Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/321

 

 

 

 

 

 

 

      2021          05           14                                     2021/ШЦТ/321

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Я.Мөнхзаяа,

          шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109002400430 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1987 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Э нь 2020 оны 7 дугаар сард “Улаанбаатар байгалийн хий” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу Ланд крузер 200 маркийн авто машины 5 ширхэг өвлийн дугуй, багаж зэргийг завшиж, тус байгууллагад 1.595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Эг 2020 оны 7 дугаар сард “Улаанбаатар байгалийн хий” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу Ланд крузер 200 маркийн авто машины 5 ширхэг өвлийн дугуй, багаж зэргийг завшиж, тус байгууллагад 1.595.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Эд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 7 дугаар сард “Улаанбаатар байгалийн хий” ХХК-нд жолоочоор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу Ланд крузер 200 маркийн авто машины 5 ширхэг өвлийн дугуй, багаж зэргийг завшиж, тус байгууллагад 1.595.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Я.Эрдэнэбаатарын "...Б.Эн хариуцдаг байсан 0056 УБП гэх улсын дугаартай Ланд крузер 200 маркийн машиныг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 139.000.000 төгрөгөөр Мөнхбат гэдэг хүнд зарахаар болсон. Гэтэл Мөнхбат нь авсан гэх өдрөө манай байгууллага руу хандан Ланд крузер 200 маркийн машины багаж байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд энэ тухай Ланд крузер 200 маркийн машиныг хариуцдаг байсан. ...Ажлаас халагдахын өмнө тойрох хуудсан дээр бичиг хэрэг, нярав, санхүү зэрэгт эд хөрөнгийн ямар нэгэн үлдэгдэл асуудалгүй гэж зуруулах ёстой байдаг гэтэл Энхманлайгаас хариуцаж байсан Ланд крузер 200 маркийн автомашины 5 ширхэг өвлийн дугуйг хүлээлгэн өгөөгүй байсан тул нярав дээр тойрох хуудас зуруулаагүй. Энэ тухай Энхманлайгаас шаардахад би энэ Ланд крузер 200 маркийн машины дугуйг эзэмшдэг байсан тул би энэ дугуйг өөрөө мэдэж байна, та нарт өгөхгүй гэж хэлээд өгөөгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Эн "... 2020 оны 9 дүгээр сарын орчим 0056 УБП улсын дугаартай Ланд крузер 200 маркийн автомашин зарагдсаны дараа 2020 оны 11 сар хүртэл асуухгүй байсан болохоор тус дугуйнуудыг өөртөө хадгалж байгаад Фейсбүүк групп дээр зар бичээд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчим зарчихсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.  

 

          Иймд шүүх шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Эг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.ЭЭрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Эг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4.Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР