Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00143

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/00143

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 14Б байр, 8 тоотод байрлах, “Монсуль” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2794241/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15  дугаар хороолол 12-57 тоотод байрлах, “Болор Оргил Майнинг” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5775558/-д холбогдох,

 

129,606,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монсуль” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100/015 тооот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээгээр “Алтан Дорнод майнинг сервис” ХХК-г төлөөлж ерөнхий захирал Э.Болорхүү, эдийн засагч н.Уранзаяа, “Монсуль” ХХК-г төлөөлж Ерөнхий захирал Т.Энхжаргал, Ерөнхий менежер Э.Минжмаа нарын гарыэ үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан уг гэрээний гол зорилго нь “Алтан Дорнод майнинг сервис” ХХК нь “Монсуль” ХХК-иас гэрээний 3,1-д заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн манай компаний Заамар дахь Нефть хангамжийн баазаас нийт 1.277.095 литр дизелийн түлшийг нийт 2,001,426,379 төгрөгөөр зээлээр худалдан авсан болно. Гэрээний 2.4-д заасны дагуу календарийн 30 хоногийн дотор төлбөрийг барагдуулалтын дагуу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 1,455,021,910 төгрөгийн төлж барагдуулсан.

Гэрээний үүрэг хэрэгжих явцад “Алтан Дорнод майнинг сервис” ХХК-ийн нэр өөрчлөгдөж “Болор Оргил Майнинг” ХХК болон өөрчлөгдсөн. Мөн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Тооцоо нийлэх тооцооны үлдэгдэл төлөх хэлцэл” 33/016  тоот хэлцэлд “Монсуль” ХХК, “Болор Оргил” ХХК, “”Петросант” ХХК-иудын хооронд үлдэгдэл төлбөр болор 546.404.472 төгрөгийн тооцоог барагдуулж дуусахаар тохиролцов. Үүнд: “Петросаснт” ХХК 390,000,000 төгрөг, “Болор Оргил майнинг” ХХК 156.404.469 төгрөгийг барагдуулахаар тохиролцоог хийсэн. “Болор Оргил майнинг” ХХК энэхүү хэлцэл хийсэн өдрөөс хойш нийт 70,000,000 төгрөгийг барагдуулсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Үлдэгдэл төлбөрийн барагдуулж дуусгах талаар албан бичиг удаа дараа өгч байсан ч өнөөг хүртэл төлбөрийг барагдуулахгүй байгаа болно.

2.4-т заасны дагуу шатахууны үлдэгдэл төлбөрийг одоо болтол барагдуулахгүй сунжирч, санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон хэмээн албан хариултыг удаа дараа олгон, ойлголцохыг хүлээсээр ирсэн юм. “Болор оргил майнинг” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “Монсуль” ХХК нь өндөр хүүтэй зээлийн хүү төлөх, валютын ханшийн алдагдал хүлээж байгаа нь компанид хохирол учруулж байна. “Болор оргил майнинг” ХХК-иас “Монсуль” ХХК-д барагдуулах ёстой дизелийн түлшний үлдэгдэл төлбөр болох 86.404.469 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 143,863,441 төгрөг, нийт 230,267,910 төгрөгийг нэхэмжлэхээр нэхэмжлэх үнийн дүнгийн 50% буюу 43,202,235 төгрөгийн алданги мөн үлдэгдэл төлбөр 86,404,469 төгрөг нийт 129,606,704 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ““Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” 100/015 тоот гэрээний дагуу гэрээний үлдэгдэл үндсэн төлбөр 86.404.469 төгрөг алданги 43.202.235 төгрөг, нийт 129.606.704 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 30.000.000 төгрөг, 2017 оны 05 сарын 20-ны 40,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 59,606,704 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монсуль” ХХК нь хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-д  холбогдуулан 129,606,704 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Монсул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-д холбогдох 129,606,704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч “Болор оргил майнинг” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 59,606,704 төгрөгөөр тус тус төлж, нэхэмжлэлийн шаардлагын 129,606,704 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,  гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,983.52 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож зохигчид ногдуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Монсуль” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-д холбогдох 129,606,704  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 59,606,704 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэлийн шаардлагын 129,606,704 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Монсуль” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 805,983.52 төгрөгийн тал хувь болох 402,991.76 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167  дугаар данснаас гаргуулж нэхэмжлэгч “Монсуль” ХХК-д буцаан олгож, үлдэх 402,991.76 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Болор оргил майнинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 403,991.76 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монсуль” ХХК-д олгосугай.

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                              Б.УНДРАА