| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/08076/И |
| Дугаар | 101/ШШ2017/00053 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/00053
| 2017 оны 01 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2017/00053 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намьянжугийн гудамж, Их Орд худалдааны төвийн байранд байрлах, Хас Банк Их Орд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой 46 дугаар гудамж, 1044 тоотод оршин суух, Харчин овогт Намирангийн Болдбаатар /регистрийн дугаар ИЮ71030598/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Холбоо толгой 46 дугаар гудамж, 1044 тоотод оршин суух, Буурал овогт Иваановын Пүрвээ /регистрийн дугаар ИЭ71072227/-д холбогдох,
6,672,807.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас Банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Болдбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч И.Пүрвээ нар нь 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Хас банктай 1720000952 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийн зээлийг 24 сарын хцнацаатай, 30 хоногт 2.1 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар авсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрсдийн өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалуулсан болно. Үүнд барьцаат зээлийн 1720000952 дугаар гэрээгээр УНА 38-56 дугаартай, Nissan Tiida маркийн, 2006 оны, хар өнгөтэй, SC11080568 арлын дугаартай суудлын автомашин, барьцаат зээлийн 1720000952 дугаар гэрээгээр хөргөгч 2008 оны 2 хаалгатай - 1 ширхэг, зурагт 2006 оны LCD 32’ - 1 ширхэг, компьютер 2006 оны Dell маркийн - 1 ширхэг, гэрийн тавилга Солонгос -1 ширхэг, угаалгын машин 2008 оны япон -1 ширхэг болно.
Н.Болдбаатар, И.Пүрвээ нар нь 1720000952 дугаар гэрээний 3.2.1 дэх заалтын дагуу зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүй, 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нийт 808 хоногоор хугацаа хэтрүүлж байна. Энэ нь 1720000952 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасан “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн нөхцөлийг хангаж байх тул тус гэрээний 5.1-д заасны дагуу зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан банк санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрх үүсэх үндэслэлтэй байна. Банкны зүгээс зээлдэгч Н.Болдбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч И.Пүрвээ нартай удаа дараа уулзаж, зээлийн төлбөрөө төлөхийг сануулж, шаардаж, мэдэгдэж, утсаар холбоо барьсаар байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийж байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, Зээлийн гэрээний 5 дугаар 5.1.1 дэх заалтын дагуу дараах шаардлагыг гаргаж байна. 1720000952 дугаар барьцаат зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөр цуцалж зээлийн үндсэн төлбөр 3,940,848.23 төгрөг, хүү 2,370,101 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 353,358 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 8,500 төгрөг нийт төлбөл зохих төлбөр 6,672,807.23 төгрөгийг зээлдэгч Н.Болдбаатар, хамтран үүрэг гүйцэтгэгч И.Пүрвээ нараас гаргуулж банкинд төлүүлэх, 1720000952 дугаар зээлийн гэрээний 5.2, 3.2.11-д тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэжээ.
Хариуцагч Н.Болдбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Намиран овогтой Болдбаата нь Хас Банк ХХК-ий нэхэмжилсэн 6,672.807.23 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч И.Пүрвээ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иваанов овогтой Пүрвээ миний бие нь Хас Банк ХХК-ий нэхэмжилсэн 6,672.807.23 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас Банк ХХК нь хариуцагч Н.Болдбаатар, И.Пүрвээ нарт холбогдуулан 6,672,807.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Болдбаатар, И.Пүрвээ нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,672,807.23 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Б.УНДРАА