| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/00298/И |
| Дугаар | 101/шш2017/00403 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 101/шш2017/00403
| 2017 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2017/00403 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 337 тоотод оршин суух, Олхонод овогт Рагчаасүрэнгийн Баянмөнх /регистрийн дугаар ФБ74042075/-ийн нэхэмжлэлтэй,
Дээшлэх говь ХХК-ийг болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Батмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Р.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Баянмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Баянмөнх миний бие Дээшлэх говь ХХК-тай харилцан тохиролцож 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлүүлэх тээвэрлэх гэрээ №02/152 тоот гэрээг нэг жилийн хугацаатай байгуулан Улаанбаатар хотоос Оюунтолгой хооронд нийт 23 удаа газрын тосны тээвэр хийсэн бөгөөд 1 т бүрийг 160 төгрөгийн хөлстэйгээр тээвэрлэхэд тохиролцсон. Тээврийн нийт хөлсөнд 58,805,898 төгрөг авах байснаас 49,112,000 төгрөг төлсөн ба зөрүү 9,793,898 төгрөгийг өнөөг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарагсан. Шүүх Дээшлэх говь ХХК-ийн захиралыг олохгүй байгаа тул уг компанийн захирал Бордухын Батмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү. Дээшлэх говь ХХК-ийн захирал Бордухын Батмөнх, эмэгтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 1 А хэсэг М/Д 1-25 тоотод амьдардаг, Б.Мөнхөө гэсэн фэйсбүүк гэсэн хаягтай, Дашбаяр цахилгаанчдын холбоо ТББ-ын тэргүүнээр ажилладаг талаар хэвлэлийн бага хурал хийсэн гэсэн мэдээлэл интенетэд байсан. Ажлын байр нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Амарын гудамж Таван Богд плаза байрны 205 тоотод байрладаг байсан бөгөөд интернетэд тавьсан зурагнаас харахад одоо ч тэндээ байгаа бололтой. 69-99 УБ серийн сайн мэдэхгүй хар өнгийн жип машинтай, утасны дугаар 99103664 байсан. Б.Батмөнхтэй хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 99103664 дугаарын утасаар нь мессежээр харилцсан.
Иймд “Дээшлэх говь” ХХК буюу захирал Б.Батмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Баянмөнх нь 9,793,898 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дээшлэх говь ХХК-ийг болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Б.Батмөнхийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар болон 9,793,898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2017/00493 дугаар захирамжаар Дээшлэх говь ХХК-ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд хэрэгт авагдсан тээвэрлэлтийн гэрээнээс үзэхэд Бордух овогтой Батмөнх тус компанийн захирал, компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох нь тодорхойлогдож байна.
Шүүх, хариуцагч Дээшлэх говь ХХК-иас 9,793,898 төгрөг гаргуулах тухай Р.Баянмөнхийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдсан Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Амарын гудамж, Ард санхүүгийн тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийжээ.
Гэвч хариуцагч Дээшлэх говь ХХК-ийн одоо хаана оршин байрлаж буй хаяг тодорхойгүй байгаа болох нь “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2017/00493 дугаар захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Дээшлэх говь ХХК-ийн болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА