Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 00988

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2017/00988

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлттэй,

 

            Дашпунцагийн Сугарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Л.Соёлмаа, гуравдагч этгээд Д.Сугарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Дашзэвэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь шүүхэд гаргасан хүсэлт болон түүний төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жалайр овгийн Дашпунцагийн Сугарсүрэн /РД:ЧЗ73122176/ нь байнга архидан согтуурч, орчин тойрон болон ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулдаг, архинд донтох өвчтэй байх ба, ээж Б.Уранхайчийг айлган сүрдүүлдэг учраас ээж болон иргэдээс Д.Сугарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явахад надад татгалзах зүйлгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Д.Сугарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

            Д.Сугарсүрэн нь байнга архидан согтуурч, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, удаа дараа эрүүлжүүлэгдэж байсан, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй гэсэн оноштой, сайн дурын эмчилгээнд хамрагдаагүй болох нь түүний өөрийн тайлбар болон Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн этгээдийн бүртгэл, Чингэлтэй дүүргийн 13  дугаар хорооны

 

 

 хэсгийн ахлагч, Н.Оюунчимэг, ээж Б.Уранхайч нарын хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хүсэлтийг хүлээн авч, Д.Сугарсүрэнг архины албадан эмчилгээнд явуулах үндэслэлтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14, Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар Дашпунцагийн Сугарсүрэн/РД:ЧЗ73122176/-г албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.АЛТАНЦЭЦЭГ