Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00303

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2017/00303

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 43 дугаар байр, 1 дүгээр орц 801 тоотод оршин суух, Тэмээчин овогт Бямбажавын Соёмбо /регистрийн дугаар ПЭ77010140/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 87 дугаар байр, 80 тоотод оршин суух, Алаг Адуут овогт Жаргалсайханы Солонго /регистрийн дугаар УС85040141/-т холбогдох,

 

 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Соёмбо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баасанжав овогтой Соёмбо би Ж. Солонготой орон сууц хөлслөх гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустгал хугацаанд хөлслөхөөр тохиролцсон юм. Гэтэл Ж.Солонго нь 05, 06, 07 дугаар саруудын түрээсийн мөнгө болох 1,300,000 төгрөгийн үлдэгдэл болох 600,000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл байгаа тул надад энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Солонго нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Солонго миний бие нэхэмжлэгч Б.Соёмбогийн нэхэмжилсэн 600,000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Соёмбо нь хариуцагч Ж.Солонгод холбогдуулан 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Солонго нь нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Соёмбын нэхэмжлэлтэй, Ж.Солонгод холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ж.Солонго нь нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, Б.Соёмбоос улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 18,650 төгрөгийн тал хувь болох 9,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 9,325 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Ж.Солонгоос улсын тэмдэгтийн хураамжид 9,325 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Соёмбод олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА