Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/297

 

 

 

 

 

 

 

   2021          05          11                                        2021/ШЦТ/297

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Л.Мажигсүрэн,

          шүүгдэгч У.Х, Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Т, У.Хнарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2109000000359 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          1.Монгол Улсын иргэн, 2002 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эмэг эх, дүү, ах нарын хамт тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө.Т, /регистрийн дугаар /,

 

          2.Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт тоотод оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У.Х, /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч У.Х, Ө.Т нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ленин клубын хажуугийн автобусны буудлын зогсоол дээрээс иргэн Э.Энх-оргилын эзэмшдэг 1780 УНМ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг өмчлөгч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч У.Х.Ө.Т нарыг бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ленин клубын хажуугийн автобусны буудлын зогсоол дээрээс иргэн Э.Энх-оргилын эзэмшдэг 1780 УНМ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг өмчлөгч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч У.Х, Ө.Т нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

          Шүүх шүүгдэгч У.Х, Ө.Т нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

          Шүүгдэгч У.Х.Ө.Т нар нь бүлэглэн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Ленин клубын хажуугийн автобусны буудлын зогсоол дээрээс иргэн Э.Энх-оргилын эзэмшдэг 1780 УНМ улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг өмчлөгч эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

          хохирогч Э.Энх-Оргилын "...би 2021 оны 02 дугаар сарын 25-ны орой Галбадрах, Эрдэнэбаатар нарын хамт Амрита бааранд байж байгаад тэндээсээ Мийтинг бааранд дижи хийдэг Тулга гэдэг найзтайгаа уулзахаар 02:35 минутын орчимд өөрийн эзэмшлийн автомашинаа Ленин клубын хажуугийн автобусны буудал дээр асаалттай орхиод түлхүүрээ өөрөө аваад явсан, арын суудал дээр нь Галбадрах унтаж байсан. Тэгээд Мийтинг бааранд Тулгатай уулзаж 30 минут болоод гараад ирсэн чинь машин алга байсан. Галбадрахыг унаад явсан юм байх гээд байж байтал хэдхэн минутын дараа тэр машиныг үл таних 2 залуу дээрэмдээд аваад явчихлаа гээд ирсэн, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би автомашинаа хүлээн авсан, намайг авах үед миний машины гупер нь хагарч зурагдсан, буруу талын толь доод хэсгээрээ хагарч гажсан, доод болон батерианы рейле болон өндрийн гал хамгаалагч шатсан, хойд мэдрэгч болон мэдрэгчийн залгуур салж унасан, нэмэлт гэрлийн гадна талын шил хагарсан байсан, тухайн үед машин асахгүй байсан бөгөөд одоо засварт өгсөн, одоо ч асахгүй байгаа юм. Машиныхаа эвдрэл гэмтлийг засуулж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 13-14 дугаар хуудас/,

          гэрч Б.Галбадрахын ...Талбай дээр ирэх үед Энх-Оргил, Эрдэнэбаатар нар намайг машинд үлдээгээд гараад явцгаасан. Хэсэг хугацааны дараа 2 эрэгтэй миний орж ирээд нэг нь миний хажууд хойд талд суугаад нөгөөх нь жолооны ард суугаад хөдлөөд явсан. Би тухайн үед Энх-Оргил, Эрдэнэбаатар хоёрыг гэж бодсон юм. Гэтэл машин хөдлөөд явж байхад тэр 2 хоорондоо Ганаа гэх хүний талаар ярихаар нь би босоод харсан чинь танихгүй 2 хүн явж байсан, тэгээд би юу болж байна аа гээд хэлэхэд машин шууд зогсоогоод хойд суудалд сууж явсан залуу намайг шууд цамцнаас татаад Галлерей Улаанбаатар дэлгүүрийн урд хаалганд буюу Сүхбаатарын талбайн зүүн талд чирч буулгаад цаашаагаа Хүнсний 4 чиглэл рүү явсан. Би машинаас буугаад буцаад Ленин клуб дээр очиж Энх- Оргил, Эрдэнэбаатар нартай уулзаад цагдаад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

          -Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,

          яллагдагч У.Хгийн "...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг,

          яллагдагч Ө.Тын "...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч У.Х, Ө.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч У.Х, Ө.Т нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч У.Х, Ө.Т нарт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.  

Иймд шүүх шүүгдэгч У.Х, Ө.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч У.Х, Ө.Т нарыг тус бүр 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч У.Х, Ө.Т нарт 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч У.Х, Ө.Т нар нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Х, Ө.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ө.Т, У.Хнарыг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч У.Х, Ө.Т нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х, Ө.Т нь энэ тогтоолоор оногдуулсан тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Х, Ө.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч У.Х, Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Х, Ө.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР