Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/347

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

            Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эд холбогдох эрүүгийн 2025003000336 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 16б-10 тоотод оршин суух Ж.Дгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 864 730 /найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гуч/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.Д мэдүүлэхдээ “         ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18-р хуудас/

2. “Тольдох оюуны өгөөж” ХХК-н шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 210052 дугаартай үнэлгээний дүгнэлтийг 864 730 /найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гуч/ төгрөг гэж дүгнэж байна” гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт /хх-ийн 21-27-р хуудас/ 

3. Хохирогч Ж.Д-гийн “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 10 цагийн үед би өөрийн хоёр хүүхэдтэйгээ хамт хөдөөнөөс ирж гэртээ орох санаатай хашааны хаалга онгойлгоход хашаан дотор байдаг манай байшингийн гадна хаалга онгойчихсон байдалтай байхаар шууд гадна талаас нь хараад гэрт хулгай орсон байна гэж мэдсэн, тэгээд шууд миний гар утсаар надтай хамт байсан миний бэр охин Өнөржаргал цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн юм. Тэгээд цагдаа нар иртэл нь хүлээж байгаад ирснийх нь дараа нь би гэртээ явж орж үзэхэд гэрийн байшингийн амбаар цонх онгорхой байшингийн хаалгыг эвдэж хулгайч орж байшин дотроос өнгөрсөн оны өвөл идэшний үеэр ирсэн 2 ширхэг хонины мах шулсан ба гялгар уутанд хийж жижиглэсэн мах 15 кг, мөн үхрийн хормойг нь авч зассан бүтэн өвчүү 1 ширхэг 12 кг, ястайгаа байсан үхрийн гуяны мах 1 ширхэг 16 кг жинтэй буюу бүтнээрээ гэрийн хөлдөөгчинд байсан, DVD тоглуулагч 1 ширхэг, Монгол зурагтын САТ станцын төхөөрөмж 1 ширхэг, Шаазан аяга 10 ширхэг, зуушны таваг 6 ширхэг, Зэс дунд гарын аяга 1 ширхэг, Эмэгтэй пүүз 1 хос, Эмэгтэй өвлийн гутал 1 хос зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Хохирлын зарим эд зүйлийг би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буцаан авсан. Хөргөгчинд хийж тавьсан байсан махнуудыг би манайд хулгай орсон гэх А.Эгээс буцааж аваагүй, дээрх эд зүйлийн үнэлгээг нийтэд нь бодоход 459 500 төгрөгийн хохирол одоогийн байдлаар надад учраад байна. тэгээд дээрх хохирлыг одоо бүртэл А.Э нь төлж барагдуулаагүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/

4. Гэрч Ж.Л-гийн: “Хойд эцэг А.Э 2020 оны 04 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн үед манай гэрт архи уучихсан орж ирсэн. Гэхдээ унтаагүй, шөнөөр гэрээс гарч ороод байсан. Өглөө 07 цагийн үед хойд эцэг А.Э намайг сэрээгээд ээжийн чинь хамт гарлаа шүү гэж хэлсэн. Би сэрчхээд гэрээс гарахад гэрийн баруун талд байх хашааны харалдаа хураачихсан байсан эд зүйлс дунд ногоон өнгийн ууттай гутал, олон залгуур зэрэг эд зүйлс мөн хураачихсан байсан буйдангийн дотор талд аяга таваг, хүүхдийн цүнх, дэлгэц, үхрийн өвчүү байсан. Дээрх эд зүйлс нь манай гэрийнх биш, өмнө орой нь байгаагүй, хойд эцэг А.Э манайд авч ирсэн юм шиг байсан. Удалгүй цагдаа нар манай гэрт орж ирээл үзлэг хийж хойд эцгийн авч ирсэн эд зүйлийг хурааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

5. Гэрч Я.А-гийн: “Энэ хүү маань өчигдөр орой архи дарс уусан байх үедээ өөрийн гэрийнхээ хөрш айлын байшингийн цонхыг хөшиж гэрт нь орж хулгай хийсэн гэж өөрөө ярьж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

6. Гэрч Ч.М-рын “Тэгээд тэр үед унтаж амрахгүй гэрт орж гараад байсан учраас би шууд уурандаа А.Эг чи аль эсвэл гэртээ ээж дээрээ очиж амар аль эсвэл эндээ унтаж амар гэсэн чинь миний урдаас хэрүүл уруул хийгээд унтаж амрахгүй байхаар нь би уурандаа шууд А.Эг өөрийн гэрээсээ гар гэж хэлээд хөөж гаргасан юм. Тэр үеэр А.Э гэрт эргэж орж ирэлгүйгээр хэсэг хугацаа өнгөрсөн юм. Тэгээд байж байгаад гэрт буцаж өглөө үүрээр орж ирээд гэрийн гадаа үүд хэсэгт явж холхиод энэ тэнд дуу чимээ гаргаад байхаар нь би шөнө үүрээр унтаж байгаад босч гадаа гарч шээсэн юм. Тэр үед А.Э гэрт надтай зөрөөд орсон юм. Тэр цаг үед би ямар нэгэн зүйл анзаарч нээх тоогоогүй А.Эгийн хажуугаар орж унтаад өгсөн. Тэгээд би А.Этэй хамт сэрээд А.Эг ажлаа хийхгүй байгаа юм байна гээд ажил руу нь хамт явж байсан миний гар утас руу миний охин Ж.Л залгаж ээж гэрт цагдаа нар ирчихсэн байна таныг асууж байна гэхэд би өөрийн байгаа газраа зааж хэлсэн юм. Тэр үед А.Э бид хоёр Цагаанчулуут баг 15-7 тоотод байж байхад цагдаа нар уг хаяган дээр шууд ирээд А.Эг надтай хамт байж байхад барьж аваад явсан юм. Тэгээд би А.Эг манай гэрийн хажуу талын айлд өнгөрсөн шөнө орж эд зүйл хулгайлж гэрийн ард байдаг хураалттай хог новшин дотор хулгайн эд зүйлсийг хурааж тавьсан байна гэдгийг сонсч мэдсэн юм. Яах аргагүй А.Э тэр шөнө гэрт согтуу орж ирснээс унтаж өгөхгүй байн байн орж гараад гэрийн гадна ард явж холхилдоод байсныг би мэднэ. Тэгэхээр манай хажуу талын айлд хулгай орж эд зүйл хулгайлсан хүн нь яах аргагүй Эрдэнэсүрэн өөрөө юм. Тэр өдрийн шөнө А.Эгээс өөр хүн гэрт ирээгүй, өөр хүн шөнө орой болсон байхад гарч яваагүй учраас А.Э л яах аргагүй холбоотой” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/

7. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 43-р хуудас/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ дүгнэлтдээ “    ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав дүгнэлтдээ: “      ” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: 1. Үйл баримтын талаар:

 

 Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Ж.Д “2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө 10 цагийн үед би өөрийн хоёр хүүхэдтэйгээ хамт хөдөөнөөс ирж гэртээ орох санаатай хашааны хаалга онгойлгоход хашаан дотор байдаг манай байшингийн гадна хаалга онгойчихсон байдалтай байхаар шууд гадна талаас нь хараад гэрт хулгай орсон байна гэж мэдсэн, тэгээд шууд миний гар утсаар надтай хамт байсан миний бэр охин Өнөржаргал цагдаагийн газарт дуудлага мэдээлэл өгсөн юм. Хохирлын зарим эд зүйлийг би 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр буцаан авсан. Хөргөгчинд хийж тавьсан байсан махнуудыг би манайд хулгай орсон гэх А.Эгээс буцааж аваагүй, дээрх эд зүйлийн үнэлгээг нийтэд нь бодоход 459 500 төгрөгийн хохирол одоогийн байдлаар надад учраад байна” гэсэн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Тольдох оюуны өгөөж” ХХК-н шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 210052 дугаартай үнэлгээний дүгнэлтийг 864 730 /найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гуч/ төгрөг гэж дүгнэж байна” гэх эд зүйлийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, гэрч Ж.Л-гийн “Би сэрчхээд гэрээс гарахад гэрийн баруун талд байх хашааны харалдаа хураачихсан байсан эд зүйлс дунд ногоон өнгийн ууттай гутал, олон залгуур зэрэг эд зүйлс мөн хураачихсан байсан буйдангийн дотор талд аяга таваг, хүүхдийн цүнх, дэлгэц, үхрийн өвчүү байсан. Дээрх эд зүйлс нь манай гэрийнх биш, өмнө орой нь байгаагүй, хойд эцэг А.Э манайд авч ирсэн юм шиг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Я.Алтанцэцэгийн “Энэ хүү маань өчигдөр орой архи дарс уусан байх үедээ өөрийн гэрийнхээ хөрш айлын байшингийн цонхыг хөшиж гэрт нь орж хулгай хийсэн гэж өөрөө ярьж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.М-рын “Миний охин Ж.Л залгаж ээж гэрт цагдаа нар ирчихсэн байна таныг асууж байна гэхэд би өөрийн байгаа газраа зааж хэлсэн юм. Тэр үед А.Э бид хоёр Цагаанчулуут баг 15-7 тоотод байж байхад цагдаа нар уг хаяган дээр шууд ирээд А.Эг надтай хамт байж байхад барьж аваад явсан юм. Тэгээд би А.Эг манай гэрийн хажуу талын айлд өнгөрсөн шөнө орж эд зүйл хулгайлж гэрийн ард байдаг хураалттай хог новшин дотор хулгайн эд зүйлсийг хурааж тавьсан байна гэдгийг сонсч мэдсэн юм. Яах аргагүй А.Э тэр шөнө гэрт согтуу орж ирснээс унтаж өгөхгүй байн байн орж гараад гэрийн гадна ард явж холхилдоод байсныг би мэднэ. Тэгэхээр манай хажуу талын айлд хулгай орж эд зүйл хулгайлсан хүн нь яах аргагүй Эрдэнэсүрэн өөрөө юм. Тэр өдрийн шөнө А.Эгээс өөр хүн гэрт ирээгүй, өөр хүн шөнө орой болсон байхад гарч яваагүй учраас А.Э л яах аргагүй холбоотой” гэсэн мэдүүлэг, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч А.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын 16б-10 тоотод оршин суух Ж.Дгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 864 730 /найман зуун жаран дөрвөн мянга долоон зуун гуч/ төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

А.Э нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлан 864 730 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч гэм буруутай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн санал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ? хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Дд 864 730 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохиролч төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй байна.

 

            5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                    

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гөрөөчин овогт А-гийн Э-нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 угаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгийн цагдан хоригдсон ? хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-хөөс 227 000 /хоёр зуун хорин долоо мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-2-* тоотод оршин суух /РД:**/-тай Д.Сугарт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС