Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/356

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж, шүүгч Ш.Эрдэнэцэцэг, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х

Иргэдийн төлөөлөгч Ч.А

    Улсын яллагч Н.Д

    Хохирогч Б.П

    Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, Э.Т

    Шүүгдэгч Г.С-О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-От холбогдох эрүүгийн 2025000710188 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Г.С-О нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1-82 тоотод оршин суух 16 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.П-мыг надтай уулзахгүй бол чиний амьдралаар тоглоно, би өөрийгөө ална гэх зэргээр заналхийлж 2018 оны 12 дугаар сарын дундуур Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Таван-Эрдэнэ захын харалдаа урд талын ууланд өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэл дотор хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

2019 оны 01 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн Ургацын 1-13 тоотод байх өөрийн гэртээ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн хойд талын Баян-Өндөр ууланд дээр өөрийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэлд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

 

2019 оны 02 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Баян-Өндөр уулан дээр өөрийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэлд хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон,

 

2019 оны 03 дугаар сард надтай уулзахгүй бол амиа хорлоно шүү, амьдралаар чинь тоглоно шүү гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлэн өөрийн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэлд Булган аймаг явах зам дагуу байх уулан дээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

 

2019 оны 04 дүгээр сарын 13-14-ний орчим надтай уулзахгүй бол амиа хорлоно шүү, амьдралаар чинь тоглоно шүү гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлэн УНЭ улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийн хэрэгсэлд Булган аймаг явах зам дагуу байх уулан дээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С-О нь 16 настай буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй Б.Пын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн 6 удаагийн үйлдлээр хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-О мэдүүлэхдээ Миний хувьд Б.П-мыг хүчээр хүчирхийлсэн зүйл байхгүй. Үүнийг би байнга хэлж байгаа. Би Б.П-мыг үнэнээ хэлээсэй гэж хүсэж байна. Бид хоёрын дунд үгээр хэлэхэд хэцүү зүйл болсон нь үнэн. Гэр бүлийн гадуурх харилцаа мөн хайр сэтгэлийн асуудал байсан. Анх бэлгийн харилцаанд 2018 оны 12 сард харилцаанд орсон. Үүнээс хойш байнга тогтмол ордог байсан. Бид хоёр гадуур явахдаа залуу хосууд шиг гар гараасаа хөтлөлцөж явдаг байсан. Би энэ охиныг үнэхээр үнэнээ хэлээсэй гэж хүсэж байна. Нэг хүний амьдрал биш  олон хүний амьдрал шийдэгдэж байгаа. Би үнэхээр Б.П-тай явалдаж гэр бүлээ зовоосондоо харамсаж байна. Би эхнэр хүүхдүүддээ гар хүрч байсан удаа байхгүй. Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би өөрийгөө муу хань, муу аав, муу хүү байсандаа маш их харамсаж байна. Би үнэхээр Б.Пыг хүчиндээгүй үүнийг харж үзээч гэж хүсэж байна. Надад битгий ял оноогооч би гуйж байна” гэв.

Хохирогч Б.П мэдүүлэхдээ “Би эхлээд ангийн багштайгаа хамт өргөдөл өгсөн. Тэгээд анхнаасаа тохиролцсон болохоор би өргөдлөө буцааж авч байсан. Ээж 2019 оны 01 дүгээр сард өргөдөл өгсөн байхаар нь би худлаа мэдүүлэг өгсөн. Г.С-О ахын хэлсэн үнэн. Анхнаасаа бид хоёр тохиролцоод бэлгийн харилцаанд орсон. Г.С-О ах болсон зүйлийг ярьчихсан тул хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Иргэн З.Д-лаас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл “Г.С-О нь миний 12 дугаар ангийн охиныг хүчиндсэн нь тогтоогдсон /өнгөрсөн оны 9 сард/. Би их цочирдсон ба Г.С-Оынх 4 хүүхэдтэй /14-2 насны/ болохоор хүүхдүүдийг нь бодоод өдий болтол өргөдөл гомдол өгөхгүй яваад байсан. Г.С-О нь гэртээ эхнэр хүүхдээ байнга зодож дарамталдаг. Намайг цагдаад өгвөл амиа хорлоно, бүгд үхнэ гэж дарамталдаг гэнэ. Саяхан бас гэртэйгээ бүгд шатна гэж том газ онгойлгож чүдэнз зурах гээд байсан. Иймд энэ бүгдийг хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх гомдол /хх-ийн 6-р хуудас/

2. Насанд хүрээгүй хохирогч Б.П-мын “2018 оны 12 дугаар сарын дундуур манай гэрт хамаатны эгч Б.Э, түүний нөхөр Г.С-О ах байсан ба юманд явах хэрэгтэй, Г.С-О ах хараа муутай болохоор замын гэрэл дохио хараад яв гэж хэлсэн. Тэгээд Г.С-О ахын зарчихсан саарал өнгийн суудлын жижиг машинд суугаад манай гэрээс хөдөлсөн. Г.С-О ах хүнээс юм авна гэж хэлээд Таван-Эрдэнэ захын харалдаа байх уулан дээр зогсоод намайг оролдож бэлгийн харьцаанд орсон, дурь ханасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Г.С-О ах бид хоёр машинд л байсан. Машины арын суудалд намайг хүчирхийлсэн. Би Г.С-О ахтай бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй, эсэргүүцсэн боловч миний гар хөлнөөс бариад хүчиндсэн. Миний өмд, дотоожийг Г.С-О ах тайлсан. Г.С-О ах намайг хүчирхийлсний дараа хүмүүст битгий хэлээрэй гээд байсан. Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сард Г.С-О ахын гэрт очиж хивс угаахаар явахад Г.С-О ах гэртээ ганцаараа байсан ба миний гарнаас бариад үнсэх гээд байхаар нь би эсэргүүцсээр байгаад болиулсан, гаднаас ээж болон Б.Эрдэнэчимэг эгч нар ирээд би ээжийн хамт гэртээ харьсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа миний утас руу Г.С-О ах залгаад байхаар нь би утсаа аваагүй, гэтэл гаднаас Г.С-О ах гэрт орж ирээд миний гар утсыг булаагаад аваад гарчихсан. 2019 оны 02 дугаар сард Баянбулаг багийн хойд талын уулан дээр очиж зогсоод хүчирхийлсэн. 2019 оны 03 дугаар сард Г.С-О ах миний гар утас руу залгаад одоо надтай уулзахгүй бол би чиний амьдралаар тоглоно шүү, өөртөө гомдоорой гэж дарамталсан. Г.С-О ах 5-1 дүгээр байрны гадаа байна гэж хэлээд намайг дуудсан, би Г.С-О ахаас айгаад очсон чинь намайг машиндаа суулгаад Булган явдаг замын харалдаа байх уулан дээр авчраад машиндаа хүчирхийлсэн. Г.С-О ах сардаа 1-2 удаа намайг хүчирхийлж байсан. 2018 оны 12 дугаар сараас хойш сардаа 1-2 удаа бэлгийн харьцаанд орж байсан. 2019 оны 06, 07, 08 дугаар сард Г.С-О ахтай уулзаагүй, бусад сард нь намайг хүчирхийлж байсан. Олон удаа бэлгийн харьцаанд хүчээр орсон би эсэргүүцэхээр Г.С-О ах намайг явуулахгүй, өөрийгөө ална гээд намайг айлгадаг, машинтайгаа үхнэ гээд их хурдтай явдаг, нэг удаа машиндаа байсан үнэртэй усаар өөрийнхөө толгойг хагалж байсан. Энэ байдлаас айгаад Г.С-О ахтай хурдан бэлгийн харьцаанд орчхоод гэртээ харина гэж бодож байсан. “...2019 оны намар байх яг сар өдрийг нь сайн санахгүй байна. 8 сарын багцаа 3-6 дугаар байрны орцонд байдаг дэлгүүрт ажиллаж байхад Г.С-О ажил дээр ирээд надад шууд 500.000 төгрөг өгчихөөд би чамд дахиж харагдахгүй би хол явлаа гэж хэлээд мөнгөө үлдэлдчихээ яваад өгсөн. Тэр мөнгийг би түрүүвчин дотроо хийчихсэн явж байгаад гээгдүүлчихсэн. Мөн Б.С-гийн дансаар 1-2 удаа мөнгө гуйж авч байсан. Харин Ч.Х, Б.С бид 3-г цугтаа байж байхад юу хийж байна кино үзэх үү гэх мэтээр асуугаад тэгээд мөнгөтэй юм уу гэж асуугаад байхгүй гэхээр бид нарт мөнгө өгдөг байсан Үүнээс хойш би уг асуудлыг гэрийнхэндээ хэлж чадахгүй байхад над дээр Г.С-Оыг ойр ойрхон ирээд байхаар сүүлдээ гялс бэлгийн харьцаанд орчхоод гэр лүгээ харих юмсан гэж бодоод зөвшөөрч бэлгийн харьцаанд ордог байсан. Сүүлдээ би Г.С-О би чамд хайртай, надтай уулзахгүй бол өөрийгөө амиа хорлоно гэдэг байсан үйлдлүүдээс болоод мөн уг асуудлыг ээж, ах, дүү нартаа хэлэхээс айгаад ярилцах зөвшилцөх хүнгүй болоод залхаад хүсээгүй байсан ч хүссэн юм шиг бэлгийн харьцаанд ордог байсан. Миний зүгээс ямар нэгэн хайр сэтгэлийн холбоо байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-15- р хуудас/

 

3. Насанд хүрээгүй хохирогч Б.П-мын “...Г.С-О ах манай ээж рүү залгаад насанд хүрээгүй хүүхэд худлаа мэдүүлэг өгвөл ямар нэгэн ял шийтгэл байхгүй, цөөхөн хэдэн төгрөгөөр торгуулчихна би өөрөөсөө торгуулийн мөнгийг нь өгчихье гээд ээж рүү байн байн залгаад байсан. Тэгэхээр нь би өөрөө Г.С-О ахыг намайг хүчиндээгүй гэж худлаа мэдүүлсэн. Г.С-О ах намайг хүчиндсэн. Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Сүүлд хохирогчоор өгсөн мэдүүлэг маань худлаа. Г.С-О ах ээжээс гуйгаад шоронд явах гээд байна гэхээр нь би худлаа мэдүүлэг өгсөн юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 63-р хуудас/

 

4. Гэрч З.Д-лын “2019 оны 09 дүгээр сард би жимсэнд яваад Орхон аймагт ирэхэд миний төрсөн эгч Нямсүрэнгийн охин Б.Эрдэнэчимэг миний утас руу залгаад манай нөхөр Г.С-О танай охин Б.Пыг хүчирхийлж, хүчиндсэн байна гэж хэлсэн. Би Б.Паас юу болсон бэ гэж асуухад Г.С-О ах намайг машиндаа суулгаад хүчирхийлсэн, хичээлээс тараад явахад Г.С-О ах машинтайгаа намайг дагаж яваад байдаг, нэг биш удаа намайг хүчирхийлсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 12-р хуудас/ ...“Миний бие Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад шалгуулж байх явцад манай хүү Б.Л-О нь уг асуудлын талаар сонсоод Г.С-Оын гэрт очиж . Тэгээд зөрүүлээд Г.С-О цагдаад өргөдөл гаргасан юм. Тэгээд манай охиныг гомдолгүй гэж хэлбэл Г.С-О манай хүүд бас гомдолгүй гэж хэлнэ гэхээр нь би нэгдүгээрт хүүгээ шоронд явчих вий гэж айж байсан. Хоёрдугаарт Г.С-Оын 4 хүүхдийг бодоод энэ асуудлыг цааш шалгуулахгүй гэж бодсон юм. Энэ хэрэг шалгагдаж байх хугацаанд Г.С-Оын эхнэр Б.Э надтай уулзахад өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан намайг хүчиндээгүй гээд худлаа мэдүүлэг өгчихвөл насанд хүрээгүй хүүхдэд хариуцлага тооцохгүй хэдэн төгрөгөөр торгоод өнгөрнө шалгаж байгаад хэрэгсэхгүй болгочихдог юм байна гэж хэлж байсан. Мөн тухайн үед Г.С-О надаас та өгсөн өргөдлөө буцаагаад авчхаач гээд хоолой нь зангираад гуйгаад байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 66-р хуудас/

 

5. Гэрч Б.Э-гийн “2019 оны цагаан сараас хойш Г.С-О миний нагац эгчийн охин Б.П-тай байнга уулзаад байдаг болчихсон. Би дотроо Г.С-Оыг Б.П-мын найз охидуудтай уулзаад байгаа юм болов уу гэж бодож байсан. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Г.С-От Б.П-мын утас байхаар нь би хэний утас юм бэ гэж асуухад Г.С-О эмнэлэгт хэвтэж байгаа хүний утас гээд худлаа хэлсэн. Би өөрөө Б.П-мын утас гэдгийг мэдэж байсан. Б.П-мын гэрт очоод юу болоод байгаа юм бэ гэж асуухад Б.П уйлаад би ээжийг ирэхээр таньд бүх зүйлийг хэлнэ, Г.С-О ах их аймар, намайг хүчирхийлсэн, чамайг ална, эсхүл өөрөө үхнэ гэж айлгадаг гэж хэлсэн. Миний араас Г.С-О Б.П-мын гэрт ирээд хурдан гэртээ харь гэж уурласан. Тэр өдрөөс хойш хэд хоног Г.С-О гэртээ ирэхгүй амиа хорлох үйлдэл хийж эхэлсэн. Би Г.С-Оыг БОЭТ-ийн арын уулнаас олсон. Тухайн үед Г.С-О олон ширхэг эм уучихсан, ухаан мэдрэлгүй байсан. Гэртээ ирснээс хойш хутга бариад намайг болон хүүхдүүдийг маань ална, Б.Пын ээж өргөдөл гаргаж өгвөл би улаан махны хэргээр шоронд сууж чадахгүй эхлээд та нарыг бүгдийг чинь алчихаад амиа хорлоно гэж хэлээд өнөөдрийг хүртэл байнгын дарамтад байлгаж байна. “...2019 оны 10 дугаар сард Г.С-О надад хэлэхдээ би Б.Пд хайртай болчихсон, тэгээд салж чадахгүй байна, юун ар гэр амьдрал, надад тэр чинь хамаа байхгүй, би Б.Пд ээжээсээ илүү хайртай гээд архи уугаагүй байхдаа хэлээд уйлаад байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 16-17-р 191-р хуудас/

 

6. Гэрч Т.Э-гийн “2019 оны 11 дүгээр сард би ангидаа ортол манай ангийн сурагч Б.П уйлчихсан түүний дэргэд найз охидууд болох Ч.Хулан, Б.Солонго нар сууж байсан. Юу болсон талаар Б.П-аас асуутал манай хамаатны ах 2018 оны 12 сард намайг хүчиндсэн, мөн дараа нь хэд хэдэн удаа хүчиндсэн гэж хэлэхээр нь ээжтэй нь холбогдож ярихад харин тиймээ энэ асуудлыг би 9 сард мэдсэн, тэр хүн нь манай дүүгийн нөхөр нь юм ах, дүү нарын хооронд болохоор хэцүү байна гэсэн утгатай зүйлийг надад ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, “...2020 оны 03 сарын эхээр Б.П, ээж З.Д-лын хамтаар манай гэрт ирсэн. Тухайн үед манайд ирээд 2020 оны Цагаан сарын үеэр Б.Пын ах нь Б.Э-гийн төрсөн дүү гэх залуугийн хамтаар Г.С-Оыг зодчихсон юм. Г.С-О тархи толгойн хүнд гэмтэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд охиныхоо өгсөн өргөдлийг буцаагаад авчихвал би эргүүлээд гомдолгүй гэж хэлээд өргөдлөө авна гэж хэлж байна гэж Г.С-Оын танил өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан. Тэгсэн худлаа хэлсэн гээд мэдүүлгээ өгчих яах ч үгүй чи 450 000 төгрөгөөр л торгуулна гэж хэлж байна ээжээсээ айгаад худлаа мэдүүлсэн, мөн мөнгө нэхээд өгөхгүй байхаар худлаа хэлчихсэн юм гэж мэдүүлгээ өөрчил гэж зааж өгсөн байсан. Тухайн үед нь би өмгөөлөгчөөс сайн зөвлөгөө аваарай сүүлд асуудалд орох вий дээ худлаа мэдүүлэг өгөх чинь хариуцлага хүлээдэг шүү дээ гэж анхааруулж хэлж байсан. “...2020 оны 04 сарын эхээр Б.Пын ээж З.Д над руу залгаад өөр өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авлаа манай охин худлаа мэдүүлснээрээ хорих ялын шийтгэлтэй мөн өндөр мөнгөн торгуулийн ялтай юм байна эргээд анхны өгсөн мэдүүлгээрээ явъя хэрэг хийсэн хүмүүс нь өөр өөрсдийнхөө хэргийг даагаад явна биз гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 64-р хуудас/

7. Гэрч Б.Л-Оын “2020 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна манай охин дүүг Г.С-О ах удаа дараа хүчиндсэн гэдгийг би Г.С-О-ын эхнэрийн төрсөн дүү А манай гэрт ирэх үедээ надад хэлсэн. Тэгэхээр би тухайн үед Амгаланбаатарын хамт Г.С-Оын гэрт нь очсон. Тэгээд би уг асуудлыг Г.С-От хэлэхэд надруу уурлаад тэгээд миний нүүр лүү шүлсээрээ нулимсан тэгэхээр нь би 2-3 удаа цохичихсон юм. Тэгээд Г.С-О Цагдаагийн газар өргөдөл өгөөд шалгуулсан. Түүний биед би хөнгөн хохирол учруулж энэ хэрэг маань шалгаад би шүүхээр орж 500 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн юм” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 65-р хуудас/

8. Насанд хүрээгүй гэрч Ч.Х-гийн “Нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна. 2019 оны 03 дугаар сард анх надад Б.П найз нь та хоёроос их санаа зовж байна зөвөөр ойлгоорой гээд Г.С-О ах надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан. Надад анх Г.С-О ахтай ах дүүгийн харилцаатай гэж хэлж байсан боловч сүүлдээ надад хүчиндүүлсэн талаар хэлсэн. Анх 2019 оны 02 сарын эхээр Г.С-О ахтай уулзаж байсан. Б.П үгүй би хүн хайрлахгүй гэж хэлдэг байсан одоо ч гэсэн ялгаагүй. Надад найз залуутай гэж хэлж байгаагүй Б.П бүх юманд төвөгшөөж ханддаг, уурлаад байдаг байсан Г.С-Оыг та яваад өг л дөө гэж их төвөгшөөдөг байсан. Харин Г.С-О Б.Пыг аргадаад чи намайг ойлгочих тэгэх үү гэдэг байсан. Г.С-О ах надад хайртай гэж балайраад байх юм гэж хэлж байсан. Тухайн үед энэ асуудлыг Б.Солонгоо бас сонссон. Б.Пыг ээж болон Цагдаад хэлчхээч энэ асуудал чинь даамжирсаар байгаад чамайг биеэ үнэлсэн болгочихвол яах юм бэ гэж хэлэхэд үгүй ээ би ээжээсээ айгаад байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 187-188-р хуудас/

 

9. Насанд хүрээгүй гэрч Б.С-гийн “2019 оны 03 дугаар сарын үед Ч.Хулан бид хоёрт Б.П Г.С-О ах намайг хүчиндсэн гэж хэлж байсан. Нэг бол машин дотор гээд мөн Г.С-О ахын гэрт хүчиндүүлж байсан гэж хэлдэг байсан. 2019 оны 03 сарын 08-ны өдөр Г.С-О бэлнээр Ч.Х Б.П бид 3-г хамт байхад Б.Пд мөнгө өгч байсан Б.П хэлэхдээ 80 000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Эхэндээ ах дүүгийн харилцаатай байдаг байсан, сүүлдээ Б.П Г.С-О ахаас төвөгшөөгөөд уурлаад байдаг байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 190-р хуудас/

 

10. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 160 дугаартай “...Б.Пын биед гэмтэл тогтоогдсонгүй. Магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай байна...” гэсэн дүгнэлт. /1-р хх-ийн 21-22-р хуудас/

 

11. Нас тоолсон тухай “Баасандалайн Пагмадулам нь /РД:ФА02272807/ нь 2002 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 2018 оны 12 сард 16 нас 5 сартай, 2019 оны 01 дүгээр сард 16 нас 6 сартай, 2019 оны 02 сард 16 нас 7 сартай байжээ” гэх тэмдэглэл. /1-р хх-ийн 58-р хуудас/

 

12. Гэрч Р.Э-гийн “Өнгөрсөн жилийн хавар сүм дээрээ байж байтал Г.С-Оын охин Шинэтуяа нэг өдөр гүйж орж ирээд надад манай аав сая амиа хорлох гээд гаражны дотор талд уяагаар өөрийгөө боочихсон байхад нь Шижиртуяа гаражийн цонхыг хагалж ороод амийг нь аварсан гэж хэлж байсан. Үүнээс хойш харанхуй шөнө нөхөр Г.С-О нь агсам тавьж алах гээд байна гээд Б.Э 4 хүүхдээ дагуулчихсан бага хоёр хүүхэд нь шалдан хувцасгүй орж ирж манай гэрт хонож байсан. Үүнээс хойш гэртээ Г.С-О ахуйн том баллонтой газаа дэлбэлэх гэж байхад нь арай хийж зугтааж гарч ирлээ гээд бас манай гэрт ирж хонож байсан. Энэ явдал 3-4 удаа давтагдсан. Гол асуудал нь Г.С-О Б.П гэх охиноос болсон мөн эхнэр Б.Эрдэнэчимэгийг анхны хүүхдээ гаргах гэж байхад нь хүртэл Г.С-О жаахан охинтой явалдаж байсан сална гэхээр Б.Э-гийг ална, амиа хорлоно гэх мэтээр заналхийлдэг гэж надад ярьж байсан. Энэ асуудал 2019 оны 12 сараас хойш эрс нэмэгдэж эхэлсэн, гадаа хүйтэн цас орчихсон байхад цасан дунд тавьчик өмсчихсөн гэрийнхээ өмд цамцтай Б.Эг хүүхдээ дагуулчихсан орж ирж байсан” гэсэн мэдүүлэг. /2-р хх-ийн 12-13-р хуудас/

 

13. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаартай “Г.С-О нь хурцал үйлдэх чадвартай байна” гэсэн дүгнэлт. /2-р хх-ийн 17-18-р хуудас/

 

14. Яллагдагч Г.С-Оын  “Ер нь бол Б.П шөнө, оройн цагаар гадуур явж байгаад гэртээ харьж хонохгүй гээд манайд ирээд хонож байсан. Миний хувьд Б.Птай бэлгийн харьцаанд орсон зүйл огт байхгүй. Энэ асуудлын талаар бид учраа олсон өөрөөр хэлбэл би Б.Пын хэлсэн шиг түүнийг хүчирхийлсэн үйлдэл гаргаагүй гэдгийг ах, дүү нар маань мэдэж бид учир зүгээ олсон. 2019 оны хавар болсон асуудал, гэхдээ тэр бол гэр бүлийн хоорондын маргаанаас болсон асуудал. Гадуур найз, нөхөдтэйгээ явж байгаад иртэл эхнэр уурлаад байхаар нь би гаражиндаа орж уяагаар хоолойгоо боосон. Тэр үед хүүхэд маань гарч ирж хараад цагдаад дуудлага өгсөн байсан. Гэхдээ би тухайн үед амиа хорлоё гэсэн санаа бол байгаагүй, эхнэрээ л айлгах гэж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “Г.С-О нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд насанд хүрээгүй 16 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй Б.Пд хүч хэрэглэж хүчээр бэлгийн харилцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогдсон. Үйлдэгдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт цугларсан. Өөрөөр хэлбэл уг ажиллагааны явцад хохирогч Б.Паас удаа дараа мэдүүлэг авсан мөн хэргийг хаах саналтай прокурорт ирж байсан гэх мэтчилэн хэрэгт маш  олон ажиллагаа хийгдэж байсан. Энэ ажиллагаанууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан. Анх З.Даваажаргал гэх хүнээс миний охиныг Г.С-О хүчиндсэн байна гэх гомдлыг шалгасан. Шалгах явцыг нилээн удаашруулсан. Уг гомдол нь 2020 оны 01 дүгээр сард гарсан. Улмаар 01 дүгээр сарын 18-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Пыг гэрчээр мэдүүлэг авахад намайг хүчиндсэн, надтай уулзахгүй бол амиа хорлоно, амьдралд чинь гай болно гэх мэтээр дарамталж хүчиндсэн гэх мэдүүлгийг удаа дараа өгсөн. Хэргийг шалгах явцад хохирогчийг 04 сард хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад мэдүүлэг нь өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн шинжээчийн дүгнэлт гарсан. Ингэхэд бэлгийн замын халдварт өвчтэй эсэх талаар тогтоох боломжгүй  нэг бол өвчтэй нэг бол өвчингүй гэж шинжилгээний хариу гарсан байна гэх нөхцөл байдал тогтоогдсон. Үүнээс улбаалан Г.С-О 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Мишээл” эмнэлэгт өөрийн утсаны дугаар болох -- дугаарын утсаар нэрээ нууцлан 35 000 төгрөгийн хөлс төлж өөртөө шинжилгээ хийлгэсэн байсан. Энэ хэрэгт болж байгаа зүйлийг мэдсэн улмаас шинжээчийн дүгнэлт юу гэж гарсныг мэдсэн даруйдаа сөрөг арга хэмжээ авсан нь тогтоогдож эхэлсэн. Хохирогч нь 04 сард хохирогчоор тогтоон мэдүүлэг авахад би гомдол саналгүй, өмнө мэдүүлэг авч байхад худлаа хэлсэн юм, хэзээ ч намайг хүчиндэж байгаагүй гэх мэдүүлгийг өгдөг. Ийм мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь гэвэл Б.Пын ах Лх-О нь Г.С-Оыг зодсон. Яагаад зодсон бэ гэхээр миний дүүг хүчирхийлсэн байна гэх байдлаар зодсон. Ингэхэд Г.С-О цагдаагийн байгууллагад хандаж эхлэхэд Б.Пыг насанд хүрээгүй хүүхэд юм гээд өргөдлөө буцааж авбал энэ хэрэг таслан зогсоогдоод би өргөдлөө буцааж авна тэгвэл энэ хэрэг цаашлаад гүнзгийрүүлж шалгагдахгүй гэх байдал хэрэгт авагдсан байдаг. Улмаар насанд хүрээгүй хохирогч Б.П мэдүүлгээ өөрчилж эхэлсэн. Мөн түүний ээж болох З.Д нь мэдүүлгээ өөрчилсөн. Хохирогчоор 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг авахад Г.С-Оыг Л-о гэх манай ах зодсон тул мэдүүлгээ өөрчилье ингэсэн нь буруу байсан юм байна. Хэн хэн нь үүрэг ял хариуцлагаа авна байх одоо ярьж байгаа зүйл маань үнэн гэж хандах болсон. Үүн дээр хэн нэгэн мэдүүлгээ өөрчил гэх зөвлөгөө өгсөн байж магадгүй. Бид нар адилхан хуульчид тийм учраас хуульч гэдэг нь хуулийг тайлбарлан ярихаас гадна өөрийн гэсэн ёс зүйтэй байх ёстой. Тиймээс хэн аль нь хэрхэн яаж зөвлөснийг нь мэдэх боломжгүй. Учир нь энэ хүмүүс хэлэхгүй. Тийм учраас хэн нэгний нөлөөнд авагдсанаас болоод мэдүүлэг нь өөрчлөгдөж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мөн хохирогч одоо би үнэнээ ярьж байна. Бид хоёр хайр сэтгэлийн холбоотой бэлгийн харилцаанд орж байсан гэх мэдүүлгийг өгч байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хаашаа хийх вэ? энэ нөхцөл байдлууд хэргийн баримтуудаар тогтоогдсон байгаа. Тиймээс тогтоогдсон нотлох баримтаар үнэлэлт дүгнэлт өгөх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчтой хэргийг хянаж байгаа прокурорын зүгээс уулзсан. Уулзахад болсон үйл явдлыг хэрэгт авагдсан байдлаар ярьж байсан. Өнөөдөр арай өөр байдалтай байна. Энэ хэрэг шалгах явц болон шүүх хуралдаан болох явц бол нэлээдгүй удааширснаас болоод хохирогчийн мэдүүлэг туйлбаргүй байгаа нь харагдаж байна. Гэсэн хэдий боловч Г.С-О ямар нэгэн буруу үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г.С-О энэ хүнийг гомдол гаргах вий гэж амиа хорлох үйлдлийг удаа дараа гаргасан. 2019 оны 09 дүгээр сард Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тухайн үйл явдлыг мэдсэнээс хойш Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ард талын уулан дээр хоёр хоног бодлоо цэгцлэх нэрийдлээр амиа хорлох гэж байсныг түүний хань болох Э, З-О гэх дүү нь тэр уулнаас авч ирсэн талаар мэдүүлэг байдаг. Мөн Г.С-О нь өөрийнхөө амийг хорлох үүднээс гэрийнхээ гаршид орж хаалга түгжээд хоолойгоо боомилсон байдалтай байсныг түүний хүүхдүүд гаргаж авсан талаар мөн эхнэрийнхэн мэдүүлэг байгаа. Дээрээс нь газ дэлбэлнэ гэх үйлдлүүд гаргасан. Цаана нь ямар нэгэн учир шалтгаан байгаа болоод гэр бүлийнхнийгээ дарамталж та нар цагдаад мэдэгдэх юм бол би улаан махны хэргээр гороонд явах гээд тиймээс битгий хэлээч гэж насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн асуудлаа нуух гэж ийм үйлдлүүд гаргасан гэдэг нь магадлан тогтоогдож байна. Өнөдөөр 18 настай охин Г.С-О хоёрын хооронд хайр сэтгэлийн асуудал байна гэж байхгүй. Нэгт эдгээр хүмүүс хамаатан садангийн хүмүүс мөн үе мултарсан байж хайр сэтгэлийн асуудал ярихаасаа ичих хэрэгтэй. Хүн хэрэг хийсэн байж болно. Анх Г.С-Оыг цагдан хорих гэж байхад би охин шигээ хүнийг юу гэж хүчиндэх юм гэж байсан боловч одоо хайр сэтгэлийн асуудал ярьж байна. Хүчиндэх гэмт хэргийг үйлдэхдээ байнгын дарамталж өөрөөр хэлбэл би амиа хорлолоо шүү, би чиний амьдралаар чинь тоглоно шүү гэж 10 жилийн сурагч хүүхэд ийм заналхийллээс айхгүй яах юм вэ. Амиа хорлолоо гэхээр айгаад очдог. Үүнийгээ удаа дараа мэдүүлдэг. Үүнд хохирогч энэ хүний эрхшээлд орсон байна хайр сэтгэлийн асуудал байхгүй. Хэн нэгэнд хэлхээсээ айж байна. Ийм төрлийн гэмт хэрэг өөрөө онцлог хэрэг өөрөөр хэлбэл энэ хоёр хүний дунд болоод байгаа мөн хажууд нь байсан Хулан, Солонго нарт хүчиндүүлсэн талаараа мөн багшдаа хэлсэн байна. Ээждээ хэлж чадахгүй, цагдаагийн байгууллагат хандахаас айдаг энэ өөрөө өсвөр насны хүүхдийн онцлог. Энэ байдлыг нь далимдуулаад тэрийг нь аргацаагаад бөгж, утас өгч үйлдлүүдээ цааш нь үргэлжлүүлэх гээд арга зам хайж байгаа учир болохоос биш ямар нэгэн хайр сэтгэлийн зүйл огт биш юм. Хүчиндэхдээ эрүүл мэндэд нь халдаж байгаагүй гэх зүйл яригдах гээд байна. Энэ нь заавал халдсан байхыг шаардахгүй энэ нь хүчээр бэлгийн харилцаанд орсон хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр төгсдөг ийм гэмт хэрэг юм. Өөрөөр хэлбэл Б.Пын биед нь ямар нэгэн хүнд болон хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаггүй. Энэ гэмт хэрэг нэг талаасаа хэлбэрийн төдийд онцлог. Хохирогчтой хүчээр бэлгийн харилцаанд орсон хамгийн анх 2018 оны 12 дугаар сард уулан дээр аваачаад хүчээр бэлгийн харилцаанд орсон. Үүнээс хойш байнгын аргацаадаг болж хайртай болсон. Эхнэр нь хүртэл үүнийг мэдсэн утас нь яагаад чамд байдаг юм бэ гэхээр би хайртай болсон гэж хэлдэг. Мөн хүч хэрэглээд заналхийлээд байгаа байдал болох би амиа хорлоно шүү гэдгийг гэрч Хулан мэдүүлсэн. Над руу нурсан байшингийн орой дээр зогсоод Б.П надтай уулзахгүй бол би үхлээ шүү гэдэг байдлаар мөрдөгчид хэлсэн нь мөрдөгчийн тэмдэглэл байдлаар хэрэгт авагдсан байгаа. Мөн энэ хэргээс үүсэн цаашаа ямар ямар хэрэг гарсныг би нотлох баримт шинжлэн судалж байхдаа шалгасан. Тодруулбал Г.С-Оын эхнэр болох Эрдэнэчимэгийн болох Бадрах гэх хүн нь Шижиртуяа, Шинэтуяа нарыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан завдсан. Шижиртуяаг хүчиндсэн гэх хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан харин Шинэтуяагийн хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Одоо яаж хэрхэн шийдвэрлэснийг би мэдэхгүй байна. Иймэрхүү ямар нэгэн байдлаар нөлөөлөх гээд байгаа. Эрдэнэчимэг тодорхой мэдүүлэг өгсөн байдаг. Манай нөхөр завхай явдалтай өөрөөсөө дүү хүмүүстэй явдаг. Би эхэндээ Б.Пын найзуудтай уулзаад байна гэж боддог байсан. Хэрвээ энэ хүнийг шалгахдаа хорьж шалгахгүй бол бид нарын амь нас хэцүү байна гэж хамт амьдардаг хүмүүс нь хэлээд байна. Өнөөдөр Б.Пын хэргээр шалгагдаад ирснээс биш өмнө нь ямар байсныг мэдэх боломжгүй. Өнөөдрийн байдлаар хохирогчийн өгсөн мэдүүлгүүд удаа дараа өөрчлөгдөж байсан тул өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг дээр өгч буй мэдүүлэг нь үндэслэлгүй нотлох баримтаар тогтоох боломжгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Тиймээс Боржигон овогт Ганбатын Сундуй-Очрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 16 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй Б.Пын хүсэлт зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харилцаанд нийт 6 удаагийн үйлдлээр хүчээр бэлгийн харилцаанд орсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй болохыг дурдаж гэм буруутайд тооцуулах саналтай байна. Анхан шатны шүүхээс Боржигон овогт Ганбатын Сундуй-Очрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 14 дээш буюу 18 насанд хүрээгүй хүнтэй хүчээр бэлгийн харилцаанд орж гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн ял хариуцлагын оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Боржигон овогт Г-тын Г.С-От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж. Уг ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заанаар хаалттай байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийтдээ 182 хоног цагдан хоригдсон байгаа тул үүнийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Хэргийн улмаас хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт дагалдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгчээс хэрэгт хавсаргагдаж ирсэн 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар хэргийн хадгалах хугацааг дуустал нь хадгалах саналтай байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр дүгнэлтдээ “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С-Оын хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Анх эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар тогтоосноос хойш буюу 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагчийн өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Хэрэгт авагдсан баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт яригдсан асуудалтай холбоотой хэд хэдэн дүгнэлт хэлхээр байна. Үүнд 1. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ хүсэлт сонирхол, байр суурьтай адил байх ёстой. Гэр бүлээс гадуурх харилцаа байсан эсэх тал нь тодорхой аль нь ч маргасангүй. Хүчиндсэн ч бай сайн дураараа ч бай. Үүн дээр шүүгдэгч хохирогч нарын хэлж байгаачлан гэр бүлээс гадуурх харилцаатай байсан  гэх нь буруу ёс суртахууны хувьд буруу. Шүүгдэгчийн хувьд өөрөөсөө насаар бага мөн гэр бүлийн хамаарал бүхий хүүхэдтэй гэр бүлээс гадуур харилцсан асуудал нь буруу. Тэглээ гээд прокурорын яллах дүгнэлтэд заагдсан хүчээр бэлгийн харилцаанд орсон эсэхийг нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй тогтоох ёстой. Хохирогч одоо ч хэлээд байгаа юм биш өмнө өгсөн 2020 оны 06 дугаар сард өгсөн мэдүүлэгт нь байгаа. 2018 онд нэг хүчиндэж байсан. Бусад тохиолдолд нь зөвшөөрч бэлгийн харилцаанд ордог байсан гэж байгаа. Тэр үндэслэлээр нь өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгч маань тийм хүсэлттэй байсан тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай саналыг прокурорт гаргаж шийдвэрлүүлж байсан асуудал байгаа. Мөн энэ хэрэг дээр онцлогтой хэд хэдэн зүйл байна. Сурган хүмүүжүүлэгчийн үүргээ гүйцэтгээгүй зүйл байна. 2019 оны 11 дүгээр сард сурган хүмүүжүүлэгч энэ талаар мэдээлэл авсан бол тухайн үед цагдаад хандаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хохирогчийн ярьж байгаагаар цагдаад өргөдөл өгөөд түүнийгээ буцааж аваад ураад хаясан гэх зүйл мэдүүлж байна. Үүнийг шалгасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудал өөрөө эргэлзээтэй байна. Тухайн үед цагдаад хандсан юм уу үгүй юм уу. Хохирогч өөрөө ийм зүйл болоогүй сайн дурын үндсэн дээр байсан учраас өргөдлөө буцааж авсан гэж байна. Үүн дээр хохирогчийг өмгөөлөгчийн хувьд буруутгаад байх зүйл байхгүй. Энэ хоёр хүн аль аль талаасаа ёс зүйн хувьд тиймэрхүү юм уу гэж харсан. Сурган хүмүүжүүлэгчид үнэхээр тийм мэдээлэл байсан бол Гэмт хэргээс хамгаалах тухай хуулиар шалгуулаад явах нь үүрэг нь байсан. Тухайн үед хохирогч өөрөө тийм зүйл болоогүй тайлбарласан. Эхнэр Эрдэнэчимэгийн чат дээр багшдаа хүчиндүүлсэн гээд хэлсэн байсан гэх утгатай чатыг бичсэн. Энэ нь хэрэгт байгаа. Бага насны хүүхэд учир бусдаас ичсэн санаа зовсон гэх байдлаар юм уу худлаа хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр хэлж байгаа нь үнэн юм уу эсхүл өмнө хэлж байсан зүйлс нь үнэн юм уу гэдгийг бид нар таашгүй. Гэхдээ хохирогчийн эргэлзээтэй мэдүүлгээр Г.С-О гэх хүнийг гэм буруутай гэж тооцоход хууль зүйн хувьд боломжгүй зүйл байгаа. Мөн үүн дээр эхнэрийн хорсол, гэр бүлийн маргааны асуудал яригдаж байгаа. Эхнэрийн хүсэлт зорилго юу байсан гэхээр энэ хоёр хүнийг хоёуланг нь шоронд явуулах зорилготой байсан нь өөрийн бичсэн чатаар бичсэн. Мөн Г.С-Оын төрсөн дүү З-О мэдүүлгийн агуулга дээр энэ хоёрыг хоёуланг нь шоронд явуулах тухай зорилготой байсан нь хэрэгт авагдсан. Эрдэнэчимэг гэх хүн нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцаатай байсан явдалд нь гомдсон гомдол мөн энэ гомдлоосоо шалтгаалаад хохирогчийг зодож байсан үйл явдал тогтоогдож байна. Тийм учраас шалгагдах болсон шалтгаан нь эхнэрийн гомдолтой хамаатай гэж харагдаж байна. Сая прокурор хэлж байна энэ хэрэг шалгагдаж байх үед Г.С-О хоёр охин бас бусдад хүчиндүүлсэн гэж зарим нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан нөгөө нь ямар шатандаа явж байгаа мэдэхгүй байна ямар ч байсан ийм процесс болсон байна. Мөн хоёр гэр бүлийн хоорондын зөрчилдөөн гэх нөхцөл байдлууд байна. Үүнийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзаж үзэх байх. Хамгийн анх хэнд энэ тухайгаа ярьсан асуудал яригдаж байгаа. Багш нь 2019 оны 11 сард хүчиндүүлсэн гэх мэдээллийг авсан гэж байгаа. Харин Хулан Солонго нарт 2019 оны 03 дугаар сард намайг битгий буруугаар ойлгоорой гэж байгаад хэлсэн байсан. Яг юу гэж хэлсэн гэх асуудал байна. Мэдүүлэг өгөөд байгаа хүмүүс хууль зүйн талаар нарийн ойлголтыг мэдэж байна уу. Гэр бүлээс гадуурх харилцаатай болох эсхүл хүчиндэх энэ хоёрын талаар нарийн ойлголт байна уу. Эрдэнэчимэг гэх хүн заримдаа энэ хоёр явалдаад байна гэж бусад руу юм бичээд нэг бол хүчиндсэн гэх утгатай мэдүүлэг өгөөд байдаг. Уг нь өнөөдөр Эрдэнэчимэг гэх хүнийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт өгсөн боловч гэрчийн өөрийн бичиг баримтгүй байсан тул оролцож чадсангүй. Эрдэнэчимэг гэх хүний мэдүүлгийг үнэлэх асуудал дээр асуудалтай нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгчийн тухайн үед гаргасан үйлдлүүд өөрийг нь цагдан хоригдоход хүргэсэн. Учир нь амиа хорлох гэж байсан үйл баримт байгаа. Шүүгдэгч өөрөө тайлбарлаж хэлэхдээ гэр бүлийн маргаанаас болоод эхнэрээ айлгах гэж байсан гэсэн. Прокурорын хэлсэн шиг ийм үйлдэл хийсэн болохоор тэрнээсээ айж эмээгээд явж байсан болохоор ингэсэн гэдгийг нь мэдэх боломжгүй. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй учраас шүүгдэгчийг цагаатгах саналтай байна. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэх байх. Миний хувьд мөн адил хэрэглэх хуулийн хувьд гэвэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон хуулийг хэрэглэх үндэслэл байхгүй. Үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргаж байгаа учир өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ эсрэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулиар нь шийдвэрлэх нь зүйтэй. Өмгөөлөгч нарын зүгээс үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж байж цаашид давж заалдах эсэхийг шийдвэрлэнэ” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр дүгнэлтдээ “Э.Түмэнбаяр өмгөөлөгч нийлэн олон зүйл хэллээ би үүн дээр нь давхардуулахгүйгээр хэдэн зүйл нэмж хэлье. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өгч байгаа мэдүүлэг онцлог байна гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу хэрэгт авагдсан мэдүүлэг авч байх үед түүний ээж нь хажууд нь хууль ёсны төлөөлөгчөөр байсан мөн багш болох Эрдэнэтуяа хажууд нь байсан Одоо энэ хурал дээр бол хохирогч охины ээж, сурган хүмүүжүүлэг болох бусдад мэдэгдэхийг хүсэхгүй байгаа хүмүүс нь байхгүй  тул үнэнээ хэлж байгаа юм байна гэж би үзэж байна. Үнэн худлын зүйлийг прокурор сая ярьж байна. Би шүүх хуралдаан дээр өгч байгаа мэдүүлэг нь үнэн юм бол уу гэж үзэж байна. Сая нэг үндэслэлээр ингэж ойлголоо. Бусад хүмүүст мэдэгдэхгүй байх хүссэн энэ хоёр хүний нууц байсан байх. Ар гэрийн хүмүүстээ мэдэгдэхгүй гэх энэ танхимд бол дандаа хуулийн ажилтнууд байгаа тул өөрөө тайвнаар мэдүүлгээ өгч байгаа юм бол уу гэж үзэж байна. Хохирогч охин өнөөдөр 18 насанд хүрсэн, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай анхааруулж баталгаа гаргуулж мэдүүлэг авсан. Энэ хоёр хөшүүргээс харах юм бол өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн хохирогчийн мэдүүлгийг шүүх үнэлэх боломжтой. Учир нь хохирогч охин ээж, эгч хоёроосоо айгаад би хүчиндүүлсэн гэж хэлсэн гэж байна. Ээж, эгч дээ би энэ 1984 оны хүнд хүчиндүүлээгүй сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон гэж хэлбэл ээж, эгчээсээ ичих, эмээх зүйл байсан байх. Анх ээж, эгчдээ хэлсэн зүйлээ цагдаа дээр яриад явсан. Сүүлд нь нэг удаа худлаа ярьсан гэж мэдүүлгээ өөрчилсөн. Эцэст нь өнөөдрийн шүүх хуралдаан дээр үнэнээ хэлж байна. Энэ мэдүүлгийг үнэн зөв гэж шүүх үнэлэх боломжтой мэдүүлгийг хэлсэн гэж үзэж байна. Бусад хүмүүсийн тухайд бол дандаа хохирогчоос сонссон зүйлийнхээ талаар ярьсан мэдүүлэг байсан. Хохирогчийн мэдүүлэг ийм хэрэг дээр чухал ач холбогдолтой. Тэр мэдүүлэг нь үнэн зөв болохыг шүүх тунгаагаад мэдэх байх. Г.С-О гэх хүн хохирогч Пагмадулам нар нь гэр бүлээс гадуурх эр эмийн харилцаатай байсан байна. Хүчингийн гэмт хэрэг бол биш харин ёс суртахууны хувьд буруутай эсэх талаа өөрсдөө тунгааж суугаа байх. Тиймээс шүүгдэгч Г.С-О-ыг гэм буруутайд тооцох биш харин цагаатгах тогтоол гаргах хууль зүйн үндэслэлтэй байгаа тул цагаатгаж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Прокурорын эрүүгийн хариуцлагын хариуцлагын талаарх саналыг сонслоо. Энэ гэмт хэргийн үйлдэгдсэн цаг хугацааг прокурорын яллах дүгнэлтээс харахад 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 04 дүгээр сар, дунд нь 1-3 сар байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилж өгсөн байдаг. 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж заасан. Саяны 12 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлнэ гэж гаргаж байгаа санал бол 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөгдөж эхэлсэн шинэ хуулиар байна. Тиймээс 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг шүүх хэрэглэх хэрэгтэй. Тус гэмт хэргийг зүйлчлэл нь хуучин хуулиар 2-8 жилийн хорих ялтай байсан. Энэ зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх. Гэхдээ шүүгдэгч өрөө гэмт хэрэг үйлдээгүй сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орж байсан гэж байгаа тул миний хувьд эрүүгийн хариуцлагад тусгайлан гаргах саналгүй” гэв.

 

            Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Б.Пын “2018 оны 12 дугаар сарын дундуур Г.С-О ах хүнээс юм авна гэж хэлээд Таван-Эрдэнэ захын харалдаа байх уулан дээр зогсоод намайг оролдож бэлгийн харьцаанд орсон, дур ханасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Г.С-О ах бид хоёр машинд л байсан. Машины арын суудалд намайг хүчирхийлсэн. Би Г.С-О ахтай бэлгийн харьцаанд орохыг хүсээгүй, эсэргүүцсэн боловч миний гар хөлнөөс бариад хүчиндсэн. Миний өмд, дотоожийг Г.С-О ах тайлсан. Г.С-О ах намайг хүчирхийлсний дараа хүмүүст битгий хэлээрэй гээд байсан. Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сард Г.С-О ахын гэрт очиж хивс угаахаар явахад Г.С-О ах гэртээ ганцаараа байсан ба миний гарнаас бариад үнсэх гээд байхаар нь би эсэргүүцсээр байгаад болиулсан, гаднаас ээж болон Б.Эрдэнэчимэг эгч нар ирээд би ээжийн хамт гэртээ харьсан. Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа миний утас руу Г.С-О ах залгаад байхаар нь би утсаа аваагүй, гэтэл гаднаас Г.С-О ах гэрт орж ирээд миний гар утсыг булаагаад аваад гарчихсан. 2019 оны 02 дугаар сард Баянбулаг багийн хойд талын уулан дээр очиж зогсоод хүчирхийлсэн. 2019 оны 03 дугаар сард Г.С-О ах миний гар утас руу залгаад одоо надтай уулзахгүй бол би чиний амьдралаар тоглоно шүү, өөртөө гомдоорой гэж дарамталсан. Г.С-О ах 5-1 дүгээр байрны гадаа байна гэж хэлээд намайг дуудсан, би Г.С-О ахаас айгаад очсон чинь намайг машиндаа суулгаад Булган явдаг замын харалдаа байх уулан дээр авчраад машиндаа хүчирхийлсэн. Г.С-О ах сардаа 1-2 удаа намайг хүчирхийлж байсан. 2018 оны 12 дугаар сараас хойш сардаа 1-2 удаа бэлгийн харьцаанд орж байсан. 2019 оны 06, 07, 08 дугаар сард Г.С-О ахтай уулзаагүй, бусад сард нь намайг хүчирхийлж байсан. Олон удаа бэлгийн харьцаанд хүчээр орсон би эсэргүүцэхээр Г.С-О ах намайг явуулахгүй, өөрийгөө ална гээд намайг айлгадаг, машинтайгаа үхнэ гээд их хурдтай явдаг, нэг удаа машиндаа байсан үнэртэй усаар өөрийнхөө толгойг хагалж байсан. Энэ байдлаас айгаад Г.С-О ахтай хурдан бэлгийн харьцаанд орчхоод гэртээ харина гэж бодож байсан” гэсэн мэдүүлэг, иргэн З.Д-лаас Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрч З.Д-лын “2019 оны 09 дүгээр сард би жимсэнд яваад Орхон аймагт ирэхэд миний төрсөн эгч Н-гийн охин Б.Эрдэнэчимэг миний утас руу залгаад манай нөхөр Г.С-О танай охин Б.Пыг хүчирхийлж, хүчиндсэн байна гэж хэлсэн. Би Б.Паас юу болсон бэ гэж асуухад Г.С-О ах намайг машиндаа суулгаад хүчирхийлсэн, хичээлээс тараад явахад Г.С-О ах машинтайгаа намайг дагаж яваад байдаг, нэг биш удаа намайг хүчирхийлсэн гэж хэлсэн” мэдүүлэг, гэрч Б.Э-гийн “2019 оны цагаан сараас хойш Г.С-О миний нагац эгчийн охин Б.Птай байнга уулзаад байдаг болчихсон. Би дотроо Г.С-Оыг Б.Пын найз охидуудтай уулзаад байгаа юм болов уу гэж бодож байсан. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Г.С-От Б.Пын утас байхаар нь би хэний утас юм бэ гэж асуухад Г.С-О эмнэлэгт хэвтэж байгаа хүний утас гээд худлаа хэлсэн. Би өөрөө Б.Пын утас гэдгийг мэдэж байсан. Б.Пын гэрт очоод юу болоод байгаа юм бэ гэж асуухад Б.П уйлаад би ээжийг ирэхээр таньд бүх зүйлийг хэлнэ, Г.С-О ах их аймар, намайг хүчирхийлсэн, чамайг ална, эсхүл өөрөө үхнэ гэж айлгадаг гэж хэлсэн. Миний араас Г.С-О Б.Пын гэрт ирээд хурдан гэртээ харь гэж уурласан. Тэр өдрөөс хойш хэд хоног Г.С-О гэртээ ирэхгүй амиа хорлох үйлдэл хийж эхэлсэн. Би Г.С-Оыг БОЭТ-ийн арын уулнаас олсон. Тухайн үед Г.С-О олон ширхэг эм уучихсан, ухаан мэдрэлгүй байсан. Гэртээ ирснээс хойш хутга бариад намайг болон хүүхдүүдийг маань ална, Б.Пын ээж өргөдөл гаргаж өгвөл би улаан махны хэргээр шоронд сууж чадахгүй эхлээд та нарыг бүгдийг чинь алчихаад амиа хорлоно гэж хэлээд өнөөдрийг хүртэл байнгын дарамтад байлгаж байна” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэтуяагийн “2019 оны 11 дүгээр сард би ангидаа ортол манай ангийн сурагч Б.П уйлчихсан түүний дэргэд найз охидууд болох Ч.Х, Б.С нар сууж байсан, юу болсон талаар Б.Паас асуутал манай хамаатны ах 2018 оны 12 сард намайг хүчиндсэн, мөн дараа нь хэд хэдэн удаа хүчиндсэн гэж хэлэхээр нь ээжтэй нь холбогдож ярихад харин тиймээ энэ асуудлыг би 9 сард мэдсэн, тэр хүн нь манай дүүгийн нөхөр нь юм ах, дүү нарын хооронд болохоор хэцүү байна гэсэн утгатай зүйлийг надад ярьсан” гэсэн мэдүүлэг, Б.Л-О-ын “2020 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна манай охин дүүг Г.С-О ах удаа дараа хүчиндсэн гэдгийг би Г.С-Оын эхнэрийн төрсөн дүү А манай гэрт ирэх үедээ надад хэлсэн. Тэгэхээр би тухайн үед А-рын хамт Г.С-Оын гэрт нь очсон тэгээд би уг асуудлыг Г.С-От хэлэхэд надруу уурлаад тэгээд миний нүүр лүү шүлсээрээ нулимсан тэгэхээр нь би 2-3 удаа цохичихсон юм. Тэгээд Г.С-О Цагдаагийн газар өргөдөл өгөөд шалгуулсан түүний биед би хөнгөн хохирол учруулж энэ хэрэг маань шалгаад би шүүхээр орж 500 000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлсэн юм” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Хгийн “Нарийн асуудлыг нь сайн мэдэхгүй байна. 2019 оны 03 дугаар сард анх надад Б.П найз нь та хоёроос их санаа зовж байна зөвөөр ойлгоорой гээд Г.С-О ах надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан. Надад анх Г.С-О ахтай ах дүүгийн харилцаатай гэж хэлж байсан боловч сүүлдээ надад хүчиндүүлсэн талаар хэлсэн. Анх 2019 оны 02 сарын эхээр Г.С-О ахтай уулзаж байсан. Б.П үгүй би хүн хайрлахгүй гэж хэлдэг байсан одоо ч гэсэн ялгаагүй. Надад найз залуутай гэж хэлж байгаагүй Б.П бүх юманд төвөгшөөж ханддаг, уурлаад байдаг байсан Г.С-Оыг та яваад өг л дөө гэж их төвөгшөөдөг байсан. Харин Г.С-О Б.Пыг аргадаад чи намайг ойлгочих тэгэх үү гэдэг байсан. Г.С-О ах надад хайртай гэж балайраад байх юм гэж хэлж байсан. Тухайн үед энэ асуудлыг Б.С бас сонссон. Б.Пыг ээж болон Цагдаад хэлчхээч энэ асуудал чинь даамжирсаар байгаад чамайг биеэ үнэлсэн болгочихвол яах юм бэ гэж хэлэхэд үгүй ээ би ээжээсээ айгаад байна гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.С-гийн “2019 оны 03 дугаар сарын үед Ч.Хулан бид хоёрт Б.П Г.С-О ах намайг хүчиндсэн гэж хэлж байсан. Нэг бол машин дотор гээд мөн Г.С-О ахын гэрт хүчиндүүлж байсан гэж хэлдэг байсан. 2019 оны 03 сарын 08-ны өдөр Г.С-О бэлнээр Ч.Х Б.П бид 3-г хамт байхад Б.Пд мөнгө өгч байсан Б.П хэлэхдээ 80 000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. Эхэндээ ах дүүгийн харилцаатай байдаг байсан, сүүлдээ Б.П Г.С-О ахаас төвөгшөөгөөд уурлаад байдаг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Р.Эрдэнэцэцэгийн “Нас тоолсон тухай тэмдэглэл, Өнгөрсөн жилийн хавар сүм дээрээ байж байтал Г.С-Оын охин Шинэтуяа нэг өдөр гүйж орж ирээд надад манай аав сая амиа хорлох гээд гражны дотор талд уяагаар өөрийгөө боочихсон байхад нь Шижиртуяа гражийн цонхыг хагалж ороод амийг нь аварсан гэж хэлж байсан. Үүнээс хойш харанхуй шөнө нөхөр Г.С-О нь агсам тавьж алах гээд байна гээд Б.Эрдэнэчимэг 4 хүүхдээ дагуулчихсан бага хоёр хүүхэд нь шалдан хувцасгүй орж ирж манай гэрт орж ирж хонож байсан. Үүнээс хойш гэртээ Г.С-О ахуйн том баллонтой газаа дэлбэлэх гэж байхад нь арай хийж зугтааж гарч ирлээ гээд бас манай гэрт ирж хонож байсан. Энэ явдал 3-4 удаа давтагдсан, гол асуудал нь Г.С-О Б.П гэх охиноос болсон мөн эхнэр Б.Э-гийг анхны хүүхдээ гаргах гэж байхад нь хүртэл Г.С-О жаахан охинтой явалдаж байсан сална гэхээр Б.Э-гийг ална, амиа хорлоно гэх мэтээр заналхийлдэг гэж надад ярьж байсан. Энэ асуудал 2019 оны 12 сараас хойш эрс нэмэгдэж эхэлсэн, гадаа хүйтэн цас орчихсон байхад цасан дунд тавьчик өмсчихсөн гэрийнхээ өмд цамцтай Б.Э хүүхдээ дагуулчихсан орж ирж байсан, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 160 дугаартай шинжээчийн дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.С-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ер нь бол Б.П шөнө, оройн цагаар гадуур явж байгаад гэртээ харьж хонохгүй гээд манайд ирээд хонсож байсан. Миний хувьд Б.Птай бэлгийн харьцаанд орсон зүйл огт байхгүй. Энэ асуудлын талаар бид учраа олсон өөрөөр хэлбэл би Б.Пын хэлсэн шиг түүнийг хүчирхийлсэн үйлдэл гаргаагүй гэдгийг ах, дүү нар маань мэдэж бид учир зүгээ олсон. 2019 оны хавар болсон асуудал, гэхдээ тэр бол гэр бүлийн хоорондын маргаанаас болсон асуудал. Гадуур найз, нөхөдтэйгээ явж байгаад иртэл эхнэр уурлаад байхаар нь би гражиндаа орж уяагаар хоолойгоо боосон тэр үед хүүхэд маань гарч ирж хараад цагдаад дуудлага өгсөн байсан, гэхдээ би тухайн үед амиа хорлоё гэсэн санаа бол байгаагүй, эхнэрээ л айлгах гэж байсан юм” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.С-О нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 1-82 тоотод оршин суух 16 настай Б.Пыг надтай уулзахгүй бол чиний амьдралаар тоглоно, би өөрийгөө ална гэх зэргээр айлгаж, заналхийлэн 2018 оны 12 дугаар сард нэг удаа, 2019 оны 1 дүгээр сард нэг удаа, 2 дугаар сард 2 удаа, 3 дугаар сард нэг удаа, 4 дүгээр сард нэг удаа бэлгийн харьцаанд орсон үйл баримт тогтоогдож байна.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.С-О нь хохирогч Б.Пыг насанд хүрээгүй, 16 настай буюу арван дөрөвөөс дээш арван найман насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлж, 6 удаа бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С-О нь “хохирогчид хүч хэрэглээгүй” гэж мэдүүлсэн, хохирогч Б.П нь “Г.С-О ах надад хүч хэрэглээгүй, би худал мэдүүлэг өгсөн” гэж мэдүүлж байх боловч хэрэгт авагдсан гэрч Ч.Хулан, Б.С, З.Д, Б.Э, Т.Э, Б.Лх-О нарын мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.П, түүний хууль ёсны төлөөлөгч нарт Г.С-О болон түүний ар гэр, өмгөөлөгч нараас хохирогчийн мэдүүлгийг өөрчлүүлэх гуйлт, шахалт үзүүлж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг үндэслэлгүй гэж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.С-Оыг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ялыг оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тус хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.С-О нь 182 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.

 

  1. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй 16 настай хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан бөгөөд хохирогч гэм хорын хохирол нэхэмжлээгүй байна.

 

  1. Хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.С-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.С-Оыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-От оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-Оын цагдан хоригдсон 182 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

 

                                                 ШҮҮГЧИД                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ    

                                                         Ж.БАЙГАЛМАА