| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/00204/И |
| Дугаар | 101/ШШ2017/00095 |
| Огноо | 2017-01-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2017/00095
| 2017 оны 01 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2017/00095 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 44 байр 22 тоотод Жалайр овогт Цоожийн Одмаа /регистрийн дугаар ДЗ85112002/-ын нэхэмжлэлтэй,
М.Мандахбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Одмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Санжаа овогтой Мягмарсүрэн, Барс овогтой Амаржаргал, Сэржлхүмбэ овогтой Амар-Амгалан, Мэндбаяр овогтой Дэлгэржаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Бидний бие 2013 онд Мөнхтулга овогтой Мандахбаяр болон түүний найз Батзориг нарын худалдахаар болсон Төв аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн нутагт орших Баянтуул, Хойд шугуй А-43 хаягтай 5000 мкв газрыг худалдан авахаар болж нийт 15.000.000 сая төгрөг / арван таван сая төгрөг / төлсөн. Үүнээс Ц.Одмаа, С.Мягмарсүрэн, Б.Амаржаргал, С.Амар-Амгалан нар тус бүр 3.000.000 төгрөг / гурван сая төгрөг / буюу нийт 12.000.000 / арван хоёр сая төгрөг/ М.Мандахбаярын өөрийн нэр дээрх Хаан банкны 5034239840 тоот дансанд шилжүүлсэн. Харин нэхэмжлэгч М.Дэлгэржаргал нь Мандахбаярын найз Батзоригийн дансанд шилжүүлсэн. М.Мандахбаяр болон Батзориг нар нь газрын гэрчилгээ гарах болоогүй байна гэсэн шалтгаанаар газрын гэрчилгээг шилжүүлэхгүй өдийг хүрсэн. Мөн тус газрын гэрчилгээ нь У.Батмандах гэдэг хүнийх бөгөөд тухайн газар дээр айл буусан, газрын гэрчилгээ давхцсан, эдгээр хүмүүстэй хамааралгүй газар байсан. М.Мандахбаяр болон Батзориг нараас мөнгөө эргүүлж авах гэсэн боловч янз бүрийн шалтаг тоочихоос гадна сүүлийн үед утсаа авахаа байж зугтаах болсон. Мөн дээр бичигдсэн иргэний үнэмлэх дээрхи хаяг дээрээ оршин суудаггүйг хорооны тодорхойлолтоор батлагдсан. Уг хаяг дээр Мандахбаярын төрсөн аав ээж нь амьдардаг. Мандахбаярын болон Батзориг нараас мөнгөө эргүүлж авах гэсэн боловч янз бүрийн шалтаг тоочхоос гадна сүүлийн үед утсаа авахаа байж зугтаах болсон. Мөн дээр бичигдсэн иргэний үнэмлэх дээрхи хаяг дээрээ оршин суудаггүйг хорооны тодорхойлолтоор батлагдсан. Уг хаяг дээр Мандахбаярын төрсөн аав ээж нь амьдардаг. Мандахбаярын нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсэрт хамаарагдах Өгөөмөр захын хойно байрлалтай орон сууцанд амьдардаг гэх сураг сонссон бөгөөд тодорхой хаягийг нь бид мэдэхгүй байгаа. Мандахбаяр нь “Falcon Drilling” ХХК-д ажилладаг гэсэн мэдээлэл олсон түүний аав Мөнхтулга нь тус компанид ажилладаг. “Falcon Drilling” ХХК-ийн хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, “Chinggis Beer” компанийн байр Утас: 11345825
Иргэн Мөнхтулгын Мандахбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Одмаа нь 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Мандахбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
“Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2016/02600 дугаар захирамжаас үзэхэд, М.Мандахбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд түүний оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу М.Мандахбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА