Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28  

 

.

             

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Б.Амармөрөн,

Шүүгдэгч: М.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдсон Х овгийн М Т холбогдох 2129000590049 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилуит 2 дугаар баг Бага булгийн 9-10 тоотод хамтран амьдрагч Б.Номинзулыг гараараа цохин  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т нь мэдүүлэхдээ: “

Хохирогч Б.Номинзулын өгсөн: “...Шөнийн 00 цагийн үед Т хамт согтуу үл таних залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд би Т руу хандаж хүн авчирчихаад хаагуур яваад ирж байгаа гээд уурласан. Тгээд над руу Т дайлахаар нь чи дандаа намайг доромжилж байдаг гээд гэр интернетийн утас аваад шидсэн оноогүй. Тгэтэл Т гэрийн эд хогшил эвдлээ гээд гараараа нэг удаа алгадаж унагаагаад үснээс зулгаагаад татаж босгож ирээд гараараа миний зүүн гарын шуу толгойны ар хэсэг рүү цохисон тэгээд цохиолтод нь унахдаа галын дийшэн дээр унаад барццн далан дээрх 2 хайрагдсан, дал ил гарсан мактай байсан болохоор түлэгдсэн. Тэгээд цуг байсан үл таних залуу, манай найз охин Энхтуяа хоёр салгах гэж оролдоход зайлцгаа бүгдийг чинь ална шүү гэж хашхирахад тэр 2 гэрээс гараад явсан.Тгээд манай бага охин Нандин-Эрдэнэ уйлахад Т охиноо өвөр дээрээ авч суугаад дахиад толгой руу гараа зангидаж байгаад 1 удаа цохиод, 1 удаа алгадсан  ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

Гэрч Б.Туяагийн  өгсөн: ...2021 оны 02 дугаар  сарын 02ноос 03-ний шилжих шөнө 01 цаг 30 минутын үед босч би бие зассан.Тэгээд утсаа хартал Тмэссеж ирсэн байсан. Ээжээ цагдаа дууд охин зодуулаад үхлээ шщгэж байсан. Тэгээд би цагдаа дуудсан төд удалгүй 2 цагдаа охиныг зээтэй хамт гэрт авчирсан Тгээд охин Номинзулыг харахад нүүр хавдчихсан, 2 гар нь хавдсан байсан. Бас гал зуухан түлхэж унагаасан гээд баруун мөр хавдаж хөхөрсөн, түлэгдсэн байсан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Б.Энхтуяагийн....Номинзул Т хаагуур явдаг юм гээд ярьж байгаад хэрүүл болсон.Тгээд Т гараа зангидаж байгаад цээжин хэсэг рүү нь цохисон. Тэгээд Номинзул гэрийн зуух руу унаад зууралдсан.Би боль гээд салгах гэсэн чадаагүй. Тэгэд Т ирсэн залууг салгаад өг гэсэн чнь ерөөсөө хөдлөөгүй.Тэгээд байж байтал Т холд зайл гээд хөөгөөд гаргасан.Тэгээд гараад гэр лүүгээ яьсан чинь утсаа мартчисан байсан. Тэгээд яаж байгаа бол гэж санаа зовоод очтол Номинзул зодуулсан байталтай уйлаад, нуруу нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн34-35-р хуудас/

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №140дугаартай дүгнэлтээр:

     1. Б.Номинзулын  биед  тархины доргилт, зүүн нүдний доод зовхи, хамар зүүн мөр, зүүн гарын 1 дүгээр хуруу , баруун гарын алга, баруун мөр суга, шуу дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун далны түлэгдэл гэмтэл тогтоогдлоо.

   2. Дээрх гэмтэл баруун далны түлэгдэл гэмтэл нь халуун хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

    3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

Яллагдагч М.Т мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/

Хохирогч  Б.Номинзулын өгсөн: “...Шөнийн 00 цагийн үед Т  хамт согтуу үл таних залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд би Т руу хандаж хүн авчирчихаад хаагуур яваад ирж байгаа гээд уурласан. Тгээд над руу Т дайлахаар нь чи дандаа намайг доромжилж байдаг гээд гэр интернетийн утас аваад шидсэн оноогүй. Тгэтэл Т гэрийн эд хогшил эвдлээ гээд гараараа нэг удаа алгадаж унагаагаад үснээс зулгаагаад татаж босгож ирээд гараараа миний зүүн гарын шуу толгойны ар хэсэг рүү цохисон тэгээд цохиолтод нь унахдаа галын дийшэн дээр унаад барццн далан дээрх 2 хайрагдсан, дал ил гарсан мактай байсан болохоор түлэгдсэн. Тэгээд цуг байсан үл таних залуу, манай найз охин Энхтуяа хоёр салгах гэж оролдоход зайлцгаа бүгдийг чинь ална шүү гэж хашхирахад тэр 2 гэрээс гараад явсан.Тгээд манай бага охин Нандин-Эрдэнэ уйлахад Т охиноо өвөр дээрээ авч суугаад дахиад толгой руу гараа зангидаж байгаад 1 удаа цохиод, 1 удаа алгадсан  ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

Гэрч Гэрч Б.Туяагийн  өгсөн: ...2021 оны 02 дугаар  сарын 02ноос 03-ний шилжих шөнө 01 цаг 30 минутын үед босч би бие зассан.Тэгээд утсаа хартал Т мэссеж ирсэн байсан. Ээжээ цагдаа дууд охин зодуулаад үхлээ шщгэж байсан. Тэгээд би цагдаа дуудсан төд удалгүй 2 цагдаа охиныг зээтэй хамт гэрт авчирсан Тгээд охин Номинзулыг харахад нүүр хавдчихсан, 2 гар нь хавдсан байсан. Бас гал зуухан түлхэж унагаасан гээд баруун мөр хавдаж хөхөрсөн, түлэгдсэн байсан. .” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Гэрч Б.Энхтуяагийн....Номинзул Түмэнжаргалыг хаагуур явдаг юм гээд ярьж байгаад хэрүүл болсон.Тгээд Түмэнжаргал гараа зангидаж байгаад цээжин хэсэг рүү нь цохисон. Тэгээд Номинзул гэрийн зуух руу унаад зууралдсан.Би боль гээд салгах гэсэн чадаагүй. Тэгэд Түмэнжаргалтай ирсэн залууг салгаад өг гэсэн чнь ерөөсөө хөдлөөгүй.Тэгээд байж байтал Т холд зайл гээд хөөгөөд гаргасан.Тэгээд гараад гэр лүүгээ яьсан чинь утсаа мартчисан байсан. Тэгээд яаж байгаа бол гэж санаа зовоод очтол Номинзул зодуулсан байталтай уйлаад, нуруу нь хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн34-35-р хуудас

 

 Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №140 дугаартай дүгнэлтээр:

     1. Б.Номинзулын биед тархины доргилт, зүүн нүдний зовхи, хамар, зүүэ мөр, зүүн гарын нэг хуруу, баруун гарын алга, баруун мөр, суга шуу, дээд уруулын зөөлөн эдийн нчцрал цус хуралт баруун далны түлэгдэл гэмтэл үүсчээ.

2. Баруун далны түлэгдэл гэмтэл нь халуун хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

.

    3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/,

 Шүүгдэгч М.Т мэдүүлэг /хх-ийн  52-53-р  хуудас/,

Шүүгдэгч М.Т  хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч М.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/,

Шүүгдэгч М.Т иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 126-131-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлж заасан.

Хохирогч  Б.Номинзулын өгсөн: “...Шөнийн 00 цагийн үед Т  хамт согтуу үл таних залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд би Т руу хандаж хүн авчирчихаад хаагуур яваад ирж байгаа гээд уурласан. Тгээд над руу Т дайлахаар нь чи дандаа намайг доромжилж байдаг гээд гэр интернетийн утас аваад шидсэн оноогүй. Т гэтэл Т гэрийн эд хогшил эвдлээ гээд гараараа нэг удаа алгадаж унагаагаад үснээс зулгаагаад татаж босгож ирээд гараараа миний зүүн гарын шуу толгойны ар хэсэг рүү цохисон тэгээд цохиолтод нь унахдаа галын дийшэн дээр унаад барццн далан дээрх 2 хайрагдсан, дал ил гарсан мактай байсан болохоор түлэгдсэн. Тэгээд цуг байсан үл таних залуу, манай найз охин Энхтуяа хоёр салгах гэж оролдоход зайлцгаа бүгдийг чинь ална шүү гэж хашхирахад тэр 2 гэрээс гараад явсан.Тгээд манай бага охин Нандин-Эрдэнэ уйлахад Т охиноо өвөр дээрээ авч суугаад дахиад толгой руу гараа зангидаж байгаад 1 удаа цохиод, 1 удаа алгадсан  ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэй хүний  эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хэргийн үйл баримтаар уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Номинзулын эрүүл мэндэд хөнгөн учирсан болох  нь Шүүхийн шинжилгээний 2021оны 02дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Номинзул нь хохирол төлбөр, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 99-р хуудас/ байх тул шүүгдэгч М.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас шүүгдэгч М.Т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэм буруутайд тооцуулж, 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч М.Т ял оногдуулахдаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд  шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овгийн М.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.0000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулсугай.

3. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА