| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00474/И |
| Дугаар | 00474 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, РК57031417 дугаар регистртэй, Боржигон овогт Бадамсүрэнгийн Шархүүгийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2017/00313/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Шархүү нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Шархүү шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бага наснаасаа эхлэн эхийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1973 оноос ямаа маллаж байгаад 1977 оны 07 сард цэргийн албанд татагдан явсан. 1980 оны 06 сард цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ямаа маллаж, үхэр хонь зэрэг малыг Ханх сум руу тууж, тууварчнаар ажиллаж байсан. Дараа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1985 оноос 1991 оны 06 сар дуустал хоньчин, тууварчнаар ажиллаж байгаад нэгдэл тарсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч байсан ч үрэгдэж алга болсон, ажилд орсон, гарсан тушаал байхгүй, Улаан-Уул сумын нэгдлийн контор шатсан тул бичиг баримт олдохгүй байна. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1973 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд, 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачин, тууварчнаар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.Шархүү нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Шархүү Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1973 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1977 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд, 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ямаачин, тууварчин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд хоньчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн даргын 1982 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “1. Хувийн хэргийн баяжилт шинээр хийж хөдөлмөрийн дэвтрийн цэгцлэлт бичилт хийхэд тушаал тогтоолгүй байсан гишүүдийг нөхөн тушаалаар томилсугай... Хоньчноор: 10. Бадамсүрэнгийн Шархүү, 1973 оны 2 сарын 04-нөөс...” гэх бичилттэй “Ажилд томилох тухай” №16 дугаартай тушаалын архивын хуулбар, Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1986 оны 2 дугаар сарын 08-ны өдөр олгосон “...1985 онд хадланчдын дунд зарласан уралдааны болзол биелүүлж гар хадуураар 7.5 тн өвс хадаж амжилт гаргасныг тэмдэглэж баярын бичиг, бор эсгийгээр шагнав...” гэх бичилттэй баярын бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Шархүүгийн 1985 оны 1 дүгээр сараас 1988 оныг дуустал, 1989 оны 7 дугаар сар, 1991 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Л.Гүмээбаатарын “…Б.Шархүү нь 4 дүгээр ангиас сургуулиас ээж Бадамсүрэн, эмээ Цэнд нарын хамт мал дээр ажиллахаар гарсан. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд малчнаар 1973 оны 01 сараас 1977 оны 06 сар хүртэл ажиллаж байгаад цэрэгт явж 3 жил цэргийн алба хааж 1980 онд халагдаж ирээд 1980 оны 06 сараас 1985 он хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан. Тэгээд Тосонцэнгэл суманд шилжсэн. Тийшээ айл болоод явсан юм... тасралтгүй ажиллаж байсан. Ямаа малладаг байсан, зундаа хааяа тууварт явдаг байсан... Би Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдэлд 1969 оноос туслах малчнаар ажиллаж байгаад 1975 оноос эмчилгээ тэжээлийн цэгт малын эмч, санитарч зэрэг ажил хийж байсан. 1990 он хүртэл ажилласан. Шархүү нь манай нэгдлийн Тоом бригадад ажиллаж байсан хүн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цэцэгмаагийн “...Шархүү нь манай эгч Нямсүрэнтэй гэр бүл болоод 1985 оноос 1991 оны 05 сар хүртэл Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдэлд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан. Нэгдэл тарснаас хойш ч тус сумандаа одоог хүртэл малаа маллаж байна... уг нь Улаан-Уул сумын хүн байгаа юм. Тэгээд 1985 оноос Тосонцэнгэлд ирээд “Ардын зориг” нэгдэлд эхнэрийн хамт ажиллаж байсан... тасрахгүй ажиллаж байсан... Би 8 дугаар анги төгсөөд “Ардын зориг” нэгдэлд 1980 оноос ах, эгч нарын хамт мал маллаж малчин, саальчнаар ажиллаж байсан. Эгч Нямсүрэн нь 1984 онд Шархүүтэй гэр бүл болсон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Б.Шархүүгийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй8 Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын контор шатаж Б.Шархүүд холбогдох бичиг баримт шатаж үрэгдсэн болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн “Тус аймгийн Улаан-Уул сумын “Жаргалант амьдрал” нэгдлийн 1973-1991 оны даргын тушаал шүүж үзэхэд Бадамсүрэнг малчнаар томилж чөлөөлсөн тушаал байхгүй...” гэх бичилттэй 10/84 тоот тодорхойлолт, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Тосонцэнгэл сумын “Ардын зориг” нэгдлийн 1984-1991 оны даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Шархүүд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/166 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “...Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдсэн конторын санхүү, тасгийн өрөө 1984 оны 12 сарын 25-ны өдөр шатаж 610000 төгрөгийн хохирол учирсан галын хэрэг гарсан тухай 141/28 дугаар нотломж үйлдэж Цагдаагийн газар шилжүүлсэн” гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА