Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/351

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б

    Улсын яллагч Ц.Лхамсүрэн

    Хохирогч Н.Л

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэг

    Иргэний нэхэмжлэгч Г.С-Э, Б.С, Г.Одгэрэл, С.Б, Л.А, Б.У

    Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Өад холбогдох эрүүгийн 2025000000315 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст ойл” шатахуун түгээх станцын хажууд авто замын уулзвар дээр ОРО дугаартай “Ниссан ноте” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Н.Лын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Н.Хгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ “Эдгээр хүмүүсийн хохирлыг барагдуулна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.

Хохирогч Н.Лын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Осолд ороод  хоёр сар гаран болж байна. Миний хохирлыг барагдуулсан. Гомдол санал байхгүй. Надад 2 000 000 төгрөгийн төлбөр төлсөн. Үүнээс хойш анхаарал болгоомжтой байгаарай гэж хэлье өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай хүүхэд аавтайгаа хамт явж байгаад гэмтсэн. Бид нар түүнээс хойш байнга эмнэлгээр явж үзүүлж байгаа. Улаанбаатар хотод очиж бүрэн шинжилгээнд орсон. Хүндэрсэн тохиолдолд яаралтай хагалгаанд орно гэсэн заалттай хурлаар орсон. Тархинд нь сул яс байна гэсэн. Хүндэрсэн тохиолдолд ухаан алдаж унах аюултай гэсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэзээ л бол хэзээ хүндэрсэн тохиолдолд яаралтайгаар авна гэсэн. Эмчилгээний зардал 2 235 000 төгрөг өгсөн. Ирээдүйд эмчилгээ байнга хийлгэнэ. Тийм учир 8 сая төгрөг нэхэмжилсэн. 8 000 000 төгрөг өгсөны дараа цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэнэ” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.С-Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Нийт хохирлоос 1 200 000 төгрөг төлөгдсөн. Журмын хашаанаас гаргах үед 200 000 төгрөг төлсөн. Өнөөдөр 1 000 000 төгрөг төлсөн. Үнэлгээтэй танилцсан. 5 384 100 төгрөгөөс 1 200 000 төгрөгийг хасаад 4 181 100 төгрөгийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.С шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Надад шүүгдэгчээс 505 000 төгрөг шилжиж ирсэн. НӨАТ-ын баримтаар баталгаажсан нэхэмжлэх мөнгө нь 505 000 төгрөг болж байгаа. 2020 оны 08 сарын 26-ны өдрөөс хойш гарсан цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Миний толгой байнга өвддөг. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Уг гэмтлээс шалтгаалан хамар гэмтсэн, нүд ширгэж нүдний хараа муудаж байгаа. Надад өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ОРХ улсын дугаартай Соната авто машиныг эзэмшдэг, үнэлгээний дагуу хохирлыг барагдуулна. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Нийт 4 608 500 төгрөг гарснаас манай эхнэрийн дансанд 500 000 төгрөг хийсэн. Тэр мөнгийг хасаад 4 108 500 төгрөгийг нэхэмжилнэ өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Нэхэмжилсэн зүйл байхгүй. Хүүхдүүдийн машиныг янзалбал хохиролгүй. Өөр ярих зүйл байхгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Л.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “5093103319 дансанд нэхэмжилсэн 150 000 төгрөгийг төлсөн. Өөр нэхэмжлэх зүйлгүй. Цаашид болгоомжтой байгаарай” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Г.О-лийн гэр бүлийн хүн. Машины төлбөрийг нэхэмжилж байна. Тэр үед би тэр машиныг жолоодож байсан. Машин манай нөхрийн нэр дээр байдаг. Эрүүл мэндийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Өөр ярих зүйл байхгүй” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч У.Солонго “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлыг минь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжэлэгч Ч.Н “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлыг минь иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч Л.З, Б.Э нар нь “2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагт болох шүүх хуралдаанд Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул оролцох боломжгүй байна. Иймд бид хоёрыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлж, эмчилгээний зардал болох 2 000 000 төгрөгийн 1 000 000 төгрөг төлсөн үлдэгдэл мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгэч Б.Б “шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо гаргуулна” гэсэн байна.

 

Иргэний нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Удаанжаргал “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11хуудас/

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-17хуудас/

 

3. Ослын газрын схем зураг. /хх-ийн 8хуудас/

 

4. Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 19хуудас/

 

            5. .Хохирогч Н.Лын “Би 2020 оны 07 сарын 19-ний өдөр хороолол орчхоод город руу Соната-6 маркийн ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осолд орж гэмтсэн. Машины урд суудал дээр явж байтал гэнэт урдаас машин гарч ирээд мөргөлдөөд би ухаан алдсан. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүлээн авах тасагт очоод ухаан орсон. Уг ослоос болж баруун талын гарын атгаал чөмөг дундуураа хугарсан юм. 2020 оны 07 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Эм, тариа хоол унд, хот руу явсан нийтдээ 2 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Буруутай жолоочид хариуцлага тооцож, хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22-р хуудас/

 

6. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 533 дугаартай “Н.Лын биед баруун гарын атгаал ясны далд хугарал, хоёр хөлийн шилбэ, баруун өвдөгт цус хуралт үүсчээ. Баруун гарын атгаал ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 82-83хуудас/

7. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-ийн мэдүүлсэн “Миний хүү 3 настай Н.Х нь 2020 оны 07 сарын 19-ний өдөр аав Ч.Н-ийн хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осолд орж гэмтсэн. Хүү Н.Х нь гавлын ясны цуурал, тархи баруун талаараа няцралттай, элэг бяцралттай, баруун шанаа зулгарсан, цээж орчмоор хөхрөлттэй байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-26хуудас/, “одоогийн байдлаар хүү бид хоёр эмнэлгээс гарсан, гэртээ хүний асаргаанд байгаа. Манай хүү осолд орсон цагаас хойш НӨАТ-ын баримттай 1 233 390 төгрөгийн зарлага гарсан, баримтгүй 1 000 000 төгрөгийн зарлага гарсан. Манай хүү ганцаараа явахдаа хазганаад муу явж байгаа, шөнө унтах болгондоо өвчин намдаах тариа лаа хэрэглэж байгаа. Б.Ө нь 300 000 төгрөг өгч байсан. Өөр ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27хуудас/

 

8. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн 527 дугаартай “...Н.Хгийн биед гавлын хүнхрээ ясны бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, хуйхан доор цус хуралдалт, нүүрний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр талын шанаанд зулгаралт үүсчээ. Гавлын хүнхрээ ясны бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 113-115хуудас/

 

9. Иргэний нэхэмжлэгч У.С-гын мэдүүлсэн “Тухайн ослоос миний баруун талын ташаа орчим хөхөрсөн, зүүн талын өвдөг орчмоор цус хуралт үүссэн байсан. Ослын дараагаар би ямар нэгэн эмчилгээ, эм тариа хэрэглээгүй. Одоогийн байдлаар миний биед ямар нэгэн зовуурь байхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31хуудас/

 

10. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 544 дугаартай “У.С-нгын биед баруун ташаа, зүүн өвдөгт цус хуралт үүсчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 119-120хуудас/

 

11. Иргэний нэхэмжлэгч Б.Сийн “Ослын улмаас зүүн хөмсөгний дээд хэсэгт язралт үүсч, гурвалжин хэлбэртэй хагарсан, цус хуралт үүссэн, 4 хэсэг газарт зүсэлт хийж, 4 ширхэг оёдол тавиулсан. Зүүн талын нүдний доод яс цуурсан, хамрын яс хугарсан. Хоёр хөл хоёулаа хөхөрч хавдсан. Толгой байнга өвдөх болсон. Би 504 250 гаруй төгрөгийн эм тариа хийлгэсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33-р хуудас/

 

12. Иргэний нэхэмжлэгч С.Бын “Тухайн өдөр ослын улмаас 2 хөлийн шилбэнд цус хуралт үүссэн, гадна хэсэгтээ хөхрөлт үүссэн байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 3-р хуудас/

 

13. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 531 дугаартай “С.Бын биед хоёр хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 103-104хуудас/

 

14. Иргэний нэхэмжлэгч Л.Аийн гэрчээр мэдүүлсэн “2020 оны 07 сарын 19-ний өдөр дүү Уртнасангийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй город руу хамаатнуудынхаа хамт явж байсан. Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын уулзвар дээр ирж байтал саарал өнгийн “Тоёото Прусс” машин миний сууж явсан машиныг мөргөөд замын урд хэсэг рүү гаргаад зогссон. Машины урд Батжаргал, хойд талд Лхагвагарав, Саранцэцэг, Баянжаргал болон би сууж явсан ослын улмаас биедээ гэмтэл авсан учир барагшун авч уусан. Нийтдээ 150 000 төгрөгийн эм бэлдмэл хэрэглэсэн. Гэхдээ ямар нэгэн баримт байхгүй. 150 000 төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-39-р хуудас/

15. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29- ний өдрийн 534 дугаартай “Л.Аийн биед дух, зүүн гарын бугалга, зүүн хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт үүсчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 108-109хуудас/

16. Иргэний нэхэмжпэгч Г.С-Э-ний “Тухайн зам тээврийн ослын улмаас миний эзэмшлийн “Тоёото Прусс” маркийн ОРА дугаартай тээврийн хэрэгсэлд 4 910 000 төгрөгийн эвдрэл гэмтэл үүссэн. Үнэлгээ хийлгэхэд 260 000 төгрөг төлсөн. Автомашины үнэлгээ 88 000 төгрөгөөр хийгдсэн. Эмчилгээнд 150 000 төгрөгөөр томографын зураг авхуулсан. Эм тарианд 200 гаруй мянган төгрөг зарцуулсан. Буруутай жолоочоос хохирлоо гаргуулж авна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42хуудас/

17. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27- ны өдрийн 537 дугаартай “Г.С-Э-ийн биед баруун гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөлийн өвдөгт зулгаралт үүсчээ. Баруун гарын шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 88-89-р хуудас/

18. Иргэний нэхэмжлэгч Б.Угийн “Би тухайн үед ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Уг зам тээврийн ослын дараа миний цээжний хэсэг хөндүүрлээд өвдөөд байсан. Толгой өвддөг болсон. Надад нэхэмжлэх эм тарианд зарцуулах зүйл байхгүй. Харин унаж явсан машины хохирол 4 608 000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 46-47хуудас/

19. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 535 дугаартай "Б.Угийн биед цээж, баруун хөхний дотор хэсэг, зүүн бугалганд цус хуралт үүсчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 129-130хуудас/

20. Иргэний нэхэмжлэгч Ч.Н-жийн “Ослын улмаас миний зүүн талын хөлийн өвдөгнөөс доош, шилбэний хэсэгтээ гэмтэл авсан хувийн эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн. 800 000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Буруутай жолоочоос хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 49-50-р хуудас/

21. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 536 дугаартай “...Ч.Н-жийн нүүрэнд шарх, зүүн нүдний зовхи, цээжний зүүн тал, зүүн бугалга, бугуйнд цус хуралт, хамрын нуруу, баруун далны хэсэгт зулгаралт үүсчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 124-125-р хуудас/

22. Иргэний нэхэмжлэгч С.У-галын “Г.М нь “Транс капитал” ББСБ-аас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр авто машин худалдан авахаар 5 800 000 төгрөгийн зээл авч зээлийн барьцаанд 37-34 ОРО дугаартай “Ниссан нөт” маркийн машиныг барьцаалсан. Г.Мө-гийн хамтран зээлдэгчээр нөхөр Б.Ө нь байгаа. Сард 244 000 төгрөгийн зээлийн төлөлт хийдэг. Одоогийн байдлаар зээлийн үлдэгдэл 4 736 121 төгрөг байгаа. Зээлийн төлөлт хэвийн явж байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 61-62-р хуудас/

 

23. Иргэний нэхэмжлэгч Л.Зо-лын “Ослоос болж миний толгойд доргилт өгч зүүн хөлийн зөөлөн эд гэмтсэн гэмтэл учирсан. Өөрт учирсан хохирол, эмчилгээний зардалд 500.000 төгрөг зарцуулсан. Хамар хугарсан учир хамар эдгэрснээс хойш 6 сарын хагалгаанд орох учир хагалгааны төлбөр 400.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67-р хуудас/

 

24. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 540 дугаартай "...Л.Зо-лын биед зүүн бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт үүсчээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 139-140-р хуудас/

 

25. Иргэний нэхэмжлэгч Б.Э-дын гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн “Тоёото прусс” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлд эхнэр хүүхдийн хамт хойд суудал дээр суугаад гар утсаа оролдоод явж байтал нэг машин ирээд миний сууж явсан машиныг мөргөхөөр нь охиноо тэврээд доошоо суусан, удалгүй өөр машинтай мөргөлдөөд замын урд хэсэг рүү гарсан ослоос болж толгойд доргилт өгч, хамар хугарсан. Би өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр эмчилгээнд 800 000 төгрөг зарцуулсан. Мөн осолд орсноос хойш 2020 оны 07 сард ажлаа хийж чадаагүй учир цалингийн зээлийн 479 000 төгрөгийн төлөлтөө хийж чадаагүй. Эмчилгээний зардал 800 000 төгрөг, цалингийн зээл 479 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 73-74-р хуудас/

 

26. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн 539 дугаартай “Б.Э-дын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт үүсчээ  хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 134-135-р хуудас/

 

27. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын мэдүүлсэн “2020 оны 07 сарын 19-ний өдөр төрсөн дүү Н.Л, С, Б түүний охин У нарын хамт Орхон аймгийн төвд явж байгаад осолд орсон осолд орсон даруйдаа ухаан алдсан байсан. Зүүн хөл тэр чигтээ хөхөрч няцарсан. Тархи хөдөлсөн, зүүн нүд хөхөрсөн зэрэг гэмтэл авсан. 3 удаа бариулсан 30.000 төгрөг болсон хувийн эмнэлэгт 300 000 төгрөгөөр томографын зураг авхуулсан. Гомдолтой зүйл гэвэл миний араас биеийн байдал асууж, яриагүй. Би их хохирч сүйд болсон зүйл байхгүй ч эм тарианы мөнгөө гаргуулж авмаар байна. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 152-154-р хуудас/

28. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 530 дугаартай “Б.Бын биед хоёр нүдний зовхи, зүүн хацар, хоёр хөлийн өвдөг, баруун хөлийн тавхай, зүүн шилбэнд цус хуралт, зүүн гарын сарвуунд шарх тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 148-149-р хуудас/

 

29. Иргэний нэхэмжлэгч Т.О-н мэдүүлсэн “Би ОРХ дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 05 дугаар сард худалдан авсан. 2020 оны 07 сарын 19-ний өдөр манай эхнэр Уртнасан уг тээврийн хэрэгслийг унаж яваад “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын уулзвар дээр зам тээврийн осолд орсон. Уг ослын улмаас тээврийн хэрэгсэлд 4 608 500 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээний дагуу мөнгөн дүнг нэхэмжилж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 157-158-р хуудас/

 

30. Авто тээврийн үндэсний төвийн ОРХ улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон №13 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 161-165-р хуудас/

 

31. Авто тээврийн үндэсний төвийн ОРА улсын дугаартай “Тоёото прусс” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон №15 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 171-175-р хуудас/

 

32. 15. Авто тээврийн үндэсний төвийн ОРО улсын дугаартай “Ниссан Нөөт” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон №14 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 182-186-р хуудас/

 

33. “Арвижих Эстимэйт” ХХК-ний, “Тоёото Прусс-20” маркийн ОРА дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлыг 4 910 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 191-192-р хуудас/

 

34. “Арвижих Эстимэйт” ХХК-ний “Соната-6”<маркийн ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлыг 4.150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 217-224-р хуудас/

 

35. Жолооч Б.Өын биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй болохыг тогтоосон 2020 оны 08 сарын 03-ны өдрийн №151 дугаартай дүгнэлт. /хх-ийн 236-237-р хуудас/

 

36. Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн “Б.Ө нь Зам хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн” гэсэн магадалгаа. /хх-ийн 14-15-р хуудас/

 

37. Яллагдагч Б.Өын “2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт Жаст-Ойл станцын урд дугуй засвар орох гээд 37-34 ОРО дугаартай “Ниссан нөөт” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байгаад уулзвараар зүүн тийш эргэх гээд төв зам руу ортол “Тоёото прусс” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд, мөргөлдсөний улмаас “Тоёото прусс” маркийн машин нь саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд төв замаас буугаад урагшаа гарчихсан байсан. Мөргөлдсөн 2 тээврийн хэрэгсэл дээр очоод хүмүүсийг нь дотроос нь гаргаад эмнэлэг рүү дуудлага өгөөд бэртсэн хүмүүсийг аваад явсан. Би осол болохын өмнө туслах замаас төв зам руу орохдоо 2 тал руугаа хартал ойр хавьд машин харагдахгүй байсан. Хороолол талаас саарал өнгийн Соната-6 машин ирж харагдсан. Би төв замаар явж байсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зам тээврийн осол гаргасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ “Б.Ө нь 2020 оны 07 сарын 14-ний өдөр 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт байх Жаст ойл шатахуун түгээх станцын хажуугийн авто зам дээр өөрийн эзэмшлийн 34-37 ОРО дугаартай авто тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйл болон болон 12.3 дугаар зүйлд  заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг ослын улмаас бага насны Н.Хгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, Лхагвагарамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон ослын талаарх камерын бичлэгээр нотлогдож байна. шүүгдэгч Б.Өыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Н.Лд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-гт 2 235 000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Г.С-Эийн нэхэмжилсэн 5 384 100 төгрөгөөс төлөгдсөн 1 200 000 төгрөгийг хасаж төлөгдөөгүй хохирлыг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Т.О-лийн нэхэмжилсэн төлөгдөөгүй хохирол 4 108 500 төгрөгийг гаргуулж эдгээр хүмүүст олгох нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Л.Зо нотлох баримтгүйгээр 900 000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Ө 200 000 төгрөгийг Л.Зо-лд төлсөн. Иргэний нэхэмжлэгч Э нотлох баримтгүйгээр 1 279 000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс шүүгдэгч 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Нямдорж 210 000 төгрөгийг нэхэмжилснээс 210 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Саранцэцэг 468 250 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс өнөөдрийн байдлаар 505 000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Иргэний нэхэмжлэгч Б-д төлөх төлбөргүй. Иргэний нэхэмжлэгч А 150 000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 150 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч Уртнасан хохирол төлбөргүй гэсэн тул дээрх хүмүүст тус тус төлөх төлбөргүй болохыг дурьдаж, иргэний нэхэмжлэгч С-гт цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих мөн иргэний нэхэмжлэгч Батжаргалын нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 330 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй байдлаар шийтгэх тогтоолд тусгаж оруулах саналыг гаргаж байна. Шүүхээс Б.Өыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлагын санал дүгнэлтийг дараах байдлаар гаргаж байна. Шүүгдэгч Б.Өад эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгч Б.Өад  эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд дүгнэлтдээ “Гэм буруугийн шүүх хуралдаанд зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй учир улсын яллагчтай мэтгэлцэхгүй. Тодорхой хэмжээгээр хохироосон. Шүүгдэгч өөрөө гэмшиж ухаарсан. Яллах дүгнэлтээр гэм буруутайд тооцох үндэслэл байна. Н.Л, Н.Х нарын хохирол төлөгдсөн гэсэн хэдийн ч цаашид гарах хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй. Иргэний нэхэмжлэгч Саранцэцэгт хохирол төлөгдсөн хэдий ч цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийн нээлттэй орхиж өгнө үү гэж хүсэж байна. Бусад иргэний нэхэмжлэгч нарын хувьд баримттай болон баримтгүй гэлтгүй бүгдийг төлж барагдуулсан байдаг. Хохирогч Н.Лд 2 000 000 төгрөг, хохирогч Н.Хд 2 235 000 төгрөг,  иргэний нэхэмжлэгч Саранцэцэгт 505 000 иргэний нэхэмжлэгч Ал-т 150 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э-од 800 000 төгрөг Золжаргалд 200 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Одгэрэл 500 000, С-Эд 1 200 000. Иргэний нэхэмжлэгч Ч.Н-ид 210 000 төгрөг нийт 7 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Машины хохирлыг төлж барагдуулна гэдгийг илэрхийлсэн. Хохирогч нарыг цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж өгнө үү. Гэм буруутайд тооцсон улсын яллагчийн гаргасан санал дүгнэлтийг ял шийтгэлийн сонслоо. Ял шийтгэл оногдуулахад дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулж байгаа. Хийсэн хэрэгт чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлууд нь ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч нэг жилийн хугацаагаар биечлэн хорих ял оногдуулахаар санал дүгнэлт гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд дараах санал дүгнэлтийг гаргая. Жолоодох эрхийг хасах тухай нэмэгдэл ялд  тусгайлан гаргасан санал байхгүй. Хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл байна гэж харж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл мөн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан түүнд оногдуулах ялыг тодорхой хуульд заасан хугацаагаар тэнсэж хянан харгалзаж өгнө үү. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөр төлөгдсөн байдал, хийсэн хэргийг чин санаанаас ухамсарласан байдал, ар гэрийн байдал, нь ам бүл 6, гэмт хэрэг үйлдэх үед ам бүл 5 байсан. 2020 оны 09 сарын 29-ний өдөр бага хүү төрсөн. Бага насны буюу 0-12 насны 4 хүүхэдтэй. Уг айлыг шүүгдэгч тэжээн тэтгэдэг. Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй хохирогч нар байна мөн иргэний  нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлөх асуудал тулгарна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хамгийн эхлээд хүний эрүүл мэнд хохирсон учир хамгийн түрүүнд энэ зардлыг төлөх гэж Б.Ө зүтгэсэн. Жолоочийн хариуцлагын болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын даатгалтай хэдий ч  даатгалтай газар нь шүүхийн шийдвэрийг авч ир тэгвэл мөнгө гаргана гэсэн хариулт өгсөн.  Шүүгдэгч хохирол төлбөр төлөхөө өөрөө илэрхийлсэн. Даатгалын мөнгө хүрэхгүй бол өөрөөсөө бүгдийг төлж барагдуулна гэсэн. Ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүй байж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хохирогч Н.Лын “Би 2020 оны 07 сарын 19-ний өдөр хороолол орчхоод город руу Соната-6 маркийн 65-55 ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осолд орж гэмтсэн. Машины урд суудал дээр явж байтал гэнэт урдаас машин гарч ирээд мөргөлдөөд би ухаан алдсан. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүлээн авах тасагт очоод ухаан орсон. Уг ослоос болж баруун талын гарын атгаал чөмөг дундуураа хугарсан юм. 2020 оны 07 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Эм, тариа хоол унд, хот руу явсан нийтдээ 2 сая гаруй төгрөгийн зардал гарсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэгийн “Миний хүү 3 настай Н.Х нь 2020 оны 07 сарын 19-ний өдөр аав Ч.Н-жийн хамт тээврийн хэрэгсэлтэй явж байгаад осолд орж гэмтсэн. Хүү Н.Х нь гавлын ясны цуурал, тархи баруун талаараа няцралттай, элэг бяцралттай, баруун шанаа зулгарсан, цээж орчмоор хөхрөлттэй байгаа” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ослын газрын схем зураг, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 533 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 544 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 527 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт,  Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 534 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 537 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 535 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 540 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 539 дугаартай дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 530 дугаартай дүгнэлт, иргэний нэхэмжлэгч У.Солонго, Б.С, С.Б, Л.А, Г.С-Э, Б.У, Ч.Н, С.У, Л.Зо, Б.Э, Б.Б, Т.О нарын мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн 65-55 ОРХ улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон №13 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн ОРО улсын дугаартай “Ниссан Нөөт” маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон №14 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Арвижих Эстимэйт” ХХК-ний, “Тоёото Прусс-20” маркийн ОРА дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлыг 4.910.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, “Арвижих Эстимэйт” ХХК-ний “Соната-6”<маркийн ОРХ дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн эвдрэл, хохирлыг4.150.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Жолооч Б.Өын биенээс авсан цусанд этилийн спирт илрээгүй болохыг тогтоосон 2020 оны 08 сарын 03-ны өдрийн №151 дугаартай дүгнэлт, Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Мөрдөгчийн магадалгаа “...Б.Ө нь Зам хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “...гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн” гэсэн магадалгаа, шүүгдэгч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст ойл” шатахуун түгээх станцын хажууд авто замын уулзвар дээр 37-34 ОРО дугаартай “Ниссан ноте” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Н.Лын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, Н.Хгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл, У.Солонго, С.Б, Л.А, Г.С-Э, Б.У, Ч.Н, Л.Зо  Б.Э, Б.С, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.С-Эд 4 910 000 төгрөгийн хохирол, Т.О-д 4 608 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Ө нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй боловч уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хохиролд хамаарах үндэслэлтэй тул хэргийн хамт шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэлээс төлөгдөөгүй хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Өын үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.Х, түүний хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэгт 2 235 000 төгрөг төлсөн. Хохирогч Н.Лд 2 000 000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч Н.Хгийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ, Н.Л нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Иргэний нэхэмжлэгч У.Солонго, С.Б, Л.А, Б.У, Ч.Н, С.У, Л.Зо, Б.Э нарт учирсан хохирлыг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Т.Одгэрэлд 4 108 500 төгрөгийн хохирол, Г.С-Эд 4 184 000 төгрөгийн хохирол учирсан төлөгдөөгүй байна. Иргэний нэхэмжлэгч Б.С, Б.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэнэ гэжээ. Шүүгдэгч Б.Ө нь учруулсан хохирол, хор уршигийг хүлээн зөвшөөрч, төлөгдөөгүй үлдсэн иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Өаас 8 292 500 төгрөг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Г.С-Эд 4 184 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.О-д 4 108 500 төгрөгийг тус тус олгож, насанд хүрээгүй хохирогч Н.Хгийн хууль ёсны төлөөлөгч О.Ганцэцэг Иргэний нэхэмжлэгч Б.С, Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ө нь даатгалын байгууллагаас мөнгө гаргуулан иргэний нэхэмжлэгч нарт төлбөрийг төлөх боломжтой гэж байх тул төлбөр төлөх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоох боломжтой гэж үзлээ.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгпэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                   

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Онход овгийн Б Ө-тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Б.Өын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өад 6 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүрийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өаас 8 292 500 /найман сая хоёр зуун ерөн хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.С-Э /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 8-** тоот рд:Ф**/-д 4 184 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.О /Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-2-** тоот рд:**/-д 4 108 500 төгрөгийг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Б.Ө нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.Х, түүний хууль ёсны төлөөлөгч О.Г, иргэний нэхэмжлэгч Б.С, Б.Б  нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС