| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0042/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.А |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Б.Амармөрөн,
Шүүгдэгч: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Цагаан гэрүүд овгийн М.Э холбогдох 2129000730048 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг Таван толгой гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын 29 дэх км-т 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Дашдаваатай үл ялих зүйлээс болж маргалдан зүүн гуяанд нь хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э нь мэдүүлэхдээ: “021 оны 03 дугаар сарын 07 ны өдөр архи ууж маргалдсаны улмаас ийм зүйл болсон” гэв.
Хохирогч Ч.Дашдаваагийн өгсөн: “...03 дугаар сарын 07-ны өдөр Цогтцэций сумын нутаг нүүрс тээврийн замын 29 дэх км-т байдаг гагнуур хийдэг айлуудын хажууд Э хамт очиж өөр өөрсдийнхөө машинд засвар хийж байгаад бид 2 хамт хоол хүнс авах гэж Цогтцэций сум орж ирэхдээ дэлгүүрээс 0.5 болон 0.75л хараа нэртэй 2 шил архи аваад эргээд машин дээрээ очоод миний жолоодож байсан 47-16 УБХ улсын дугаартай машины кабинд хоол хийж идчихээд авсан архи хувааж уусан. Э бид 2 архиа ээлжилж ууж байгаад хоёулаа нилээн согтож эхэлсэн. Бид нарт өмнө нь маргалдах шалтгаан байгаагүй, архи уусанаас л болж маргалдаад байсан. Тэгээд Э миний машинаас буугаад явчихаар нь тэр хүнийг бие засах гэж байна даа гэж бодож байсан. Би тэр үед согтчихсон юм шиг байгаа юм тухайн үед юу болсныг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд гадаа машины дэргэд Э миний зүүн гуяны араас хутгалахад би ухаан орж сэргээд өө чи яаж байгаа юм бэ гээд зугтаасан. Намайг хутгалах үед өөр хүн байгаагүй. Миний зүүн гуяны ар хэсэгт 2 см гүнтэй шарх үүссэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №176 дугаартай:“...Ч.Дашдаваагийн биед зүүн гуяанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Ч.Дашдаваагийн биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ч.Дашдаваагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
Яллагдагч М.Э өгсөн: “...Дашдаваа араас орж ирээд дахиад намайг загнаад цээжин тус газар 2 удаа цохьчихоод буугаад явчихаар нь миний уур хүрээд өөрийн машинд байсан хоол хүнс хийдэг шар эрээн өнгийн иштэй хутгыг аваад араас нь очоод гадаа алхаж байхад нь гуянд нь нэг удаа хутгалахад Дашдаваа ах зугтаагаад явчихаар нь би араас нь хөөлгүй үлдсэн. Би нилээн согтсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Шүүгдэгч М.Э хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,
Шүүгдэгч М.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 45-50-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож шийдвэрлэсэн болно
Хохирогч Ч.Дашдаваагийн биед зүүн гуяанд шарх үүссэн энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №176 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 34-35-р хуудас/ тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.
Шүүгдэгч М.Э хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Дашдаваагийн эрүүл мэндэд хөнгөн учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Э хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, “… гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, …шууд учирсан үр дагаврын гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан тул шүүгдэгч М.Э үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Дашдаваагийн биед хөнгөн гэмтэл учирсан байгаа нь шууд хохиролд тооцогдоно.
Хохирогч Ч.Дашдаваа нь прокурорт гаргасан хүсэлтдээ: “...Миний бие М.Э холбогдох эрүүгийн хэрэгт ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 67-р хуудас/ байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хүлээлэгэх хариуцлагын талаарх саналыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан нөхцлийг хангасан байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч М.Э ял оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Э ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан түүнд улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600 000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .................... овгийн ........................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ганбаатар .............. /..................../-н нэгж буюу ................... /........................./-н төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч ........................ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА