| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00105/и |
| Дугаар | 92 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 92
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сум, Хушаат, 2-р багийн 12-11 тоотод оршин суух Гөрөөчин *******д /РД: РЭ-/-д холбогдох зээлийн төлбөрт 1 881 550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2-р багийн 12-11 тоотод оршин суух ******* нь 2013 оны 07-р сарын 22-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 2 000 000 төгрөгийг 2016 оны 07-р сарын 22-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан боловч одоог хүртэл зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байна. ******* нь үндсэн зээл 300 000 төгрөг, хүү 31 970 төгрөг нийт 331 970 төгрөгийн төлөлтийг төлж барагдуулсан болно. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1 700 000 төгрөг, тооцсон хүү, 113 550 төгрөг, алданги 68 000 төгрөг нийт 1 881 550 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргав...” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Молормаа нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Сум хөгжүүлэх сангаас 2016 оны 07-р сарын 22-ны өдөр “Сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зориулалтаар 2 000 000 төгрөгийг зээлж аваад тус мөнгөнөөс 300 000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс төлж, хүү 31 970 төгрөг бас төлсөн. Одоо нийт 1 881 550 төгрөг үлдсэнээс 4 дүгээр сардаа 300 000 төгрөгийг 30-ны дотор, 5-р сарын 31-ний дотор 450 000 төгрөгийг, 06-р сарын 30-ны дотор 300 000 төгрөг, 07-р сарын 30-ны дотор 415 775 төгрөг, 08-р сарын 15-ны дотор 415 775 төгрөгийг төлж барагдуулж дуусгана...” гэжээ.
Зохигчид 2017 оны 04-р сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“...Нэг талаас нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, З.Ууганцэцэг нөгөө талаас хариуцагч ******* нар харилцан тохиролцож 1 881 550 төгрөгийн үнийн дүнгийн хэмжээнд эвлэрч байна. Энэ мөнгийг хариуцагч ******* нь дараах хуваарийн дагуу төлж барагдуулна гэсэн болно. Үүнд:
2017 оны 04-р сард 300 000 төгрөг,
2017 оны 05-р сард 450 000 төгрөг,
2017 оны 06-р сард 300 000 төгрөг,
2017 оны 07-р сард 415 775 төгрөг,
2017 оны 08-р сарын 15-ны дотор 415 775 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүлээн зөвшөөрснөөр эвлэрлийн гэрээ байгуулагдав...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн төлбөрт 1 881 550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн анхны шаардлага болох 1 881 550 төгрөгийг дээрх хуваарийн дагуу 2017 оны 08-р сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 04-р сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигч талууд эвлэрсэн нь гуравдагч этгээд болон нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн анхны шаардлага болох 1 881 550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45 055 төгрөгийн тал хувь 22 526 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1 881 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гаас 22 526 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.НАРАНТУЯА