| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0047/Э/203/2021/0022 |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-04-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Э |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Б.Энхмэнд
Хохирогч: И.Сэлэнгэсайхан
Шүүгдэгч: Ё.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Н овгийн Ё.О холбогдох 2029002400058 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ё.О нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын хайрхан баг Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.С толгой тус газарт лапаатак төмрөөр 2 удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч:Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Т.С “.......Ё.О бид 2 муудалцаад нүүрс тээврийн машинаас бид 2 буугаад Ё.О бид 2 маргалдаж бие биенийгээ заамдалцаж байгаад болиод би нүүрс тээврийн машины хажууд бие заасаад цаашаа хараад зогсож байтал миний араас Ё.О миний толгойн баруун талд юмаар цохиод автал би газарт ухаан алдаад унасан байсан.” Гэх мэдүүлэг /хх-ийн 21-30/,
Гэрч А.Зулбаяр “.....Би 2020 оны 10 дугаар сарын 08-ны өглөө би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хаданд Хайрхан хувийн эмнэлэг дээр би Хайрхан багийн эмчээр ажиллаж байхад хоёр архи үнэртүүлсэн хүн ирээд нэг хүний толгойноос нь цус гарчихсан ирээд надад үзүүлээд би асуумж асуухад нэрээ надад Т.С гэж тэмдэглүүлээд би тэр залуугаас асуухад би нүүрс тээврийн машины дугуй засаж байгаад толгойгоо хагалсан гэж хэлсэн.Тэгээд би Т.С гэдэг хүний толгойг үзэхэд толгойн баруун чамархай хэсгийн урагдсан шархтай маш их цус гарч байсан”...гэх мэдүүлэг/х-ийн 33/
Гэрч Б.Бямбадорж “... Тэгтэл Т.С, Ё.О 2 миний нүүрс тэврийн машинаас маргалдаад буусан. Тэгтэл Ё.О , Т.С 2 нүүрсний тээврийн машины хажууд маргалдаад зодолдоод байхаар нь би хувцасаа өмсөөд нүүрс тээврийн машинаас буухын завдалгүй Ё.О Т.С гэдэг залуугийн толгой тус газарт нь лапаатгаар цохиод өөрөө яваад өгчихсөн Т.С гэдэг залуугийн толгойноос цус гарч байхаар нь би цамцаараа Т.С гэдэг залуугийн толгой боож өгөөд нүүрс тээврийн машин дээр аваачиж амраагаад буцаад би нүүрс тээврийн машин дээр ирээд би С.О гар утас руу залгаад чи нүүрс тээврийн машин дээр хүрээд гэж хэлтэл удаашүй Ё.О хүрээд ирсэн.” Гэх мэдүүлэг /х-ийн 35-36 /
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1346 дугаар“...Т.С биед баруун чамархай ясны хөхлөг сэртэн,гадны чихний суваг дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, нүүний мэдрэлийн саажилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, таславч мурийлт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх баруун чамархайн ясны хөхлөг сэртэн, гадна чихний суваг дайрсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулаах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэх дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2021.03 дугаар сарын 18-ны өдрийн 210... дугаартай”.... Лазер мед эмнэлэгийн эмч Д.Батцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн КТГ-н шинжилгээ болон Медтравм эмнэлгийн эмч Ч.Мөнхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Толгойн КИГ шинжилгээний хариуд тусгагдсан гэмтлүүд хоорондоо зөрүүгүй байна. И.С биед баруун чамархай хөхлөг сэртэн, чамархайн пирамид хэсгийг дайрсан шугаман хугарал, баруун чамархайн хуйх, зүүн нүд, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд няцарсан шарх нүүрний мэдрэлийн саажилт гэмтэл учиржээ”... гэх дүгнэлт /х-ийн 51-56 /
Шүүгдэгч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,
Шүүгдэгч Ё.О хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Ё.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120-р хуудас/,
Шүүгдэгч Ё.О иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хх-ийн 77-81/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Хохирогч Т.С биед гэмтэл учруулсан шүүгдэгч Ё.О үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 1346 дугаар“...Т.С биед баруун чамархай ясны хөхлөг сэртэн,гадны чихний суваг дайрсан хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн цусархаг няцрал, нүүний мэдрэлийн саажилт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, таславч мурийлт, баруун чамархайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх баруун чамархайн ясны хөхлөг сэртэн, гадна чихний суваг дайрсан хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулаах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ /хх-ийн 43-45-р хуудас/, Мөн Өмнөговь аймгийн Шүүхийн шилжилгээний албаны 2021.03 дугаар сарын 18-ны өдрийн 210... дугаартай”.... Лазер мед эмнэлэгийн эмч Д.Батцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн КТГ-н шинжилгээ болон Медтравм эмнэлгийн эмч Ч.Мөнхцэцэгийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Толгойн КТГ шинжилгээний хариуд тусгагдсан гэмтлүүд хоорондоо зөрүүгүй байна. И.С биед баруун чамархай хөхлөг сэртэн, чамархайн пирамид хэсгийг дайрсан шугаман хугарал, баруун чамархайн хуйх, зүүн нүд, духны хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйханд няцарсан шарх нүүрний мэдрэлийн саажилт гэмтэл учиржээ./хх-ийн 51-56 / гэх дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 2020 оны 10 сарын 7-ны өдөр болсон асуудал. Бид хоёр цуг архи уугаад намайг лапаткаар цохиод хаяад явсан. Би үүрийн 3 цагаас авхуулаад тэнд хэвтсэн. Хэвтэж байгаад сэргэсэн чинь толгой цус болсон байсан. Тэгээд Шунхлай колонкийн хажуу талд байсан хоёр жолооч дээр очоод ах нь машинд чинь ороод дулаацъя гэж хэлсэн. Тэгсэн надаас цус алдаад болохгүй болохоор нь нөгөө хоёр жолооч ахаа танаас цус алдаад болохгүй байна. Цагдаад хэлэхгүй бол болохгүй гээд тэр хоёр хүн надад тусалж утсаар яриулсан. Тэгээд эмнэлэг дээр очоод оёдол тавиулах гэж байхад О цагдаад битгий хэлээрэй. Чи юм данхраадаж байгаад дээрээс нь юм унасан гэж хэлээд өгчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би чамд эр хүн шиг хандлаа. Чи намайг гудамд хаяад явсан шүү гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт ороод оёдлоо тавиулах гэж байхад эмч толгой чинь яасан юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би өчигдөр юм данхраадаж байгаад дээрээс юм унаад толгой хагарсан гэж худлаа хэлээд оёдол тавиулсан. Тэгээд гадаа гуанз руу орж шөл ууя гэхээр за тэгье гэж хэлсэн. Би шөл ууж чадахгүй байсан. Тэгэхэд л намайг цагдаад битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Би хохирол төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжилсэн. Одоо 2,300,000 төгрөг авсан. Үлдэгдэл 2,700,000 төгрөгийг төлчихвөл гомдол саналгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү? гэх мэдүүлэгээр цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас шүүгдэгч Ё.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулж ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч Ё.О ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгж буюу 100 0000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17,4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овгийн Ё Ганбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О 10.000 /арван мянга /-н нэгж буюу 10.000.000 /арван сая/-р төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдьэрлэх тухай хуулийн 36.4 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.С цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг лапатка төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Ё.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ё.О нь хохирол төлбөрт 2.300.000 төрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүдэгч Ё.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА