Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/00190

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2017/00190

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Хангай 17-660  тоот хаягт оршин суух, Пунцагцэрэн Гавж овогт Алтанхуягийн Золбоо /РД:НЭ93042808/,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 39 гудамж, 930 тоот хаягт оршин суух, Хуасай  овогт Дагвадоржийн Дарханбаяр /РД:СЖ89062511/ нарын хүсэлттэй

 

Хүүхдийн төрсөн эцэг, эх болохоо тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч А.Золбоо, Д.Дарханбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Золбоо, Д.Дарханбаяр нар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 5 дугаар сарын 15-нд охин Дарханбаярын Монголжингоо, 2016 оны 01 дүгээр сарын 18-нд Дарханбаярын Хатангоо нар төрсөн. Бидний бага охин Д.Хатангоо нь Нидерланд улсад төрсөх. Эцэг, эх нь болох бид хоёр Чех улсад ажиллаж байхад А.Золбоо жирэмсэн байсан, төрөх дөхсөн үед визний хугацаа дууссан учир охин Хатангоогоо төрүүлэхэд таатай нөхцлийг эрэлхийлж, Нидерланд улсад очиж цагаачлалын байгууллагад нь төрсөн он, овог, нэрээ буруу хэлж бүртгүүлсэн. Ийм учир хүүхдийн маань Нидерландад төрсний гэрчилгээ нь гарахдаа эх, эцгийн нэр, он, овог буруу бичигдсэн. Бид Монголдоо 2016 оны 4 дүгээр сарын 23-нд онгоцоор ирж, охин Хатангоодоо төрсний гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлээс авах гэхэд шүүхээр эцэг, эх нь мөн болохоо тогтоолгож ирвэл төрсний гэрчилгээг бичиж өгнө гэсэн.

Иймд биднийг Дарханбаярын Хатангоогийн ээж, аав мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 

 

   Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Золбоо, Д.Дарханбаяр нар нь Д.Хатангоогийн төрсөн эх, эцэг мөн болохоо тогтоолгох хүсэлтийг гаргасан ба тэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан, Хүүхдийн төрсний гэрчилгээ болон Нидерланд хэлнээс орчуулсан хуулбараас үзэхэд, Нидерланд улс, Стадасканал гэх газарт 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Дарханбаяр овогтой Хатангоогийн төрүүлсэн эхээр 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Алтанхуяг овогтой Золоо, эцэгээр 1986 рэы 6 дугаар сарын 25-нд төрсөн Даваадорж овогтой Дарханбаяр нар бүртгэгджээ.

 

А.Золбоо, Д.Дарханбаяр нар Чех улсад ажиллаж байхдаа А.Золбоо жирэмсэн байсан, төрөх дөхсөн үед визний хугацаа дууссан учир охин Хатангоогоо төрүүлэхэд таатай нөхцлийг эрэлхийлж, Нидерланд улсад очиж цагаачлалын байгууллагад нь төрсөн он, овог, нэрээ буруу хэлж бүртгүүлсэн, улмаар охин Хатангоогийн төрсний гэрчилгээнд дээр дурдсанаар эцэг, эхийн овог, нэр, төрсөн огноо буруу бичигдсэн гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 8963 дугаар дүгнэлтээс үзэхэд, Д.Дарханбаяр, А.Золбоо нар нь Д.Хатангоогийн биологийн эцэг, эх байх магадлал 99,99 хувийн магадлалтай гэжээ.

 

Иймд А.Золбоо, Д.Дарханбаяр нарыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Дарханбаяр овогтой Хатангоогийн төрсөн эцэг, эх болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д нэхэмжлэгч А.Золбоо, Д.Дарханбаяр нарыг Д.Хатангоогийн эцэг, эх мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор иргэний хэргийн анхан шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УНДРАА