Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/00096

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2017/00096

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23-р хороо 2а хэсэг баатархайрхан гудамж 976 тоотод оршин суугч Шавь овогт Бат-Очирын Долгорсүрэнгийн хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Долгорсүрэн нь  1980 оны 1 сарын 1-нд Төв аймгийн барилга угсралтын конторт нормачинаар орж 1991 оны 12 сарын 05 хүртэл ажиллаж ажлаас гарсан. Гэтэл би өндөр насны тэтгэвэрт орох гэсэн чинь хөдөлмөрийн дэвтэр бүдгэрч тушаал Төв аймгийн архив шүүсэн чинь орсон тушаал нь олдоогүй. 1980 оны 1983 оны ээлжийн амралт, 1985 оны нэмэгдэл цалингүй чөлөө авсан баримт 1986 оны орон тоо зохион байгуулах тушаал, 1986 оны нэмэгдэл олгосон тушаыал, 1987 оны удаан жил ажилласны баримт, 1989 оны нэмэгдэл чөлөө олгосон баримт 1990 оны дундаж цалин олгосон баримт, 1991 оны 12 сарын 5-нд ажлаас халагдсан тушаал олдсон тул хөдөлмөрийн дэвтэр архивын баримтыг үндэслэж 1980 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 5 хүртэл Төв  аймгийн барилга угсралтын конторт нормачинаар ажиллаж байсныг минь тогтоож  өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай Б.Долгорсүрэнгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Б.Долгорсүрэн нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1980 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нормачинаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Төв аймгийн барилга угсралтын конторын даргын “Ээлжийн амралт олгох тухай” 1983 оны 8 сарын 25-ны өдрийн 193 дугаар тушаал, тушаалын хавсралт, “Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” 1985 оны 8 сарын 29-ний өдрийн 203 дугаар тушаал, “1986 оны ажиллах хүчийг зохион байгуулах тухай” 1986 оны 01 сарын 24-ний өдрийн 16 дугаар тушаал, “Ажилчдад удаан жил ажилласны нэмэгдэл олгох тухай” 1987 оны 02 сарын 27-ны өдр 44 дүгээр тушаал, тушаалын хавсралт, “цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” 1989 оны 02 сарын 22-ны өдрийн 24 дүгээр тушаал, “Дундач цалин олгох тухай” 1990 оны 02 сарын 09-ний өдрийн 232 дугаар тушаал, “Ажлаас чөлөөлөх тухай” 1991 оны 12 сарын 05-ны өдрийн 205 дугаар тушаал, Б.Долгорсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Р.Энхболд, Т.Оюуннэмэх нарын мэдүүлэг, гэрч Р.Энхболд, Т.Оюуннэмэх хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан, Шавь овогт Бат-Очирын Долгорсүрэн/регистрийн дугаар НЭ64110603/-ийг 1980 оны 01 сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 сарын 05-ны өдрийг хүртэл Төв аймгийн барилга угсралтын конторт нормачинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УНДРАА