Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/шш2017/00352

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/00352

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 87 дугаар байранд байрлах, “МТА Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 87 дугаар байр, 101 тоотод оршин суух, Х.Энхжаргал /регистрийн дугаар ЕП88031901/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 87 дугаар байр, 101 тоотод оршин суух, М.Билэгсайхан /регистрийн дугаар РЮ89020732/ нарт холбогдох

 

  168,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч “МТА Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 87 дугаар байр, 101 тоотын өмчлөгч Х.Энхжаргал, М.Билэгсайхан нар  нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 168,100 төгрөг төлөлгүй өнөөг хүрсэн. Төлбөр шаардаж удаа дараа мэдэгдэл, шаардлага өгч байсан. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна”, Сууц өмчлөгч холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “сууц өмчлөгч” гэдгийг “нийтийн зориулалттай орон сууцны байшин дах захиран зарцуулах эрх бүхий этгээд” гэж Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байдаг.

Иймд “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн 87 дугаар байрны 101 тоотын өмчлөгчдөөс 2016 оны 4 дүгээр сараас 12 сард тус тус сууц өмчлөгчдийн холбоонд төлөөгүй дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардал болох 168,100 төгрөгийг Иргэний хуулийн 147.1-д заасныг үндэслэн нэхэмжилж байна гэжээ. 

 

Нэхэмжлэгч “МТА Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: МТА Өргөө СӨХ-оос 87 дугаар байрны 101 тоотод холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/00292 дугаартай захирамжаар хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.Энхжаргал, М.Билэгсайхан нарт холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МТА Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Энхжаргал, М.Билэгсайхан нарт холбогдуулан 168,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МТА Өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болох нь нэхэмжлэгч  “МТА Өргөө” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэгийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,008 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д заасныг баримтлан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан, хариуцагч Х.Энхжаргал, М.Билэгсайхан нарт  холбогдох 168,100 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбоо нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч “МТА Өргөө” Сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,008 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Б.УНДРАА