Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/340

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ?

Улсын яллагч Н.Д

            Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2025000000320 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.  С.Б

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэр **-** тоотод байсан иргэн П.О-ийн эзэмшлийн Мицубуши Дэнго загварын тээврийн хэрэгслийн хойд, урд талын салхины шил, зүүн хажуу талын салхины 2 шилийг 2020 оны 08 сарын 05-ны хагалан устгаж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ “   ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.О мэдүүлэхдээ “   ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6-р хуудас/

2. Хохирогч П.О-ийн “Өглөөний 05 цагийн үед манай гэрт байсан манай нөхрийн найз болох С.Б нь манай нөхөр С.Б-Эр-ийг дагуулаад гадуур ажил байна гээд гараад явсан юм, би ямар эрт гарч явдаг юм бэ гэж хэлээд үлдсэн. Тэгээд унтаж байгаад 09 цагт гэрээсээ гараад Даниста руу ажил руугаа явсан юм. Би өнөөдрийн 13 цагийн үед нөхөр лүүгээ залгатал утас нь холбогдох боломжгүй байсан, тэгэхээр нь өглөө хамт гарсан С.Б /*/ руу залгаад нөхөртэйгээ ярьтал манай нөхөр намайг яаралтай хүрээд ир, хашаанд байсан манай машины цонхнуудыг С.Б хагалчихлаа гэхээр нь би гэртээ яваад очтол манай машины салхины шилнүүд болон цонхыг хагалчихсан байсан юм. Намайг очиход С.Б архи уучихсан согтуу байсан, манай нөхөр хэлэхдээ надтай хамт архи уусан гэж хэлсэн. Манай нөхрийг харж байхад С.Б машины цонх шилнүүдийг хагалсан гэсэн. Яагаад машины цонх шил хагалсан гэдгийг мэдэхгүй байна. С.Б нь орох орон гэр байхгүй гээд манай Яргуйтад байх хашааны амбаарт сүүлийн 10 гаруй хоног байсан юм. С.Б-д тогтсон амьдардаг хаяг байхгүй, эхнэр хүүхэдгүй хүн байгаа юм. Мицубуши дэнго загварын тээврийн хэрэгслийг 2018 онд манай хүүхэд 4.000.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/

3. Гэрч С.Б-Э-ний “2020 оны 08 дугаар сарын 05-ны өглөөний 06 цагийн үед С.Б-ы хамтаар гэрээсээ гараад хороололд байх хүнсний дэлгүүр орсон, ороод Хараа нэртэй 0,5 граммын архи аваад ойрхон авобусны буудал дээр сууж байгаад хувааж уугаад дуусгасан, тэгээд С.Б надаас түрүүлээд манай хашаа руу яваад амбаарт очоод хэвтэж байтал би түүний араас нь очоод түүнийг сэрээгээд цай уулгаад, С.Б-ы алга болсон картыг олъё банк ороё гэхэд намайг харааж зүхээд муудалцсан, намайг цохих гээд байхаар нь би машин тойроод гүйсэн, би тэр үед чаддаг юм бол машины цонх хагалчих гэхэд С.Б төмөр нарийн турбагаар манай машины хойд, урд салхины шил, хажуугийн 2 цонхны шилийг хагалчихсан юм. Тэгээд би цагдаа дуудаад, цагдаа нар ирсэн юм. С.Б-д тодорхой гэрийн хаяг байхгүй, эхнэр хүүхдээсээ дээр үед салсан байх аа, би энэ талаар сайн мэдэхгүй байна. С.Б нь тэтгэврийн хэдэн төгрөгөөр л амьдардаг юм шиг байгаа юм. Би С.Б-тай танилцаад 30 гаруй жил болж байгаа, уул нь найзууд байгаа юм, наадмын өмнө манай гэрт ирээд орох оронгүй, хоол унд ч үгүй хэцүү байна гэхээр нь би хашаандаа байх амбаарт оруулаад байлгаж байсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/

4. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №ОРХ-20/102 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны эд зүйлийн “...урд салхины шил 130.000, хойд салхины шил 220.000, хажуугийн шил 200.000 нийт 550.000 төгрөг гэх...” дүгнэлт /хх-ийн 14-16-р хуудас/

5. Яллагдагч С.Б-ы мэдүүлсэн “Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Б надтай хэрэлдээд чаддаг юм бол цохиод хагалчих гээд үг хаяад байсан юм. Тэгэхээр нь би цонхыг нь төмрөөр цохиж хагалчихсан юм. Би согтуу байсан болохоор тийм үйлдэл хийсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57, 58-59-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “    ” гэв.

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч П.О-ийн “Би өнөөдрийн 13 цагийн үед нөхөр лүүгээ залгатал утас нь холбогдох боломжгүй байсан, тэгэхээр нь өглөө хамт гарсан С.Б // руу залгаад нөхөртэйгээ ярьтал манай нөхөр намайг яаралтай хүрээд ир, хашаанд байсан манай машины цонхнуудыг С.Б хагалчихлаа гэхээр нь би гэртээ яваад очтол манай машины салхины шилнүүд болон цонхыг хагалчихсан байсан юм” гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-Э-нийн “2020 оны 08 дугаар сарын 05-ны өглөөний 06 цагийн үед С.Б-ы хамтаар гэрээсээ гараад хороололд байх хүнсний дэлгүүр орсон, ороод Хараа нэртэй 0,5 граммын архи аваад ойрхон авобусны буудал дээр сууж байгаад хувааж уугаад дуусгасан, тэгээд С.Б надаас түрүүлээд манай хашаа руу яваад амбаарт очоод хэвтэж байтал би түүний араас нь очоод түүнийг сэрээгээд цай уулгаад, С.Б-ы алга болсон картыг олъё банк ороё гэхэд намайг харааж зүхээд муудалцсан, намайг цохих гээд байхаар нь би машин тойроод гүйсэн, би тэр үед чаддаг юм бол машины цонх хагалчих гэхэд С.Б төмөр нарийн турбагаар манай машины хойд, урд салхины шил, хажуугийн 2 цонхны шилийг хагалчихсан юм. Тэгээд би цагдаа дуудаад, цагдаа нар ирсэн юм” гэсэн мэдүүлэг, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №ОРХ-20/102 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны эд зүйлийн дүгнэлт, шүүгдэгч яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэр **-** тоотод байсан иргэн П.О-ийн эзэмшлийн Мицубуши Дэнго загварын тээврийн хэрэгслийн хойд, урд талын салхины шил, зүүн хажуу талын салхины 2 шилийг 2020 оны 08 сарын 05-ны хагалан устгаж 550.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 С.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн **-** тоот хашаанд байсан иргэн П.О-ийн эзэмшлийн Мицубуши Дэнго загварын тээврийн хэрэглийн хойд, урд талын салхины шил, зүүн хажуу талын салхины 2 шилийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хагалан хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-д ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын

улмаас гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч П.О 550 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчээс 550 000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн цүнхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баарин овогт С-гийн Б-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А