Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/00341

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/00341

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 2075377/-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Улиастайн 3 Б гудамж 58 тоотод оршин суух, Үнгээ овогт Осорын Цэгмэд /регистрийн дугаар ЦД62122971/-д холбогдох,

5,096,700.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Осор овогтой Цэгмэд нь Голомт банктхй 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Дугаар ЗГ/1105048695 тоот зээлийн гэрээ байгуулан 4,200,000 төгрөгийг сарын 1,90%-ийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул иргэн О.Цэгмэд-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 5,096,700.60 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч О.Цэгмэд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкинаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 3 сарын хугацаанд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны зээлдэгч хариуцагч О.Цэгмэдийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч О.Цэгмэдэд холбогдуулан 5,097,700.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Цэгмэд нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,097,700.60 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбаатар нь хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

  1. Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Цэгмэдэд холбогдох 5,096,700.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч О.Цэгмэд нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,096,700.60 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасныг баримтлан, Голомт банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 96,498 төгрөгийн тал хувь болох 48,249 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь 48,249 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч О.Цэгмэдээс улсын тэмдэгтийн хураамжид 48.249 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Б.УНДРАА