Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/331

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч М.О, Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2025000000359 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

-Шүүгдэгч Мандахын Отгондалай нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг багт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын өрөөнд Б.Ныг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

-Баттулгын Нямдорж нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын өрөөнд Н.Нгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ог хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Н.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Н-ийн “2020 оны 09 дугаар сарын 01-ны өдөр М.О гэнэт босч ирээд намайг миний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохисон тэгээд би доошоо тонгойтол ахиад миний нүүрэн тус газарт өшиглөсөн би гэнэт ухаан самуураад байсан намайг олон удаа өшиглөж цохисон гэтэл Ундрал, Н хоёр арай гэж салгасан гэсэн мэдүүлэг /хх-н 18-19хуудас/

 

2. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 648 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Б.Нийн биед доод эрүүний ясны зүүн салаанд далд хугарал, тархи доргилт, нүүр, цээж, нуруу, зүүн чамархай, зүүн чихний дэлбээ доод эрүүний доор зөөлөн эдэд олон тооны цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоготоох журмын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-н 24-25хуудас/

 

3. Хохирогч Н.Н-гийн 2020 оны 09 дугаар сарын 01-ны өдөр орой 19 цаг өнгөрч байхад Дэлгэрэх караокед М-У бид хоёр дуулж байгаад М.О, Б.Н нарлуу утсаар ярьж дуудсан. Тэгээд М.О ирсэн. Араас нь Б.Н ирсэн. Тэгээд бид 4 тэнд нэг 0,75 виски хувааж уугаад тэндээсээ гараад Молор-Эрднэ буудалруу орсон. Буудалд ороод сууж байгаад би Б.Нид 2 лаа харьцаагаа таслая гэж хэлсэн гэтэл Б.Н уурлаад миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон гэтэл миний уруул сэтэрч цус гархад М.О намайг өмөөрч Б.Нийг нүүрэн тус газарт нь цохиж авсан. Тэгээд би 00 орж цусаа угаачаад гарч ирхэд хоорондоо зодолдоод дууссан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-23хуудас/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Н.Нгийн биед дээд уруулд 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл, дээрх гэмтэл нь мсхоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-н 28-29хуудас/

5. Гэрч М.М-У “БН, Н.Н нар хоорондоо маргалдсан. Тэгээд Б.Н, Н.Нгийн уруулруу цохисон чинь уруул нь сэтэрсэн. Гэтэл М.О Н.Нг өмөөрч Б.Ныг түлхэж унагаагаад босч ирэхээр нь нүүрэн тус газарт нь хоёр, гурван удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 22х/

5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 6-8хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Энхтайван дүгнэлтдээ “ гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Нийн “2020 оны 09 дугаар сарын 01-ны өдөр М.О гэнэт босч ирээд намайг миний нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохисон тэгээд би доошоо тонгойтол ахиад миний нүүрэн тус газарт өшиглөсөн би гэнэт ухаан самуураад байсан намайг олон удаа өшиглөж цохисон гэтэл Ундрал, Нямсүрэн хоёр арай гэж салгасан” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.Нгий “Буудалд ороод сууж байгаад би Б.Нид 2 лаа харьцаагаа таслая гэж хэлсэн гэтэл Б.Н уурлаад миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон гэтэл миний уруул сэтэрч цус гархад М.О намайг өмөөрч Б.Нийг нүүрэн тус газарт нь цохиж авсан” гэсэн мэдүүлэг, гэрч М.Мөнх-Ундралын “Б.Н, Н.Нгийн уруулруу цохисон чинь уруул нь сэтэрсэн. Гэтэл М.О Н.Нг өмөөрч Б.Ныг түлхэж унагаагаад босч ирэхээр нь нүүрэн тус газарт нь хоёр, гурван удаа цохисон” гэсэн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 648 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 09 дугаар сарын 07-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Шүүгдэгч Мандахын Отгондалай нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг багт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын өрөөнд Б.Ныг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Б-гын Н нь согтуурсан үедээ, 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын өрөөнд Н.Нгийн нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч М.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, Б.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.О, Б.Н нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Н, Н.Н нарын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн М- О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цагаан адууч овгийн Б-гын Н-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ог 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000  /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Од оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр, Б.Нид оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС