| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 178/2018/0029/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 27
Б. нарт холбогдох
Эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, өсвөр насны шүүгдэгч Э. түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, өсвөр насны шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч М.Мандалбаяр, Д.Эрдэнэчимэг, өсвөр насны шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолтой өсвөр насны шүүгдэгч Б. нарт холбогдох эрүүгийн 1736000000077 дугаартай хэргийг өсвөр насны шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хаалттайгаар хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Ховд аймгийн ******* ******* ******* багт оршин суух, 2000 оны 12 сарын 06-ны өдөр төрсөн, 17 нас 2 сар 29 хоногтой, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн ******* ******* 12 жилийн бүрэн дунд сургуулийн 12-А бүлэгт суралцдаг, ял шийтгэлгүй, ******* ******* ******* *******
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* ******* ******* багт оршин суух, 2000 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн, 17 нас 7 сар 23 хоногтой, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, *******д ******* ,
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* ******* багт оршин суух, 1998 оны 12 сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ард дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 08-ны өдрийн 50 дугаартай, шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, , *******
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* ******* ******* багт оршин суух, 2001 оны 09 сарын 18-ны өдөр төрсөн, 16 нас 05 сар 15 хоногтой, эрэгтэй, яс үндэс дөрвөд, Ховд аймгийн ******* ******* 12 жилийн бүрэн дунд сургуулийн 12-ын А бүлэгт суралцдаг, урьд ял шийтгэлгүй, ******* ,
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б. нар нь 2017 оны 10 сарын 20-21-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* ******* багт үйл ажиллагаа явуулдаг “******* чаргат” хүнсний дэлгүүрт нэвтэрч 2 ширхэг 2.5 летрийн боргио пиво, 10 хайрцаг парламент тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр , нууцаар , хууль бусаар авсан.
Өсвөр насны шүүгдэгч Б., Б.*******, Э. нар нь 2017 оны 10 сарын 21-22 нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* ******* багт үйл ажиллагаа явуулдаг “******* чаргат” хүнсний дэлгүүрт нэвтэрч 10 хайрцаг Вест тамхи, 2 ширхэг 2.5 летрийн боргио пиво, соёрхол 0.75 летрийн архи, макспон шоколад-1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч ******* , өсвөр насны шүүгдэгч ******* ******* ******* *******, *******д ******* , Гахайхан ******* нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* ******* *******ыг 2 жилийн хугацааагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Гахайхан ******* г 2 жилийн хугацааагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч *******д ******* ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар , өсвөр насны шүүгдэгч Э., Б.******* нарын эдлэх 2 жилийн хорих ялыг тус бүр хоёр дахин багасгаж, шүүгдэгч Э., Б.******* нарт оногдуулсан 1 жилийн хорих ялыг, өсвөр насны шүүгдэгч Б.ын эдлэх 2 жил 6 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жил 3 сарын хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорихоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн 1736000000077 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Э., Б.*******, Б. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдлоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Э. түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.д холбогдуулан шалгахад 16 нас 05 сар 15 хоногтой байсан надаас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа ганцааранг нь байлгаж байгаад гэрчийн мэдүүлэг авсан. Шүүх хуралдаан дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний төрсөн ээж Ц.Жавзангаас төрсөн хүү Э. миний эсрэг гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл ангийг тайлбарлаж өгөлгүй миний эрх зүйн байдлыг дордуулж гэмт хэрэг үйлдсэнийг ээж минь нотолж байгаа мэтээр гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэрчийн мэдүүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нотлох баримтыг анхан шатны шүүх миний эсрэг үнэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолд орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно. Мөн тодорхой хугацаанд байх эрх бүхий этгээд өөр цаг хугацаанд үйлдвэрлэлийн байр, албан тасалгаан зэрэгт зөвшөөрөлгүйгээр орсон байвал орон байр, агуулах саванд нэвтэрсэн гэж үзнэ.
Харин нийтийн үйлчилгээний газар /дэлгүүр, музей, үзэсгэлэнгийн танхим/ хууль ёсоор нэвтэрч орсны дараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг орон байр агуулах саванд нэвтэрсэн гэж үзэхгүй. Б.*******ы хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-т хоёр түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Б.******* нь уг гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйл өмгөөлөгч оролцуулах, 1.2 өсвөр насны, мөн хуулийн 1.5 хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарыг нэг өмгөөлөгч оролцуулсан, хууль ёсны төлөөлөгч нь өмгөөллийн гэрээ байгуулаагүй байхад яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулж насанд хүрээгүй өсвөр насны хүүхдүүдийн хууль ёсны эрх ашгийг илэрхий хохироосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б. түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдьэрлэх тухай хуулийг ноцтоы зөрчсөн, насанд хүрээгүй яллагдагчийн эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироосон, хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй, насанд хүрээгүй яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Яллагдагч нарын орон байранд нэвтэрсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэж ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянанж үзэж бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд ял оногдуулахдаа нотлох баримтыг эргэлзээгүй үнэн зөв бодитой, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон ял оногдуулсанд гомдолтой байна. Монгол улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар Г.Бат-Эрдэнийн хувьд Ховд аймгийн ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах хүнсний дэлгүүрт нэвтэрч ороогүй байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Прокурор өсвөр насны шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбартаа: Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч М.Одхүү, Ц.Отгонбаяр, Б., Б.*******, Э., гэрч , Ц.Энэбиш, М.Чулуунбат, Г Бат-Эрдэнэ, П.Мижиддорж, Э.Төртогтох, Д.Очир нараас авсан мэдүүлэг дээр хэнд холбогдуулж, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр ямар үйл явдлын талаар асууж байгаа нь тодорхой бус, хэргийн дугаар, зүйлчлэлгүй мэдүүлэг авсан гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйл, 9.6 дугаар зүйлийг тус тус зөрчиж авсан гэсэн нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа уншиж судлаагүй, хууль зөрчсөн үндэслэлийг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн няцаалт хийж чадаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны талаар тодорхой зааж хийгдэх мөрдөн шалгах ажиллагааны талаар тусгаж өгсний дагуу мөрдөгчөөс гомдол мэдээллийг шалгах явцад гэрч нараас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хийгдсэн ажиллагаанууд юм. Харин мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй Б., Б.*******. Э. нарыг яллагдагчаар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байцаахдаа өмгөөлөгч М.Мандалбаярыг оролцуулан байцаасан гэх мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно. Гэвч Б., Б *******, Э.. Б Бат-Эрдэнэ нар нь бусдын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан болох нь мөрдөн байцаалтын явцад цугларсан гэрч нарын мэдүүлэг, мөрдөн байцаалтын явцад Б , Б.*******, Э нарын гэрчээр өгсөн болон яллагдагчаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн байцаалт анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч нарын зүгээс эсрэг сонирхол гаргасан зүйл байхгүй, яллагдагч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь өмгөөлөгч М.Мандалбаяраар өмгөөлүүлэх хүсэлтийн дагуу өмгөөлөгч М.Мандалбаяр нь өмгөөллийн туслалцаа үзүүлж байсан бөгөөд хяналт тавьж ажиллаж байсан прокурорт Б.*******ы хууль ёсны төлөөлөгч Нямхүүгийн зүгээс нь манай хүүхдийг дарамталсан гэх асуудал ярьснаар яллагдагч нарын өмгөөлөгч нарыг сольж мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үргэлжлүүлэн явуулсан байдаг Яллагдагч Б.*******, Э., Э.Бат-Эрдэнэ нарыг яллагдагч Б. нь дарамталж айлгасан гэх асуудал ярьдаг боловч Б *******, Э. нар нь Б.тай хулгайн гэмт хэрэг үйлдэх талаар ярилцаж тохиролцон эцэг. эхдээ худал хэлэн гарч явсан, хулгайн эд зүйлсийг хувааж авч хэрэглэж байгаа байдал болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргээс харахад яллагдагч Б.*******, Э., Э.Бат-Эрдэнэ нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлд заасан албадлага, эрхшээлд автан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм,
Хавтас хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч Б., Э., Б *******, Э.Бат-Эрдэнэ нарын өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б., Э.Бат-Эрдэнэ, Э.. Б ******* нар нь бүлэглэн бусдын үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь нотлогдон тогтоогдсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурласан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Ховд аймгийн прокуророос шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б. нарыг 2017 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө, Өсвөр насны шүүгдэгч Б., шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нарыг 2017 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 17 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б., нарыг 2017 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* Баян хошуу багт үйл ажиллагаа явуулдаг “******* чаргат” хүнсний дэлгүүрт нэвтэрч 2 ширхэг 2.5 летрийн боргио пиво, 10 хайрцаг парламент тамхи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг,
Өсвөр насны шүүгдэгч Б. Б.******* Э. нарыг 2017 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* ******* Баян хошуу багт үйл ажиллагаа явуулдаг “******* чаргат” хүнсний дэлгүүрт нэвтэрч 10 хайрцаг вест тамхи, 2 ширхэг 2.5 летрийн боргио пиво, 0.75 летрийн соёрхол архи, макспон школад 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2017 оны 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө 2 ширхэг 2.5 летрийн боргио пиво, парламент тамхи 10 хайрцаг, вест тамхи, 0,75 летрийн соёрхол нэртэй архи, 2017 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 20 ширхэг парламент тамхи, 2.5 летрийн 2 ширхэг пиво, 1 ширхэг макспон школад зэрэг зүйлүүд алдагдсан. 2017 оны 10 дугаар сарын 21,22-ны шөнө хулгай хийсэн Б., Б.*******, Э., Г.Бат-Эрдэнэ нар хулгай хийсэн гэм буруугаа хүлээж, уучлалт гуйгаад 237500 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29-32 дугаар тал/
Насанд хүрээгүй гэрч М.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай эгч амаржсан. ах манай гэрт байх үед Бат-Эрдэнэ,Очир гэдэг 2 ах харанхуй бүрэнхий болж байхад 19 цагийн үед ирээд 2 том пиво тэр гурав хувааж уугаад Очир ах бид хоёр үлдээд , Бат-Эрдэнэ ах 2 мотоцикльтэй нэлээд орой болж байхад ******* ******* төв рүү явсан.2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манайд ирээд унтсан байсан хэзээ ирснийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар тал/
Гэрч Д.Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* ******* төвд 19 цагийн үед Бат-Эрдэнэтэй таараад бид 2 миний тракторыг асаах гээд багийн Гэгээний байр гэдэг газар байдаг Мөнхноровынд очоод трактор асаах гэсэн боловч асаагүй.Тэгээд бид 2 дэлгүүрээс худалдаж авсан 2 ширхэг 2.5 летрийн боргио пивийг , Бат-Эрдэнэ бид 3 хувааж уусан Тэр хоёр ******* төв ороод ирье гээд мотоцикльтэй явсан. Би Мөнхноров ахынд унтаж байтал шөнө 01 цагийн үед 2 ширхэг боргио пиво, парламент тамхи 10 ширхэг зэргийг авч ирсэн Би пиво ууж байхдаа дэлгүүр ухсан юм уу гэж асуухад эхлээд дуугарахгүй байснаа Б. бид хоёр дэлгүүрээс хулгай хийсэн гэж хэлсэн.
Пивоо ууж дуусаад Бат-Эрдэнэ гэрлүүгээ яваад бид хоёр Мөнхноровын гэрт амарсан. Тухайн үед хулгай хийсэн гэдгийг мэдээгүй. Сүүлд эгчийн дэлгүүрт хулгай орсон гэдгийг дуулаад тэндээс хулгай хийсэн байна гэж мэдсэн.Бид нарын дэргэд Мөнхноров ахын 4 дүгээр ангийн М.Одхүү гэдэг хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 53-54 дүгээр тал/
Гэрч Б.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө дотуур байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад галч Ч.Баатар “ дутуу барьсан амбаарт архи уугаад тасарсан хүүхэд байна очиж үзье” гэхээр нь хамт очиход Нямхүү эгчийн хүүхэд архи уугаад тасраад сууж байхаар нь Ч.Баатарын хамт сургуулийн галлагааны өрөөнд оруулж орхиод явсан. Тэр хүүхэд би ганцаараа архи уусан гээд байсан. Хөл дээрээ зогсож чадахгүй найгүй согтуу байсан.Сууж байсан газар нь тамхины иш пивоны сав байсан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33 дугаар тал/
Гэрч Ч.Баатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө галлагааны байрны гадна зогсож байхад хүүхдүүд яриад байх шиг болохоор нь асаагуурын гэрэл тусгаад хайхад сургуулийн дутуу бариад орхисон амбаараас хүүхдүүд гараад гүйсэн.Дотуур байрнаас Энэбишийг дуудаж ирээд тэр амбаарлуу хамт ороход нэг хүүхэд архи уугаад тасарсан байдалтай чичрээд хөл дээрээ зогсож чадахгүй байж байсан. Хажууд нь нэг ширхэг пивоны сав, 3 ширхэг сандал, тамхи татсан байдалтай тамхины иш байсан... ”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 дугаар тал/
Гэрч Л.Нямхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 21-нй өдөр 19 цагийн үед Б.******* нь Хангалын тоглолт үзээд 23 цагийн үед орж ирэхээр нь хоол халааж өгөхөд идчихээд хүүхэдтэй уулзаад ирье гээд гараад явсан.Тэр шөнө ирээгүй.
Өглөө хувцас нь урагдаад шороо болчихсон Ч.Баатарын хамт орж ирсэн. Үнэрлээд үзэхэд архи үнэртэж байсан Ч.Баатар надад хэлэхдээ “Б.******* хүүхэдтэй байж байгаад нөгөө хүүхдүүд нь зугтаасан, согтуу хөлдөөд үхэх гэж байхад нь Б.Энэбиш бид хоёр оруулж хонуулсан” гэж хэлсэн. Манай хүүхэд Б., Б. нарыг гийн дэлгүүрээс хулгай хийхэд нь хамт яваад дэлгүүрийн гадна байсан гэж хэлсэн. гийн хохирлыг Б.ын аав нь барагдуулж, хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72-73 дугаар тал/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хүү Б. нь ******* ******* ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “******* чаргат” хүнсний дэлгүүрээс Г.Бат-Эрдэнэ, Б.*******,Э. нартай хамтран хулгай хийж архи тамхи пиво хулгайлсан асуудал гаргасан байна. Би д учирсан хохирол 237500 төгрөгийг бэлнээр өгч хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг
2017 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1дүгээр хх-ийн 17-19 дүгээр тал/
Эд зүйлс үнэлсэн тухай тайланд: үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргыг үндэслэн тодорхойлсноор 2,5 летрийн савлагаатай пиво 8х6500=52000 төгрөг, соёрхол архи 0,75х1 =18000 төгрөг, парламент тамхи 30х4500=135000 төгрөг, вест тамхи 10х2800=28000 төгрөг, макспон школад 1х4500=4500 төгрөг, бүгд үнэ 237500 төгрөг /1 дүгээр хх-ийн 56 дугаар тал/
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б., Б.*******, Э. нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ. /2 дугаар хх-ийн 4-8 дугаар тал/
Прокуророос шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б., Б.*******,Э. нарыг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хуулийн зүйл анги зөв байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б., Б.*******,Э. нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э. нарын өмгөөлөгч нар нь өсвөр насны шүүгдэгч Б.ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э. нар оролцоогүй гэж маргааж байгаа байдал болон насанд хүрээгүй Б.*******, Э. Б. нарыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй атлаа өмгөөлөгчийг оролцуулсан мэтээр нөхөн гарын үсэг зуруулсан гэх тайлбарын талаар анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны хүүхэд зэрэг тэдний хувийн байдлыг харгалзан үзэж хуульд заасан ялыг хөнгөрүүлэн оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нар болон хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өсвөр насны шүүгдэгч Б.******* уг хэргийг үйлдэхэд санаатай нэгдсэн хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарыг орон байранд нэвтэрсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй атлаа үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэж ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна.” гэжээ.
Мөрдөгч нь хэргийн 33-53 дугаар талд насанд хүрээгүй гэрч нараас 29, 76 дугаар талд хохирогч иргэний хариуцагч нараас мэдүүлэг авсан байх бөгөөд тэдний хууль ёсны төлөөлөгчийг байлцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйл, 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг тайлбарлан өгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э., өмгөөлөгч Л.Ган-очир нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Э.гоос мэдүүлэг авахдаа ганцааранг байлгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг зөрчсөн, мөн гэмт хэрэг үйлдсэнийг ээж нь нотолж байгаа мэтээр гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөрдөгч нь Э.гоос 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчийг байлцуулсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “өсвөр насны сэжигтэн,яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” гэж хуульчилжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.” Гэж зохицуулжээ.
Хэргийн 76 дугаар талд Э.гийн эх Ц.Жавзанг гэрчээр биш иргэний хариуцагчаар мэдүүлэг авсан байх тул мөрдөн шалгах ажиллагаанд дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нарыг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон, урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн гэмт хэрэгт хамтран оролцож орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч нар түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нарын тус бүр цагдан хоригдсон 86 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нар тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., Б. нарын эдлэх ялд оруулан тооцсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАМБА
ШҮҮГЧИД Д.МӨНХӨӨ
Н.ТУЯА