусад ажилтан сувилагч гээд эдгээр хүмүүсийн тусгай зөвшөөрөл нь тус тусдаа олгогддог. Их эмч нь тангараг өргөдөг. Ямар ямар тохиолдолд их эмч явах уу гэдэг нь эмнэлгийн стандарт ажлын байрны тодорхойлолтоор ялгагдаж байдаг. Өнөөдөр сум орон нутагт их эмч нар тэр бүр жижүүрт гарахгүй ч гэсэн бага эмч нартаа тушаалаар эрхийг нь олгоод ажиллаж байгаа тэр хүн яаралтай тусламж үзүүлэх, өвчтөнг эмчлээд, оношлоод байх үүрэггүй. Энэ эрх нь эрүүл мэндийн стандартаараа хязгаарлагдаж байдаг. Хамгийн гол яаралтай дуудлага, ослын дуудлага, төрөх эхийн дуудлага, амин үзүүлэлтүүд нь унасан байгаа дуудлага зэрэгт зайлшгүй их эмч явах ёстой.  Энэ үүргээ зөрчсөн байдал нотлогдож байна гэж үзэж байна. Ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байгаа.  Их эмчийн үүргээ гүйцэтгээгүй,  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан мөн эмнэлгийн ажилтаны ёс зүйгүй байдлыг гаргасан нь  хамт олны хурлын тэмдэглэлээр нотлон тогтоогдож байгаа. Тухайн байгууллагын хамт олон энэ хүнтэй ажиллах бололцоогүй  зүйл байсан гэж үзэж байна. Өөрийнх хэлсэн мэдүүлгээр мэдээ тайланг хоцроосон гэдэг нь  тогтоогдсон. Энэ хүмүүс тайлангаа өгөөгүй учраас тайлангаа гаргаж өгч чадаагүй гэсэн зүйлийг хэлсэн. Энэ хүн ажилчдаас шаардаж гаргуулаад мэдээ тайлангаа нэгтгээд явуулах үүргийг Эрүүл мэндийн төвийн өмнө хүлээх ёстой.  Энэ нь бусад ажилчдын үүрэг биш зөвхөн энэ хүний үүрэг.  Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн хүлээх ёстой энэ үүргээ  биелүүлээгүй байгаа. Үүнийг нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэж ажлаас халсан байдаг. Их эмчийн тангараг, Эрүүл мэндийн хуулиар хүлээсэн  үүргээ зөрчсөн байдал тогтоогдож байна гэж үзэж  байна. Иймээс ажлаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 03 хооронд тайлан гараагүй байсан... Жилийн эцсийн тайлангаа 2017 оны 01 дүгээр сарын 25-ны дотор аудитийн  газар өгч байгаа... Бид нар 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт тайлангийн хуралтай байсан. Би 01 дүгээр сарын 04-ний өдөр  Г.Бүдрагчаа эмч ажлаа авсан байсан Г.Бүдрагчаа эмчээр тайлангаа батлуулсан... 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр батлуулсан. Түүнээс өмнө хийгээгүй байсан. Бид нар явахынхаа урьд шөнө нь хийгээд өглөө нь батлуулаад явсан. Эрүүл мэндийн газар төсвийн гүйцэтгэлийн тайлангаа тавьсан... Бид нар 2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө сууж гаргаад өглөө нь хуваарьт цагтаа очиж тайлангаа тавьсан. Миний төсвийн гүйцэтгэл тайлан гарсан байсан...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...68 настай Даваа гэж иргэн  шөнийн 04 цагт нас барчих шиг боллоо гэсэн дуудлага ирсэн. Тэр дуудлаганд жолооч Ууганбаяртай очсон... Тухайн үед очиход тэр хүн нас барсан тусламж үзүүлэхэд оройтсон байсан... Тухайн өвчтөнөөс  ирсэн зовиураас нь хамаараад үнэлгээ өгнө. Маш хүнд өвчтэй дуудлаганд их эмчийн  тусламж үйлчилгээ сумд байдаг учраас их эмчээ дуудах үүрэгтэй. Мөн тухайн өвчтөнөө үнэлээд баг болж түргэн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага байгаа. Хүнд өвчтэй хүний дуудлага учраас их эмчийг дуудсан... Би тухайн үед хүнээ үнэлээд таныг дуудсан. Тухайн үед очоод үзэхэд тэр хүн нас бараагүй байсан бол таныг дуудахад цаг хугацаа алдах байсан. Түргэн тусламжийн дуудлага гэдэг үүднээс цаг алдалгүй багаар ажиллаж цаг алдалгүй  тусламж үзүүлэх үүрэгтэй. Тухайн үед ганцхан их эмч байсан тэр нь та байсан учраас мэдэгдсэн... Намайг очиход амьгүй байсан. Тиймээс ар гэрийн хүмүүсийг нь тайвшруулсан.  Бүх амин үзүүлэлтүүд нь зогссон байсан учраас ямар ч тариа хийгээгүй... Тусдаа уулзаагүй. Х.Баатарын ээж нь анх манай хүүхэд халуураад, ханиалгаад  байна гэж ирээд амбулаториор үзсэн. Хүүхдийг үнэлээд амьсгаадалт ихтэй байна гэж ерөнхий үзлэг хийгээд уушгины хатгалгаа гэсэн онош тавьсан. Баатарын ээж нь урьд нь манай хүүхэд эмнэлэгт хэвтээд гарсан. Би та хоёр хэвтсэн байсан гайгүй юу гэхэд  манай хүүхэд хүндрээд ирлээ гэж хэлсэн. Би хүндрээд гэж юу гэсэн үг вэ? гүйлгэж, суулгаж байгаа юм уу? гэж асуухад үгүй гэж хэлсэн. Халуурна, ханиана гэсэн зовиуртай байсан. Тусдаа уулзаагүй ээж нь өөрөө ярьсан. Гүйлгэж, суулгаагүй бол хүүхэд чинь уушгины хатгаа авсан байна суулгалт биш гэж хэлсэн. Урьд нь суулгаж байсан би хүндэрсэн юм болов уу? гээд дахиад ороод ирлээ гэж хэлсэн. Би үгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд тэр эмч чинь дусал хийж чадаагүйгээс болоод манай хүүхэд хүндэрлээ гэсэн ойлголттой ээж нь ирсэн. Би суулгалт биш  өөр өвчин байна гэж хэлээд истор нээгээд хэвтүүлсэн...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би холбогдох тайлангаа гаргаж өгсөн... Няравын тайлангаа бид нар санхүүдээ өгдөг...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 32 жил ажиллаж байна... Би өмнө нь эрхлэгч байсан эмчид шөнө орой тариа хийх, нялх хүүхдэд тариа хийхэд харааны бэрхшээлтэй хэцүү байна. Та 8 цагийн ажилд ажиллуулж өгөөч гэж өргөдөл өгсөн. Өмнө нь ажиллаж байсан эрхлэгч та бага эмчээр ажиллаж бай. Он гараад шинэ орон тоо батлагдахаар таныг арга зүйч, нийгмийн ажилтнаар авч ажиллуулна гэж хэлсэн. Би бага эмчээр ажиллаж байхад П.Байгалмаа эмч сувилахуйн лицензтэй байж та сувилагчаа хийх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Би өмнөх эмчид өргөдлөө өгөөд ийм ажил хийж байгаа гэж хэлсэн... Миний хараа жаахан муу байгаа гэхэд та группэд орж болно гэж хэлсэн. Би П.Байгалмаа эмчид  2 жил хүрэхгүй ажлаад тэтгэвэрт гарах гэж байгаа группэд ормооргүй байна. Харааны бэрхшээлтэй хүн бүрийг группэд авдаггүй. Та дөнгөж ирээд бид нартай сайн танилцаагүй байж яагаад надад дарамт шахалт үзүүлж байгаа юм бэ гэж хэлсэн... Бид нар П.Байгалмаа эмчтэй сар гаран ажилласан. Ажлаа аваад өөрийг танилцуулж анхны хурал хийхдээ ширүүн, дээрэнгүй юм шиг, дарамтлах харилцаа хандлага, ёс зүй доголдолтой эмч юм шиг санагдаж байсан. Ажиллаж байх хугацаандаа байгууллага хамт олонтойгоо эелдэг бус харьцдаг, ганцаардмал байсан. Манай сумд ирээд хүн танихгүй байсан болохоор тийм юм уу? бид нартай харилцан ярилцаж ажлаа хийхгүй ганцаараа шийдэж, бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Би олон жил ажилласан учраас сум орнынхоо онцлог, ямар ямар өвчлөл нийтлэг тохиолддог талаар  П.Байгалмаа эмчид хэлж үзсэн. Тийм зүйлийг авч хэлэлцэхгүй байсан. Харилцаа хандлага муутай, ёс зүйгүй байсан. Надтай өвчтөний дуудлаганд яваагүй тохиолдол байгаагүй. Манай бусад бага эмч нар дээр тохиолдсон байна лээ...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...2016 оны 12 дугаар сарын 27-ны  өглөө 5 цаг 40 минутанд Дэмбэрэл овогтой Туул гэдэг  60 настай эмэгтэй гэртээ толгойгоо хагалсан цус нь тогтохгүй байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаа аваад эмнэлэг рүү явж байхдаа П.Байгалмаа эмч рүү залгаад толгойгоо хагалсан цус нь тогтохгүй ахмад настны дуудлага ирлээ гэж хэлэх гэсэн боловч утсаа аваагүй. Эмнэлэг дээр очиход 5 цаг 42 минутанд ухаан алдсан гэсэн дуудлага ирсэн. Эмнэлэг дээр ирсэн дахиад  ухаан алдсан гэсэн дуудлага ирсэн учраас их эмч авч очихгүй бол болохгүй гэж бодоод П.Байгалмаа эмчийн гэрийн хаалгыг нь цохисон боловч онгойлгож өгөөгүй. Иймээс дуудлага өгсөн өвчтөн дээрээ очсон. Очиход нилээн их цус алдалттай ар дагзнаасаа 1,5 см зүсэгдсэн шархтай хүн байсан. Тухайн хүнээ даралттай боолт хийгээд яаралтайгаар эмнэлэг дээр авчирсан. Ирээд П.Байгалмаа эмч рүү утсаар залгахад утсаа аваагүй.  Энэ хүнд зайлшгүй их эмчийн тусламж хэрэгтэй байсан учраас их эмч рүү залгахад  утсаа аваагүй, гэрийн хаалгыг нь цохисон боловч онгойлгож өгөөгүй... 2016 оны  12 дугаар сарын 27-ны өглөөний 07 цаг 55 минутанд Ж.Бумзаяа 38 настай, эрэгтэй хүнд зодуулсан гэсэн дуудлага ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд тэр хүний толгойноос маш их хэмжээний цус алдсан байсан. Их эмч руу залгахад утсаа аваагүй. Ар гэрийн хүн эгч Одонгооноор нь П.Байгалмаа эмчийг дуудуулахад 10 минутын дараа орж ирсэн. Би анхан шатны тусламжаа үзүүлээд та оёдол тавих уу? гэж хэлэхэд чи өөрөө оёдлоо тавь. Чи хүнд ялаа үүрүүлэх гэж байгаа юм уу? гэдэг асуудлыг тавиад халаасандаа гараа хийгээд тэр хүнийг үзэж өгөөгүй. Удалгүй яаралтай тусламжийн өрөөнөөс гараад явсан дахиж орж ирээгүй.  Тэр тусламжийг үзүүлж дуустал орж ирээгүй. Тэр хүн маш их хэмжээний цус алдсан байсан, мөн толгойн дээрээ маш том зүсэлттэй байсан... 2016 оны 11 дүгээр сарын 02-ны  өдөр  Б.Халиун 36 настай, хоёр дахь төрөлт гэж орж ирсэн. 18 цагт төрөхөөр өвдөж байна гэж орж ирсэн. Төрөх эхийг төрөхийн өрөөнд оруулчихаад их эмч П.Байгалмаагийн өрөөнд ороод  эх төрөхөөр ирлээ гэж хэлсэн. П.Байгалмаа эмч орж ирээд Б.Халиунаагаас чи өвдөж байна уу? гэж асуусан. Тэгж асуучихаад гараад явсан. Би тухайн хүнээ үзэж үнэлчихээд эргэж П.Байгалмаа эмчийн өрөөнд ороод энэ хүнийг яах вэ? Эрдэнэтийн төрөх тасагт хүргэж өгөх үү? гэж асуухад чи баян хүнд үйлчлэх гэж гэртээ байгаа зүгээр  хүнийг дуудаж авчирсан гэж надад хэлсэн. Ямар ч шийд, хариу хэлэхгүй байхаар нь Эрдэнэтийн төрөх тасагт хүргэж өгсөн... Эрдэнэтэд очоод төрсөн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр З.Мөрөнхишиг  08 сартай хүүхдийг 10 цаг орчимд ээж нь  үзүүлье гэж эмнэлэг дээр авчирсан. Зовиур нь 4-5 удаа шингэн баасан гэсэн байсан. 10 цагийн орчимд бага эмч*******эд үзүүлээд эмчилгээ бичүүлж аваад гэртээ харьсан.  14 цаг 30 минутанд аав Золбаяр нь  их эмч П.Байгалмаагийн өрөөнд ороод хүүхдээ үзүүлмээр байна. Манай хүүхэд шингэн баагаад, бөөлжөөд байна. Манай хүүхэд гэртээ байгаа очоод үзээд өгөөч гэж хэлээд гарсан. Гадаа 1 цаг орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь аав Золбаяр цагдаа өрөөнд нь эргээд орсон. П.Байгалмаа эмч камераараа бүх үйл ажиллагааг шалгачихаад өрөөндөө оёдол тавьж байна гэж хэлээд гарч ирээгүй гэж хэлсэн. Тэгээд намайг очоод хүүхдээ үзээд өгөөч гэж хэлсэн. Хүүхдийг очиж үзэхэд бөөлжсөн, суулгасан, сульдаж ядарсан байдалтай байсан. Би хүүхдийг авчраад хүүхдийн хүлээн авах тасагт хэвтүүлээд П.Байгалмаа эмчид  хоёр удаа орж энэ хүүхдийг үзээд үнэлээд эмчилгээ бичээд өгөөч танд үзүүлэх шаардлагатай хүүхэд байна гэж хэлэхэд үзэж өгөөгүй. Би хоёр удаа өрөөнд  нь орж хэлсэн. Би өөрөө тусламжийг үргэлжлүүлж хүргэсэн. 2016 оны 12 дугаар сарын 14-ний оройны 21 цагт Ар булагаас О.Түмэнцэцэг, 06 сартай, эмэгтэй хүүхдийн  дуудлага өгсөн. Зовиур нь бөөлжинө, суулгана, хөхөө хөхөхгүй уйлагнаад байгаа гэж хэлсэн. Сувилагч энэ зовиур хэд хоногийн өмнөөс илэрсэн бэ? гэж асуухад 3 хоногийн өмнөөс илэрсэн гэж дуудлагыг өгсөн. Очиж үзэхэд бөөлжсөн, суулгасан тасралтгүй гиншсэн, унтаасан, арьс салст нь цайсан хүүхэд байсан. Энэ хүүхдийг Орхон аймгийн хүүхдийн тасагт хүргэж өгсөн. Хүүхдийг хүнд байна гэж хүүхдийн тасгийн их эмч хүлээж авсан. Энэ хүүхдийг 2016 оны 12-р сарын 14-ний өдрийн 15 цагт  их эмч П.Байгалмаад үзүүлсэн гэж ээж Сэргэлэн нь хэлсэн. Их эмч П.Байгалмаа жижиг цаасан дээр рингер дуслаар хийнэ гэж бичсэн байсан. Тэр цаасыг ээж нь надад үзүүлсэн. Ээж Сэргэлэн нь мөнгөгүй байсан учраас  тэр дуслыг хийлгэж чадаагүй гэж хэлсэн.  Энэ хүүхэд хөдөө явсан учраас өвчин нь хүндэрсэн байсан. Хүндэрсэн байсан учраас хүүхдийн тасагт хүргэж өгсөн...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би гэртээ хувцсаа солих гэж ирсэн байхад утсаар залгаад хаана байна гэж хэлсэн. Намайг ирж аяга, тавга хоол унд зөө гэж хэлсэн. Би хувцсаа солих гээд гэртээ ирсэн байна одоо очлоо гэж хэлэхэд  чи муу яасан том шээс вэ гэж хэлсэн. Би санаа зовоод утсаа унтраахад ахиад асрагч*******ын утаснаас залгаад  чи муу гөлөг минь их том болжээ, лаларын шээс минь чамайг ална гэж хэлсэн. Би гэрт байсан хүмүүс сонсгох гээд утсаа чанга дээр нь тавьсан тасралтгүй 30 секунт намайг элдвээр хэлсэн.  Би утсаа тасалсан. Гэрт  зургаан хүн байсан... Би энэ эмчтэй нэг сар гарангийн хугацаанд ажилласан. Би энэ хүнийг эмчээр ирснээс нь хойш гурван зүйл асуусан. Би энэ хүнийг хамгийн анх автобусны буудал хүргээд  унаанд суулгаад өгөөч гэхэд нь та ямар жилтэй вэ? гэж асуухад битгий хүнээс юм байцаагаад бай гэж хэлсэн. Дараа нь бид хоёр хүн аваад Эрдэнэт рүү явж байхдаа би Хөшөөтийн даваа гэдэг газар гарч ирээд эмч анх удаа Эрдэнэт явж байгаа юм уу? гэхэд битгий хүнээс юм байцаагаад бай гэж уурласан. Гурав дахь нь Сэлэнгэ аймаг руу Эрүүл мэндийн газрын даргатай танилцуулах гэж очоод, буцаж явах замдаа манай Эрүүл мэндийн газрын дарга ямар хүн байна таалагдсан уу? гэхэд шулам шиг, чөтгөрийн пизда байна гэж хэлсэн. Би энэ гурваас өөр зүйл бараг асуугаагүй... Би Эрүүл мэндийн төвдөө 9,10,11,12 сард гадаа граш барихад няравтай хамтарч  оролцсон. Мөн намар нэг хогийн сав барьсан. Дотор сантехникийн ажилд маш их тусалсан.  Манайх  хавар халдвартын өрөө засварласан. Тэр ажилд няравтайгаа хамт ажилласан учраас жилийн эцэст би хангалттай урамшуулал, үр дүнгийн цалин авах байх гэж бодсон. Ямар шалтгаантай нь мэдэгдэхгүй намайг Эрүүл мэндийн газрын даргад үнэн зөвөөр нь хэллээ гэсний үндсэн дээрээс  юм уу миний улирлын урамшуулал, жилийн эцсийн үр дүнгийн урамшуулал хоёрыг 15, 15 хувиар  бууруулсан байсан. Надаас өөр хасуулсан ажилтан байхгүй байсан гэж бодож байна...” гэв.

Гэрч******* шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Намайг эмчилгээтэй байхад эхо ирсэн тэр үед харуулсан... Хөдөөгүүр явж байгаад үзсэн. Би тамга дарсан үгүйг мэдэхгүй байна...” гэв.    

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Байгалмаа нь ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 1 875 677 төгрөг, дуудлаганд явж  ажилласны хөлс 600 000 төгрөг бүгд 2 475 677 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талын эс зөвшөөрч гаргасан тайлбар,  холбогдох нотлох баримтууд /хх-12-46 хуудас/-ыг, нэхэмжлэгч талын бүрдүүлсэн хавтаст хэргийн 4 дүгээр хуудас, 76-105 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаан дээр гаргаж судлуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлахад дараах байдал тогтоогдож байна.

Нэхэмжлэгч П.Байгалмаа нь Сэлэнгэ аймгийн *******ийн даргаар ажиллаж байсан Х.Түвшинтэй 2016 оны 11-р сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж  Сэлэнгэ аймгийн *******д  их эмчээр сарын 558 559 төгрөгийн цалин авч ажиллах болсон нь  ажилд томилсон тухай 2016 оны 11-р сарын 17-ны өдрийн Б/74 дугаартай тушаал /хх-ийн 13 хуудас/, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн шинжлэн  судлуулсан   хөдөлмөрийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. П.Байгалмаа нь ажилд томилогдоод 1 сар 20 хоногийн дараа ажлаас халагдсан байна. Сэлэнгэ аймгийн *******ийн их эмч П.Байгалмааг 2017 оны 01-р сарын 19-ний өдөр хамт олны хурлаар хэлэлцэж түүнийг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, эмнэлгийн үйл ажиллагааны мэдээ тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй хоцроосон, хүнд өвчтөний дуудлаганд удаа дараа яваагүй, хамт олны нэр хүндэд харшлах үйл ажиллагаанд уруу татах, эвсэг, бүтээлч бус уур амьсгал бүрдүүлсэн, эмнэлгийн ажилтныг гүтгэсэн нь баримттай нотлогдсон гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 1.9.8, 1.9.13.4, 1.9.4-ийг тус тус үндэслэн 2017 оны 01-р сарын 20-ны өдрийн Б/14 дугаартай тушаал /хх-ийн 4 хуудас/-аар ажлаас  халсан байна.

Нэхэмжлэгч П.Байгалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчил гэж “Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний заалтууд болон байгууллагын дотоод журмын заалтуудыг үндэслэнэ” гэжээ. Эмч хүний ажлын онцлог гүйцэтгэх ажил үүрэг нь  дээрх хууль болон дотоод журмын аль заалтыг зөрчвөл  хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болох талаар талууд тохиролцож хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн зааж тусгаагүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын  П.Байгалмааг  эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа удаа дараа гаргасан байдлыг гэрчилж байгаа мэдүүлгүүдийг  үнэлж шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан байгууллага болох Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хороо  П.Байгалмаагийн гаргасан гэх зөрчлүүдийг шалгаж  энэ хуулийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргах, улмаар ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдвол П.Байгалмаад хууль тогтоомжийн дагуу  шийтгэл ногдуулах саналыг Сэлэнгэ аймгийн *******д тавьж шийдвэрлүүлэх байсан байна. 

Гэтэл П.Байгалмаагийн гаргасан гэх зөрчлүүдийг холбогдох эрх бүхий байгууллагаар шалгуулаагүй  хамт олны хурлаар шийдвэрлэсэн  нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгтэй нийцээгүй хууль зүйн үндэслэлгүй тушаал болжээ.

Мөн  2017 оны 01-р сарын 20-ны өдрийн тушаалд удирдлага болгосон Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 гэсэн заалт тус хуульд байхгүй байна. 

Нэхэмжлэгч П.Байгалмаа нь 2016 оны 11-р сарын 24-ний өдрөөс 2017 оны 01-р сарын 20-ны өдөр хүртэл  тасралтгүй ажиллаж байсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзлээ.  Гэрч******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...4 цаг ажил тасалсан...” гэж байгаа боловч энэ мэдүүлэг нь бусад байдлаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл энэ талаар ямар нэгэн тушаал, шийдвэр байхгүй байна.

Нөгөө талаас П.Байгалмааг ажил тасалсан гэж ажлаас халаагүй байгаа нь түүнийг ажиллаж байх хугацаандаа бүтэн ажиллаж байсан болохыг нотолж байна. П.Байгалмаа нь   ажилгүй байсан 53 хоногийн нөхөх олговорт 1 875 677 төгрөг, илүү цагийн хөлс гэж 600 000 төгрөг бүгд 2 475 677 төгрөг нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч П.Байгалмаа нь ажилд ороод нэг жил ажлаагүй байх тул 2005 оны 05-р сарын 05-ны өдрийн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын тушаалын 6 дахь хэсэгт зааснаар түүний дундаж цалин хөлсийг тооцож үзэхэд П.Байгалмаа нь 2016 оны 11-р сард ажлын 4 өдөр буюу 106.392 төгрөг, 12-р сард 21 өдөр буюу 558 559 төгрөг, 2017 оны 01-р сард 15 өдөр буюу 380 385 төгрөг нийт 1 045 786 төгрөгийн цалин авсан байна. Энэ цалинг  түүний ажилласан 40 өдөрт хуваахад нэг өдрийн цалин 26 145 төгрөг болж байна. П.Байгалмаа нь ажлын 53 хоног ажилгүй байсан бөгөөд энэ хугацааг 26 145 төгрөгөөр тооцоход 1 385 658 төгрөг болж байна.  Харин  дээрх ажлын 40 хоногт хэдэн цаг илүү ажилласан талаар нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй байх тул илүү цагийн хөлс 600 000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн *******өөс гаргуулах боломжгүй байна.

Дээрх байдлуудыг дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Байгалмааг Сэлэнгэ аймгийн *******ийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Сэлэнгэ аймгийн *******өөс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 1 385 000 төгрөг гаргуулан П.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  1 089 992 /2 475 667 – 1 385 658= 1 089 992/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Байгалмаад олгох 1 385 000 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг Сэлэнгэ аймгийн *******д үүрэг болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч П.Байгалмаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч Сэлэнгэ аймгийн *******өөс ажлаас үндэслэлгүй халагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 1 385 000 төгрөгт  ногдох улсын тэмдэгтийн хураамж 30 710 төгрөг нийт 100 910 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Байгалмааг Сэлэнгэ аймгийн *******ийн их эмчийн ажилд эгүүлэн тогтоож, Сэлэнгэ аймгийн *******өөс ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 1 385 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Байгалмаад олгож, үлдэх 1 089 992 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Байгалмаад олгох 1 385 000 төгрөгөөс нийгмийн даатгалын шийтгэлийг төлөхийг Сэлэнгэ аймгийн *******д үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч П.Байгалмаа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн *******өөс 100 910 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хууль ёсны төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж гардан авахыг мэдэгдсүгэй.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2  дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хууль ёсны төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА