Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/шш2017/00404

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/00404

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 5 А Байр 14 оршин суух, Харчин овогт Цогзолын Сүхбаатар /регистрийн дугаар УХ69053077/-ийн нэхэмжлэлтэй,

Н.Батзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Сүхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Нямсүрэнгийн Батзоригт холбогдуулан миний бие 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй шалтгаанаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/00846 дугаар захирамж нь хэргийг хэрэгсэхгүй болгохоор гарчээ. Хамгийн сүүлд Н.Батзоригтой 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 88469000 дугаарын утасаар ярьсан. Иймд хариуцагч Нямсүрэн овогт Батзоригийг эрэн сурвалжилж олж өгч туслана уу гэв.

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Сүхбаатар нь 300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Батзоригийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар  болон 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 201 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШЗ2017/00846 дугаар захирмжаар Н.Батзоригийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзнэ.

 

Шүүх, хариуцагч Н.Батзоригоос 300,000 төгрөг гаргуулах тухай Ц.Сүхбаатарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжины 21-396 тоот хаягаар хариуцагчийг дуудах ажиллагааг хийжээ.

 

 Гэвч хариуцагч Н.Батзориг нь одоо хаана оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тухай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2017/00846 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Н.Батзоригийг эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, Н.Батзоригийг эрэн сурвалжилсугай.

 

  1. Н.Батзоригийг эрэн сурвалжилж, оршин байрлах газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй  .

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАА