Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/345

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ?

Улсын яллагч Ц.Лхамсүрэн  

            Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 2025002710263 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 сарын 14-өөс 16-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 26 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Сын байшингийн хаалганы цоожний даруулга төмрийг хөшиж байшин дотроос будаа агшаагч, битүү чанагч, хөнгөн цагаан сав, галын хайч, уртасгагч, 3 хайрцаг шрупп, сүх, 25л-ийн хуванцар сав, 20 литрийн цутгамал тогоо зэрэг эд зүйл хулгайлж 227000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “      ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.С мэдүүлэхдээ “         ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.Сын “2020 оны 04 сарын 14-өөс 16-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянзамын 2а тоот манай хашаа байшин эзэнгүй байсан юм. 2020 оны 04 сарын 16-ний 12 цагийн үед хашаа байшин дээрээ очиход манай байшингийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшин дотроос нь эд зүйл хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм. 2020 оны 04 сарын 14-өөс 16-ний өдрийн хооронд манай байшингаас Будаа агшаагч 1 ширхэг, битүү чанагч 20л 1 ширхэг сав, 5 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, галын хайч 2 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэг, шүрүүп 3 хайрцаг, түлээний сүх 1 ширхэг, 25 литрийн хуванцар усны цэнхэр сав 1 ширхэг, 20 литрийн тогоо 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. 2017 оноос 2019 оны 08 сар хүртэлх хугацаанд алдсан эд зүйлээ нэмж үнэлүүлсэн юм. Тухайн үед бага багаар алга болоод байхаар нь нэг их тоолгүй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Манай байшингийн хаалга болон цоожинд учирсан хохирол байхгүй даруулга төмрийг хөшсөн байсныг эргүүлэн тэгшилж цохиод засаад авчихсан. Үнэлгээгээр гарсан дүгнэлтийн дагуу 227.000 төгрөг мөн үнэлгээний хөлс 15.000 төгрөг нийт 242.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэгдээ тодорхой ярьсан мөн нэхэмжилж байгаа мөнгөө хүртэл дэлгэрэнгүй хэлсэн. 2017 оноос 2019 оны 08 сар хүртэл бага багаар хулгайд алдсан юм. Цагдаа дээр ирээд Б.Б нь шалгагдаж байхдаа хэргээ хүлээн зөвшөөрч надад ээжийнхээ тэтгэвэрийн мөнгийг буухаар хохирлоо бүрэн барагдуулна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-н 15-18, 60, 83-р хуудас/

2. “ДалайВан Аудитын” ХХК-ийн 2020 оны 04 сарын 21-ний №02/02-80 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-29-р хуудас/

3. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч Б.Бийн өгч байсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 81-82-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Батмөнх-Очир дүгнэлтдээ “    ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав дүгнэлтдээ: “      ” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Сын “2020 оны 04 сарын 16-ний 12 цагийн үед хашаа байшин дээрээ очиход манай байшингийн хаалганы цоожны даруулга төмрийг хөшин дотроос нь эд зүйл хулгайд алдагдсан байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм. 2020 оны 04 сарын 14-өөс 16-ний өдрийн хооронд манай байшингаас Будаа агшаагч 1 ширхэг, битүү чанагч 20л 1 ширхэг сав, 5 литрийн хөнгөн цагаан сав 2 ширхэг, галын хайч 2 ширхэг, уртасгагч залгуур 1 ширхэг, шүрүүп 3 хайрцаг, түлээний сүх 1 ширхэг, 25 литрийн хуванцар усны цэнхэр сав 1 ширхэг, 20 литрийн тогоо 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. 2017 оноос 2019 оны 08 сар хүртэлх хугацаанд алдсан эд зүйлээ нэмж үнэлүүлсэн юм. Тухайн үед бага багаар алга болоод байхаар нь нэг их тоолгүй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Манай байшингийн хаалга болон цоожинд учирсан хохирол байхгүй даруулга төмрийг хөшсөн байсныг эргүүлэн тэгшилж цохиод засаад авчихсан. Үнэлгээгээр гарсан дүгнэлтийн дагуу 227.000 төгрөг мөн үнэлгээний хөлс 15.000 төгрөг нийт 242.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг,  “ДалайВан Аудитын” ХХК-ийн 2020 оны 04 сарын 21-ний №02/02-80 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч Б.Бийн өгч байсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 сарын 14-өөс 16-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамын 26 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Сын байшингийн хаалганы цоожний даруулга төмрийг хөшиж байшин дотроос будаа агшаагч, битүү чанагч, хөнгөн цагаан сав, галын хайч, уртасгагч, 3 хайрцаг шрупп, сүх, 25л-ийн хуванцар сав, 20 литрийн цутгамал тогоо зэрэг эд зүйл хулгайлж 227000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

 Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авч нийт 227 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бөд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ? хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ст 227 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй байх тул шүүгдэгчээс 227 000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метр хэмжээтэй трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бдийн Б-хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон ? хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бөөс 227 000 /хоёр зуун хорин долоо мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-53 тоотод оршин суух /РД:**/-тай Д.Ст олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 метр хэмжээтэй трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС