| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00106/и |
| Дугаар | 91 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 91
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сант сум, Ивэн, 1-р багийн 04-07 тоотод оршин суух Онход ******* /РД: МЛ-/-д холбогдох зээлийн төлбөрт 838 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04-р сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04-р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...Тус сумын Ивэн багийн иргэн Пүрвээ овогтой Амарбаясгалан нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул 2017 оны 04-р сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганцэцэг, Б.Отгонтэнгэр нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“...Хариуцагч Пүрвээ овогтой Амарбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлага болох 838 950 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт 838 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, *******д холбогдох 838 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.НАРАНТУЯА